Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хогонд дарагдсан Хөвсгөл

Хогонд дарагдсан Хөвсгөл

 

Түрэгүүдийн үед Кеп Сү Кель буюу "Хөх устай нуур” гэж байсныг түүхийн олон сурвалжаас харж болно. Монголчууд эрт дээр үеэс "Ариг ус” ч гэж нэрлэж ирсэн. Ариг гэдгийг монгол хэлний тайлбар толь бичигт цэвэр тунгалаг, цэнгэг ариуныг нэг утгаар тэмдэглэжээ. Энэ бол Монголын аялал жуулчлалын гол бүс нутаг, дэлхийн цэнгэг усны нөөцийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур.
 
Өнө эртний Түрэгийн үеэс цэвэр, тунгалгаар нь алдаршуулж тэр хэрээр дархалж байж. Гадна, дотны хэнбугайг ч уулга алдуулам үзэсгэлэнт Хөвсгөл нуур өнөө үед ямар болов?
 
Хөвсгөлөөр нэрлэсэн өчнөөн төсөл хөтөлбөр, арга хэмжээ хувьсгалаас, хувиас, гадаадаас гээд л хэрэгжиж байгаа дуулддаг. Жуулчдыг татах орчин бүрдүүллээ, зам тавилаа, олон улсын стандартад нийцсэн бааз байгууллаа гээд олны танил эрхмүүд улиг болтлоо ярьсан. Хамгийн сүүлд гэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Монголд аялал жуулчлалын гурван бүсийг байгуулахаар болсныг зарласны нэг нь Хөвсгөл байв. Хөвсгөл нуурыг байгалийн жишиг аялал жуулчлалын бүс болгохоор албаныхан төлөвлөж байгаа гэнэ.
 
Түүгээр зогсохгүй Хөвсгөл нууран дээр усан замын вокзал байгуулж Тэрхийн цагаан нуураас Хөвсгөл нуур хүрэх хатуу хучилттай зам тавихаар бэлтгэж байгааг Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв. Уул үзээгүй хормой шуухын үлгэрээр наад захын хүн бүрт хэрэгтэй зүйлийг хийчихээгүй хэрнээ цаад талын том, том ажил ярьдаг "өвчнийг” хэзээ анагаадаг болох вэ. Хөвсгөлд очсон хүн бүрийн толгойны өвчин болсон нэгдсэн стандарттай ариун цэврийн байгууламжийг өдийг хүртэл байгуулж чадаагүй байна.
 
Зорьж очсон хүн бүр хог хаях, бие засах шаардлагатай. Өнгөрсөн онд л гэхэд 60000 жуулчин Хөвсгөл нуурыг зорьсон тоон судалгаа байна. Дээрээс нь тэнд ажил, үйлчилгээ явуулж байгаа олон мянган хүн бий. Сүүлийн жилүүдэд Хөвсгөл нуурын орчимд газар олголт эмх замбараагүй болсноос даац нь хэтэрчээ. Угтаа Хөвсгөл нуурын эрэг дээр 50 жуулчны бааз ажиллуулах л боломжтой. Харин одоо бол 118 газарт зөвшөөрөл олгогджээ. Үүний хажуугаар зөвшөөрөлгүй, хог хаягдал боловсруулагч бичил баазууд өч төчнөөнөөр бий. Тэдгээр иргэдийн өдөр бүрийн хог хаягдал, ялгадас нь хаана шингэдэг вэ. Шууд хэлвэл, Хөвсгөл нуурын эрэг дээр л шингэж байна.
 
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хөвсгөл аймагт болсон аялал жуулчлалын форумын үеэр "...Жуулчны баазууд, нутгийн иргэд үйлчилгээний зориулалтаар газар эзэмшээд түүнийг дагасан гэр буудлуудад тавигдах шаардлага, нэгдсэн хаягжуулалт, хогийн цэг, ариун цэврийн байгууламж систем төлөвлөгдөн гарч ирнэ” гээд л албаныхан биелэгддэгүй даалгавраа ярьж байна. Энэ олон жил жуулчдыг даллаж ирсэн хэрнээ одоог болтол тэдний наад захын хэрэглээг нь манайхан хангаж чадахгүй сууж байгаа нь эмгэнэл. Тэр нь биелүүлж цөхөөд байх асуудал биш. Ердөө л ариун цэврийг сайтар хангасан нэгдсэн байгууламж шүү дээ.
 
Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ асуудлыг жил бүрэн сөхөн гаргаж шаардлага тавьж иржээ.
 
НУУРЫН ЭРГЭЭС ГЭДЭСНИЙ БҮЛГИЙН НЯНГИЙН БОХИРДОЛ ИЛЭРЧЭЭ
 
Дээр өгүүлснээр Хөвсгөл нуурын эрэг дээр 118 газарт аялал жуулчлалын зориулалтаар зөвшөөрөл эзэмшиж байна. Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2015 оны долдугаар сарын 20-нд хийсэн тандалт судалгааны ажлын явцад Жанхайн сайрын урд хэсгийн нуурын эрэг орчмын хөрснөөс дээж авч, шинжилгээнд хамруулахад нянгийн бохирдолтой гэсэн дүгнэлт гарчээ. Хатгал тосгоны иргэд Хөвсгөл нуураас ундны ус авдаг дөрвөн цэг байдаг байна. Улсын байцаагчид уг цэгүүдээс болон усан замын үйлчилгээ үзүүлдэг завинуудын зогсоолоос усны дээж авч шинжилгээ хийхэд гэдэсний бүлгийн нянгийн бохирдол илэрчээ. Ундны усанд ийм төрлийн нянгийн бохирдол илэрнэ гэдэг Хөвсгөл нуурын ус, түүний эрэг орчим бохирдлын ямар төвшинд хүрсэн нь гарцаагүй ойлгогдоно. Байцаагчид энэ шинжилгээг үндэслэн дүгнэлт гаргаж, Алаг-эрдэнэ сумын Засаг даргад ундны ус авдаг цэгүүдэд бохирдол үүсгэхгүй байх арга хэмжээ авч ажиллах шаардлага хүргүүлжээ.
 
Мэргэжлийн хяналтын байцаагчид жуулчдын баазуудад Усны тухай хуулийн хэрэгжилтийг шалгах явцад ч ноцтой зөрчлүүд илрүүлсэн байна. Тодруулбал, тусгай хамгаалалттай газрын отог байгуулсан газар нь эрүүл ахуйн бүсэд байрлаж хог хаягдал, хүний өтгөн шингэн хаягдлын бохирдол үүсгэж байгааг тогтоожээ. Мөн суурьшмал бүсийн орчимд байгуулсан отгийн газарт дотоодын аялагчид майхан, платка барьж олноор буугаад усан орчин, хөрсөнд их хэмжээний бохирдол үүсгэснийг тодорхойлжээ. Одоо ашиглаж байгаа энгийн бие засах газар нь ч бохирдлын эх үүсвэр болж байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Өөрөөр хэлбэл, ариун цэврийн нэгдсэн стандарттай байгууламж зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна.
 
Нэг жилд гэхэд 60000 гаруй хүний хөл хөдөлгөөн бараг бүтэн жилийн турш өрнөж байгаа Хөвсгөл нуур ийнхүү хог хаягдал, хүний өтгөн шингэнд дарагдаж байгаа нь харамсалтай.
 
ЖУУЛЧНЫ БААЗУУДЫН УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ХЯНАДАГГҮЙ
 
Дэлхийд ховор, байгалийн үзэсгэлэнт, гүн, цэнгэг хэмээн магтан шагшиж мөнгө олчихоод орон нутагт татвар, хураамжаас эхлээд ашиг болдоггүй жуулчны баазууд нуурыг бохирдуулаад зогсохгүй ус ашиглалтын эмх замбараагүй хэрэглээгээрээ асуудал үүсгэж байна. Усны тухай болон холбогдох хууль тогтоомжоор ус ашиглагч хэнбугай ч төлбөрөө төлдөг. Ялангуяа, аж ахуйн нэгж байгууллагууд илүү их үүрэг хүлээдэг заалттай. Тэд наад зах нь ус ашиглах гэрээ байгуулах, дүгнэлт гаргуулах, хэрэглээнийхээ хэрээр төлбөрөө төлөх үүрэгтэй. Тэгвэл энэ хуулийн заалт Хөвсгөлд огт хэрэгждэггүйг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Хөвсгөл нуурын орчим газруудад ой, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчиж, газар эзэмшүүлсэн нь Усны тухай хуулийг зөрчсөн гэж үзжээ.
 
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалтын дүгнэлтэд "Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт 2012 оноос хойш газар олголт эрчимтэй олгогдсноос шалтгаалан Хатгал тосгоны нутаг дэвсгэрийн Усан зам орчим газар, тусгай хамгаалалттай газар нутгийн Хүзүүвчийн шил, Тойлогт, Онгологийн цагаан эрэг орчим газруудад ус, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэм зөрчигдсөн зөрчлүүд илэрсэн” гэжээ. Тэнд одоог хүртэл ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын ус авах цэг, шугам хоолойг тоолууржуулах ажил хийгдээгүй. Үүгээр бол Хөвсгөл нуураас авч хэрэглэж байгаа усны хэмжээг үнэн бодитоор тогтоож, улсад төвлөрүүлсэн хөрөнгө гэж үгүй бололтой.
 
Зөвхөн усаар тогтохгүй байгаль орчныг хамгаалах нарийвчилсан үнэлгээг жуулчны баазууд гаргуулах ёстой ч бас л хэрэгждэггүй гэж байна. Байгаль орчны багц хуулийн хэрэгжилт Хөвсгөл нуурын орчимд дунд эрсдэлтэй гэж үнэлэгджээ.
 
Ерөөс Хөвсгөл нуурын орчимд хэрэгжиж байгаа хууль журам, стандарт гэж бараг алга. Дээрээс гаргасан бодлого нь байгаа онохгүйн дээр газар дээрээ ч хууль журам нь гууль болчихоод далай ээж маань жил жилийг гундуухан үддэг боллоо.
 
Уг нь Хөвсгөл нуур маань дэлхийн 17 эртний нуурын нэг, хоёр гаруй жилийн настай, дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг. Усны нөөцөөрөө Азид хоёрдугаарт, дэлхийд 14-т, усны тунгалагшил, цэнгэг байдлаараа дэлхийд гуравдугаарт бичигддэг. Ховордож буй ан амьтан, жигүүртэн шувууд, ургамлаар баялаг. 1992 онд тусгай хамгаалалтад авч, 1995 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцүүлэн Байгалийн цогцолборт газрын ангилалд оруулан дархалж байв.
 
Гэвч монголчууд дархалсан газартаа халтай. Төрийн толгойноосоо эхлээд энгийн нэгэн хүртлээ байгаль орчноо хайрлаж хамгаалах ухааныг сэтгэж зөв бодлогыг хэрэгжүүлж чаддаггүй. Ерөөсөө үүний тод жишээ Хөвсгөл. Арчилж, гамнахаас урьтаж худалдаж мөнгө олохыг зорьдог. Хэчнээн зузаан шилний цаана байсан үзмэрийг арчилж, гамнахгүй л бол муудаж ганддаг байгалийн хуультай. Хөвсгөл ч үүний үлгэрээр явсаар л байна.
 
Б.ЭНХЗАЯА
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Хогонд дарагдсан Хөвсгөл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани