Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хямралыг ялах “Хувьсгалын тохироо”

Хямралыг ялах “Хувьсгалын тохироо”

 

УИХ-ын дарга М.Энхболдын чуулган нээсэн үгнээс "Эдийн засгаа эмнэлгээс гаргах, Үндсэн хуулиа өөрчлөх, оффшор данстангуудын өмнө  төр хаалгаа барих тухай” ийм гурван агуулга илүү тодорхой, их хүлээлттэй асуудал учраас анхаарал илүү татаж байна. Нэг талаас УИХ-ын даргын үг, нөгөө талаас эрх баригч намын хийх ажил, тавьсан зорилго, хүрэх үр дүнг зааж дэлгэсэн замын зураг.

УИХ-ын дарга М.Энхболдын чуулган нээсэн үгнээс "Эдийн засгаа эмнэлгээс гаргах, Үндсэн хуулиа өөрчлөх, оффшор данстангуудын өмнө  төр хаалгаа барих тухай” ийм гурван агуулга илүү тодорхой, их хүлээлттэй асуудал учраас анхаарал илүү татаж байна.

УИХ-ын 85 хувь, аймаг, нийслэлийн ИТХ-ын 70 хувь, 330 сумын 232, есөн дүүргийн зургаад нь олонх болж эрх барьж буй намын албан ёсны байр суурь М.Энхболд, МАН-д өнөөдөр юу л байна, бяр байна, боломж байна. Бэрхийг туулахаар бүтээсэн гэдэг шиг засаглалын хямралыг эдийн засгийнхтай нь цуг, хөтөлгөө морьтой туулж давах хувьсгалын тохироо МАН-ын өмнө нэгэнт бүрдсэн. Олон нийтийн хуримтлагдсан хүлээлт, чамлахаар чанга атгахуйц эерэг нааштай үзүүлэлт өөрчлөлтүүд ч МАН, М.Энхболдын гарт буй бодит боломжийг зузаалж байна.

ЭДИЙН ЗАСАГ ЭМНЭЛГЭЭС ГАРАХДАА…

 "…Эдийн засаг "эмнэлгийн сэхээнээс энгийн тасагт шилжсэн бол одоо эдгэрэх ёстой. Эдийн засгаа эрүүлжүүлж, "эмнэлгээс гаргах” гол ажил энэ хавар эхэлж, энэ ондоо багтааж дуусгахыг эрмэлзэх учиртай… 

"Хэлэхээс илүү хийх нь чухал” гэсээр УИХ-д орж ирж байсан М.Энхболд үгээр хөөцөлддөг ч улс төрч биш.Тиймээс эдийн засгийн хямралыг энэ ондоо багтаан гэтэлж гарах цаг хугацааг хүртэл оноон товлосон, ихээхэн итгэл тээсэн үг хэлсний цаад үндэслэл нь юу байв? Засгийн газрын өрийн үлдэгдэл өнөөгийн үнэ цэнээр 18,9 их наяд төгрөг, зөвхөн хүүнд нь 2017 оны төсвийн зардлын 16 хувь буюу 1,3 их наяд нь алга болох хүндхэн нөхцөл арилаагүй байхад хямралыг даван туулах ямар  боломж, бололцоо байгаа хэрэг вэ? Товчхондоо, "Гараа сайн бол бариа сайн” гэдэгт суурилж байгаа гэмээр байна. Өөрөөр хэлбэл шийдсэн асуудал, авсан арга хэмжээний үр дүнд гарч эхэлсэн эерэг нааштай өөрчлөлт ийм итгэл үнэмшил, тооцоо дүгнэлтэнд хүргэжээ.

Хямралыг ялах

Их хурлын дарга эдийн засгаа эдгээх эхлэл нэгэнт тавигдсаныг илтгэх дараах тоо баримт хөндсөн. Монгол гэдэг нэг улс 5 өөр төсөвтэй, айлаар бол таван гал тогоотой болчихсон байсныг УИХ эмхэлж нэгтгэсэн, Хөгжлийн банкны хуулийг өөрчлөн баталсан зэрэг санхүү мөнгөнд тогтоосон сахилга бат эерэг үр дүнд хөтөлжээ. Оны эхний хоёр сард төсвийн орлогоо ноднин жилийн мөн үеийнхээс 36 хувь буюу 254,5 тэрбумаар нэмсэнийг зарласан. Төсвийн хэмнэлт эхний хоёр сард 154,4 тэрбум болсоныг хавсаргасан. Монголчууд гадаадаас авсанаас гадаадад худалдсан нь илүү гарч, долларын ханш тогтож эхэлсэн. Хоолойд тулаад байсан Хөгжлийн банкны 580 сая еврогийн бондыг "Хурилдай”-д хөрвүүлсэн.

Монгол гэдэг нэг улс 5 өөр төсөвтэй, айлаар бол таван гал тогоотой болчихсон байсныг УИХ эмхэлж нэгтгэсэн, Хөгжлийн банкны хуулийг өөрчлөн баталсан зэрэг санхүү мөнгөнд тогтоосон сахилга бат эерэг үр дүнд хөтөлжээ. 

Энэ арилжааны үеэр олон улсын санхүүгийн зах манай 3,3 тэрбум долларын үнэт цаас авахад бэлэн буйгаа илэрхийлсэн. Хөрөнгө оруулагчдын хөрсөн итгэл эргэн сэргэснийг нотолж, нэг дотогш нэвтэрвэл буцаад гарч чадахгүй шүү хэмээсэн сэрэмж утгатай Hotel Mongolia хоч мартагдаж эхэллээ гэсэн үг. Хятадын "Чалко” компанид тавьсан өр тэглэгдлээ. ОУВС-тай амаргүй хэлэлцээр өрнүүлж, өргөтгөсөн хөтөлбөр урьдчилан тохирсон нь Монголын төсөв, банк, санхүүгийн байдал, бизнесийн орчин тогтворжих, эрүүлжих эерэг хүлээлт гадаад, дотоод орчинд үүсгэсэн…

Өнгөрсөн өдрүүдэд Японоос Монголд 850 сая долларын нэн хөнгөлөлтэй зээл олгож дэмжихээ мэдэгдсэн, хоёр улсын Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрийн гэрээ зурагдсан. Манай улсын экспортын орлогын 90 хувь болсон зэс, нүүрс, алт, эрдэс баялгийн үнэ өсч эхэлсэн….

Энэ бүх тоо баримт эдийн засгийг эмнэлгээс гаргах, эргэж өвдөхгүй эерэг хүлээлт, итгэл найдварыг тэлж байна.  

ОФФШОРТНЫ ӨМНӨ ТӨР ХААЛГАА БАРИНА

Оффшор гэдэг үг уулзалт хийсэн газар бүхэнд иргэдийн амнаас гарч, шүүмжлэн хэлэлцэж байна. …Төрд алба хашиж буй хүн оффшор бүсэд данстай байж огт болохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа хэлье.

Оффшорчин гэдэг үгээр нь тоглож, улс төрийн оноо хөөхөөс илүү хуульчлан журамлаж, бодитой шийдэх боломж бололцоо нь өнөөгийн УИХ-д бодитой байна. Эргээс хол газарт нууц данстай бол энд төрийн алба хашихгүй шүү гэж М.Энхболд хоёргүй нэг утгаар мэдэгдлээ. Хэлсэн үгэндээ эзэн болох арга зам нь "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” гэдэг урт нэртэй хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах явдал. Хэн бэ? гэдэг нь чухал ч Ямар учраас гэдэг асуудал нь илүү чухал. Оффшор гэдэг сэдвээр шуугиад өнгөрөх бус эргээс хол нууц данстай бол төр, төсвөөс ч бас хол байх хууль батлах онцгой чухал.    

ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧЛӨХ ҮНДЭСЛЭЛ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн…"Долоо хэмжиж, нэг огтлох” монгол ухаанаар нэн хариуцлагатай, хянамгай хандах ёстой…

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх эхэн хэсэгт Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхээр тусгасан байна.Өмнөх УИХ нийгмийн захиалгаар Үндсэн хуулиа өөрчлөхөөр оролдсон ч чадаагүй. Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй гэдэг эгэл иргэдээс  эрдэмтэн мэргэд, төр, нийгмийн зүтгэлтнүүд хүртэл дуу нэгтэй үздэг. Санаа бодлын судалгаа, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ, Засгийн газрын түвшинд байгуулсан ажлын хэсгүүдэд цугларсан мэдээлэл, баримтаар энэ хандлага илэрхий нэг талдаа гарсан. Олон арван мянган хүн Үндсэн хуулиа ингэж өөрчилсөн нь дээр гэсэн судлаачийн түвшний  төсөл, төлөвлөгөө гаргаагүй нь мэдээж. Гэхдээ үндэс хөрсөөрөө болохгүй байна, суурь нь буруу учраас буруу тийшээ яваад байна, Үндсэн хуулиа өөрчилж, төрийн эрх мэдлийг оновчтой, хяналттай, хариуцлагатай болгох хэрэгтэй гэсэн санал хүсэлт их байгаа нь илэрхий. 

Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах бас нэгэн хувьсгалын тохироо бүрдсэн, алдах эрхгүй боломж нээлттэй байна. Алдагдсан боломжийн өртөг илүү их гэдэг.

Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах бас нэгэн хувьсгалын тохироо бүрдсэн, алдах эрхгүй боломж нээлттэй байна. Алдагдсан боломжийн өртөг илүү их гэдэг. Зарим судлаачийн нотолж буйгаар өнөөдөр ухарвал ахиад 4-8 жилээр хойшлох магадлалтай.Үндсэн хуулиа илүү өргөн оролцоотой, "Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй”, "Долоо хэмжиж нэг огтолно” зарчим баримталж өөрчилнө гэдгээ УИХ-ын дарга илэрхийллээ. УИХ, Засгийн газрын түвшинд байгуулсан ажлын хэсэгт нь эрдэмтэн судлаачдаас гадна М.Батчимэг экс гишүүн, сөрөг хүчнийхэн ч орсон, санаа оноогоо уралдуулаад явж байна. 2000 оны дордуулсан долоон өөрчлөлтийн гашуун түүхийг давтахгүйгээр олон нам, эрдэмтэн судлаачид, иргэний байгууллагаар хэлэлцүүлж байж өөрчлөх нь тодорхой боллоо.  

"Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй”, "Долоо хэмжиж нэг огтолно” зарчим баримталж өөрчилнө гэдгээ УИХ-ын дарга илэрхийллээ. 

М.Энхболдын хэлсэнээр "Хүндрэл бэрхшээл Монголынх, биднийх. Хаа нэг газраас, хэн нэгэн хил давуулаад түлхчихээгүй. Тиймээс шаварт суусан байдлаас улсаа гаргах үүрэг төр, засгийн эрхийг түмэн олноо төлөөлөн барьж суугаа Та биднийх. Энэ удаагийн УИХ Монголын түүхэнд сайнаар үлдэх олон зүйл хийгээсэй гэж хүсч байна.”

Судлаач Ж.Бат-Ирээдүй

Хямралыг ялах “Хувьсгалын тохироо”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани