Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Технологийн ойлголцол

Технологийн ойлголцолБайгалийн баялаг ихтэй л бол тухайн улс уул уурхайн салбарт өрсөлдөх чадвартай гэж үзэх нь өрөөсгөл. Өрсөлдөх чадварыг тодорхойлдог, хөдөлгөгч хүч болдог зүйл бол инноваци. Инновацигүйгээр уул уурхайг ашигтай, бүтээмжтэй ажиллуулах боломжгүй.
 
Орчин үед уул уурхайн салбарт инновацийн хоёр чиг хандлага байна гэж судлаачид үзэж байна. Нэгдүгээрт тогтвортой хөгжлийн үзэл санааны үүднээс одоо ашиглаж буй технологийг төгөлдөржүүлэх болон байгальд ээлтэй шинэ технологи бий болгоход хөрөнгө оруулалтын багагүй хэсгийг зарцуулж байна.
 
Хоёрдугаарт хөгжингүй улс орнууд шинэ технологиос уул уурхайн шинэ салбар луу орж байна. Жишээ нь, Хятад тэргүүтэй уул уурхай өндөр хөгжсөн зарим улс алт, мөнгө, зэс, цайр зэргийг далайн гүнд 3700 метрээс олборлох технологийг (Deep sea mining) хэдийнэ туршаад эхэлжээ.
 
Түүнээс гадна шинжлэх ухааны ололтуудыг өөр хооронд нь хоршуулан конвергент технологийг үүсгэн түүнээсээ өртөг багатай цоо шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болжээ. Тухайлбал, нано, биотехнологийн аргаар бүтээсэн цөөнгүй бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд нэвтэрсэн.
 
Харин Монголд эх газрын эрдэс баялаг олборлодог учраас технологийн өөр шийдэл хэрэгтэй. Ийм шийдэл олон бий. Хамгийн дэвшилтэт техникүүд уурхайд хүн ажиллах хэрэгцээг халж байна. Тухайлбал, Komatsu болон Caterpillar компаниуд тодорхой маршрутын дагуу явдаг бүрэн роботжсон карьерын самосвалын төсөл дээр ажиллаж байна. Уул уурхайн ажил автоматжих нь дор хаяж түлшний зарцуулалтыг багасгана. Завсарлагаа, ээлж солигдох үеийн сул зогсолтыг арилгаж зардал хэмнэхээс гадна хөдөлмөрийн аюулгүй байдлыг өндөржүүлнэ.
 
Нөөц ихтэй ч технологи нь хуучирсан орнуудын Засгийн газар уул уурхайн салбараа шинэчлэхийн тулд сая сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. Жишээ нь ОХУ Зөвлөлтийн үеийн техник, технологи, хүний нөөцөө шинэчлэх, хөгжүүлэх, нэг үгээр тоног төхөөрөмжийн хувьд "дахин зэвсэглэх” зорилт тавиад байгаа аж.
 
Дэвшилтэт, гэхдээ зөв технологи   
Тэгвэл Монголын хувьд байдал ямар байна? Бидний хувьд уул уурхайн дэвшилтэт технологи нэвтрэх суваг нь гадаадын хөрөнгө оруулалт. Ийм нэгэн суваг нь яах аргагүй Оюутолгойн төсөл. Саатаад байсан далд уурхайн бүтээн байгуулалт эрчимжээд жил гаруй болоход Монголын уул уурхайд орчин үеийн технологи оруулж ирсэн хэдэн том гэрээ байгуулагдсан. Жишээлбэл, Оюутолгой компани Thyssenkrupp компанийн конвейрын систем, Komatsu-гийн экскаватор, самосвалыг сонгосон. Түүнчлэн "Оутотек Финланд” компанийн технологийг баяжуулах үйлдвэртээ ашиглаж байна. Мөн  Монголын "Энержи ресурс” Caterpillar компанийн техникийг үйлдвэртээ нэвтрүүлсэн.

Нэг талаас харахад, манай улсад Канад, Европ, Японы дэлхийд нэр хүндтэй компаниудын технологи нэвтэрч байна. Гэвч нөгөө талаас, нэг жижиг улсад олон шилдэг технологи цугларвал асуудал тарина.

Энгийнээр хэлбэл, ижил төстэй материал бэлддэг ажилчид бие биенээ бүрэн дэмждэггүй өөр өөр үйлдлийн систем ашиглавал ажиллахад төвөгтэй.
 
Тиймээс Монголын хувьд янз бүрийн тоног төхөөрөмжийг угсрахад тохирдог, хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрсөн, эвдэрвэл сэлбэг нь олддог, ажиллуулж мэддэг боловсон хүчинтэй өөрийн гэсэн "Виндовс” хэрэгтэй болж байна. Өөрөөр хэлбэл, технологийн ерөнхий урсгал.
 
Манай улсад ийм урсгал байхгүй гэж уул уурхайн мэргэжилтнүүд үзэж байна. Төрөөс эрдэм баялгийн салбарт баримтлах бодлого /2014/, Технологи дамжуулах хууль /1998/ зэрэг эрх зүйн баримт бичгүүдэд байгаль, хүний эрүүл мэндэд хоргүй, үр ашигтай, дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар тусгасан ч технологийн чухам ямар урсгал байх ёстойг нарийвчлан заагаагүй. Технологийн сонголтоо буруу хийж алдаа гаргасан жишээ бий. Олон жилийн өмнө коксжих болон шахмал түлшний үйлдвэр барьсан ч технологи буруу сонгосноос болж одоо болтол ажиллуулж чадахгүй байна.
 
Монгол Улсын Засгийн газар уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр олон ажил төлөвлөж буй. Энэ бүхэнд ямар нэгэн технологи сонгож таарна. Ерөнхий сайдын 114 дүгээр захирамжаар зэс хайлах, цэвэршүүлэх ажлын хэсгийг томилсон. Уг төсөл нь Өмнөговь аймагт хэрэгжих учраас технологи сонгохдоо цаашдаа тус бүс нутагт хүнд үйлдвэрийн ямар технологиуд байх ёстой, хоорондоо хэрхэн зохицох талаар Ажлын хэсэг нарийн бодолцоно гэсэн найдлага мэргэжилтнүүдийн дунд байна.

Тухайлбал, монголчууд уул уурхай, хүнд болон химийн үйлдвэрийн чиглэлд үндсэн техник, технологио олон улсад өргөн хэрэглэдэгээр нь Канадаас авъя гэж шийдвэл дараагийн төслүүд ч тэр зүгийн технологийг сонгох учиртай юм. Харин зөвхөн Хятадад ашигладаг технологи сонгочихвол тухайн үйлдвэр баталгаатай ажиллаж чадахгүйд хүрнэ.

Манай улс уул уурхайн салбарт технологийн урсгалаа нэг мөр тодорхойлоогүй нь хөрөнгө оруулагчид шийдвэрээ хойшлуулах, цуцлах нэг хүчин зүйл болдог.

Технологийн урсгал ойлгомжтой байх нь хөрөнгө оруулагч цаашдын хөрөнгө оруулалтын шийдвэрүүдээ цэгцлэх, зардал хэмнэхэд тустай. Түүний хувьд тухайн технологи тухайн улсад нутагшиж амьдрах боломжтой эсэхийг урьдчилан мэдэх нь маш чухал. Ирээдүйн хувь заяа нь мэдэгдэхгүй төсөлд хэн ч хөрөнгө оруулахгүй.  

Г.Даваадорж 

Mongolian economy



Технологийн ойлголцол
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

Өнөөдөр, 10:14
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

Өнөөдөр, 09:28
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

Өнөөдөр, 09:09
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

Өчигдөр, 15:44
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

Өчигдөр, 09:40
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

Өчигдөр, 09:14
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

Өчигдөр, 09:08
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани