Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тахал танаас таван алхмын зайд байна

 

Тарваганы мах хараад нүдээ ухаж өгөхөөс буцдаггүй монголчууд энэ мэрэгч амьтны тахлын нянд дарлуулах эрсдэл хаяанд иржээ. Угаас хүний биеийн дархлаа тэмцээд ч дийлдэггүй аймшигт нян тээгч тарвагыг түүхийгээр нь нийслэлд оруулж ирж буй тохиолдол долоо хоног тутам хэдэн арваараа бүртгэгдэж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын өгсөн мэдээллээр өнгөрсөн сарын 14-нөөс орон даяар эхлүүлсэн хагас сарын хяналт шалгалтаар нийслэлийн ойролцоох авто замын шалган нэвтрүүлэх цэгүүдээр 41, нэр бүхий худалдааны төвөөр 14 тарвага хурааж авчээ. Харин Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-ийн бүртгэлээр энэ тоо бүр ч нэмэгдэв. Тус байгууллагын Захиргаа, төлөвлөлт, хүний нөөцийн албаны дарга Б.Амгаланбаатарын хэлснээр, хяналт шалгалтын эхний долоо хоногт нийслэл рүү 40-ийг нэвтрүүлэхээр завдаж, зөвхөн өнгөрсөн долоо хоногт 20 гаруй тарвага хураасан байна.

Тахлын нэг голомтыг устгахад хамгийн багадаа 30-40 сая төгрөг зарцуулдаг

Танил маань "Тарваганы мах гялс олоод өгч болно шүү” хэмээн хэлэх нь хяналт шалгалтаас далдуур оруулж ирсэн бүхэл тарваганы тоо хэдэн мянгаар хэмжигдэж буй бололтой. 1990 онд 20 саяар тоологдож байсан тарваганы тоо толгой өдгөө 75 хувь цөөрсөн тухай саяхан манай сонин мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, монголчууд жилд хагас сая гаруй тарваганы мах боловсруулж, эд эрхтэнийг нь түүхийгээр нь хэрэглэдэг гэсэн үг.

Аюул бидэнд ийм ойрхон байгааг илтгэх мэт энэ жил тарвага агнах хуулийн хугацаа эхлээд дөнгөж тав хоноход уг тахлын тохиолдол Ховд аймагт бүртгэгдээд эхэллээ. Халдвар авсан этгээд хүнсний захаас түүхий тарвага худалдан авч боловсруулах явцдаа ийнхүү эрсэджээ. Азаар мэргэжлийн байгууллага цаг алдалгүй арга хэмжээ авч, халдварыг газар авхуулалгүй зогсоож чадсан байна. Гэхдээ тарваганы мах идээд халуурч, суулгасан тохиолдол 10 гаруй бүртгэгдлээ. Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр тарваганы мах хар захаас хүсвэл 40 мянган төгрөгөөр авч болох нь. Хар зах гэдэг хар тахлын голомтыг тэлэгч хамгийн таатай газар болжээ. Харин өнгөрсөн жил нэг тарвага 50 мянгад хүрч байв.

Тарваган тахалтай нэлээд хэдэн жил хийсэн тэмцэлдээ ялж, ялагдаж явсан Б.Амгаланбаатар "Хүмүүс тарвага агнаж, худалдаж, худалдан авснаар ямар их эрсдэл бий болгож байгаагаа сайн ойлгохгүй байна.

  • Тарваганы давсаг, хүн мах, элгийг түүхийгээр залгих нь тахлаар өвчилж нас барах гол шалтгааны нэг.
  • Тарваган тахлын халдвар авсан шинж тэмдэг 3-6 хоногт илэрдэг.
  • Шинж тэмдэг илэрсэн даруй гэр бүл, орчноос тусгаарлаж, түргэн дуудах ёстой. Хэзээ ч эмнэлэгт өөрөө очиж болохгүй.

Дэгдсэн нэг голомтын эсрэг хариу арга хэмжээ авахад хамгийн багадаа 30-40 сая төгрөгийн зардал гардаг. Хэдэн хүн халдвар авснаас хамаарч зардал нэмэгддэг. 90 сая давж байсан тохиолдол ч бий. Өвчилсөн хүнээ эмчлэх, хорио цээр тогтоох зэрэг ажилд бүхэл бүтэн аймгаараа хөдөлдөг юм шүү дээ” хэмээв.

Өнгөрсөн сарын 14-нөөс орон даяар эхлүүлсэн хяналт шалгалтаар нийслэлийн ойролцоох авто замын шалган нэвтрүүлэх цэгүүдээр 41, нэр бүхий худалдааны төвөөр 14 тарвага хурааж авчээ.

Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувь байгалийн голомтот бүс гэж тооцогддог байсан бол энэ жил 37.3 хувь болж эрс нэмэгджээ. Өнгөрсөн долдугаар сард ОХУ, БНХАУ- ын мэргэжилтнүүдтэй хамтарч хийсэн шинжилгээгээр манай улс тарваган тахал буюу мэрэгч амьтдын халдвар өндөр идэвхтэй хэвээр байгаа нь тогтоогдов. Өөрөөр хэлбэл, энэ жил тарвага агнасан, худалдан борлуулсан, махыг нь идсэн хүмүүс тахал тусах, тахлаар нас барах эрсдэл маш өндөр байна.

Тахлаар нас барах тохиолдол жилд дунджаар нэг бүртгэгдэж байна

Тарвага болон мэрэгч амьтдаас хүнд зургаан замаар халдварладаг тахалт өвчний нян агаар дуслаар хүмүүст халдварладаг. Тиймээс халдвар авсан нэг хүний цаана багаар бодоход гэр бүлийн, цаашлаад эргэн тойрны хүмүүсийн амь нас эрсдэлд ордог байна. Тарваган тахлын нас баралтын хувь 35 байдаг аж.

Халдвар авсан 10 хүн тутмын гурав нь заавал амиа алддаг гэсэн үг. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нас баралтын эрсдэл 60 хувь хүртэл нэмэгдэнэ гэдгийг цахим зөвлөмждөө тусгажээ. ЗӨСҮТ- ийн тоон үзүүлэлтээс харахад манай улсад 2000 оноос хойш жилд дунджаар нэг хүн тарваган тахлаар нас барж байв. Харин олон улсад 2010-2015 оны хооронд халдвар авсан 3248 тохиолдлоос 584 нь амиа алдсан гэх харамсалтай мэдээ байна.

ЗГМ: Инфографик

Түүхэнд мэрэгч амьтдын халдварт тахал бүхэл бүтэн хот, улс, тивийг хиаруулж байсан тохиолдол бий. Өдгөө олон улсад мэрэгч амьтдын гурван төрлийн тахал бий. Цус, булчирхай, уушги, арьсаар тархаж хүнийг үхэлд хүргэдэг хар тахлын аль аль нь манай улсад бүртгэгдэж байсан талаар мэргэжилтэн хэлж байна. Тиймээс тарвага агнахгүй, худалдахгүй, худалдаж авахгүй байх нь хар тахлаас урьдчилан сэргийлэх боломж юм. 

З.Цэлмэг

Засгийн газрын мэдээ



Тахал танаас таван алхмын зайд байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани