Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятадууд нүүрсний зах зээлээ дахин “түгжиж” магадгүй

Хятадууд нүүрсний зах зээлээ дахин “түгжиж” магадгүй

 

"Хятад улс нүүрсний олборлолт үйлдвэрлэлээ удахгүй дахин багасгаж магадгүй болоод байна. Энэ нь нүүрс олборлогчдын өрийн дарамтад орсон нүүрс үйлдвэрлэгчдийн ашигтай үйл ажиллагааг дэмжиж, дахин нүүрсний нийлүүлэлт хэтрэхээс сэргийлж буй хүчин чармайлт болох юм” хэмээн "Mining.com”-д мэдээлжээ. Хятадын хөгжлийн төлөвлөлтийг хариуцдаг топ байгууллага болох Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос нүүрсний уурхайнуудын жилийн турш ажиллахаар зөвшөөрөгдсөн 330 өдрийг 276 болгон багасгахаар хэлэлцэж байгаа юм.

 

Энэхүү мэдээлэлд ойр эх сурвалжийн "Блүүмберг” агентлагт өгсөн мэдээллээр энэ гэнэтийн арга хэмжээ нь зургаан сарын турш үргэлжлэх төлөвтэй аж. Харин үүнд уурхайнууд тус бүр өөрсдийн шийдвэрээ одоохондоо гаргаж амжаагүй байгаа юм. Өнгөрсөн жил Бээжин  нүүрсний олборлолтыг хязгаарлах шийдвэрээ танилцуулсны дараа гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох энэ түүхий эдийн үнэ огцом өссөн билээ. Коксжих нүүрсний үнэ өнгөрсөн арванхоёрдугаар сард нэг тонн нь 300 ам.долларт хүрч дөрөв дахин өссөн нь хамгийн сүүлд 2011 онд тохиосон үзэгдэл юм. Цахилгаан станцууд болон цахилгаан үйлдвэрлэлийн салбарт өргөнөөр ашиглагддаг дулааны нүүрсний үнэ ч энэхүү хязгаарлалтын улмаас эрэлт нь эрс нэмэгджээ. Энэхүү өсөлт нь энэ зах зээлийн томоохон үйлдвэрлэгчид болох Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй "Glencore”, "Anglo American”, Торонто болон Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Teck Resources”-ийн санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулж чадсан юм.

 

Гэвч энэ удаагийн хязгаарлалт коксжих нүүрсний зах зээлийг дахин хуучин байдалд нь шилжүүлсэн байна. Улмаар гангийн үйлдвэрлэлийн түүхий эдийн үнэ 4.7 хувиар буурч, 154.80 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны есдүгээр сараас хойшх хамгийн бага үзүүлэлт боллоо.  Нүүрсний дэлхийн хамгийн том хэрэглэгч, бас үйлдвэрлэгч Хятад улс өнгөрсөн сард нүүрсний хувь хэмжээг бууруулж, эрчим хүчний үйлдвэрлэлийг өөрчилснөөр утаа, хүлэмжийн хийг багасгах зорилтоо үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэн юм. Ийнхүү уурхайнуудын үйл ажиллагааг зогсоож, үйлдвэрлэлийг багасгахын хажуугаар  Бээжин наад зах нь 2019 он хүртэл нүүрсний шинэ уурхайн зөвшөөрлийг зогсоогоод байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд тус улсад нүүрсний 7250 уурхай хаагдаж, нүүрсний олборлолтын хэмжээ 560 сая тонноор буурчээ.  Энэ мэдээллийн дараа Сиднейд Australian miner Whitehaven Coal Ltd-ийн хувьцааны ханш 6.8 хувиар өсч 2.97 австрали долларт хүрсэн бол Хятадын нүүрсний томоохон үйлдвэрлэгч "Шенхуа энержи”-гийн хувьцааны ханш Хонгконгийн хөрөнгийн биржид 3.1 хувиар өсч 16.72 хонгконг долларт хүрсэн байна. 

 

Дулааны нүүрсний ойрын хугацаанд худалдаалагдах үнэ Хятадын Zhengzhou барааны биржид 0.7 хувиар өсч нэг тонн нь 535.20 юаньд хүрсэн тухай "Блүүмберг” агентлаг энэ сарын 14-ний мэдээлэлдээ дурджээ. Тэгвэл Dalian боомтод коксжих нүүрсний ойрын хугацаанд худалдаалагдах үнэ 0.9 хувиар буурч нэг тонн нь 1214 юань болжээ. "Хятадын Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо нүүрсний үнийн хязгаарыг 500-570 юаньд барих хүсэлтэй байна” гэж Хонгконг дахь Jefferies Group-ийн Азийн нефть, хийн капиталийн хэлтсийн дарга Laban Yu "Блүүмберг”-т ярьжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нд "Citigroup Inc”-ийн тайланд дурдсанаар "China Shenhua” компани үнийн боломжит хязгаарыг 550-660 юаньд байх төлөвтэй хэмээн харж байгаа бөгөөд Засгийн газрын хориггүйгээр нүүрсний үнэ дахин 370 юаньд хүрч буурах вий хэмээн болгоомжилж буй аж.

 

Тэгвэл хөрөнгө оруулалт, үнэт цаасны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Argonaut Securities” компанийн мэдээлж байгаагаар эрэлт тогтвортой байсан нөхцөлд нүүрсний олборлолт дахин хязгаарлагдсанаар үнэ өсөхөд дэмжлэг болох юм. "Энэхүү бодлого нь нүүрсний үнэд үр дүнгээ үзүүлнэ. Уурхайнуудын ажиллах өдрийг 276 болгон цөөрүүлснээр нийлүүлэлтэд шууд нөлөөгөө үзүүлж, зах зээлийн хандлагыг сэргээхэд үр дүнтэй” хэмээн Хонгконгод төвтэй тус компанийн шинжээч Helen Lau хэлжээ.

 

Ж.ЦОГЗОЛМАА

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Хятадууд нүүрсний зах зээлээ дахин “түгжиж” магадгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

Өнөөдөр, 09:40
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

Өнөөдөр, 09:14
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

Өнөөдөр, 09:08
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

Өчигдөр, 15:59
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

Өчигдөр, 15:33
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани