Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ч.Бат:Монгол улс Далайн тээврийг ашиглан шатахуунаа хямдаар зөөвөрлөх боломжтой

Ч.Бат:Монгол улс Далайн тээврийг ашиглан шатахуунаа хямдаар зөөвөрлөх боломжтой

 

"Сүхбаатар” хөлөг онгоцыг залж, олон хүнийг Хөвсгөл далайтай танилцуулсан хүн бол капитан Ч.Бат юм. Ааваасаа хөлөг онгоц жолоодох зөвшөөрөл авч байсан тэрбээр өдгөө гавьяаныхаа амралтад гарсан ч хөх далайтайгаа сэтгэл зүрхээрээ холбоотой явна.Түүний аав мөн "Сүхбаатар” онгоцны ахмад байсан нь Ч.Бат гуайг ийм мэргэжил эзэмшихэд нөлөөлжээ. Ханх суманд хөгшинтэйгөө мал аж ахуй эрхлэн амьдарч буй капитан хэрэглээний жижигхэн завиараа одоо ч гэсэн хөх сувд шиг үзэсгэлэнтэй Хөвсгөл далайгаар аялсаар яваа юм. Монголын усан тээврийн нэгэн үеийн түүхийн гэрч болсон энэ эрхмийн дурсамжаар аялж, санаа бодлоос нь хуваалцан ярилцсанаа хүргэе.
 -"Хөх сувд”-ын түүхтэй салшгүй холбоотой "Сүхбаатар” хөлгийн капитан болох хувь тохиол хүнд бүрт заяахгүй. Харин та аавынхаа ажлыг өвлөн усан онгоцны ахмад болж нэг насаа усан тээвэртэй холбожээ. Ийм мэргэжлээр сонгон суралцсан нь багаасаа аавынхаа ажилтай ойр өссөнтэй холбоотой болов уу?-Би 1935 онд Хөвсгөл аймгийн Хатгал хотод төрсөн. 1959 оноос аавтайгаа "Сүхбаатар” онгоцны түлшийг бэлтгэж ажлын гараагаа эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, галлагаатай усан онгоцод галчаар ажилласан. 1962 онд ЗХУ-ын Астрахань хотод усан замын тээврийн чиглэлээр дунд сургуульд сурч, усан онгоц жолоодох болон механикчаар ажиллах эрхтэй төгсч байлаа. Сургуулиа төгсөх жил буюу 1967 онд аав маань нас барж ажлыг нь үргэлжлүүлэн хийсэн юм даа.Ажиллах хугацаандаа Новосибирскийн Усан замын инженерийн дээд сургуульд эчнээгээр зургаан жил сураад инженер жолоодогч гэсэн мэргэжилтэй болсон. 1971 оноос дарга, капитан хийснээс хойш далайн тээвэрт нийтдээ 32 жил ажиллажээ. 1992 онд тэтгэвэрт гарсныхаа дараа мал аж ахуй эрхлээд Ханх сумандаа аж төрж байна.
 -Та Монголын усан замын тээврийн мэргэжлийн анхны боловсон хүчин үү?-Мэргэжлийн диплом өвөртөлсөн анхны монгол хүн гэж болно. Одоо бол усан тээврийн мэргэжил эзэмшсэн хүн олон болжээ.
 -Хэдийгээр та мэргэжлийг нь эзэмшээд ирсэн ч ааваасаа "Сүхбаатар” хөлгийг жолоодох зөвшөөрөл авч байсан тухай сонссон. Аав тань хэнээр усан онгоц, жолоодох арга техникийг заалгасан юм бэ?-Манай аав Хөвсгөл аймгийн Рашаант сумын хүн. Аав маань малчин хүн ч Рашаантын хувьсгалын үйл хэрэгт оролцож байсан тухайгаа ярьдаг байсан. 1921 онд Ардын хувьсгал ялахад Рашаант суманд эвлэлийн үүрийг байгуулсан гэдэг. Тэр үүрийн анхны товчооны гишүүн нь аав байсан. Хатгалд үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулахад даргаар нь ажиллаж байлаа. 1932 онд манай улсын хүсэлтээр оросууд усан замын тээвэр хийж эхлэхэд тэдэнтэй хамт ажилласан түүхтэй. Тухайн үед уурын зуухны туслагч байсан.1952 онд усан замыг Монгол Улсад шилжүүлж, зөвлөлтийнхөн Ханхад байгаа бүх тоног төхөөрөмжөө үнэ төлбөргүй өгөхөд аав хүлээж авсан юмдаг. Энэ утгаараа усан замын байгууллагын анхны дарга нь манай аав болсон. Тэр цагаас хойш 1967 он хүртэл ажиллахдаа Хөвсгөл, Завхан аймгийн ачааг бүрэн хангаж, байлдааны гавьяаны улаан тугийн одон, гавьяат тээвэрчин, Сүхбаатарын одон гэх мэтчилэн бүх шагналыг авсан хүн дээ. Бидний ажил хавар эхэлдэг. Босч чадахгүй бие нь муу байхдаа намайг дуудаж, хөлөг онгоцныхоо түлхүүрийг өгч байсан юм. Тэгээд болоогүй ээ, бие нь муу мөртлөө намайг онгоцоо яаж барьж гарахыг толинд тусган харж байсан даа, аав минь.
 -Тухайн үед та "Сүхбаатар” хөлөг онгоцыг жолоодож байсан. Одоо ашиглаж байгаа онгоц хэд дэх нь юм бэ?-Ардын хувьсгал ялахаас өмнө хаант Оросын хувийн худалдаачин Гарбонасов лам нартай наймаа хийж байхдаа өөрөө онгоц жолоодсон хүн. Тэр онгоцондоо монгол нэр өгч байж. 70 морины хүчтэй, 40 тонн ачаа ачаад  Ринченлхүмбийн Зөөлөнгийн хүрээ Хойд хар хүртэл дандаа арьс шир тээвэрлэж байсан. Уг нь ердийн хөсгөөр тээвэрлэж байхад хэцүү гээд Монгол Улсын усан замаар тээвэр хийнэ гээд Гарбонасов Да ламд хүсэлт гаргаад түүнийг нь зөвшөөрсөн гэдэг. Тэр онгоц 1922 он хүртэл явсан. Эндээс манайхан усан замын тээвэр ашигтайг мэдсэн хэрэг.Улмаар 1934 онд "Монголын 10 жилийн ой” нэртэй онгоцыг ашиглалтад оруулсан. Тэр онгоц Германы дизель хөдөлгүүртэй, 100 морины хүчтэй, 100 тонн ачааны даацтай байжээ. Дараа нь 200 морины хүчтэй, 400 тонн ачааны бирвааз чирээд явдаг өөртөө 60 тонн ачаа, 40 хүний суудалтай "Сүхбаатар” хөлөг онгоцыг ашиглах болсон. Суудлын бөгөөд ачааны зориулалттай онгоц байсан гэсэн үг. Энэ онгоцыг 1956 онд акталж, онгоцыг Хатгалд тавьчихсан байгаа. 1956 онд Москвад ган онгоц захиалсан нь 400 морины хүчтэй, 600 тонн ачааны бирвааз чирээд явах чадалтай ган хөлөг онгоц байв. Харин одооны "Сүхбаатар” хөлөг онгоцыг 1986 онд ашиглалтад оруулсан юм.
 -Энэ онгоцыг хэдэн он хүртэл ашиглах вэ? -Онгоцыг 16 жил ашиглаад эх засварт оруулна. Байгал, Хөвсгөл хоёр цэнгэг устай учир 100 жил болсон ч корпус нь элэгдэхгүй. Хөдөлгүүрт хугацаанд нь ээлжийн засвар хийгээд явдаг юм. Тиймээс одоо ашиглаж байгаа "Сүхбаатар’’ онгоц цоо шинээрээ байгаа. Гэхдээ хүн суудлын зориулалтгүй. Зөвхөн татагч онгоц. Аялал жуулчлалын чиглэлээр ашиглая гэхээр дотроо байргүйгээс ашиглалт тааруухан байна.Үүнийг л тээврийн зориулалтаар ашиглах шаардлагатай байгаа юм. Аялал жуулчлал буюу хүн тээвэр, мөн ачаа ачих зориулалтаар усан замаа ашиглавал үр дүнтэй. Шатахуун тээвэрлэх боломж ч бидэнд байгаа шүү дээ. Гол нь зорчигчдыг Хатгал, Ханх хоёрын хооронд тээвэрлэвэл аялал жуулчлалыг улам сайн хөгжүүлэх боломж бүрдэх юм.
 -Та энэ саналаа холбогдох байгууллага, хүмүүст танилцуулж байв уу?-Дарга нарт танилцуулж эхэлж байна. Дотооддоо Хөвсгөл далайг үзэх гэсэн хүн маш олон байдаг. Мөн усан онгоц анх удаа үзэхээр хүмүүс ирдэг. Тэгэхээр биднийг зорих хүмүүс байгаа ч усан замын тээврийн хувьд хөгжил нь хоцроод байна. Одоо байгаагаа хөгжүүлж чадвал хоёрхон cap ашиглаж байгаа усан замын тээврээрээ илүү ашиг олох боломжтой юм. Тэгэхгүй бол одоо. Хөвсгөл нуур байнгын тээвэр хийж чадахгүй болоод байна.Одоо зуны хоёр cap л усан замын тээврээ ашиглаж байна шүү дээ. Хэрэв Завхан, Хөвсгөл аймаг хамгийн хямд өртгөөр шатахуунаа татъя гэвэл усан онгоцоо ашиглаж болно. Дээхнэ үеийг бодоход олон боловсон хүчинтэй болчихлоо. Тэгэхээр миний зорилго бол зуны хоёрхон сарын хугацаанд биш, зургаан сарын хугацаанд усан замын тээврээ ашиглая гэсэн саналыг дэвшүүлээд байгаа юм. Ханхын боомтыг нээлттэй бүс болгох талаар ярилцаж байна. Өөрөөр хэлбэл, Ханхад одоо Оросоос л хүмүүс ирж байна. Хоёр талын нээлттэй бүс болгочих юм бол Чех, Словак, Болгараас жуулчид ирэх боломж бүрдэнэ.
-Таныг хөлөг онгоцны ахмад байх үед олон сонирхолтой үйл явдал тохиолдож байсан байх. Тэдгээрээсээ бидэнд сонирхуулан хуучилж болох уу?-Усан замын тээврийг бид шөнө хийдэг байсан. Үүнийг зарим хүн ойлгодоггүй юм. Хөдөлмөрийн хуулиар ачих, буулгах ажлыг шөнө хийж болдоггүй. Цаг хугацаагаа ашиглах зорилгоор тээвэрлэлтээ шөнө, ачиж буулгах ажлыг өдрийн цагаар хийдэг байлаа. Манайхан дээхнэ үед малаа хойш нь тушаадаг байсан шүү дээ. Завхан, Хөвсгөл, Увс аймгийнхан малаа хөлөөр нь хилээр гаргаж тушаачихаад буцдаг байсан. Тэр үед надад нэг зүйл тохиолдсоныг ярья. Намар есдүгээр сард тээвэр хийгээд явж байлаа. Тухайн үед 24 хүн тээвэрлэж явсан юм.Шөнө тавцан дээрээ гараад хартал нэг залуу онгоцны хашлага давчихсан ус руу хараад зогсч байна. "Яаж байгаа юм бэ” гэсэн чинь "Усан онгоц удаан яваад байна” гэдэг байгаа. Ухаандаа тэр хүн усан онгоцноос буугаад дагаж гүйж байгаад буцаж суух санаатай байж л дээ. Тэгээд бүр энэ их ус том усан онгоцыг даагаад байгаа юм чинь намайг даалгүй яадгийн гэж бодож байж л дээ. Тийм бүтэлгүй хүнийг ахлагчид нь тушааж өгч санаа амарч байсан удаатай. Ер нь усан онгоцон дээр хөгтэй зүйл олон тохиолдоно.
 -Усан замын тээвэр өөрийн гэсэн онцлогтой. Дээр нь онгоцны капитан их үүрэг хүлээдэг болов уу? 
-Капитан хүн усан онгоцыг бүхэлд нь, зорчигчдын амь насыг толгойгоороо хариуцаж явдаг. Тиймээс маш их болгоомжтой хандах ёстой. Жишээлбэл, онгоц живлээ гэж бодоход эхлээд зорчин явагчдаа аврах арга хэмжээ авна. Хүн суудлын онгоц тээвэрлэж яваа хүнийхээ тоонд таарсан аврах завьтай байх хэрэгтэй. Дараа нь экипажаа ус руу оруулдаг. Аврах завинд хүний гар багтах оосор бий. Түүгээр нь экипажийн гишүүд барих боломжтой. Хамгийн сүүлд капитан замынхаа тэмдэглэлийг аваад буудаг дүрэм журамтай. Буух бололцоо байхгүй бол капитан өөрөө л үлдэхээс өөр аргагүй байдаг. Гадаад далайд ийм зүйл олон удаа тохиолдож байсан ч азаар манайд тийм юм гарч байсангүй. Онгоц живсэн тохиолдол бий. Тэр нь хариуцлагагүй байдал, дүрэм зөрчсөнөөс үүдэлтэй.
-Сүүлийн үед Хөвсгөл далайг зорих хүн олон болж. Үүнийг дагаад аваар осол олон гарч байна. Энэ юутай холбоотой вэ?
-Завь, усан онгоц олон болсон. Чадахгүй хүнээр онгоц жолоодуулснаас осол гарч байна. Энэ нь мэргэжлийн сургалт явуулдаггүй, усан замаа судлаагүйгээс болдог. Олон жил усан онгоц жолоодсон хүн замаа арван хуруу шигээ мэддэг юм. Ямар ч туслах тэмдэггүйгээр тээвэр хийх чадвар суучихсан байдаг. Одоо хүмүүс анх удаа завь барьж байгаа мөртлөө их хурдалж, замаа мэдэхгүйгээс осолдож байна. Үүнийг зохицуулахаар хүмүүс ажиллаж байна. Энэ ажилд нь өөрийн чадлаар туслах санаа бий.
-Гавьяаныхаа амралтад гарсны дараа "Сүхбаатар” онгоцоо жолоодмоор санагдах юм уу?
-Би зуны цагт гурил будаа, тэтгэврээ авах гэж завиар явдаг. Усан замаар явж далайд насаараа ажилласан болохоор усан онгоц барих сонирхол одоо ч гэсэн төрдөг. Усны мандлын агаар цэвэр, ширхэгч тоосгүй байдаг. Би Астраханьд байхдаа хүн суудлын онгоцонд дадлага хийж байсан. Тэр үед хүн суудлын онгоц ямар ашигтай ажиллаж болдгийг харсан юм.
-Та ямар усан онгоц авбал манайд ашигтай талаар судалгаа хийсэн үү?
-Онгоцныхоо хэмжээнээс шалтгаалаад янз бүрийн үнэтэй. Эрхүүд усан онгоцны үйлдвэр бий. Тэнд усан онгоцыг хүссэнээрээ захиалаад хийлгэх боломжтой. Түүнийгээ хоёр, гурван хэсэг болгож авч ирж болно. Энэ нь манайд эдийн засгийн хувьд ч өгөөжтэй.
Линк:
http://www.shuurhai.mn/140763
Ч.Бат:Монгол улс Далайн тээврийг ашиглан шатахуунаа хямдаар зөөвөрлөх боломжтой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани