Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийн өнгөт металлын үйлдвэрлэлийн хандлага

Дэлхийн өнгөт металлын үйлдвэрлэлийн хандлагаАвтор:"Эрдэнэс Монгол” ХХК-ийн Бизнесийн хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал О.Одбаяр

Жил бүр Канадад болдог Дэлхийн уул уурхайн чуулга уулзалтаар "Монгол, Тогтвортой байдлын төлөө нөөц боломжийг нээх нь” сэдвээр монголын хөрөнгө оруулалтын орчин, өрсөлдөх чадварыг сайжруулахаар хийж буй алхмууд, хайгуулын шинэ боломж болон хайгуулын шинэ нээлт, төслүүд, хөрөнгө оруулалтын боломжийн талаар голлон яриа хэлэлцээр хийсэн.

Тус уулзалтын хүрээнд дэлхийн ашигт малтмалын түүхий эдийн олборлолт, үнийн хандлагыг талаарS&P Global Market intelligence Journal, 3 дугаар сарын дугаартаа онцолсныг толилуулж байна.

Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний олборлолтын өнөөгийн байдал

Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр эрдэс түүхий эдийн олборлолт, зах зээлийн үнэ буурсантай холбогдуулан уул уурхайн салбар уналтын байдалд орсон.

Дэлхийн өнгөт металлын олборлолт багагүй хэмжээгээр хумигдсан боловч 2016 оны хоёрдугаар хагасаас өсөлт мэдрэгдэж, уг өсөлт 2017 онд ч үргэлжлэх төлөвтэй байна гэж тус сэтгүүл онцолжээ.

Тус салбарт зарцуулж буй мөнгөн дүн нь 2015 онд 6.7 тэрбум ам доллар байсан бол 2016 онд 8.3 тэрбум ам доллар буюу 21 хувиар өсчээ. Тус салбарт өсөлт мэдрэгдсэнтэй холбогдуулан үнэт металлын хэрэглээнээс үйлдвэрлэлд ихээхэн хэрэглэгддэг өнгөт металлын хувьцаа хөрөнгийн биржүүдэд маш сайн эргэлтэд орсон байна. Тухайлбал, 2016 оны хоёрдугаар хагасаас эхлэн алт 25 хувиар өсч, 1 унц 1321 ам долларт хүрч өмнөх оноос 7 хувиар, төмрийн хүдэр 79 хувиар, эрчим хүчний нүүрс 69 хувиар, никель 13, хувиар, цайр 61 хувиар, зэс 17 хувиар  тус тус өссөн байна .

Дэлхийн эдийн засгийн өсөлт- Трампийн Засгийн газар

Өнгөрсөн оны сүүлээр өнгөт металлын үнэ өссөн гол шалтгаан нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой бөгөөд сонгуулийн дараа тус улсын уур уурхайн компаниудын хувьцааны үнэ харьцангуй өсөж, хөдөлгөөнд орсноор дэлхийн зах зээл дээрх өнгөт металлын үнэ өсөх нөхцлийг бүрдүүлж өгсөн бөгөөд Трампын Засгийн газрын бодлогод уул уурхайн салбарыг дэмжих, дэд бүтцийг өргөжүүлэх, уул уурхайн салбарын хуулийг уян хатан болгох гэсэн бодлогуудыг тодорхой тусгаж өгсөнтэй шууд холбоотой юм. 2017 оны 1 дүгээр сарын дундуур дэлхийн эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд байгаагүй хэмжээгээр өсөх хандлагатай  байгаа бөгөөд энэ талаар America Merril Lynch банкны менежерүүдээс авсан санал асуулгад хөрөнгө оруулагчдын 62 хувь нь энэ жилд дэлхийн эдийн засаг сайжрах бөгөөд харин мөнгөний эргэлт нэмэгдэхийн хирээр инфляци даган өсөх хандлагатай байна гэж үзэж байна.

Харин энэхүү өсөлт засгийн газрын бондод сөргөөр нөлөөлж 1 дүгээр сард бондын үнэ хамгийн доод цэгтээ хүртэл унасан байна. Харин тус улсын хүүгийн хэмжээ нэмэгдэн түүнийг дагаад ам доллар огцом өссөн. Тус улсын холбооны нөөцийн сан буюу төв банкны тэргүүн Жанет Елен АНУ-ын валютынхүүгийн бодлого дээр хатуу бодлого баримталахаа зарласан бөгөөд энэ нь ам долларт итгэх найдвар төрүүлсэн юм.

Өнгөрсөн оны сүүлээр зээлийн хүүг 0.25 хувиас 58 хувь хүртэл нэмсэн байна. Уг зээлийн хүүгийн өсөлтөд тус улсын засгийн газрын бондыгБНХАУ худалдан авсан нь ихээхэн нөлөөлсөн гэж үзэж байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Бээжингийн хувьцаа ойрын 5 жилийн хугацаанд байгаагүйгээр буурч, цэвэр арилжаа нь 66 тэрбум ам долларт хүрээд байна. Энэ нь америкийн үнэт цаасны хамгийн том гадаадын эзэмшигч гэсэн байр сууриа БНХАУ, Японд тавьж өгөх магадлал өндөр байна. АНУ-ын валютын эсрэг БНХАУ-ын ам долларыг зарж юанийг дэмжиж байгаа нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг сааруулахаар байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн жилд тус улсын ДНБ 6.7 хувиар өссөн байна.

Хэдийгээр дэлхийн эдийн засаг өсөх хандлага өндөр байгаа хэдий ч дэлхийн худалдааны томоохон хоёр гүрэн АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны томоохон асуудал үүсээд байна. АНУ-ын засаг захиргаа БНХАУ-ын импортын бараа бүтээгдэхүүнүүдийн тарифыг шинэчилвэл Бээжин үүний эсрэг арга хэмжээ авахад бэлэн байгаа гэдгээ мэдэгдээд байна. АНУ-ын засгийн газрын зүгээс БНХАУ-ыг валютын ханшийг чангаруулах оролдлго хийж байгаа бөгөөд үүнийгээ зогсоохгүй бол тарифыг 45 хувь хүртэл нэмэх болно гэдгээ мэдэгджээ. Саяхан хийсэн судалгааны дүнгээр БНХАУ-ын өрсөлдөөнөөс болж АНУ-д 2 сая гаруй хүн ажлын байргүй болох төлөвтэй байна гэсэн үр дүн гарчээ. Түүхий эдийн арилжааны зах зээлийн тэнцвэрт байдал маш эмзэг байдалтай байна. Нэг талаас нь харвал АНУ-ын хувьд дэд бүтцээр тэтгэгдэх металлын үнийн тэсрэлт нь төсвийн өргөжилт болон уян хатан хууль дүрэм гээд тун өөдрөг харагдаж байгаа. Нөгөө талаас авч үзвэл БНХАУ-ын эдийн засгийн өсөлт мөн санаа зовох асуудал болоод байна.

БНХАУ-ын зүгээс эдийн засгийн өсөлтийг эрчимтэй өсөхгүй гэсэн мэдэгдэл гаргаад байгаа бөгөөд энэ нь тус улсын томоохон худалдааны түнш орон болох АНУ-ын эдийн засгийн өсөлтөд ихээхэн нөлөө үзүүлж байна. Энэ байдлаас үүдэн АНУ-ын шинэ засгийн газраас авах арга хэмжээ нь худалдааны тарифыг нэмэгдүүлэх эсрэг арга хэмжээ авах явдал мөн гэж үзэж байна.

Өнгөт металлын олборлолтынтөсөв, үнийн хандлага – Сүүлийн 20 жилд

Дэлхийн өнгөт металлын олборлолтод  зарцуулж буй төсөв CES -ийн тайланд 1997 онд хамгийн өндөр 4.6 тэрбум ам долларт хүрч, харин 1998 оноос зах зээлийн үнэ буурснаар томоохон уул уурхайн компаниуд нэгдмэл байр суурьтайгаар төсвөө бууруулж 2002 онд 1.7 тэрбум ам долларт хүрч 62 хувиар буурчээ. /Зураг 1/

Зураг 1-д 1990-2016 оны өнгөт металлын олборлолтын төсөв, өнгөт металлын дундаж үнэ хоорондын харьцааг харуулав.

Дээрх зургаас харахад өнгөт металлын олборлолт, үнийн харьцаа нь шууд хамааралтай харагдаж байна. Олборлолтын хэмжээ буурахад зах зээл дээрх үнэ буурч байгаа нь зах зээлийн үнэ олборлолтоос ихээхэн хамаарч байгаа нь харагдаж байна. 2002-2008 онд уул уурхайн олборлолт нэмэгдэж улмаар олборлолтоо дагаад үнэ өссөн байна. Тус хугацаанд тус салбарын томоохон тоглогч орон болох БНХАУ-ын эдийн засаг жилд дунджаар 10-18 хувийн өсөллтэй байсан нь ихэхээн нөлөөлсөн байна. Харин 2008 онд дэлхийн санхүүгийн хямрал эхэлж, үргэлжлээд эдийн засгийн хямрал бий болж тус салбарын өсөлт удааширч, жилийн орлого 5.7 тэрбум ам доллар буюу 42 хувиар буурсан байна.

Харин 2009-2010 онд дэлхийн эдийн засагт өсөлт мэдрэгдэж, өсөлтөө даган уул уурхайн салбарч сэргэж эхэлсэн бөгөөд жилийн орлого дунджараар 17.5 тэрбум ам долларт хүрчээ.

Хэдийгээр тус онуудад тус салбарын олборлолт, үнэ өссөн хэдий ч томоохон компани, корпорациудын хөрөнгө оруулалтын хэмжээ төдийлөн өсөөгүй бөгөөд тус салбарын зах зээлийн хандлага толдорхойгүй, томоохон тоглогчид нь орлогын өсөлтөндөө бус ашиг олох нь хамгийн чухал гэж үзэж байжээ. Иймээс дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөж байсан хэдий ч тус салбарын төсөв ердөө жилд 5.9 хувиар л өсөж байжээ.  

Тэгвэл сүүлийн 4 жилийн хугацаанд дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унаж, тус салбарын хөрөнгө оруулалт буурч 8.7 тэрбум ам доллар болсон байна. Харин 2016 онд 1748 компани шинээр нэмэгдэж 26-39 хувь нь төсвөө 100 мянган ам доллараас дээш дүнгээр бууруулсан. Үүнээс 601 компани 769 сая ам доллараар төсвөө нэмэгдүүлсэн бол 873 компани нь 1.6 тэрбум ам доллараар төсвөө бууруулсан байна. Харин бага хэмжээгээр олборлолт хийдэг компаниудын хувьд үнэт цаасны зах зээлээс ихээхэн хамаардаг учраас эрэл хайгуулын зарцуулалт нь үүнийгээ даган унаж байдаг.

Өнгөрсөн оны нийт төсвийн бууралтыг 1425 бага хэмжээний үйл ажиллагаа явуулдаг компаниуд  буюу 39 хувийг, 96 том тоглогчид буюу 36 хувийг, 156 дундаж тоглогчид буюу 15 хувийг, үлдсэн 9 хувийг төрийн өмчит компаниуд бүрдүүлж байна. Тухайлбал, Freeport-McMoRan 2015 онд 102 сая ам.долларыг зарцуулж, нийт төсвөө 49 хувиар бууруулсан байна. Тус компанийн тайлан балансаас харахад өөрийн эзэмшиж буй TF Holdings-ийн 70 хувийг түрүү жил China Molybdenum-д зарж ашиг хүртсэн ба 1.5 тэрбум ам.доллараар хувьцаагаа заржээ. Мөн 2016 оны хагас жилд Бразилийн Major Vale SA өмнөх жилийн төсвөөс 46 сая ам доллараар буурсан байна. Өмнөд Африкт оршдог Gold Fields-ийн өнгөрсөн оны төсөв өмнөх оны төсвөөс 102.7 сая ам.доллар буюу 22 хувиар нэмэгдсэн /2015 оны бодит зарцуулалт нь 97.6 сая ам.доллар байсан/.

Бүс нутгийн чиг хандлага

Дэлхийн уул уурхайн салбарын нийт хайгуулын 28 хувийг Латин Америк тив бүрдүүлж байгаа бөгөөд эдгээр улсуудад Чили, Перу, Мексик, Аргентин, Колумб зэрэг орнууд багтаж байна. Эдгээр улс орнууд бүс нутгийнхаа 92 хувийг бүрдүүлдэг байна. Үүнээс алт 44 хувийг эзэлдэг байна. Алтны олборлолтыг Канад улс тэргүүлж байгаа бөгөөд тус улс нь дэлхийн 14 хувийг зөвхөн алтны олоборлолтоор бүрдүүлж байна. Тус улсын алт олборлолт улсынхаа төсвийг 50 хувийг бүрдүүлж байдаг бөгөөд харин сүүлийн жилүүдийн уул уурхайн бүтээгдэхүүний уналтаас үүдэн сүүлийн жилүүдэд төсвийн 33 хувийг бүрдүүлж байна.

Харин Африк тив нь дэлхийн ашигт малтмалын бүтээгдэхүүний 13 хувийг эзэлж байна.  Тус тивийн бүтээгдэхүүнийг голлон бүрдүүлдэг орнууд нь Бүгд Найрамдах Конг Улс (БНКУ), ӨАБНУ, Бурзина Фасо, Мали, Танзани зэрэг улсууд орж байна. Ялангуяа баруун Африк алтны олборлолтоороо ихээхэн хувийг эзэлдэг бөгөөд тус тивийн төсвийн 51 хувийг бүрдүүлдэг байна. Тус тивд өнгөт металлын ихэнхи хувийг алт эзэлж байгаа бөгөөд тивдээ БНАКонго улс бүрдүүлдэг байна. Гэвч түүхий эдийн үнийн уналтаас болж тус улсын олборлолт буурч тивийнхээ 23 хувийг л бүрдүүлсэн байна.  

Харин Австрали тив нь ашигт малтмалын бүтээгдэхүүний 15 хувийг эзэлж байна. Тус тивийн ашигт малтмалын түүхий эдийн бүтээгдэхүүнээр баялаг орон нутаг нь Баруун Австрали нийт ашигт малтмалын 62 хувийг эзэлдэг байна. Өнгөрсөн ондАвстраль тивийн алтны хувь хэмжээ 2015 онд 48 хувийг эзэлж байсан бол 2016 онд 57 хувь болж өсчээ. Энэхүү огцом үсрэлтийн үндсэн шалтгаан нь үндсэн металлын төсөв 39 хувиар буурсантай холбоотой юм.

2016 онд алт олборлолтын зардал бусад бүтээгдэхүүнүүдээс хамгийн өндөр байсан бөгөөд энэ нь 2015 онтой харьцуулахад 3 хувиар өссөн дүнтэй байна. Түүнчлэн 2016 оны дэлхийн нийт олборлолтын төсвийн 48 хувийг алтны олборлолт бүрдүүлж байгаа нь 2011 оны өндөр өсөлтийн жилийн түвшинтэй дүйцэж байна. Хэдийгээр алтны олборлолт өссөн хэдий ч 2006 оноос хойшхи хамгийн бага түвшинд буюу 16.3 сая ам доллараар буурч 3.3 тэрбум ам долларт хүрч байна. Үүний нийт 2.11 тэрбум ам доллар буюу 31 хувь нь хоёрдугаар хагаст, бусад өнгөт металлын зардал 828 тэрбум ам доллар буюу 12 хувийг эзэлж байна. Алмааз болон уран нь төсвийн 4 хувь, цаган алт 1 хувийг бүрдүүлж байна.

Австрали улс 2016 онд 510 сая ам долларын буюу олборлолт хийж буй улсуудын 52 хувийг бүрдүүлж байна. Харин тус онд Канад улсын алтны олборлолтын зардал 110 сая ам доллааар буурч нийт төсөв нь 487.2 сая ам долларт хүрч, 2015 оны байдлаар 42 хувиас 24 хувь хүртэл буурсан байна. Харин Латин Америк нь нийт төсөвт 849 сая ам доллар буюу төсвийн 26 хувийг бүрдүүлж байгаа нь алтны төсөвт оруулах хэмжээгээр дээгүүрт бичигдээд байна.  Латин Америкийн хамгийн том орнуудын тоонд Чили, Перу, Колумб зэрэг багтаж байна.

Mongolian economy


Дэлхийн өнгөт металлын үйлдвэрлэлийн хандлага
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани