Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголынхоо эрдэс баялгийг морин тэрэгний хурдаар зөөсөөр байх уу

 

Монголынхоо эрдэс баялгийг морин тэрэгний хурдаар зөөсөөр байх ууМанай улсад до­ тоодын улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, ха­ луухан байгаа ч гадаад зах зээл, экспортын үнэ ханшаас байнгын ха­ раат байдаг эдийн зас­ гийн амьдрал, төлөв нааштай дулаан байгаа нь баярлууштай явдал юм. Бидний худалдааны гол түнш орнуудын эдийн засаг өнгөрсөн жил бага зэрэг өсөлттэй гарсан бол энэ онд Хятадынх хэвээр хадгалагдаж, Евро бүс, Оросын эдийн засаг аажим өссөөр байгаа тухай Монголбанкнаас мэдээлсэн байна.

 

Өмнөд хөрш нүүрсний дотоодын олборлолтоо багасгаснаар экспортын эрдсийн бүтээгдэхүүний үнэ өссөн. Гэвч ирэх таван жилд байгалийн хий, нар салхины эр­ чим хүчийг түлхүү ашиг­ ласнаар коксжих болон түүхий нүүрсний үнэ унах магадлалтай гэж шинжээчид үзэж буй ч ашиглаж чадвал манайд боломж байна гэж үндэсний эдийн засагчид харж байгаа юм.

 

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан уул уурхайн салбар, түүний дотор нүүрс манай улсын экспортын дийлэнхийг бүрдүүлж, ойрын хэдэн жилд түүчээ болсоор байхыг баталж, Тавантолгой болон өмнийн говийн эрдэс баялгийн ордоо аж үйлдвэрийн төв, хилийн боомтуудтай төмөр замаар холбохын чухлыг сануулсаар байна. Хятад улс агаарын бохирдлыг бууруулахын тулд нүүрсний олборлолтоо багасгаж, цаг агаарын таагүй байдлын улмаас Индонези хүрэн нүүрсний нийлүүлэлтээ хумьж, Хятадын талаас улс төрийн шалтгаанаар Хойд Солонгосын нүүрсний тээвэрлэлтэд хориг тавьсан зэрэг нь эрэлт нэмэгдэж, үнэ өсөхөд нөлөөлжээ. Өнгөрсөн оны гуравдугаар улиралд 61 ам.долларт хүрч байсан хүрэн нүүрсний үнэ өсөлт, бууралттай явсаар одоо тонн нь 70 орчим ам.доллар болсон байна. Тухайн үед Австралийн сайн чанарын коксжих нүүрсний гэрээт үнэ 92-98 ам.долларт хүрч байсан бол энэ оны эхний улирлын байдлаар 158 ам.доллар болж, гайхамшгийг үзүүлж байлаа. Гэхдээ энэ нь оны эхэнтэй харьцуулбал бараг хоёр дахин унасан үнэ ханш юм.

 

Манай улс хэдийгээр уул уурхайн баялгийн асар арвин нөөцтэй боловч зах зээлийн хязгаарлагдмал орон зай, дэд бүтцийн хөгжил сул зэргээс шалтгаалан эрдэс баялгийн салбараасаа шууд хараат орон болчихоод байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал эрдсийн түүхий эд, тухайлбал нэг тонн зэсийн үнэ 10.000, нүүрс 300 орчим ам.долларт хүрч, эдийн засаг 17.3 хувийн өсөлттэй гарч, дэлхийн хамгийн өсөлттэй оронд тооцогдож, олон улсын "шүлсийг гоожуулж” байсан нь 2011 он байлаа. Түүнээс хойш эдийн засаг уруудсаар 2015 онд ДНБ 2.3 хувьд унаж, өнгөрсөн жил 1.3 хувийн өсөлт үзүүлэв.

 

Гэвч экспортын гол нэрийн бүтээгдэхүүн, түүхий эдийнхээ олборлолт, тээвэрлэлтийг зөв удирдаж чадвал бидэнд боломж бий. Экспортын орлогыг голлон бүрдүүлдэг зэсийн үнэ тонн тутамдаа 6000 ам.доллараас даваад байгаа бол нүүрсний ханш бас ч гэж "Чалко”-д худалдаж байснаас дээгүүр, боломжийн үнэтэй болсон. Тийм ч учраас Монголбанк энэ онд 2.5, ойрын ирээдүй (2021 он)-д ДНБ 7.2 хувьд хүрч өсөх урьдчилсан төлөв гаргаад байна.

 

Манай улсын нүүрсний экспортын гол боомтууд нь Гашуунсухайт, Шивээхүрэн бөгөөд бусад боомтоор 2012-2016 онд нийт 14.4-25.8 сая тонн нүүрс гаргасан байдаг. Харин энэ онд урд хөршид нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлж, оны эхний долоон сарын байдлаар 20.5 сая тонныг гаргаад байгаа юм. Оны эцэс хүртэл 30 сая тоннд хүргэх зорилттой байгаагаа АМГТГ-аас мэдээлж байна.

 

Тун удахгүй, ирэх сарын эхээр Монголын нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын "Coаl Mongolia” чуулган манай улсад болох гэж байгаа билээ. Аль 2008 онд олон улсын энэ чуулга уулзалтыг зохион байгуулах үед ярьж хэлэлцэж байсан нүүрсээ гуравдагч зах зээлд яаж хямд тарифаар хүргэх, өмнөд хөршийн төмөр замтай хэрхэн холбогдох тухай яриа одоо ч үргэлжлэх бололтой. Өнөөгийн манай улсын нүүрсний экспортын тээвэрлэлт Налайхын уурхайгаас морин тэргээр нийслэлийнхний хэрэгцээний нүүрсийг зөөдөг байсантай адил хурдаар явж байна гэвэл нэг их хилсдүүлсэн болохгүй байх. Хагас жилийн өмнө Гашуунсухайтын боомтод ажлаар очихдоо 30 орчим км үргэлжилсэн тээврийн цувааг нүдээр харж, зам сахисан жолооч нар хэдийд эргэж буцахыг гайхан санаа зовж явсан удаатай. Гэтэл ойрын хэдэн сар дээрх цуваа 150-160 км болж, "Гиннесийн ном”-д бүртгэгдэхээр хэмжээнд очсоныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэж сонсоод гайхах багадаж хоцров. Уг нь Монголынхоо тэр их баялгийг зүгээр аваачиж, хэдэн хоног дараалан зогсч байгаад Хятадын нутагт асгаж байхаар аль болох нэмүү өртөг шингээх талаар бодолцвол яасан юм бэ. Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн ухааны доктор Д.Дондовын бичсэн нэгэн өгүүллийг уншиж байснаа саналаа. Тэрбээр Нялга-Чойрын хүрэн нүүрсний сав газрыг түшиглэн эрчим хүчний том чадлын эх үүсвэр барьж, цахилгаан үйлдвэрлэн Хятадад экспортлох, нүүрсийг химийн үйлдвэрлэлээр гүнзгий боловсруулахдаа Тавантолгойн коксжих нүүрсийг ашиглах зэрэг бодлогын чанартай арваад саналыг дэвшүүлсэн байдаг. Ийм санаа бодолтой эрдэмтэн судлаачид цөөнгүй байдгийг манайхан мэддэг боловч тэдний шинэ, оновчтой санал санаачлагыг ашиглахгүй нүүрсийг түүхийгээр нь зөөж говийн эмзэг хөрсийг сүйтгэж, голио царцаа ч буух газаргүй болгож байгаа нь харамсалтай. Илжиг, морин тэрэгнээс ч удаан тээврээр илч багатай нүүрсээ зөөсөөр л байх уу.

 

Д.Мөнхжаргал

Unen.mn


Монголынхоо эрдэс баялгийг морин тэрэгний хурдаар зөөсөөр байх уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани