Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үр дүн хүлээсэн “Их гурвал”

Үр дүн хүлээсэн “Их гурвал”Хөрөнгө оруулагчдын нүдээр харвал, Монголд шар гэрэл асчээ. Эргэлзэлгүй мөнгөө цутгадаг байсан ногоон гэрэл унтарч, сэрэмж сануулсан шар гэрэл манайд асаж буй аж. ДНБ- ий өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж явсан "Сэргэн мандалт”-ын үе өнгөрч, Монголын эдийн засаг орвонгоороо эргэн, доройтжээ. Өдгөө Монгол Улс хөрөнгө оруулагчдыг соронз шиг татахаа больж, урамгүй үзүүлэлтээр дүүрсэн эдийн засгийн орчин хөрөнгө халаасласан эрхмүүдийг харин ч үргээж байна.

Өндөр эрсдэлтэй ангилалд хагас жилийг үдэж байна

Хашир хөрөнгө оруулагчдын "луужин” гэж хэлж болохоор олон улсын үнэлгээний агентлагууд ч манай улсад доогуур дүн тавьчихаад байгаа. Энэ зах зээлийн "Их гурвал” гэгддэг гурван ч агентлаг Монголыг хөрөнгө оруулахад өндөр эрсдэлтэй улс хэмээн дүгнэсэн. Тодруулбал, "Fitch” болон S&P агентлаг манай улсын төлбөрийн чадварыг "B-” тогтвортой буюу өндөр эрсдэлтэй хэмээн үнэлсэн бол "Moody's” CAA 1 буюу маш өндөр эрсдэлтэй гэсэн ангилалд хадгалж байгаа юм.

Уг нь ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр зээлжих зэрэглэл ахих боломжтой гэж албаныхан үзэж байв. Гэвч хөгжлийн хөтөлбөр хөдөлсөн ч үнэлгээний агентлагууд Монголыг ахиулсангүй, ахиад харзнахаар шийджээ. Тэд захиас, сануулгын алийг нь гэж тодорхойлоход хэцүү дүгнэлтийг Монголд хаяглан илгээсэн байх юм. 5.5 тэрбум ам.долларын багцтай хөгжлийн хөтөлбөр урагшилсны дараа буюу өнгөрсөн долоо хоногт "Moody’s”, "Fitch” агентлаг Монголын талаарх дүгнэлтээ танилцууллаа.

Тухайлбал, 100 гаруй жилийн түүхтэй "Fitch” агентлаг "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь манай улсын гадаад санхүүжилтийн эрсдэлийг бууруулж, эдийн засгийг илүү тогтвортой болгоно гэж үзсэн байна. Гэхдээ зөвхөн тус хөтөлбөрөөр зогсохгүй дунд хугацаанд өрийн дарамтыг бууруулахад уул уурхайн томоохон төслүүдээс онцгой үүрэгтэйг дурджээ. Олон улсын үнэлгээний өнгийг тодорхойлогч "Fitch” агентлаг зээлжих зэрэглэлийг нэмээгүй ч, энэ талаар дурдахаа мартсангүй. Тус агентлагийн тайланд өгүүлснээр ОУВС-гийн хөтөлбөр нь дунд хугацаанд манай улсын зээлжих зэрэглэлийг дэмжих боломжтой аж. Өөрөөр хэлбэл, "Fitch” манай улсын зээлжих зэрэглэлийг нэмэхээр төдийлэн яарахгүй байгааг эндээс харж болох юм. Цаашлаад томоохон төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа тогтворжуулахыг сануулсан байна.

Зээлжих зэрэглэл дээшлэхийн хэрээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэдэг

Тэгвэл "Moody's” ч зарим талаар "Fitch”-тэй адил дүгнэлт хийсэн. Тус агентлаг ОУВС-гийн хөтөлбөрийн үр дүнд Монгол Улс санхүүгийн эрсдэлээс сэргийлнэ гэж үзэж байна. Гэхдээ уг хөтөлбөр хэд хэдэн сорилт дагуулж буйг сануулжээ. Тус агентлагийн тайланд дурдсанаар Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар ойрын хэдэн жил сангийн болон мөнгөний хатуу бодлого баримтална. Ийм бодлогыг хадгалж үлдэх нь улс төрийн хүчнүүдийн хувьд томоохон сорилт болохоос гадна сангийн хатуу бодлого нь эргээд ОУВС-гийн төлөлтийг удаашруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулах эрсдэлтэй гэж дүгнэжээ. Тэрчлэн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах тухай хэлэлцээ 2016 оны арваннэгдүгээр сараас эхлэн хойшилж, эцэст нь ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хэлэлцсэнийг харахад Монголыг эрсдэл өндөртэй хэвээр байна гэж "Moody's”-ийн шинжээчид үзсэн байх юм.

"Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар Монгол Улс 2018, 2019 онд төлбөр төлөх ёстой бондынхоо бүтцийг шинэчлэх, дахин санхүүжүүлэх боломжийг олгоно. Мөн Монголын банкууд тайлан, тэнцлээ цэгцлэх боломжийг олгож, гадаад хөрөнгө оруулагчдын банкуудад итгэх итгэлийг сэргээхэд дөхөм болно гэж "Moody's” дүгнэлээ. "Монгол Улсын Засгийн газрын өр 2018 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 98 хувьд хүрч өсөх хүлээлттэй байгаа. Үүнээс гадна Монголын банкны систем дэх чанаргүй зээл 2016 оны эцэст нийт зээлийн 9.2 хувьд хүрсэн” гэдгийг тайландаа онцолжээ.

Үүнээс гадна, S&P агентлаг ОУВС-гийн хөтөлбөрөөс үүдсэн Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өсгөсөнгүй. Сүүлийн хэдэн сар дараалан биднийг маш өндөр эрсдэлтэй гэсэн ангилалд хадгалсаар байна. Одоогоор дүгнэлтээ ил болгоод буй агентлагуудыг харахад манай улсын зээлжих зэрэглэлийг өсгөх гэж яарахгүй байна. Өөрөөр хэлбэл, ОУВС- гийн хөтөлбөрөөс гадна Монгол Улсын Засгийн газрын шийдлүүд үр дүнгээ өгч, төсөв, төлбөрийн тэнцэлд эерэг шинж илэрвэл зээлжих зэрэглэлээ эргэн харах шинжтэй байгаа.

Үнэлгээний агентлагууд манайд доогуур дүн тавьсан

Уг нь "ОУВС- гийн хөтөлбөрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, зээлжих зэрэглэлийг ахиулах, хүүгийн зардал буурах суурь нөхцөл бүрдэнэ" гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдсэн. Гэвч Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулснаас хойш хагас жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд Монгол Улсын улс үндэстэн, компанийн төлбөрийн чадварыг дээшлүүлээгүй байна.

Зээлжих зэрэглэл нь аливаа улсын эдийн засаг, төлбөрийн чадварыг хэмжих санхүүгийн "барометр” болдог. Тиймээс ч улс орнууд зээлжих зэрэглэлээ ахиулахыг хичээдэг. Учир нь энэ "барометр” дээшлэхийн хэрээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэдэг байна. 100 гаруй жилийн түүхтэй "Их гурвал” аливаа улсын зээлжих зэрэглэлийг тогтоохдоо хэд, хэдэн үзүүлэлтийг чухалчилдаг. Мэдээж, төсөв, төлбөрийн тэнцлийг эрүүл мэндийг эн тэргүүн тавина.

Үүнээс гадна макро эдийн засгийн мэдэгдэхүйц сэргэлтийг анхааралтай ажигладгаас гадна бондын зах зээлийн тогтвортой байдал, эрх баригчдын хөрөнгө оруулагчдад амалсан амлалтаа хэр хэрэгжүүлж буйгаас шалтгаалдаг. Монголын эдийн засагт тодорхойгүй байдал нүүрлэсэн өнгөрсөн хэдэн сартай харьцуулахад өдгөө байдал илааршиж, хөрөнгө оруулагчид төдийгүй үнэлгээний агентлагуудад итгэлийн гал асчээ. Тиймээс Монголын талаарх тайлан, дүгнэлтээ тэр даруйд танилцуулж байна. Харин яльгүй сэргээд буй энэ итгэлийг нь улам бэхжүүлэхэд бидний буюу монголчуудын хичээл, зүтгэл үгүйлэгдэж байна.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ



Үр дүн хүлээсэн “Их гурвал”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани