Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хоёр тавантолгойн хол зөрүү

Төр "түймэр” тавьж, хувийн хэвшил хөгжлийн түүдэг асаадгийн тод жишээ нь хоёр "Тавантолгой".

"Жижиг” хэмээдэг "Тавантолгой”- г тойрсон том тоонууд хөвөрч байна. Энэ долоо хоногт л гэхэд тус компани 1234 жижиг хувьцаа эзэмшигчдэдээ 541 сая төгрөгийн ногдол ашиг тараан байршуулжээ. Нэгж хувьцаандаа 872 төгрөгийн ногдол ашиг олгож буй тус компани өнгөрсөн онд 54 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнийхээ 85 хувийг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор шийдвэрлэх юм. Ингэснээр нийт 45.9 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ хүртээхээр шийдвэрлэв.

"Тавантолгой” 45.9 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгоно 

Энэ компанийн 51 хувийг дотоодын хувийн хэвшил эзэмшдэг. Тиймээс бодлогын жолоог нь бизнес эрхлэгчид залж, үр дүнг нь хувьцаа эзэмшигчид хянадаг. Цэвэр бизнесийн зарчмаар үйл ажиллагаа явуулдаг тус компани сүүлийн жилүүдэд тогтмол ногдол ашиг тарааж, хувь эзэмшигчдийнхээ магнайг тэнийлгэж буй. Зөвхөн цэвэр ашгаас гадна компанийн борлуулалт, хувьцааны ханш гээд "Тавантолгой”-г тодорхойлох олон үзүүлэлт өсөлт харуулж байна.

Хувийн хэвшлийн хяналттай энэ компани хөгжлийн орой руу тэмүүлж байхад дэргэд нь олборлолт хийж буй төрийн өмчит компани алдагдлаа улам зузаатгасаар сууна. Эзэмшлийг нь эс тооцвол энэ хоёр нэг бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг. Гэвч санхүү нь газар, тэнгэр шиг ялгаатай. Өнгөрсөн онд л гэхэд хувийн хэвшлийн хяналттай "Тавантолгой” компани 60 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Тэгвэл "том” хэмээх тодотголтой "Эрдэнэс Тавантолгой” компани 198 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байдаг.

Уг нь "Эрдэнэс Тавантолгой” компани жижиг "Тавантолгой”- гоос 2.5 дахин их хэмжээний олборлолт хийдэг. Гэсэн ч 200 шүргэсэн тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж буй. Нийт хувь эзэмшлийнх нь 51 хувийг "Ажнай” корпораци эзэмшиж, үйл ажиллагааг нь жолооддог "Тавантолгой” компани жилд дунджаар 2-3 сая тонн коксжих нүүрс экспортолдог. Харин төрийн өмчит компани өнгөрсөн онд 7.6 сая тонн нүүрс борлуулж, 467 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан ч ашиг олох нь бүү хэл алдагдлын хэмжээ нь тэлжээ.

Төр, хувийн хэвшлийн ялгаа хоёр компаниас харагдана

Нэгийг нь төр, нөгөөг нь хувийн хэвшил удирдаж буй энэ хоёр уурхайн асар том ялгааг, энэ хэдхэн үзүүлэлтээс түвэггүй ойлгож болохоор. Хэдийгээр "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг 2.5 сая монгол хүн эзэмшдэг гэх ч хяналт тавьж чаддаггүй. Төр эрх мэдлээ хэрэгжүүлэн, "Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагыг томилсоор олон жилийг үдэж байна. Гэвч төрөөс томилогдсон удирдагууд хэрхэн ажиллаж буй нь санхүүгийн тайлан тооцооноос тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл, төр хамгийн муу менежер гэдэг үгийн ээлжит баталгаа нь нэг бүлэг ордод алхмын зайтай үйл ажиллагаа явуулж буй хоёр компани.

Өнгөрсөн 10 орчим жилийн хугацаанд хувийн хэвшил дийлэнхийг нь эзэмшдэг "Тавантолгой” цэвэр ашгаа бараг тав дахин өсгөжээ. Сүүлийн хэдхэн жилд нийт 100 тэрбум төгрөгийн ногдол ашиг хувьцаа эзэмшигчдэдээ тараасан байна. Гэтэл төр толгойд нь суусан том компани энэ хугацаанд алдагдлаа ахиулахаас өөрөөр урагшилсангүй. Алдагдал нэмэгдэхийн хэрээр компанийн өр, зээл ч нэмэгдсэн. Энэ компани өнгөрсөн зургаан жилийн хугацаанд нийт 450 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, 800 тэрбум төгрөгийн өрөнд баригдаад байна. Ялангуяа, дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ 175 хувь өссөн өнгөрсөн онд гэхэд тус компани 200 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гээд бод доо.

Ийм л үр ашиггүй, хариуцлагагүй бизнесийн үйл ажиллагаа "Эрдэнэс Тавантолгой” компанид өрнөдөг.

Гэтэл хувийн хэвшил оновчтой, ухаалаг, хэмнэлттэй менежмент хэрэгжүүлсний үр дүнд хөрөнгө оруулагч, иргэдийн магнайг тэнийлгэсээр. Хувийн өмч давамгайлсан "Тавантолгой” компанийн санхүүгийн өсөлтийг дагаад үнэт цаасны ханш нь чангарчээ.

Төр бизнест хутгалдахын хэрээр ялзрал, доройтол бий болдог 

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд "Тавантолгой” компанийн хувьцааны ханш бараг дөрөв дахин өссөн. Өнгөрсөн жилийн өдийд 1300- 1400 төгрөгт хэлбэлзэж байсан тус компанийн нэгж хувьцааны ханш өдгөө 5400 төгрөгт хүрээд байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд тус компанийн хувьцааг 50 сая төгрөгөөр худалдаж авсан бол өдгөө 225 сая төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгөтэй гэсэн үг. Дээрээс нь жил бүр ногдол ашиг тарааж буй. Гэтэл энэ хугацаанд "Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааны үнэ цэнэ өссөн билүү.

"Эрдэнэс Тавантолгой” компанийн 15 тэрбум ширхэг хувьцааг Монгол Улсын 2.5 сая хүн, үндэсний 533 аж ахуйн нэгж эзэмшдэг. Гэхдээ энэ компанийн дүрмийг сөхөөд үзвэл 2.5 сая иргэний хувьцаа бүртгэлгүй. Өнөөг хүртэл хувьцаат компанийн дүрмээр үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь үнэн. Тиймээс төр, түүний албатууд үйл ажиллагааг нь удирдаж, сонгуульд ялсан намууд төлөөллөө томилсоор ирсэн юм. Энэ нь ашиг бус балаг дагуулсаар өдгөө нэг их наяд төгрөгийг шүргэсэн өрөнд унагаад байна.

Ер нь "Эрдэнэс Тавантолгой” компани анхнаасаа эрх мэдлийн төлөөх тэмцлийн золиос болсон гэхэд хилсдэхгүй. Мөнгө амлаж, сонгогч татахын тулд энэ компанийн ирээдүйн орлогыг барьцаалан, хуудуутай хэлцэл хийсэн нь "Эрдэнэс Тавантолгой”- г өрнөөс өндийхөөргүй хэвтүүлж дөнгөсөн билээ. Төр "түймэр” тавьж, хувийн хэвшил хөгжлийн түүдэг асаадгийн нэг илрэл нь хол зөрүүтэй хоёр "Тавантолгой. Төр аливаа бизнест хутгалдаж, идэвх оролцоогоо нэмэхийн хэрээр ялзрал, доройтол болдгийн гашуун боловч бодит жишээ энэ юм.  

Г.Байгал

Засгийн газрын мэдээ

Хоёр тавантолгойн хол зөрүү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани