Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын гүн дэх эр зоригийн аялал

Газрын гүн дэх эр зоригийн аялалАдал явдалд дуртай, эр зоригоо шалгахыг хүсдэг экстрим аялагчдад хамгийн сайн тохирох жим бол агуйн аялал. Байгалийн өвөрмөц тогтоцтой, төрөл бүрийн эрдэс чулуулгаас бүрдсэн, газар дээр тэр бүр таардаггүй амьтдын төрөл зүйлээр баялаг гээд үзэж харах зүйл их. Зарим агуйд эртний хүмүүсийн ул мөр, өв соёлын дурсгалууд хадгалагддаг бол зарим нь газар доорх үзэсгэлэнт нуураараа жуулчдыг татдаг. Олон салаа бүхий агуйн гүнд зөвхөн өөртөө найдан аялах нь яг л адал явдалт кинонд тоглож буй мэт. Тийм ч учраас агуйн аялал хэдэн зуун жилийн турш жуулчдыг татсаар ирсэн.

Монголд агуйн аяллыг судалгааны зорилгоор хөгжүүлэх боломжтой 

Дэлхийн хамгийн урт агуй болох АНУ-ын Кентаки муж дахь 652 км урт Арслан зааны агуй гэхэд жилд 500 орчим мянган жуулчны нүд баясгадаг. Уг агуйг 1941 онд цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсэг болгон тохижуулсан бөгөөд улсынхаа эдийн засагт жилд 40 сая ам.долларын орлого оруулдаг байна. Арслан зааны агуйг 1770-аад оны үед Америк тивд очсон өрнөдийнхөн шархадсан баавгайн мөрөөр мөшгиж яваад олсон гэдэг. Түүнээс хойш 240 гаруй жил өнгөрсний эцэст 2005 онд гурван километрийн урттай шинэ агуй нээсэн байдаг.

Арслан зааны агуйн адилаар жуулчдын хөл тасардаггүй "нүхэн ордон”-ууд олон. Дэлхийн хамгийн гүн агуй нь газрын гадаргаас доош 2.1 км үргэлжилдэг бол усан доорх хамгийн том агуй Чехэд байдаг.

Харин манай улсын хувьд 1600 орчим агуй байдаг гэсэн албан бус мэдээлэл байна. Үүнээс 300 орчмыг нь ямар нэгэн байдлаар судалсан байдаг аж. Монголын агуй тооны хувьд олон боловч хэмжээ, эзлэхүүний хувьд жижиг. Одоогоор судалж буй агуйнуудын хамгийн урт нь нэг километр гаруй үргэлжилдэг, Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дахь Цагаан дэлийн агуй. Харин хамгийн гүн нь 77 метртэй, Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь Сөөгтийн агуй юм. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Даян дээрхи, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Талын агуй, Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дэлийн агуй гэсэн 200-500 метр урттай цөөхөн том агуй бий. Бусад нь ихэнхдээ 60 метрээс уртгүй байдаг юм байна.

Суурин ахуйтай улс орнуудад ихэнх агуйг орон сууц, ахуйн зориулалтаар ашиглаж, засаж өргөтгөсөн байдаг. Мөн бүтээн байгуулалт, төмөр зам тавих явцад цөөнгүйг нь дэлбэлжээ. Дэлхийн нэг болон хоёрдугаар дайны үед цэргүүд хүнс болон зэвсгийн нөөцөө агуйд хадгалдаг байсан учраас эсрэг тал нь дэлбэлэх тохиолдол олон байжээ.

Монголд 1600 орчим агуй байдгаас 300-г нь судалсан 

Эдгээрээс болж байгалийн онгон төрхөөрөө үлдсэн агуй тун ховор байдаг аж. Харин монголчууд нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлж, агуйг сууц, аж ахуйд тогтмол ашигладаггүй байсан учраас манай агуйнуудын гарал үүсэл, анхны төрх нь хадгалагдан үлдсэн байдаг. Энэ утгаараа геологи, байгаль судлал, палеонтологи, археологийн салбарт маш үнэ цэнэтэйд тооцогддог юм байна.

Монголын агуйгаас эртний хүмүүсийн үлдээсэн сүг зураг, зэвсэг, хэрэглэл олноороо олддог. Мөн судалгаа тун бага хийсэн учраас адал явдал хайгчид, гаднын судлаачдыг татдаг. Гэвч агуйн гаднах орчинд сонирхох зүйл багатай, агуйгаа сурталчилдаггүй учраас жуулчин цөөн ирдэг гэж салбарынхан өгүүлж байна. Агуйд дөрвөн улирлын алинд ч аялж болно. Зуны улиралд илүү үзэмжтэй харагддаг бол өвлийн улиралд мөсөн хананд нь авирч, эр зоригоо шалгах боломжтой.

ТАЛЫН АГУЙ
(Сүхбаатар аймаг, Дарьганга сум)

Шилийн богд уулнаас хойш 15 километр зайд, тэгш талд оршино. Агуйгаас зүүн урагш хоёр километрийн цаана унтарсан галт уул бий. Агуйн ам далайн түвшнээс дээш 1250 метр өндөрт байдаг, 4.5 метр гүн, 245 метр урттай. Агуйн ам нь чанх баруун тийш харсан бөгөөд дөнгөж хүн багтаж орохоор нарийн амсартай. Талын агуй нь манайд одоогоор мэдэгдээд байгаа галт уулын гаралтай хамгийн урт, том агуй юм. Уг агуй нь зүүн тийш чиглэсэн ганцхан гол хонгилтой. Хонгилын хойд талаас хоёр салаа гарах боловч нэг нь эргэж гол хонгилдоо нийлдэг. Нөгөө ам нь нэг чиглэлд эргэж, 11 метр үргэлжлээд төгсдөг байна.

ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙ
(Ховд аймгийн Манхан сум)

Сумын төвөөс 25 километр зайд, хойд Цэнхэрийн голын баруун хажууд оршдог. Агуйн ам голын хөндийгөөс дээш 100 метр өндөрт, зүүн тийш харж байрладаг. Агуй нь ягаавтар өнгөтэй, гантигжсан шохойн чулуунаас бүрдсэн бөгөөд хонгилын дотор талын хана, таазанд жонш ихтэй. Хойд Цэнхэрийн агуй хоёр салаа хонгилтой. Нэг нь 130, нөгөө нь 90 метр урт үргэлжилнэ. Дунджаар 3-4 метр өргөн, 2-3 метр өндөр ч газар бүр харилцан адилгүй. Амсар хэсэгтээ намхан тул мөлхөж ороод, цааш босоо явах боломжтой.

ГУРВАН ЗЭЭРДИЙН АГУЙ 
(Өмнөговь аймгийн Ханбогд сум)

БНХАУ-ын хилээс арав гаруй километрийн наана, Гурван зээрдийн овооны ар бэлд энэ агуй бий. Цайвар саарал өнгийн шохойн чулуугаар бүтсэн уг агуйн амны өргөн 0.9, өндөр нь хоёр метр. Нийт гүн нь 21 метр бөгөөд агуйн амаар ороод 5.8 метр эгц доошоо бууж, эхний хүнхэр бүхий мөргөцөгт хүрдэг. Түүнээсээ доош дахин таван метр эгц доош бууж, их танхимд ордог байна. Тэндээс 40 хэмийн налуугаар уруудаж, зургаан метр яваад агуйн дээврээс тасран унасан том чулуун нурангитай хэсэгт хүрнэ. Агуй нь ёроолдоо уужим, зууван хэлбэртэй болдог.

ЛОВОНЧОМБЫН АГУЙ 
(Өмнөговь аймгийн Ханбогд сум)

Ханбогд сумын Агуйт уулын баруун үзүүрийн төгсгөлд бий. Агуйт уул том, жижиг олон агуйтай бөгөөд засаж, янз бүрийн зорилгоор ашиглаж байжээ. Эдгээрээс хамгийн том нь Ловончомбын агуй юм. Агуйн аман дээр томоохон сүм байжээ. Хана, суурийн үлдэгдэл нь одоо ч бий. Агуйн нийт урт 49.9 метр, хонгилын дундаж өргөн 7.6, дундаж өндөр 3.5 метр юм. Уг агуй чулуун нүүрс, пермийн галавын үеийн настай цагаан өнгөтэй гантигжсан шохойн чулуунаас бүрдсэн хэвтээ агуй юм. 

Б.Баярмаа

Засгийн газрын мэдээ



Газрын гүн дэх эр зоригийн аялал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани