Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Мартагдсан хорт “уурхай”-нууд

Цэргийн зориулалтаар ашигласан байгууламж, талбайн хүнд металл, газрын тосны бохирдол дунд манай иргэд 20 гаруй жил амьдарч байна. Гэвч энэ асуудлыг өнгөрсөн хугацаанд хэн ч хөндсөнгүй.

Дайны хар мөр зөвхөн номын хуудаснаа бичигддэггүй. Хагацал, өнчрөл дагуулсан хүйтэн дайны жилүүд хүмүүсийн сэтгэлд хар толбо үлдээсэн байдаг. Түүгээр барахгүй байгаль, эх газарт ч сорви тогтоодог аж. Тэсрэх бөмбөгийн хэлтэрхий, сэндийчиж ухсан нуувч, газрын тос, шатахууны үлдэгдэл гээд дайны хар мөрийг тоочоод баршгүй. Манай улс Дэлхийн II дайн, Халх голын дайны хөлд багагүй нэрвэгдсэн. Тухайн үеийн ЗХУ-ын цэргүүд манай нутагт 1920-1993 оны хооронд байрлаж, бараг аймаг бүрт цэргийн бааз байгуулжээ. Гэвч 1989 оны тавдугаар сарын 15-нд ЗХУ-ын удирдагч Михайл Горбачёвын шийдвэрээр манайд байрлаж байсан 39 армийн цэргээ гэнэт татсан байдаг. Цэргүүдийн сүүлч нь 1993 онд Монгол Улсыг орхин гарсан юм. Ийнхүү 1816 танк, хуягласан 2531 автомашин, 190 нисэх онгоц, 130 нисдэг тэрэг ОХУ-руу буцсан тухай "Коммерсант” сонины 2005 оны тавдугаар сарын дугаараас уншиж болно.

Хуучин цэргийн баазууд ашиглагдахаа больсон ч орчноо бохирдуулсаар байдаг

ЗХУ баруун Герман болон Европын зарим орноос цэргээ татахдаа армийн барилга байгууламж, техник, зэвсгийг тухайн улсад нь хүлээлгэн өгсөн гэдэг.

Цэргийн ангийн цогцолборууд, ялангуяа байлдааны бэлтгэл хийж байсан талбаруудыг цэвэрлэж, заримд нь нөхөн төлбөр олгосон баримт ч байна. Гэтэл манай улс үүнээс ганцаараа үлдэж хоцорчээ. ЗХУ-ын цэргүүд өмссөн хувцастайгаа шахам Монголоос яаран гарсан тул барилга, байгууламжаа хүлээлгэж өгөх цаг ч гараагүй гэлцдэг. Үр дүнд нь монголчууд 20 гаруй жил цэрэг, зэвсгийн үлдэгдлээр бохирдсон орчинд амьдарч ирснийг энэ хугацаанд хэн ч хөндсөнгүй.

ЦЭРГИЙН БАЛГАСУУДЫН БАЛАГ

Өдгөө манай улсад ЗХУ-ын арми байсан 32 байршил байгааг ШУА-ын Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид тогтоожээ. Эдгээрээс дөнгөж зургааг нь Батлан хамгаалах яам үндсэн зориулалтаар нь ашиглаж байгаа бол үлдсэн нь суурин газар, эсвэл орхигдсон балгас болсон байна. Тодруулбал, ЗХУ-ын армийн мэдэлд байсан 10.9 мянган га-гаас дөнгөж 3400 га талбайг л цэргийн зориулалтаар ашиглаж байгаа аж.

Тус хүрээлэнгийн судлаачид 2013 онд олон улсын нэгэн байгууллагын санхүүжилтээр "Энхийн төлөө шинжлэх ухаан” төсөл хэрэгжүүлж эхэлснийг мэдэх хүн цөөн. Төслийн хүрээнд ОХУ-ын арми цэргийн зориулалтаар ашиглаж байсан газруудын бохирдлын үнэлгээг хийж, саяхан дүгнэлтээ гаргажээ. Үүнд, Дорноговь аймгийн Сайншанд, Говь-Сүмбэр аймгийн Чойр, Дорнод аймгийн Чойбалсан болон Улаанбаатар хотын Налайх, Багануур дүүрэг дэх цэргийн хуучин баазуудын ойр орчмын газар их хэмжээний бохирдолтой байгааг тогтоосон байна. Эдгээр газруудааас дээж авч, лабораторид шинжлүүлэхэд зарим хүнд металл болон газрын тосны элементүүд олон улсын стандартаас давсан нь илэрчээ.

Улаанбаатар хотын Багахангай бол армийн суурин дээр боссон дүүрэг. Энд 12 дугаар мотобуудлагын дивиз, нисдэг цэргийн отряд, 598 дугаар мотобуудлагын полк зэрэг байрлаж байсан. Тэсрэх, дэлбэрэх бодисын агуулах, нисэх онгоцны талбай болон бусад хэсгээс дээж аван судлахад газрын тосны бүтээгдэхүүний бохирдол их хэмжээтэй гарчээ. Түүнчлэн, хуучин барилгын үлдэгдэл, балгасуудын хог хаягдал нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд байгаа аж. Багахангай дүүрэг 4000 гаруй хүн амтай. Гэтэл барилгын хог, хаягдал нь суурьшлын бүстэйгээ асар ойр, хаяа нийлж байгаа нь судлаачдын санааг зовоож байна.

НҮБ-ын Эрүүл мэндийн байгууллагаас 1959-1972 онд боловсруулсан барилгын бүх материал хүнд металлын агууламж ихтэй гэдгийг анхааруулсан байдаг. Ялангуяа, хар тугалга, цайр, никель зэрэг байгальд байх ёсгүй элементүүдийг ихээр агуулдаг. Тиймээс ийм барилгын хог, хаягдлаар амьсгалах, ойр орчимд амьдрах нь эрсдэлтэй гэж үздэг байна. Мөн цэргийн эдгээр хуучин баазын барилгуудын хог, хаягдлаас асбест гэдэг химийн хорт найрлага ялгарах магадлал өндөр байгаа аж. Энэ нь шохойн чулуунаас гаралтай нийлмэл бодис бөгөөд уушгины хавдрын эх үүсвэр болдог. Жижиг хэсгүүд нь амьсгалаар дамжин уушгинд очиж наалддаг юм байна. Ингэснээр уушгийг шохойжуулж, тэлэх, шинэ эд эс хөгжих боломжийг боомилдог. Цаашлаад уушгины судасны үйл ажиллагааг доголдуулж, ургацаг үүсгэдэг аж.

Зөвхөн Баганхангай дүүрэгт ийм эрсдэл нүүрлээгүй. Дорноговь аймгийн Сайншанд хотод 91 дүгээр артиллерийн дивиз, инженерийн батальон, агаарын хүчин байсан бол Говьсүмбэр аймгийн Чойрт 21 дүгээр мотобуудлагын дивиз байв. Эдгээр хотод орос цэргүүдийн амьдарч байсан орон сууцыг засварлаж, орон нутгийн иргэд амьдарч байгаа. Харамсалтай нь, дээрх хүнд металлын бохирдол энд ч бас хязгаараас давсан.

Чойрт л гэхэд орос цэргүүдийн байсан орон сууцанд хар тугалга, хром, нефтийн бүтээгдэхүүний бохирдол өндөр гарчээ. Бохирдолтой газраас нэг, хоёр метрийн зайд хүүхдийн цэцэрлэг байдаг бөгөөд агаараар дамжин тэднийг хордуулж буйг үгүйсгэх аргагүй юм. Энэ мэтээр манай улсын өнцөг булан бүрт буй балгас болсон цэргийн баазуудын балгийг тоочоод барахгүй нь.

ЭРҮҮЛ МЭНДЭЭ ТӨМРӨӨР СОЛЬЖЭЭ

Саяхан Грийнландад байрлаж байсан АНУ-ын цэргийн бааз 10 мянган баррель газрын тос, олон тонн, зэвэрсэн хог хаягдал үлдээснийг нэгэн зурагчин гэрэл зурагт буулгасан нь багагүй шуугиан дэгдээсэн. АНУ-ын цэргүүд 1947 онд баазаа орхиж явахдаа үлдээсэн эдгээр хаягдал байгальд асар их хор учруулсныг хэвлэлүүд буруутгасан юм. Тус улсын төрийн бус байгууллагууд ч энэ бохирдлоо арилгахыг төр засгаасаа шаардсан. Харин манай улсын хувьд энэ бол хэний ч ярьдаггүй сэдэв.

Бохирдолтой газраас нэг, хоёр метрийн зайд хүүхдийн цэцэрлэг байдаг

Хуучин цэргийн баазууд, түүний байгальд учруулж буй бохирдлын талаар баримталдаг бодлого байдаг, эсэх талаар Батлан хамгаалах яамнаас тодруулахад "Улсын нууцад хамаардаг тул мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. ШУА-ийн эрдэмтэд дээрх судалгааг 2016 онд дуусгасан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Батлан хамгаалахын яам зэрэг төрийн холбогдох байгууллагуудад тайлангаа илгээжээ. Гэсэн ч ямар нэг хариу аваагүй байна. Тэд хийсэн ажлаа олон нийтэд тайлагнах гэсэн боловч хөрөнгө мөнгөгүйн улмаас шүүгээндээ хадгалахаас өөр арга үлдээгүй аж. Олон улсын байгууллагын хэдэн сая ам.доллараар, эрдэмтдийн гурван жилийн хөдөлмөрийн үр дүнд хийсэн судалгаа ийнхүү хэн нэгний шүүгээнд тоосонд дарагдаж, мартагдах нь.

Гэхдээ энд дан ганц төрийг буруутгах аргагүй. Хуучин цэргийн ангиуд орчноо ийнхүү бохирдуулж байгаа нь манай иргэдтэй ч бас холбоотой. Тухайлбал, Чойр дахь орос цэргүүд орон сууцны халаагуураа мазутаар ажиллуулдаг байсан. Тэд мазутын үлдэгдлийг төмөр саванд хийж булдаг байжээ. Гэтэл орос цэргүүдийг яаран явсны дараа орон сууцанд нь орсон монголчууд зуух, халаагуурыг нь сугалж авчээ. Тэр байтугай газарт булсан мазуттай торхыг нь ухаж аваад төмөрт тушаасан юм байна. Ингэхдээ доторх мазутыг нь газар асгаж, хөрсийг их хэмжээгээр бохирдуулсан.

Эрүүл мэндээ төмрөөр сольсон тэд бохирдуулсан газартаа өөрсдөө өнөөг хүртэл амьдарсаар. Хуучин цэргийн баазын балгасыг хэрхэх тухай асуудлын зарим нь улсын нууцад багтдаг л байх. Гэхдээ цэрэг, зэвсгийн зориулалттай ашиглаж байсан газарт амьдрах нь хортой талаар ямар ч мэдлэггүй иргэдээ эрүүл мэндээр нь хэр удаан хохироох юм бэ.

ИРГЭД БОХИРДСОН ГАЗАРТ НЭМЖ СУУРЬШСААР БАЙНА

ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаач Н.Мандахаас зарим зүйлийг тодрууллаа.

-Цэргийн баазуудын орчны бохирдлын талаарх судалгааг ямар зорилгоор хийсэн бэ? 
-Энэ судалгаа нь цэргийн зориулалттай ашиглагдаж байсан бөгөөд одоо ашиглагдаж байгаа газруудад ямар төрлийн бохирдуулагч бодис байна вэ, түүнийг цаашид хэрхэх вэ гэдгийг судлах зорилоготой. Манай улсын хэмжээнд нийт 32 байршил байгааг тогтоосноос 25-д нь хээрийн судалгаа, 18-д нь нарийвчилсан үнэлгээ хийсэн.

Газрын тосны бүтээгдэхүүний бохирдол их хэмжээтэй байна

-Ямар бодисын бохирдол хамгийн их байсан бэ? 
-Олон улсын стандарттай харьцуулахад газрын тосны бүтээгдэхүүний бохирдол маш их хэмжээтэй байна. Мөн дэлбэрэлт, тэсрэлт хийж байсан талбай, ийм бодисыг хадгалж байсан агуулахуудад хар тугалга, зэс, никель зэрэг хүнд металлын элементүүд, барилгын хаягдал илэрсэн. Түүнчлэн, цэргийн бүх хуучин баазуудад TPH буюу нийт газрын тосны нүүрсустөрөгч гэдэг бодис зөвшөөрөгдөх түвшнээс давсан. TPH бол маш хурц үнэртэй, амьсгалын замын болон арьсны үрэвсэл үүсгэдэг бодис юм.

-Судалгааг эхэлсэн 2013 оноос хойш бохирдолтой газруудад өөрчлөлт гарсан уу? 
-Чойрын хуучин цэргийн ангийн 50, Багахангайн 30 орчим хувийг иргэд дахин ашиглаж байгаа. Сайншандын хуучин орон сууцны засвар дууссан бол Мааньтынхыг одоо нөхөн сэргээж байна. Энэ мэтээр бохирдсон газарт иргэд улам нэмэгдэн суурьшсаар байгаа. Сайн мэдээ гэвэл, Дорнод аймагт зарим нэг компанийн хөрөнгө оруулалтаар хуучин бохирдсон газруудыг булж, тэгшилсэн байна билээ. Гэхдээ гадагшаа алдсан хорт бодисын бохирдлыг бууруулах арга хэмжээ авсан уу, үгүй юү гэдэг эргэлзээтэй.

-Бохирдсон газруудад ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ? 
-Хүнд металлууд өөрсдөө алга болдоггүй учраас бохирдсон газрыг зайлшгүй цэвэрлэх хэрэгтэй. Харин органик нэгдлүүдийг байгалийн аргаар арилгаж болно. Ямар арга хэмжээ авах талаарх саналаа тайлангийн хамт зохих байгууллагуудад хүргүүлсэн байгаа. Бидний хувьд энэ талаар цогц судалгаа хийхэд төсөв хязгаарлагдмал байдаг. Гаднын төлбөртэй лабораториор шинжилгээ хийлгэсэн учраас зарим дээжийг нь дахин нарийвчлан шалгах хэрэгтэй.

 

Б.Баярмаа

Засгийн газрын мэдээ



Мартагдсан хорт “уурхай”-нууд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани