Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ШИЛНИЙ ЦААДАХ ЧИХРИЙГ ДОЛООСООР ЗАЛХЛАА

ШИЛНИЙ ЦААДАХ ЧИХРИЙГ ДОЛООСООР ЗАЛХЛАА"Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаагаа олон нийтэд худалдах хэрэг байна уу? "Энэ жил "Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашиг тараана” гэж гүйцэтгэх захирал Д.Ариунболд нь хэлсэн учраас ийм бодол төрөв. Бизнесийн өнцгөөс харвал энэ компанид хувьцаагаа олон нийтэд арилжих шалтгаан тун бага.

Нүүрс угаах үйлдвэр барих л гэж хувьцаагаа олон нийтэд худалдах хэрэг үү? Шинэ техник, эдийн засгийн үндэслэлээр 175 сая ам.доллароор эхний ээлжинд нэг сая тонн нүүрс угаах үйлдвэр барихаар болсон гэж удирдлагууд нь мэдэгдсэн. Коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний 10-т эрэмбэтэй компани энүүхний төлөө IPO хийх гэж үү. Эсвэл Хөгжлийн банкны 239 сая ам.долларын өрөө дарах, шинэ техник хэрэгсэл худалдаж авахын тулд уу. Ногдол ашигт тараах хөрөнгөөрөө жижиг сажиг зардлаа шийдчихэж болмоор санагдана.

Хэдэн жилийн өмнө "Эрдэнэс Тавантолгой” компанийн дүр зураг IPO хийхээс өөр аргагүй байсан. Тэднийх 570 сая ам.доллароор жилд 15 сая тонн нүүрс угаах үйлдвэр барих, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд хөрөнгө оруулах байв. Хэрэв санаж байгаа бол 2-3 тэрбум ам.доллар татахаар төлөвлөж байсан.

Одоо тэднийд нүүрс угаах үйлдвэрээс өөр хөрөнгө оруулах төсөл байхгүй. Төмөр замыг нь "Монголын төмөр зам” компани барина. Тиймээс их хэмжээний хөрөнгө босгож хэрхэх нь вэ? Шинээр томилогдсон удирдлагууд нь биш, Засгийн газар үүнд хариулт өгөх учиртай.

 Хэнд ногдол ашиг тараах вэ? Хувьцаа эзэмшигчдэдээ тараах нь мэдээжийн хэрэг. "Эрдэнэс Тавантолгой” компанийн 15 тэрбум ширхэг хувьцааны 14 хувийг иргэд, 0.6-г нь аж ахуйн нэгжүүд, үлдсэнийг нь төр эзэмшдэг гэсэн мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс өгөв.

Тэгвэл улсын бүртгэлийн газарт "Эрдэнэс Тавантолгой” компанийг төр 100 хувь эзэмшдэг гэсэн данс бий. Компанийн тухай хуулийн дагуу "Эрдэнэс Тавантолгой” нь хаалттай хувьцаат компани ч биш. Нээлттэй хувьцаат компани бүр ч биш. Нэг л эзэмшигчтэй хязгаарлагдмал хариуцлагатай компани.

Үнэн хэрэгтээ Монголын хоёр сая гаруй иргэн энэ компанийн хувьцаа эзэмшигч биш юм. Иргэн бүрт энэ компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлэх УИХ-ын тогтоол бий. Уг тогтоолоор 1072 ширхэг хувьцаа эзэмших эрхийг л танд нээж өгсөн гээд ойлгочих. "Эрдэнэс Тавантолгой” компани улсын бүртгэлд 15 тэрбум ширхэг хувьцаатай компани гэж бүртгүүлсний, бүр цаашлаад хөрөнгийн биржид "данслуулсны” дараа та хууль ёсны хувьцаа эзэмшигч нь болно. Хувьцаа эзэмших эрхтэй хүмүүстээ мөнгө тараах юм болов уу. Тийм эрх зүйн үндэслэл бий юү.

Эл компанийн төрийг төлөөлсөн хувьцаа эзэмшигч "Эрдэнэс Монгол” байх шийдвэр гарчээ. Сангийн яам, "Эрдэнэс Монгол” компани тус тусдаа ажлын хэсэг байгуулж, улсын бүртгэлд хувьцаат компани гэж "данслуулахаар” ажиллаж байгаа гэнэ. Ногдол ашиг тараана гэж "хошгируулах” хэрэггүй ээ. Эхлээд Хөгжлийн банкинд төлөх өрөө цэгцэл. "Эрдэнэс Тавантолгой”-г ядаж хаалттай хувьцаат компани хэлбэрээр улсын бүртгэлд бүртгүүлчих гэж хэлье.

Улсын бүртгэлд "данслуулах” ажил амаргүй байгааг албаны хүн ярьж байна. Засгийн газраас энэ компанийн хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөг гэж тогтоосон. Тэгэхээр компани 14 их наяд төгрөгийн үнэлгээтэй байх ёстой. Гэтэл "Эрдэнэс Тавантолгой”-н хөрөнгө болон бизнесийн үнэлгээг хийлгээгүй явна. Хийлгэсэн ч үнэлгээг нь яаж ч өргөөд 14 их наяд төгрөгт хүрэхгүйг эх сурвалж батлав.

Тэгэхээр хувьцааных нь нэрлэсэн үнэ "Эрдэнэс Тавантолгой”-н бүртгэлийг гацаах нь. Хувьцааг нь эзэмшүүлэх иргэдийн бүртгэл дуусаагүй аж. Дууссаны дараа л улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай гэж Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийнхөн үзжээ. Хувьцааг нь "амь оруулахад” тээглэх бас нэг гацаа нь энэ.

"Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд "Чалко”-гийн өрийг төлснөө мэдээлэх үеэрээ 2018 онд гадаадын хөрөнгийн биржид IPO хийх боломж бүрдлээ гэж зарласан. Гадаадын хөрөнгийн биржид IPO хийх нөхцөл бий юү, босгосон хөрөнгөө юунд зарцуулах вэ? "Эрдэнэс Монгол” Хонконг, Лондон, Сингапурын аль нэгэнд охин компани байгуулж, IPO хийх юм уу, тэр нь "Эрдэнэс Тавантолгой”-н толгой компани болох юм уу.

Шинээр эмхлэн байгуулсан Засгийн газар бүр л "Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г хийнэ, хувьцааг "амилуулна” гэж ярьдаг. Түүнд олон нийт итгэж, хувьцаа "амилах” нь гэж битүүхэн горьдоно. Улстөрчид иргэдэд шилний цаанаас чихэр долоолгоод сурчихжээ. Гадаадын хөрөнгийн биржид "Эрдэнэс Тавантолгой” хувьцааг арилжина гэдэг ч шилний цаадах чихэр. Шилний цаадхыг долоосоор залхлаа.

Улс төрийн өнцгөөс харвал "Эрдэнэс Тавантолгой” нээлттэй хувьцаат компани болохдоо л болох ёстой. Учир нь иргэн бүрт хувьцаа эзэмшүүлнэ гэж шийдвэрлэчихсэн. Хувьцаагаа Монголын хөрөнгийн биржид гаргаж яагаад болохгүй гэж. Хөрөнгө босгох шаардлагагүй компани зүгээр л Монголын хөрөнгийн биржид бүртгүүлээд, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлж, иргэдийн хувьцааг "амилуулчих”. Илүү хувьцаа худалдаж авах сонирхолтой аж ахуйн нэгж, иргэн байвал нэг хэсгийг нь нийлүүлчих л дээ.

Улстөрчид сайхан төгсгөл ярих дуртай. Харин сайн эхлэл, бас үргэлжлэл чухал гэдгийг мартах учиргүй. "Эрдэнэс Тавантолгой”-г барилгатай зүйрлэвэл таван давхраас нь эхлээд дээш нь барьчихсан байшин. Материал нь хангалттай учраас цамаан зан гаргасан хэрэг. Тавантолгойн ордын зургаан тэрбум тонн нүүрсний нөөц бол энэ байшинг хялбархан босгох баялаг материал.

Улс төрийн намууд амлалтаа биелүүлэхээр баялаг материалд эрдээд "Эрдэнэс Тавантолгой” компаниар Хятадын "Чалко”-д 350, Хөгжлийн банкинд 200 сая ам.долларын өр тавиулж, бэлэн мөнгө иргэдэд тараасан. Бас иргэдэд амласан нэг сая төгрөгөө өгөхийн тулд энэ компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлсэн нэр зүүлээ. Нэг сая төгрөгийг 1072-т хуваахаар 933 гарна. Сү.Батболдын Засгийн газар ийм хялбар аргаар "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны нэрлэсэн үнийг тогтоосон.

Засгийн газар одоо байшингийн доод давхруудыг барих гээд мунгинаж байна. "Эрдэнэс Тавантолгой” хувьцааг бүртгүүлэхэд нэрлэсэн үнэ, компанийн үнэлгээ, иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа гэх мэт УИХ, Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэсэн олон зүйлийг харгалзаж, эвийг нь тааруулах шаардлагатай.

Бизнес, эдийн засгийн үндэслэлгүй тогтоол шийдвэрүүдийн араа шүднүүдийг хооронд нь нийлүүлэх гэж хэчнээн мунгинахыг таашгүй нь. Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг бүртгүүлэхтэй холбогдсон бас нэг "хүчиндсэн” тогтоол удахгүй гарах байх. Энэ удаад улс төрийн улайрсан амлалтаа мартаж, зах зээл, бизнесийн мэдрэмжтэй тогтоол гаргана гэж найдъя.

Хэдийгээр хувьцаанаас тусдаа ч "Эрдэнэс Тавантолгой”-г хөрөнгө оруулагчдын гарт өгөх, өгөхгүй нь ч тодорхойгүй хэвээр байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Энэ жил хөрөнгө оруулагчидтай хэлцэл хийхгүй” гэсэн бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж "Энэ онд багтаан Тавантолгойд хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулна” гэв. Хэнд нь итгэх вэ? Засгийн газар тодорхой бодлоготой байж, хөрөнгө оруулагчдад ч, иргэдэд ч шилний цаанаас чихэр долоолгохоо боливол таарна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ертөнцөөс тасарсан юм шиг чимээгүй суусаар байх уу.

Өнөөдөр сонин


ШИЛНИЙ ЦААДАХ ЧИХРИЙГ ДОЛООСООР ЗАЛХЛАА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Rio Tinto” Оюу толгойн төслийн улмаас $138.75 саяын нөхөн төлбөр өгөхөөр тохиролцжээ

 "Rio Tinto” компани Оюу толгойн зэс-алтны уурхайн өргөтгөлийн ажил ...

Өчигдөр, 08:48
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани