Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тусгай хамгаалалттай газарт дураараа дургисан “Энигма”

-"Энигма” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хэмжээний зөрчил шалгалтаар илэрчээ-

Тусгай хамгаалалттай газарт дураараа дургисан “Энигма”


Хоёр хоногийн өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын яамны гадаа бэсрэгхэн жагсаал болов. Дийлэнх нь оюутнууд. Юуны учир, ямар шалтгаанаар жагсаж буйгаа бүрэн ойлгоогүй тэд зөвхөн сургуулийн захиргаанаас өгсөн үүрэг даалгаврын дагуу яамны үүдийг сахих болсон хэмээн тайлбарлах. Оюутнуудын дунд Богдхан уулын тусгай хамгаалалттай бүсэд 41 га газар эзэмших тусгай зөвшөөрөлтэй "Энигма” компанийн төлөөлөл ч мэр сэр харагдана лээ. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас "Энигма” компанийн эзэмшлээс гурван га газрыг чөлөөлж 264 автомашины зогсоол, нийтийн бие засах газар, дугуйн зогсоол, автобусны буудал барихаар төлөвлөжээ. Гэвч үүнд нь эгдүүцсэн "Энигма” компанийнхан МҮИС-ийн оюутнуудыг турхирч өөрсдийн эрх ашгийг хаацайлах гэсэн нь эцэстээ ил болж байх шиг.

 

Уг нь "Энигма” компанийнхан Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт 41 га газрыг эзэмших эрхийг анх авахдаа Монголын үндэсний их сургууль, Универсал политехникийн коллеж барих нэрийдлээр МҮИС-д заримыг нь эзэмшүүлжээ. Хачирхалтай нь, эзэмшлийн газраа хоёр гурав хувааж коллеж барих нэрийдлээр газрын төлбөр төлөхөөс зайлсхийж ирснийг холбогдох албаныхан шалгалтаар тогтоогоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, сургууль барих нэрийн дор халхавч хийж, газрын төлбөрөөс зугтаагаад зогсохгүй жуулчны бааз, гэр, ресторан, зугаа цэнгээний газрууд хууль зөрчин ажиллуулж байсныг тогтоожээ. Газрын төлбөрийн тухай хуульд бүх шатны боловсролын байгууллагыг газрын төлбөрөөс чөлөөлнө гэж заасан байдаг байдаг. Харин улсын тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий этгээд нэг жилд га газарт 13.2 сая төгрөгийн төлбөр төлөх ёстой аж. Үүгээр тооцвол "Энигма” компийнхан тэрбум гаруй төгрөгийг тушаах ёстой гэсэн үг. Гэтэл сургууль барих зураг төсөл батлуулаагүй атлаа гаднын хөрөнгө оруулалтаар барина шав тавьсан болоод өнөөдрийг хүрчээ.

 

Улсын тусгай хэрэгцээний газар буюу Дархан цаазат газрыг улс өөрөө зохицуулалт хийж, чөлөөлөх бүрэн эрхтэй байдаг. Тусгай зөвшөөрлөө буруугаар ашигласан, хууль зөрчсөн "Энигма” компанийн газар эзэмших эрхийг түдгэлзүүлэх бүрэн эрхтэй гэсэн үг. Тийм атал сургуулиа ч бариагүй байж оюутнуудыг турхиран бамбай хийж, өөрсдийн эрх ашгийг гүйцэлдүүлж суугаа "Энигма”-гийн ард хэн гэгч эрхмийн ашиг сонирхол нуугдаж байна вэ. Салбарын яамны шийдвэрээс үүдэж холбогдох газруудаас тус компанийн эзэмшиж буй 41 га газарт үйл ажиллагаа явуулж байгаа амралтын газарт хийсэн шалгалтаас ч харахад тусгай зөвшөөрлийг нь цуцлах хэд хэдэн үндэслэл байгаа юм.

 

Жишээ нь, "Энигма” компани усны хангамжаа шийдэх зорилгоор таван худаг гаргажээ. Өдгөө хоёр худгаас ус ашиглаж байгаад буюу Монголын үндэсний их сургууль, Универсал политехникийн коллежийн газар ашиглалтын байдалд БОАЖ-ын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс энэ сарын 12-нд шалгалт хийжээ. Шалгалтаар "Энигма” компани нь Хан-Уул дүүргийн XI хорооны "Ар Зайсан” нэртэй газарт гүний нэг худгийн зөвшөөрлийг 2014 онд авсан нь нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэдээллийн санд бүртгэлтэй байгааг тогтоожээ. Харин үлдсэн дөрвөн худаг нь ямар нэгэн байдлаар зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.

 

Мөн Туул голын сав газрын захиргаанаас тус байгууллагад 2015 онд хоёр удаа ус ашиглалтын талаар хяналт, шалгалт хийхэд ус ашиглалтын дүгнэлтгүй, зөвшөөрөлгүй ус ашиглаж байгааг тогтоож байжээ. Ингэхдээ тус компанийнхан бохир усны цооног байгуулах цэгийг хүртэл зөвшөөрөлгүй байгуулан үйл ажиллагаа явуулж байсан байна. Усны тухай хуулиар хоногт 0-50 шоо метр ус ашиглагч албан байгууллага, аж ахуйн нэгжид аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ус ашиглах дүгнэлт гарган өгч, эрхийн бичиг олгох ёстой байдаг аж. Гэвч "Энигма” компани 2014-2017 оныг хүртэл ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр ус ашиглажээ. Хачирхалтай нь, энэ хугацаанд усны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй тухай мэдээллийг Туул сав газрын захиргаа, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ирүүлжээ. Эндээс "Энигма” компанийнхан тусгай хамгаалалттай газар нутагт хэрхэн дураараа дургиж байгааг харж болно. Гэхдээ "Энигма” компанийн хууль бус хуудуутай үйлдэл үүгээр хязгаарлагдахгүй.

 

Тусгай зөвшөөрөл бүхий газарт үйл ажиллагаа явуулдаг "Чингис өргөө” амралтын газрын барилга байгууламжид Хан-Уул дүүргийн Онцгой байдлын албанаас холбогдох шалгалтыг энэ сарын 12-нд мөн хийжээ. Шалгалтаар уг амралтын газрын барилга байгууламж холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага, гал түймэр түймрийг бага хохиролтойгоор унтраах бололцоог бүрэн хангаагүйг тогтоосон байна. Мөн гал түймрийн аюултай хүчин зүйлд өртөж болзошгүй өрөө, тасалгаанаас хүмүүсийг зохион байгуулалттай бие даан гадагш гаргах нөөц хаалга нь цоожтой, завсарт нь хөөсөөр дүүргэлт хийж онгойлох боломжгүй болгосныг тогтоожээ. Үүнээс гадна амралтын газрын хэмжээнд гал унтраагуур 10 ширхгийг байрлуулсан ч бүгд цэнэггүй болж ашиглах боломжгүй болсон байна. Зочид буудал, караоке, рестораны заал танхим, өрөө тасалгаанд галын дохиоллын систем утаа, дулаан, дөлний мэдээлэгч суурилуулаагүй байгаа нь холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн байна. Эдгээр зөрчлөөс үүдэж тус амралтын газар болзошгүй гамшиг осол, гал түймэр, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь нас, эд материалыг аврах, нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа явуулах, аврах болон гал унтраах шуурхай албаны автомашин байрлуулах, орж гарах хөдөлгөөн хийхэд саад учирч цаг хугацаа алдах, их хэмжээний учрах эрсдэл үүссэнийг галын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

Харин нийслэлийн Аялал жуулчлалын газраас Богдхан уулын Зайсангийн аманд байрлах "Талын монгол групп” компанийн амралтын газар Аялал жуулчлалын тухай хуулийн 10.1.1-д "тухайн үйлчилгээний стандарт, зэрэглэлд тавигдах шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулах”, нийслэлийн ИТХ-ын 2011 оны 120 дугаар тогтоолоор баталсан "Улаанбаатар хотын нутагт дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрх журам”-ыг тус тус зөрчин хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг зохих хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авах тухай албан бичгийг салбарын сайдад нь хандан явуулжээ. Гэвч өнөөдрийг хүртэл "Энигма” компанийнхан оюутнуудаар бамбай хийж, дүлий дүмбэ оргин сууна.

 

Гэхдээ улсын тусгай хамгаалалттай газар гэдэг хэн дуртай нь дураараа дургидаг газар биш. Тэр дундаа нийслэлийн хоймор болсон Богдхан уулын бэлд 41 га газар хашаалчихаад төрийн шийдвэрийг эсэргүүцэж суух эрх хэнд ч байхгүй. Харин ч тусгай зөвшөөрлийн эрхээ зориулалтын бусаар ашиглаж, хууль зөрчсөн үйлдэл гаргасныг нь тогтоосон бол түдгэлзүүлээд буцаан авах эрх нь төрд бий гэдгийг санах хэрэгтэй.

24tsag.mn

Тусгай хамгаалалттай газарт дураараа дургисан “Энигма”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани