Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бохирдлын уурхай найрамдал орд

 

Нийслэлийн суурьшлын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох ашиглалтын нийт 177 зөвшөөрөл байдгаас 91 нь байнгын ажиллагаатай. Ийм томоохон ордын нэг нь Баянхошуу дахь шар шаврын найрамдал орд.

Найрамдал ордыг 1962 онд ашиглаж эхэлсэн бөгөөд Улаанбаатар дахь тоосгоны хамгийн том орд газар юм. Чанарын хувьд ч дотооддоо нэгдүгээр зэрэгт тооцогдож, үнэлэгддэг аж.

Бид тус ордын Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хэсгийг зорив. Энэ хэсэг бол СХД-ийн таван хорооны нутаг дэвсгэрийг дамнан байрладаг тус ордын зүүн хойд зах. Гурван аж ахуй нэгжийн мэдэлд байдаг эл талбайгаас олон арван жилийн турш хэдэн хүн ажил, амьдралаа залгуулж байсныг тооцвол их тоо гарах биз.

Тусгай зөвшөөрөлтэй талбайд замбараагүй суурьшжээ

Гэвч энэ газар одоо бохирдлын үүр уурхай, байгаль орчин, хүний эрүүл мэндийн заналт гэхэд хатуудахааргүй дайсан болж хувирчээ. Зүүн захаас шар шавар олборлодог ЦДЦ компанийн талбайд ирэхэд бүхэл бүтэн уулыг тэг дундуур нь салгаад, ёроолд нь шавар зуурч тоглож байна уу гэмээр дүр төрх угтав. Харин наагуур нь ухсан талбайд хог хаягдал хөглөрч, эгц налуу ирмэг нь айлуудын хашаатай бараг л давхцах шахуу ойртсон байв. Бороо ороогүй удсан тул тоосжилтын тухай бол яриад ч хэрэггүй. Энэ чигээрээ хэдэн жил үргэлжилбэл уулын үлдсэн тал газрын хөрстэй тэгширч, сэргэх аргагүйгээр экологийн сүйрэлд автаж мэдэх юм гэсэн айдас төрснийг нуух юун.

Албаны эх сурвалжуудын хэлж буйгаар шар шавар бүхий уулыг ухсан гүн бараг 20 метр хүрч буй аж. Хашаа хаалт, тэмдэглэгээ байхгүй тул уулын цаад бэлээс өгсөж ирсэн хүн, мал хөл алдаж үрэгдэх эрсдэл өндөр. 2014 онд гүн ухсан нүхэн дэх тогтоол усанд хүүхэд унаж осолдсон гэх мэдээллийг оршин суугчид бидэнд өгсөн юм.

Тиймээс оршин суугчид эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ хамгаалуулахаар 2013 онд дүүрэг болоод нийслэлийн удирдлагад хэдэнтээ шаардлага хүргүүлжээ. Мөн иргэдээс авсан саналд тоосжилт, агаар, хөрсний шалтгаалж цус, амьсгал, хоол боловсруулах, бөөр шээсний замын болон мэдрэлийн эрхтэн тогтолцооны өвчин эмгэг зонхилох болсон талаар шалгалт хийсэн Ажлын хэсэг дүгнэлт гаргасан байна.

Хайрга олборлогчдын хувь заяаг тоосго үйлдвэрлэгчид давтаж мэдэх юм

Түүнчлэн ханиад томуу, сүрьеэ, астма, гэдэсний халдварт өвчин, шарилжны болон бусад харшил, амьгүй төрөлт, ургийн гажиг, нярай хүүхдийн өвчлөл, онош нь тодорхойгүй арьсны өвчин ихэсч, чимээгүй тахлын хэмжээнд хүрсэн гэж үзжээ. СХД-ийн Эрүүл мэндийн төвийн хийсэн судалгаагаар 05 насны хүүхдийн эндэгдэл 2013 2016 онд тогтмол өссөн үзүүлэлттэй гарчээ. Мөн маш олон төрлийн хууль тогтоомж зөрчин үйл ажиллагаа явуулж байжээ. Тиймээс нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд олборлолт явуулахыг хориглосон мэдэгдэл илгээсэн байна. Харамсалтай нь, түүнээс хойш гурван жил өнгөрсөн ч найрамдал шаврын орд орчим бохирдол, тоосжилт ихтэй хэвээрээ.

Иргэн, хүрээлэн буй орчинд учруулж буй хор нөлөөг нь зөвтгөх аргагүй. Гэвч нөгөө талаар тэдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шууд таслан зогсоох ёстой гэж үзэх нь дэндүү харалган шийдвэр болох нь.

Одоо тус ордод үйл ажиллагаа явуулж буй компаниудын хамгийн олон жилийн түүхтэй нь "Монгол керамик”. Баянхошуу, Их наран, Баруун, Зүүн салаа гээд тэр хавийн бараг 500гаад хүнийг ажлын байраар хангадаг тус үйлдвэр 30аад жилийн тэртээгээс шар шавар олборлож эхэлжээ. Тухайн үед ойр хавьд нь айл өрх огт байгаагүй, эзгүй газар байсан талаар "Монгол керамик” тоосгоны үйлдвэрийн зөвлөх инженер Н.Гончиг ярьсан юм. Мөн ЦДЦ компанийн төлөөлөгчийн хэлж буйгаар компанийн мэдлийн талбайд бараг 40 гаруй айл "сайн дураараа” ирж суурьшсан гэнэ. Гурван жилийн өмнөх мэдээгээр тусгай зөвшөөрөлтэй талбайд буусан айлын тоо 100 хүрч байжээ. Тэгээд ч тусгай зөвшөөрлийнх нь дуусах хугацаа 2032 оноос наашгүй тул цуцалсан тохиолдолд нөхөн төлбөр олгох ёстой. Гэтэл нөхөн төлбөрийн хэмжээ 2014 онд хийсэн тооцоогоор 18.1 тэрбум гаруй төгрөг.

Уг нь Улаанбаатар хотыг 2020 он хөгжүүлэх төлөвлөгөөнд орд бүхий бүс нутагт ногоон байгууламж барихаар төлөв лөсөн юм билээ. Яваандаа олбор лолтын биш суурьшлын бүс болно гэсэн үг. Гэтэл "найрамдал” орд орчмын газрыг хэрхэн нөхөн сэргээх нь хот, дүүргийн мэргэжилтнүүдийн толгойн өвчин, "тушаа”тай ажил болоод байна.

Нөхөн сэргээлт ийн тулгамдаж буй гол шалтгаан бол анх байгаль орчны менежментийн буруу төлөвлөгөөгөөр үйл ажиллагаа явуулсантай хол боотойг нийслэлийн Байгаль орчны газрын Түгээмэл тар хацтай ашигт малтмал эрхэл сэн мэргэжилтэн Ж.Батзолбоо тайлбарлав. Харин олборлогч компаниуд хаалгаа лац дуулахгүйн тулд ухаж буй талбайн хэмжээгээ тэлэхгүй, нөөц ихтэй тул зөвхөн гүн рүү нь ухах саналтайгаа хэлсэн байна.

Найрамдал ордыг нөхөн сэргээх арга тодорхойгүй байна

Тиймээс дүйцүүлэх нөхөн сэргээлт хийлгэж, дүүргийн булаг шандын эхийг хамгаалах арга хэмжээ авахаар болсон байна. Бас өөрсдийнхөө хөрөнгөөр орчны тоосжилтыг бууруулж, хатуу хучилттай зам, нэгдсэн орц, гарцтай болгох шаардлагыг компаниудад тавьсан аж. Гэхдээ тоосгоны үйлдвэрүүдийн хувь заяа Туул голоос хайрга олборлох тусгай зөвшөөрлөө цуцлуулагчдын араас орж болзошгүй байна.

Ипотекийн санхүүжилт саарч, орон сууцны борлуулалт буурсан нь тоосгоны борлуулалтад нөлөөлж, сүүлийн хоёр зун бараг сул зогсолт хийж буйгаа уг түүхий эдийн зах зээлийн 3040 хувийг хангадаг "Монгол керамик”ийн нягтлан бодогч Е.Нурка ярилаа. 34 сая төгрөгөөр булгийн эх тохижуулж, өөрсдийн хөрөн гөөр хатуу хучилттай зам тавьж, аюулгүй байдлыг хангах бусад дэд бүтцийн байгууламж барихад санхүүгийн хувьд маш хүнд байгаагаа бусад компанийн төлөөлөл ч хэлсэн юм. Татварт их хэмжээний өртэй, жижиг олборлогчдод дундаа булгийн эх тохижуулах үүрэг өгснийг нь харахад үйлдвэрлэгчдийн байдал ямар хүндхэн байгааг түвэггүй ойлгож болохоор.

Хэрэв удирдах байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцалж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна гэдгээ нийслэлийн албаны хүн хэлнэ лээ. Үүний цаана 162 га талбай бүхий шар шаврын ордоос бор ходоодоо тэжээдэг гэр хорооллын олон зүүн хүний амьдрал бийг санах хэрэгтэй.

Бид хууль дүрэм зөрчиж, орчин бохирдуулж, хүний эрүүл мэндэд хохирол учруулж буй үйлдвэрлэгчдийг өмөөрөх гэсэнгүй. Харин хот төлөвлөлтийн бодлого нь оновчгүй, зах замбараагүй газар олголтоос үүдсэн уршиг жирийн иргэн, бизнес эрхлэгчдэд нэн түрүүнд тусаж буйг харуулахыг зорив. Бас байгаль сүйдэж буй нь бодит үнэн гэдэгтэй маргах хүн үгүй биз. 

З.Цэлмэг

Засгийн газрын мэдээ
Бохирдлын уурхай найрамдал орд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани