Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зэсийн экспортын 62 хувийг “Оюу Толгой”, 30 хувийг “Эрдэнэт” эзэлжээ

Зэсийн экспортын 62 хувийг “Оюу Толгой”, 30 хувийг “Эрдэнэт” эзэлжээДэлхийн зэсийн салбарын эрэлт, нийлүүлэлтэд Чили, БНХАУ голлох нөлөө үзүүлж байна. Тухайлбал Чили зэсийн нөөц, олборлолтоор тэргүүлж, 2016 онд дэлхийн зэсийн нийлүүлэлтийн 23 хувийг дангаараа бүрдүүлсэн. Харин БНХАУ зэсийн хамгийн том хэрэглэгч буюу хүдэр, цэвэршүүлсэн зэсийн импортоор тэргүүлдэг.

Зэс цэвэршүүлэлтээр БНХАУ, Чили Япон Улс тэргүүлдэг бол цэвэршүүлсэн зэсийн экспортоор Чили, Замби улсууд тэргүүлж байна.

Зэсийн арилжаа хийгддэг үндсэн биржүүд нь АНУ-ын Comex, ИБУИНВУ-ын LME, БНХАУ-ын SHFE байдаг. Дэлхийн хэмжээнд хэрэгжиж буй томоохон төслүүдийн төлөвлөгөөний дагуу 2017-2021 онуудад зэсийн нийлүүлэлтийн хэмжээ жилд дунджаар 0.5 сая тонноор нэмэгдэх төлөвтэй байна.

Дэлхийн зэсийн эрэлт 2016 онд 23.4 сая тонн байж, үүний 45 хувийг БНХАУ дангаараа бүрдүүлсэн. Тус улсын 2020 он хүртэл баримтлах  эрчим хүчний салбарын шинэчлэл, хотжилтыг дэмжих, хуучин орон сууцыг шинэчлэх зэрэг бодлогоос шалтгаалан БНХАУ-ын зэсийн эрэлт

  • 2017 онд 4 хувиар,
  • 2020 он хүртэл жил бүр 2 хувиар өсөх хүлээлттэй байна.

Мөн Евро бүсийн орнуудын зэсийн хэрэглээ барилга, автомашины үйлдвэрлэлийн салбарт өсөх төсөөлөлтэй байна.

Чили болон Индонези Улсад орших дэлхийн хамгийн том уурхайнуудад саатал гарсан, БНХАУ эдийн засгийн өсөлтийн төлөвөө бууруулсан, Лондонгийн металлын биржийн агуулахын нөөцийн хэмжээ сүүлийн 20 жилд байгаагүйгээр нэмэгдсэн, АНУ-ын Холбооны нөөцийн банк (ХНБ) бодлогын хүүгээ өсгөсөн зэрэг нь зэсийн үнэ сүүлийн саруудад хэлбэлзэхэд нөлөөлөв.

Олон улсын шинжээчид 2017 онд зэсийн үнэ буурч, 1 тонн зэс 5500 ам.долларт хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна.

Энэ нь нийлүүлэлт эрэлтийн хэмжээнээс 160 мянган тонноор илүү байх төсөөлөл, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал болон баримталж буй бодлого, АНУ-ын ХНБ-наас бодлогын хүүгээ 2017 онд дахин 2 удаа өсгөх магадлал, агуулах дахь зэсийн нөөцийн хэмжээ хурдацтай өсч буй зэргээс шалтгаалж байна.

Монгол Улс зэсийн нөөцийн хэмжээгээр дэлхийд 12 дугаарт, зэсийн олборлолтын хэмжээгээр 17 дугаарт, зэсийн хүдрийн экспортоор тавдугаарт бичигджээ. Энэ нь зэс олборлогч ихэнхи орнууд зэсийн хүдэр бус цэвэршүүлсэн зэс экспортолдогтой холбоотой.

Зэсийн салбар нь 2016 онд 1.5 сая тонн зэсийн баяжмал экспортлон 1.7 тэрбум ам.долларын экспортын орлогыг бүрдүүлж, нийт экспортын 36 хувийг дангаараа эзэлсэн.

Зэсийн экспортын 62 хувийг "Оюу Толгой” ХХК, 30 хувийг "Эрдэнэт Үйлдвэр” ХХК тус тус эзэлдэг.

Үнийн бууралтаас үүдэн 2017 онд зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 1.3 сая тоннд хүрч, экспортын орлого 1.4 тэрбум ам.доллар байх төсөөлөлтэй байна.

Ингэснээр зэсийн салбар нийт экспортын орлогын 31 хувийг бүрдүүлэн, 2016 оны үзүүлэлтээс 5 нэгж хувиар буурах хүлээлттэй байна.

Дэлхийд тэргүүлэх 10 уурхай /2016 он/

 

Уурхайн нэр

Байршил

Эзэмшил

Хүчин чадал /мян.тонн/

1

Escondida

Чили

BHP Billiton (58%), Rio Tinto (30%),

Japan Escondida (12%)

1,200

2

Grasberg

Индонези

Freeport, Rio Tinto

780

3

Morenci

АНУ

Freeport (85%), Sumitomo (15%)

520

4

Buenavista del Cobre

Мексик

Grupo Mexico

510

5

Collahuasi

Чили

Anglo American (44%), Glencore (44%),

Mitsui (8%), JX Holdings (4%)

500

6

El Teniente

Чили

Codelco

452

7

Antamina

Перу

BHP Billiton (34%), Teck (22%),

Glencore (34%), Mitsubishi (10%)

450

8

Los Bronces

Чили

Anglo American (50%), Mitsubishi (20%),

Codelco (20%), Mutsui (10%)

435

9

Polar Division

ОХУ

NonIsk Nickel

430

10

Los Pelambres

Чили

Antofagasta (60%), Nippon mining (25%),

Mitsubishi (15%)

420

Зэс хайлуулах тэргүүлэх 10 үйлдвэр /2014 он/

 

Үйлдвэрийн нэр

Байршил

Эзэмшил

Хүчин чадал

/мян.тонн/

1

Guixi

БНХАУ

Jiangxi Copper Corp.

900

2

Jinchuan

БНХАУ

Jinchuan Non-Ferrous Metal

650

3

Chuquicamata

Чили

Codelco

600

4

Daye/ Hubei

БНХАУ

Daye Non-Ferrous Metals

600

5

Yunnan Copper

БНХАУ

Yunnan Copper Industry Group (64.8%)

500

6

Birla Copper

Энэтхэг

Birla Group Hidalco

500

7

Pishma Refinery

ОХУ

UMMC (Urals Mining & Metallurgical)

460

8

Toyo/Niihama

Япон

Sumitomo Metal Mining

450

9

Amarillo

АНУ

Grupo Mexico

450

10

Onsan Refinery

БНСУ

LS-Nikko (LS, Nippon Mining)

440

Эх сурвалж: Монголбанк

Зэсийн экспортын 62 хувийг “Оюу Толгой”, 30 хувийг “Эрдэнэт” эзэлжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани