Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол Улсын гадаад өр 30 тэрбум ам.доллар боллоо

 

Дэлхийн томоохон орнуудын гадаад өрийн хэмжээ нэмэгдэж, ДНБ-ээсээ хэдэн зуу дахин даваад байгаа. Хамгийн том жишээ бол Япон. Мөн Европын орнуудад ч өрийн дарамт хэдийнэ үүсчихээд байна. Тэр болгоныг жишээгээр дурьдвал цаг, цаас хүрэлцэхгүй. Харин нэг зүйл тодорхой байгаа нь Монгол Улсын гадаад өр ч гэсэн хасагдахгүй нэмэгдсээр л байна. Монголбанкнаас гаргасан мэдээллээр бол Монгол Улсын гадаад өр аль хэдийнэ 23.7 тэрбум ам.доллар болчихоод байгаа аж. Түүнээс Засгийн газрын өр 4.76, төв банкных 1.73 тэрбум  ам.доллар байгаа юм.
 
 
Харин компани хоорондын зээллэг 6.81, бусад салбарынх 8.12 тэрбум ам.доллар байна. Энд нэг сайн мэдээ байгаа нь, Засгийн газрын өр харьцангуй бага гэсэн үг. Манай төрийн томчууд Японы жишээг татаад, манайх хажууд нь юу ч биш гэх мэтээр яриад байдаг. Гэхдээ Засгийн газрын болоод төв банкны өр нийлээд 6.4 тэрбум ам.долларт хүрчихээд байна.
 
 
Энэ жил Засгийн газар Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг төлөх байсан. Мөн төв банк  1.73 тэрбум ам.долларын өр төлөхөөр байлаа. Сайн мэдээ гэвэл хоёулангийнх нь хугацааг сунгалаа. Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлэлцээрийг 2020 он хүртэл сунгав. Тэгэхээр ойрын хэдэн жилдээ төв банкны гадаад өр яригдахгүй нь. Мөн Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг өөр бондоор сольчихоод байна. Улмаар "Хуралдай” гэдэг бонд болгоод, хугацааг нь уртасгаж, хүүг нь багасгасан. Ойрын долоон жилдээ асуудалгүй болсон.
 
 
 
 
 
 
Гэвч бид тайвширч болохгүй. Өр дарагдаагүй, ердөө л хугацаа нь уртассан. Авах эерэг тал нь гэвэл хүү буурах шив. 2020, түүнээс цааш 2-3 жилийн хугацаанд дахиад л энэ өрүүд нэхэгдэнэ. Тэр ч яах вэ, тухайн үедээ болдог юм гээд орхиё. Тэгвэл МАН-ын Засгийн газар ойрын хэдэн жилийн дотор 5.5 тэрбум ам.долларыг гадаадаас зээлэхээр ярьж буй. Ер нь бол Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байж л эдийн засгаа сэргээж, сэхэл авна гэдгийг эдийн засагчид хэлсээр байна. Сангийн сайд, Засгийн газар ч ийм байр суурьтай байна. Одоо УИХ-ын чуулганаар хэлэлцээд батлах л үлдлээ. Угаасаа батлагдах нь тодорхой. Цаг хугацааны асуудал.  Дараа нь өнөө яриад байгаа зээлүүдээ авна. Ингээд л Монгол Улсын Засгийн газрын гадаад өр 10 тэрбумыг даваад явчих гээд байна. Төв банкныхтайгаа нийлүүлбэл шүү дээ. Харин хувийн хэвшлийнхтэйгээ нийлүүлбэл 30 тэрбум ам.доллар руу дөхнө гэсэн үг.
 
 
Монгол Улсын 10-аад жилийн төсөвтэй тэнцэхээр гэж ч ойлгож болно. Бид энэ байдлаараа өрийг өрөөр дараад, өөр шинэ зээл аваад яваад байвал дарамтад орох нь ойлгомжтой. Ядаж байхад гаднаас авсан их мөнгийг бид зөв зүйлд, менежменттэй зарцуулж чадаж байгаа бил үү. Энэ асуултад ихэнх нь үгүй гэж хариулах байх. Ерөөсөө дэлхий нийтийн өр түүхэнд байгаагүй дээд хэмжээндээ хүрч, тэр хэрээр төсвийн бодлого хумигдаж, бодлогын орон зайгүй болж байна. Мөн өрийн менежмент, зарцуулалт ч асуудал дагуулсаар байгаа.  Үүнийг манай улс ч бас тойрч чадалгүй, дайрч байна. Гэхдээ манай төрийн удирдлагууд жаахан менежменттэй байсан бол тойрч болох л байсан байх. Хоёрхон бондоор жишээ аваад үзье.
 
 
...Ер нь бол Орос 1.5, Хятад нэг тэрбум ам.доллар зээлэх боломж байгаа. Гадаад харилцааны сайд энэ талаар мэдээлсэн. Айлчлал хийхдээ ярилцаад, тохиролцоод ирсэн. Нэг гялтайх зүйл байгаа нь Орос ч тэр, Хятад ч гэсэн тодорхой салбарт хөрөнгө оруулах байдлаар мөнгө зээлнэ гэж хэлсэн байсан. Тийм болохоор хэрэгтэй, хэрэггүй төсөлд зээл өгөөд, эрх баригчид өөрсдөө хувааж аваад, дараа нь төлж чадахгүй нэрийдлээр улсын нуруун дээр ачаа үүрүүлдэг асуудал нэг их гарахгүй болов уу гэж найдаж байна...
 
 
Одоо "хэрүүлийн алим” болоод байгаа Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг 15 салбарт зарцуулсан байгаа юм. Хамгийн их мөнгийг авто зам болоод "Эрдэнэс тавантолгой”-д зарцуулжээ. Мөн зургаан хувийн орон сууцны зээлийн санхүүжилт, цахилгаан станцуудын өргөтгөл, Хөтөлийн цементийн үйлдвэр гэх мэт төсөлд тодорхой мөнгө өгч. Бусдыг нь дэд бүтэц бий болгох болоод бусад жижиг төсөлд цацаад л дуусчээ. Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын зарцуулалт ч гэсэн үнэхээр зарцуулалт муутай. Нийт мөнгөний 27.7 хувийг авто зам барихад зарцуулж.  Мөн төмөр зам барихад 20.7 хувийг нь үрчихсэн.
 
 
За тэгээд бусдыг нь баахан төсөлд зарцуулсан гэдэг. "Гудамж” төсөлд гэхэд л 5.2 хувийг нь буюу 78 сая ам.доллар цацаад хаячихсан. Дэд бүтцэд 12.8, Төрийн орон сууцны корпорацийн төсөлд 6.3, экспортыг дэмжихэд 7.7, ХАА, хөнгөн үйлдвэрийн салбарт 13.3 хувийг нь зарцуулжээ. Евро, Чингис бондын нийтдээ хоёр тэрбум ам.долларын ихэнх мөнгөөр нь зам бариад, элдэв жижиг сажиг төсөлд зарцуулаад л дууссан.
 
 
Одоо бидэнд энэ их өрнөөс ямар бүтээн байгуулалт, үйлдвэр үлдэв. Гэхдээ яахав ээ, хэдэн зуун км зам, цементийн үйлдвэрүүд, "Буянт-Ухаа” нэртэй орон сууцны хороолол л байна. Муу нь улсад татвар төлөх үйлдвэр үлдээгүй.  Эдийн засаг улам л дордож, бүр Монгол Улс дампуурлаа зарлах дээрээ хүртэл туллаа. Хэрвээ Засгийн газар өнөөг хүртэл тавьсан 4.76 тэрбум ам.доллараа ашигтай зүйлд зарцуулсан бол ийм байдалд хүрэх байсан уу. Тэр ч зээлсэн, энэ ч авсан, одоо өгч чадахгүй нь гэж хэрэлдээд суух байсан бил үү, үгүй шүү дээ. Тиймээс л одоо тавих өрөө зөв зүйлд зарцуулмаар байна.  Ер нь бол Орос 1.5, Хятад нэг тэрбум ам.доллар зээлэх боломж байгаа. Гадаад харилцааны сайд энэ талаар мэдээлсэн.
 
 
Айлчлал хийхдээ ярилцаад, тохиролцоод ирсэн. Нэг гялтайх зүйл байгаа нь Орос ч тэр, Хятад ч гэсэн тодорхой салбарт хөрөнгө оруулах байдлаар мөнгө зээлнэ гэж хэлсэн байсан. Тийм болохоор хэрэгтэй, хэрэггүй төсөлд зээл өгөөд, эрх баригчид өөрсдөө хувааж аваад, дараа нь төлж чадахгүй нэрийдлээр улсын нуруун дээр ачаа үүрүүлдэг асуудал нэг их гарахгүй болов уу гэж найдаж байна. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрээс авахуулаад хэрэгтэй бүтээн байгуулалтын сураг дуулдана. Одоо ганцхан төрийн аппарат өөрсдийнхөө тансаг хэрэглээг жаахан танаад, авах өр зээлээ зөв зүйлд зарцуулаад өгвөл хэдэн жилийн дараа бид энэ ч бондын төлбөр яаж өгөх билээ гэж үгээ хэлж, үсээ зулгаахгүй, амар суух байх.
 
 
Тэгэхгүй зүгээр л цацаад, сонгуулийн өмнө өөрсөддөө зориулчихвал 2020 оны дундуур Монгол Улс гэж байх үгүй дээрээ тулах байх шүү. Муу ёрлож байгаа ч юм биш. 580 сая ам.долларын өр төлөх гэж дампуурал зарлах дээрээ тулж байгаа юм чинь түүнээс их өр төлөхөөр бол хэцүүднэ биз дээ. Төр их хэмжээний өртэй удаан байж болохгүй. Төлөх чадвараасаа давсан өр нь эдийн засгийг аливаа шокоос хамгаалах дархлаагүй болгодог хэмээн нэг том эдийн засагч хэлсэн байдаг. Одоо нэмэх өрөө дарж чадахгүй дээрээ тулбал ийм л болно.
 
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Монгол Улсын гадаад өр 30 тэрбум ам.доллар боллоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани