Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үүлэн суваргатай Дэмчогийн хийд

Үүлэн суваргатай Дэмчогийн хийдӨмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших хийд бөгөөд Ноён хутагт Д.Данзанравжаа говь нутагт нийт 8 хийд байгуулсны нэг нь Дэмчогийн хийд юм. Домгоор бол Хамрын хийдээс "пүрэв” хөөргөсөн гэдэг. Пүрэв гэдэг нь 350 грамм жинтэй, шовх үзүүртэй төмөр бүхий луужин маягийн эд байжээ. Ийнхүү Дэмчогийн хийд барих газрыг "пүрэв” заасан гэлцдэг. 
 
Өөр нэгэн хууч ярианд, Ноён хутагт Данзанравжаа 1828 онд Гурван баяны булгийн дэргэд шавь нарынхаа хамтаар "Чү мэг жарз”хэмээх рашаан булаг тахих зан үйл хийж байхад нь бүдүүн бор эрээн могой гулгаж ирснийг хараад "Галбын уулын лус намайг залахаар морилж ирсэн” байна хэмээн бэлгэшээжээ. Хутагт зан үйлээ хийж дууссаны дараа тэрхүү могойг шавь Чоймболоор Ханбогд ууланд буцаан тавиулахаар илгээхдээ "Галба орчмын газар орныг сайн ажиглаад дүрслээд ирээрэй” хэмээн захижээ. Шавь нар нь нөгөө бор эрээн бүдүүн могойг Ханбогд ууланд хүргээд газар орны зургийг дүрслэн зурахдаа нэгэн содон хэлбэрийн цохио хадыг үзсэнээ дуурайж зураад очсон гэдэг. Хутагт анхааралтай үзээд "Би Галбын уулсыг зорих хэрэгтэй юм байна” гэснээр удалгүй Ханбогд уулнаа очжээ.
 
Ханбогд хайрхан /Өмнө нь Эрдэнэ хайрхан нэртэй байсан гэдэг/

Тэрбээр Ханбогд хайрханы дэргэд 7 хоног бясалгал үйлдээд 30 хоног мориор давхиж нутаг орныг сонирхон шинжсэний дараанутгийн иргэдийг цуглуулан "Энэ нутаг, энэ уул ус хүний сэтгэлд нисванис буюу муу сэтгэл төрүүлэхгүй, үзсэн сонссон, бодсон санасан нь биеллээ олохын буян хурсан дагшин сайхан орон байна. Энэ газрыг шүтэж чадах юм бол хүний ид шиднээс илүү байгалийн ид шид ноёлсон, хүмүүст дэндүү их сайн сайхныг өгч чадах, галав юүлэх, ертөнц мөхөх тэр хэцүү цагт хүн амьтнаа аваад үлдэж чадах нутаг байна.

Энэ уул хөрсөн дээрээ эмийн ургамлаар элбэг, хөрсөн доороо эрдэс баялгаар арвин баян сайхан хайрхан юм” хэмээн бишрэн айлджээ. Мөн "Энэ орон нутаг бол миний зөвхөн ирээд буцах газар биш, би амьдралынхаа тодорхой хугацааг өнгөрүүлэх ёстой юм байна” хэмээгээд Ханбогд ууланд зориулж "Гайхамшигтай бүтсэн” гэдэг магтуу зохиосон гэдэг. Эдүгээ болон ирээдүй хойчийн хамаг амьтны тусын тулд "Галбын гурван хийд” хэмээн алдаршсан Дэмчог, Эрээт, Цагаан толгой  хэмээх гурван хийдийг газар шинжин сонгож 1830-1836 оны хооронд барьсан бөгөөд хоорондоо 5-6км зайтайгаар, чандмань эрдэнэ байрлалтайгаар байгуулжээ.
 
Ноён хутагт Дэмчогийн хийд дээр намаржиж, Цагаан толгойн хийдэд зусаж, Эрээтийн хийдэд улааны урсгалын ном судар судалж, сургаал номоо айлддаг байжээ. Цагаан толгойн хийд нь сүсэгтэн олонд зориулсан хийд бөгөөд хүрч очихын тулд Харанхуйн ам, Гэгээтийн ам гэдэг газраар дайрдаг нь тодорхой нэгэн утга учир агуулсан байдаг ажээ. Тийнхүү Ноён хутагт амьдралынхаа 20-иод жилийг энэ газар нутагт өнгөрүүлсэн ажээ.
 
Дэмчог гэдэг нь "дээд амгалан” хэмээх утгатай ба Дэмчогийн хийд нь зөвхөн эргэл мөргөл, ариусал бясалгалын чиглэлээр байгуулагдаж, дүйцэн өдрүүдэд "дэмчог хурал”, хаврын тэргүүн сарын шинийн 15, 25-нд "ханжид дэмчог” хэмээх хурал хурдаг хийд байв.
 
Ханбогд уулнаас зүүн хойш 14км зайтай бөгөөд уул ба хийд хоёрын хооронд энергийн урсгал нэвт урсдаг хэмээдэг. 2007 онд доктор Дашнямтэргүүтэй эрдэмтэд Дэмчогийн хийдэд очиж энергийн цэг болон бүсийг тогтоох судалгаа хийж, хутагтын номын ширээгээ залж байсан хадан тавцанг энергийн төв цэг болохыг, эл цэгээс 15км радиуст энергийн бүс байгааг тодорхойлжээ. Монголд Бурхан багшийн чандар оршсон 3 хийд байсны нэг нь энэхүү Дэмчогийн хийд байжээ.

Дэмчогийн хийд /сүүлд сэргээн засварласан/
 


Хийдийг халаадаг байсан галлагааны зуух

Дэмчогийн хийдийг тууринаас нь харахад гадуураа хэрмэн хашаатай байжээ. Түүний дотор мөн гадуураа хэрэмтэй, төвд маягийн хоёр давхар, тагт бүхий Дэмчог хэмээх гол сүмтэй байсан ба барилга архитектурын хувьд онцгой бөгөөд шалны дулаалгатай. Ханан дундуур байх хонгилоор халуун уур урсгаж дулаацуулдаг байхаар байгуулжээ. Гол сүмийн нэгдүгээр давхарт хурал хурдаг, хоёрдугаар давхарт номын сан байсан гэдэг. Сүмийн гол хаалга хоёр талдаа чулуун шаттай, олон янзын хээ хуартай байжээ. Гол сүмийн өмнө хойно 4 жижиг байшин барьсан байна. Дээд хэсэгт нь хоёр цонхтой байшин, хоёр талд нь суваргатай жижиг хэрэм байжээ. Зүүн хойд талын жижиг байшинд Ноён хутагт өөрөө өвөлждөг байжээ.

Авидын суварга түүнийг тойрсон 8 жижиг суварга
 
Сүмийн хойд талд голдоо давхар бүхий их суварга байгаад түүнийг тойрсон найман жижиг суварга мөн адил хэрмэн хашаан дотор байсан нь Авидын суварга байжээ. Авид бурхан нь диваажингийн орны бурхан бөгөөд ирээдүйн будда Майдар бурханы нэгэн дүр хэмээнэ. Хүмүүний ертөнцөөс буцаж буй сүнсэнд сайн төрлийг олоход нь тусалдаг хэмээн шүтдэг. Энэхүү Авид бурханы суварганы доод давхрын сүмд нимава буюу улааны урсгалыг үндэслэгч Ловон Бадамжунайн шүтээн дүр байсан ба мөргөх үедээ "Ума хум базар гүрү бадма сид ди хум” хэмээх Ловон Бадамжунайн зүрхэн тарнийг хэлдэг заншилтай. Ийн мөргөсний дараа тойрсон 8 суваргуудыг нар зөв тойрч гороолдог. 

Найман суварга: Бурхан багш таалал төгссөнөөс хойно 200 жилийн дараа Энэтхэг орны Ашоко хаан Бурхан багшийн 8 түүхэн үйл явдалд нь зориулан бадамлянхуа цэцгийн найман дэлбээг илэрхийлэх 8 суварга бүтээсэн нь одоо хүртэл хадгалагдан үлдсэн байдаг. Бурхан багшийн намтар дахь хүний амьдралд нь учирсэн 8 чухал үйл явдал гэдэг нь Гандан тэнгэрийн орноос замбуу тивд заларсан түүх, Эхийн хэвлийд оршсон түүх, Лагшин мэндэлсэн түүх, Урлагийн төрөлд мэргэшсэн түүх, Хатан ба нөхдөө баясган цэнгүүлсэн түүх, Гэрээ орхин тойн болсон түүх, Хатуужлыг эдэлсэн түүх, Бодь модонд заларсан түүх болно. Мөн эдгээр найман суваргыг Бурхан багшийн их найман хүслийг бэлгэдэж бүтээсэн ч гэх домогтой.


Нархажодын цагаан суварга /Нар буруу 3 тойрох ёстой байдаг/

Баруун хойд талд байх сондгой нэгэн суваргыг  Нархажодын цагаан суварга гэх агаад нар буруу тойрч гороолох зан үйл хийнэ. Хүний үйлдсэн нүглийг биеэр үйлдсэн, сэтгэлээр үйлдсэн, хэлээр үйлдсэн хэмээн гурав хуваадаг бөгөөд эл суваргыг нар буруу гурав тойрохдоо энэхүү гурван янзаар үйлдсэн нүглүүдийг ариусгаж хайрлахыг залбирдаг байна. Нархажод бурханнь нимава буюу улааны урсгалын эмэгтэй догшин бурхан бөгөөд Дэмчог бурханы эм дүр аж.
 
Хол ойроос ирэх мөргөлчин, сүсэгтнүүдийн унаж ирсэн морь тэмээг маллан амраах тусгай хашаатай, маллах малчид хүртэл байжээ.Энэ хийдийн загвар Ханбогд сумын Орон нутгийн музейд байдаг.

суваргын хойно байрлах Бэлэг хайрхан
 
Хийдийн хойд хэсэгт эр хүний "босоо бэлэг эрхтэн” хэлбэртэй Норов хад (Бэлэг хад) байдаг ба түүний урд энгэрт Дэмчог хийд байгуулагдсан. Данзанравжаа 1830 онд энэхүү хадан цохиог олж үзээд хүндэлж дээдлэн судар ном уншиж, арц хүж уугиулж, хадан цохион дээр бүтэн өдөр өнжөөд "эл хадан цохиог би Бадамлянхуа цэцгээр тахина” хэмээн айлдаж Дэмчогийн хийдийн гол сүмийг эмэгтэй хүнийг илэрхийлсэн бадамлянхуа цэцэг бүхий хэлбэрийг агуулсан байдлаар бүтээлгэжээ. 

Бараа бологсод нь эл цохионы тухай асуухад, Данзанравжаа хутагт "энэ хадан цохио бол эр хүнд хүч чадал, аз жаргал бэлэглэх, эм хүнд сайн үр, сайхан хань нөхөр заяах, хүний амьдралын дутуу хувь тавиланг тэгшилж, түшиж өгөх учиртай юм байна” хэмээн айлдаж, хадны орой өөд савтай ус шидээд буцаад унахад нь архи болсон байсныг цугласан хүмүүст амсуулж байсан гэдэг. Цохио 27 метр өндөр бөгөөд Монгол оронд иймэрхүү тогтоцтой бэлэг хад гурав судлагдсаны нэг нь ажээ. 


 Дэлхийн энергийн суудал буюу Дэмчог сүмийн хажууд байрлах адистит ихтэй хэмээх хад

Ноён хутагт Дэмчог сүмийн хажууд байрлах адистит ихтэй хэмээх хадан дээр байнга гарч онгод хийморио хөглөж, байгалийн сайхныг харж, Ханбогд хайрханаа тольдож суудаг байсныг нутгийн хүмүүс ам дамжин ярьж ирснээр өнөө цагт Энергийн суудал хэмээн нэрлэгдэх болсон байна. Энергийн суудал дээр сууж бясалгал хийн энерги авч, хутагтын зохиосон Үлэмжийн чанар дууг дуулахад Дара эхийн тарни 1000 удаа, Хийморийн сан 100 удаа уншигдсантай тэнцэхүйц цаглашгүй их буяныг өөртөө хураадаг байна. 


Цагаан тэмээ унаж,
лимбэ үлээсэн гоо үзэсгэлэнт сайхан залуу бүсгүйг ийн дүрсэлжээ

Эрүүл мэндийн гол илэрхийлэл нь хүний дуу хоолой байдаг учраас эл дууг аялан дуулснаар хоолойн хүрдийг хөгжүүлэх увидастай хэмээдэг ажээ. Ноён хутагт Ханбогд уулыг шинжин бясалгаж байхдаа зүүдэндээ "Цагаан тэмээ унаж, лимбэ үлээсэн гоо үзэсгэлэнт сайхан залуу бүсгүй”-н дүрийг хараад Ханбогд уулын эзэн сахиус хэмээн үзэж "Хүн шидтэй төрөх хэрэггүй, энд ирээд л шидийг олох юм байна” гэж айлджээ. Тэрбээр Ханбогд уулын эзэн болсон сайхан бүсгүйд зориулан "Үлэмжийн чанар” дууг зохиосон гэдэг. Дууны нэг бадаг нь таван махбодийг илэрхийлсэн таван мөртэй. Дууны шүлэг нь:


 
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө нь тунамал толь шигээ хө
Үзэсгэлэнтэй хөөрхөн царайг чинь хө
Үзээд үзээд ханашгүй яа хө
Сэтгэлийг булаамаараа зэ
 
Бадмын дундаас дэлгэрсэн
Балын амтанд дурламаараа хө
Баясгалантай хөөрхөн царайг чинь хө
Бахархаад бахархаад ханашгүй яа хө
Сэтгэлийг булаамаараа зэ
 
Хөшүүн сэтгэлийг хөдөлгөсөн
Хөхөө шувууны эгшигтэй
Хөгжилтэй хөөрхөн царайг чинь хө
Хүсээд хүсээд ханашгүй яа хө
Сэтгэлийг булаамаараа зэ
 
Эдүгээ сүсэгтэн мөргөлчид тус хийдэд ирээд дараах дарааллаар мөргөж залбирна.
Ловон Бадамжунай бурханы шүтээн бүхий Авидын суварганд эхлээд зочилно.
Нархажодын суварга хэмээх Соёмботой суваргыг нар буруу гурав гороолно.
Бэлэг хаданд өөрийн хүслээ даатгаж гороолно.



Жижиг найман суваргыг гороолох бөгөөд зүүн хойд суварга буюу Бурхан багшийн мэндэлсэн суварганаас эхлэн нар зөв тойрон суваргаа гороолж дуусаад том суварга болох Диваажингийн орныг бэлгэдсэн Авидын суваргаа нар зөв тойрч дуусгана.

Энергийн хад буюу Данзанравжаа хутагтын суудал руу очиж энерги авна. Тэрхүү суудал дээр нэгэн хадаас байх бөгөөд тэрхүү цэгийг "энергийн төв цэг” хэмээдэг. Энд Равжаа хутагтын зохиосон "Үлэмжийн чанар” дууг бүтэн дуулна.

Хадны доохно талд Равжаа хутагтын гэрийн буурийг нар зөв гороолно.

Хамгийн сүүлд нь Энергийн хамгаалалт хэмээх үйлдэл хийх бөгөөд цагаан, шар, улаан хадагтай чулуу тавьсан хадан дээр хоёр алгаараа дарж 1 минут нүдээ анин бясалгана. Мөн эргэн тойронд нь байх энергийн идэвхжилтэй хаднууд дээр хэвтэх, суух, налах зэргээр 1 минут байж толгой, хүзүү, нуруу, бөөр, тархины өвчнүүдийг илааршуулахыг хүсэж бясалгадаг байна.



С.Начин
Үүлэн суваргатай Дэмчогийн хийд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани