Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Базз Олдрин: Ангараг гарагт хүний мөр гарах мөчийг харах юмсан

Базз Олдрин: Ангараг гарагт хүний мөр гарах мөчийг харах юмсанДэлхийн цорын ганц дагуул болох сар хэмээх өөр нэгэн эрхэс дээр мөрөө үлдээсэн хүнтэй цөөхөн хором ярилцах ховор завшаан  надад тохиосон юм. Түүнийг Базз Олдрин хэмээх бөгөөд "Аполло-11” хөлгөөр домогт Нэйл Армстронтой мөр зэрэгцэн хүэн төрөлхтний мөнхийн мөрөөдлийг биелүүлсэн гавъяа зөвхөн түүнийх билээ.Тэрээр сансрын нисэгч төдийгүй сансар судлалд бүхий л амьдралаа зориулж яваа бэлтгэлд байгаа хурандаа, шинжлэх ухааны доктор,профессор хүн юм. АНУ болон бусад улсын олон шагнал , өргөмжлөл, цол хэргэм түүнд байдгаас хамгийн хүндтэй нь маш цөөхөн хүнд олгогддог АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал билээ. Түүний авсан сарны гадарга дээрх хүний хөлийн мөр нь дэлхийн хамгийн алдартай зурагнуудын нэг юм.
 
Саран дээр буусан торгон мөчөө дахин нэг дурсан санавал?
 
-Нейл Армстронг бид хоёр 1969 оны долоодугаар сарын 21-нд анх саран дээр хөл тавьж байлаа. "Аполло-11" хөлгийн  хөгжүүлэлтийг дэлхийн II дайнаас эхлэн хийсэн төдийгүй зөвхөн хөдөлгүүрт гэхэд л 10 жилийг зориулж байж бүтээсэн. Манай баг хоёр хүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд хөлгөөс эхэлж Нейл Армстронг, араас нь би бууснаар хүн төрөлхтөнөөс саран дээр буусан хоёр дахь хүнээр түүхэнд нэрээ мөнхөлсөн юм. Бид сарнаас нисэхдээ "Хүн төрөлхтөнөөс энх тайван, амар амгаланг эрхэмлэж ирэв” гэсэн үгтэй самбарыг үлдээж, АНУ-ын тугийг мандуулаад буцаж байлаа. Хэрвээ оноод үзвэл тэр бүхэн одоо ч гэсэн байгаа гэдэгт илтгэлтэй байна. Нийтдээ 500 орчим хүн эх дэлхийгээ гаднаас нь харсан байдаг бол тэднээс зөвхөн 12 хүн л саран дээр очиж чадсан байдаг.
 
Та ер нь яагаад сансарын нисэгч болчихвоо?
 
-Миний ээжийн нэрийг Мэри Мүүн гэдэг. Тэрээр хүн төрөлхтөн анх онгоцоор ниссэн өдөр төрсөн. Тиймээс сар руу ниссэн минь миний хувь тавилан байсан гэж боддог. Аав маань дэлхийн II дайнд дайрагч онгоцны нисгэгч байсан. Би ч гэсэн солонгосын дайнд оролцож, хоёр дайсны онгоцыг устгасан.
 
Таныг муугүй жүжигчин, кинонд дуу оруулагч гэж сонссон?
 
-Алдарт "Тоглоомын түүх” киноны Базз Лайтеэр (Buzz Lightyear)-ийн дүрийг надаас санаа авч хийсэн. Хүүхдүүд намайг энэ дүрээр минь илүү таньдаг. Нийтдээ 20 гаруй кинонд Жон Траволто, Брэтт Пит, Алек Балдвине зэрэг жүжигчинтэй хамтран тоглож, дүрээ мөнхөлсөн. Үүнээс миний хамгийн дуртай кино бол "30 чулуу” хэмээх бүтээл юм. Уг кинонд би сайхан бүсгүйтэй тэврэлдэн сар руу хашгирч байснаа тодхон санаж байна.
 
Хүн төрөлхтөн ирээдүйд сарыг хэрхэн ашиглах вэ?
 
-Сар бол бидэнтэй хамгийн ойр орших гараг юм. Сарыг маш олон янзаар ашиглаж болно. Гэхдээ миний ажигласнаар сарыг колончилох их гүрнүүдийн өрсөлдөөн улам нэмэгдэх байх. Ялангуяа аялал жуулчлал, судалгааны бааз байгуулах сонирхол улсуудад улам нэмэгдэж байна. Мөн уул уурхай, ашигт малтмал олборлох боломжтой. Тиймээс том хэмжээний сансарын төв байгуулах нь бидний эхний алхам юм. Саран дээрээс пуужин хөөргөхөд эх дэлхийгээс хөөргөдөг шиг тийм их хэмжээний энерги зарцуулагдахгүй. Учир нь сарны гадаргын татах хүч дэлхийгээс зургаа дахин бага байдаг. Хэрвээ бид ингэж чадвал маш бага өртгөөр бусад гараг эрхэс рүү аялж чадна гэсэн үг. Гэхдээ нэг зүйлийг нэмж хэлэхэд саран дээр байхад тийм ч таатай биш шүү.
 
 
Сар нэг л талаараа дэлхий рүү хардаг. Нөгөө талд нь юу байдаг гэж боддог вэ?
 
-Сарны тэнхлэгээ эргэх хугацаа нь дэлхийг тойрох хугацаатай бараг тэнцүү учир дэлхий рүү зөвхөн нэг талаараа л харна. Бидэнд харагддаггүй тал нь харагддаг тал шигээ л байдаг. Яахав хүмүүст нөгөө тал нь харагддагүй болохоор элдэв харь гарагийн бааз, нууц байгууламжууд байдаг гэж боддог. Үнэндээ тийм юм огг байхгүй. Саран дээр өдөр 13-14 хоног үргэлжилдэг бол өмнөд туйлд нь сая сая жил нарны гэрэл хэзээ ч тусч байгаагүй, маш хүйтэн цэвдэг байдаг бөгөөд ойролцоогоор цельсийн -240 хэм хүйтэн мөсөөр хучигдсан байдаг. 
 
Сансар судлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа хүний хувьд таны мөрөөдөл юу вэ?
 
-Хүйтэн дайны үед дэлхийн хоёр том системийн хооронд сансар судлалаар өрсөлдөх хэнээрхэл давамгайлж байсан бол одоо улс орнууд хамтарч, хүчээ нэгтгэн сансар судпалыг хөгжүүлж байна. Миний хувьд анх 1985 онд сансарын хөлгийг бага энергийн зарцуулалттайгаар Ангараг гараг руу хүргэж болох санааг дэвшүүлсэн юм. Энэ онолоо "Алдрины эргэлт” хэмээн нэрлэсэн. Гараг бүр өөрийн гэсэн тойрог замдаа тодорхой хэмжээний татах хүчтэй байдаг. Уг татах хүчний эргэлтэд сансарын хөлгөөр орж нэгдээд тухайн гарагийг тойрон эргэж, чавхдуулан дараагийн нислэгээ үйлдэх онол юм. Миний тооцоолсноор энэ онолын дагуу хагас сарын хугацаанд багтан Ангараг гараг руу хүрнэ. Эргээд яг ийм хугацааг зарцуулаад эх дэлхийдээ ирнэ. Би энэ талын судалгааны ажлыг одоог хүртэл хийж, улам боловсронгуй болгож байна. Хүн төрөлхтөн Ангараг гараг дээр хөл тавих мөчийг харах юмсан гэж боддог. Мөн удахгүй би марс брэндийн цаг хийх гэж байгаа. Би Ангараг гариг дээр хөл тавьж чадахгүй ч гэсэн марс гарагийн цагаа хүмүүст зүүлгэхийг хүсч байна.
 
Ярилцсанд баярлалаа
 
Дэслэгч: М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Базз Олдрин: Ангараг гарагт хүний мөр гарах мөчийг харах юмсан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани