Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сайд Д.Оюунхоролын нэрийг барьсан хүмүүс Богд-Уул сувиллын газар руу дайрч байна

Сайд Д.Оюунхоролын нэрийг барьсан хүмүүс Богд-Уул сувиллын газар руу дайрч байнаМонгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг
 БОАЖ-ын сайд Дуламсүрэнгийн Оюунхоролоор
 хэрэгжүүлэх тал дээр дэмжлэг хүсэх тухай 

Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийн харьяа Богдуул сувиллын газрын хашаа руу өчигдөр /2017.07.20/ Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын нэр барьсан, сувиллын хашаанд газрын зөвшөөрөл авсан гэх хүмүүс дайрч, сувиллын хашааг эвдэлсэн хэрэг гарлаа.

Сувиллын хашаанд Байгаль орчны яамны зарим сайд нар хууль зөрчин газар олгосноос болж, эмнэлэг сувиллын үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэлтэйгээр сүүлийн жилүүдийг үдэж байгаа бөгөөд тус сувиллын хашаанд нэр бүхий иргэн болон компаниудад газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон нь хууль бус гэдгийг Монгол Улсын анхан, нийслэлийн болон Улсын дээд шүүхээр тогтоосон. Шүүхийн шийдвэрийг Байгаль орчны сайдаар ажиллаж байсан С.Оюун, Н.Батцэрэг нар хэрэгжүүлэхгүй арга саам хийж, бүр Дээд  шүүхээс хууль бус гэдгийг тогтоосоор байхад нэр бүхий иргэн аж ахуйн нэгжид олгосон газар эзэмших гэрчилгээг сунгах гэх мэтээр хуулийг завхруулсан. Өнгөрсөн засгийн үед хуулийг үл хэрэгсдэг явдал газар авч,  хууль шударга ёс алдагдсанд олон түмний зүгээс ихээхэн шүүмжлэлтэй хандаж, 2016 оны сонгуулиар тэдэнд зохих ёсны дүнг нь тавин явуулж, оронд нь МАН-д итгэл найдвар өгч гаргаж ирсэн. Шударга ёсыг тогтоож, хуулийг хэрэгжүүлж, Монгол Улсын Дээд шүүхээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлнэ гэдэг итгэл найдвартайгаар бид Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролыг угтаж авсан.  Сайдад асуудлаа танилцуулж, уулзах гэж эмч эмнэлгийг ажилтнууд БОАЖЯаман дээр өдөр бүр ирж суун 44 хоног тэвчээртэйгээр хүлээсэн. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д удаа дараа сонгогдсон, хууль батлах үйл явцад биечлэн оролцдог хүний хувьд Д.Оюунхорол сайд хуулийг хэрэгжүүлэх, хуулийн дагуу гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх тал дээр санал санаачилгатай ажиллах болов уу гэсэн хүлээлт талаар болж байгаа нь үнэхээр харамсалтай. Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар сайд Д.Оюунхорол тодорхой алхам бодитой үйлдэл хийсэнгүй. Манай сувиллын хажууд байрлах "Энигма” төвийн эзэмшиж байгаа газрыг төрийн мэдэлд авах гэж байгаа талаараа Сайд Д.Оюунхорол удаа дараалан хэвлэлээр мэдэгдэж байсан. Гэтэл үүнтэй нь зэрэгцэн сувиллын хашаанд газар авсан гэх нэр бүхий 7-8 компани хүмүүс тус яамны албаны хүмүүстэй хамт "Энигма” компанийн хашааг эвдэн зам тавьж, манай  хашаа руу нэвтрэхээр дайрсаар байгаа нь зохион байгуулалттай гэмээр балмад ажиллагаа болж байна. Мөн эдгээр компаний хашаа барьж, зам тавьж байгаа хүмүүс бид хувийн хөрөнгөөрөө хувийн эзэмшилдээ нэвтрэх гэж байхад саад боллоогэж занан зүхэж, улсын заан Батзоригоор толгойлуулсан 30-аад хүнийг авчирч урьд шөнөжингөө танхайрлаа. Үүнээс харахад сайдын хаваржингаа ярьсан 230 машины граж хийх асуудал биш болж, харин Оюунхорол сайдаар бамбай хийсэн эдгээр компанийн хүмүүс Энигмагийн хашаагаар дамжин Эмнэлэг сувиллын хашаанд нэвтрэн орохыг зорьж байгаа нь тодорхой боллоо. Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэндийг үнэлж үзэхгүйгээр, хууль бус газар олголт хийгдсэн нь Улсын Дээд Шүүхээр тогтоогдсоор байтал, сувиллын хашааг эвдэн дайрч орох боломжийг олгож байгаа нь Д.Оюунхорол сайдын хувьд ч, хууль тогтоох дээд байгууллага, их хурлын гишүүний хувьд ч тун зохисгүй үйлдэл гэдгийг хэлэх хэрэгтэй.

Ард түмний итгэлийн гал дээр ус хийж байгаатай адил ийм үйлдэл энэ салбарт олон гарах нь эрх барьж байгаа МАН, цаашлаад Засгийн газрын үйл ажиллагаанд ч сөргөөх нөлөөлөх нь дамжиггүй. Бид чухам юуг хэрэгжүүлэхэд Ерөнхий сайд танаас дэмжлэг хүсээд байгаа юм бэ гэдгээ тодорхой болгохын тулд шат шатны шүүхийн олон тогтоол шийдвэрийг нуршихын оронд ганцхан шийдвэрийг энд дурдъя.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаас 2012.9.24-ны өдрийн 125 дугаар тогтоолд:

"…Богдхан уулын дархан цаазат газрын газар ашиглалтын мэдээллийн сангийн кадастрын зургаар дээрх иргэд, аж ахуйн нэгжид ашиглуулах эрх олгосон газар нь "Элэг судлалын клиник төв”-ийн эмчилгээ сувилгааны зориулалтаар эзэмшиж байгаа газрын эргэн тойрны болон орчны газарт хамаарч байгаа ба орц, гарц давхардсан болох нь шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. 

Түүнчлэн Төрийн захиргааны төв байгууллага дээрх иргэд, аж ахуйн нэгжид газар ашиглуулах шийдвэр гаргахдаа Монгол Улсын "Рашаан сувиллын бүтэц, үйл ажиллагаа” MNS-25232:2003 Стандартын 16.1.4-т "Рашаан сувиллын барилга байгууламж нь үйлчлэх хүрээ, ажиллах хүчин чадлаас хамаарч 8 га-гаас багагүй эдэлбэр газартай байна” гэснийг, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т "Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах объектод тогтоосон үндэсний стандартыг заавал мөрдөнө” гэснийг зөрчжээ.

Иймд Улсын тусгай хамгаалалттай газарт нутагт энэ хэргийн гуравдагч этгээд нарт газар ашиглуулсан Төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулах боломжийг алдагдуулсан, хуулийн дээрх заалтыг зөрчсөн тул анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-т заалтыг хэрэглэсэн нь үндэслэлтэй байна” гэсэн байгаа билээ.

Монгол Улс шүүхийн шаталсан тогтолцоотой улс. Анхан, дунд, дээд гэсэн гурван шатны шүүх бий. Улсын Дээд шүүхийн шийдвэр гэдэг шүүх засаглалын дээд шат. Шүүх засаглалын дээд шатнаас эцэслэн гаргасан шийдвэрийг төрийн захиргааны төв байгууллага яамыг толгойлж байгаа сайд нар хэрэгжүүлэхгүй байгаа нь өөрөө хууль зөрчсөн гэмт хэрэг. Хуулийг хэрэгжүүлэхийг үлгэрлэн харуулж байх ёстой сайд нь эсрэгээрээ шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэмт хэргийн шинж чанартай үйлдэл гаргаад сууж байна гэдэг ноцтой асуудал гэдэгтэй Ерөнхий сайд Та санал нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Тиймээс Улсын Дээд шүүхээс гаргасан тогтоолыг хэрэгжүүлэх тал дээр та дэмжлэг үзүүлэхийг хичээнгүйлэн хүсч байна.

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв, түүний харьяа Богд уул сувилал нь хүн ардынхаа эрүүл энхийн манаанд 30 шахам жил зүтгэж, өргөсөн тангаргаа биелүүлэн ажиллаж байгаа хамт олон. Үйлчлүүлэгч, эмчлүүлэгч, өвчтөнүүдийн тав тухыг ханган ажиллахад хүндрэл учруулсан сайдаас сайд дамжсан энэ хууль бус үйл ажиллагааг таслах зогсооход Ерөнхий сайд таныг дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байна.

Хуулийг хэрэгжүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг л Байгаль орчин аялал жуулчлалын сайдаас хүсэж байгаагаа дахин хэлье.  Хэрэгжүүлэх гэж хууль батладаг. Хуулийн дагуу Шүүхийн шийдвэр гарсан л бол эгэл жирийн иргэнээс эхлүүлээд төрийн яамны сайд ч адилхан бүгд биелүүлэх үүрэгтэй.

Сувиллын  эмч, ажилтнууд
УБ хот 2017.07.20

Сайд Д.Оюунхоролын нэрийг барьсан хүмүүс Богд-Уул сувиллын газар руу дайрч байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани