Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уулын үйлдвэрүүдийн хаягдлын аж ахуйн өнөөгийн чиг хандлага

 

Уулын үйлдвэрүүдийн хаягдлын аж ахуйн өнөөгийн чиг хандлага

 

Агуулга:

 

1. Уулын үйлдвэрүүдийн хаягдлын аж ахуйн үндсэн асуудлууд ба стандарт шаардлагууд

 

2. Хаягдлын далантай холбоотой аюул осолууд

 

3. Хаягдал хадгалах үндсэн аргууд ба харьцуулалт

 

4. Уулын үйлдвэрүүдийн хаягдлыг өтгөрүүлэн хаях, хадгалах

арга туршилгаас

 

5. Оюу-Толгойн Баяжуулах үйлдвэрийн хаягдал өтгөрүүлэлт, тээвэрлэлт, хаягдал хадгалах

байгууламжийн тухай

1.Уулын үйлдвэрүүдийн хаягдлын аж ахуйн үндсэн асуудлууд ба стандарт шаардлагууд

Уулын үйлдвэрүүдийн хаягдлын аж ахуйн үндсэн асуудлуудад дараах хэд хэдэн зүйл хамаардаг.

·Асар их хэмжээний хаягдал материал үүсдэг.

·Технологийн процессод маш их хэмжээний ус шаардлагатай байдаг.

·Маш их хэмжээний хаягдал материал шахах ,тээвэрлэх зайлуулах ,аюул осолгүй хадгалах шаардлагтай болдог.

- Аливаа зэсийн уурхайн хүдрийн 3-5%-г зэсийн баяжмалд авдаг үлдсэн нь хаягдал болдог

- Алтны уурхайн хувьд хэдхэн грамм алт авахын тулд хэдэн арван тонн хүдэр боловсоруулан

хаядаг. Жишээ нь нэг хуримын бөгжний алт авахад ойролцоогоор 20тн хаягдал шороо гардаг.

- Нүүрс, хөнгөн цагаан, төмрийн хүдрийн хаягдлын хувьд бага зэрэг доогуур хувьтай байдаг.

Уулын үйлдвэрүүдийн хаягдал хүдэр боловсоруулах хүчин чадлаасаа хамаарч өдөрт хэдэн арван тонноос хэдэн зуун мянган тонн хүрдэг.Жишээ нь Чилийн Escondida зэсийн уурхайн хаягдал өдөрт 230мянган тонн)

Эдгээр асуудлуудын талаар уулын инженер мэргэжилтэнүүд маш сайн мэддэг ойлгодог түүнийг зүй зохистой зөв оновчтой шийдэх талаар шаргуу ажилласаар ирсэн.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн маш олон үйлдвэрүүд байгаль экологийн аюулгүй хаягдал хадгалах байгууламж , дотоод болон гадаад эргэлтийн усны найдвартай хангамжтай , ашиглалтын зардал бага хаягдлын аж ахуйн иж бүрэн системийг нэвтэрүүлж байна.

Ер нь уулын үйлдвэрүүд хаягдал хадгалах байгууламж шинээр барих , хуучиныг өөрчлөн шинэчлэхдээ дараах үндсэн асуудлуудыг харгалзан үздэг гидро-техникийн болон экологийн аюулгүй байдал, ус цахилгаан энергийн зарцуулалт хамгийн бага хэмнэлттэй байх, үйлдвэрийн алс ирээдүйн хэтийн төлөв хөгжилд тохирсон хаягдлын аж ахуйн арга технологи , барилга байгууламж ,тоног төхөөрөмжийг сонгодог.

Аливаа уулын үйлдвэрүүдийн хаягдлын аж ахуйд тавигдах үндсэн гол стандарт шаардлагуудын хувьд дараах хэдэн зүйлд анхаардаг.

·Хаягдал хадгалах байгууламж буюу далангийн аюулгүй байдал.

·Хаягдал материалыг өтгөрүүлэн усгүйжүүлэх.

·Хуурай өтгөрсөн хаягдал материалыг хадгалах.

·Цэвэр усны зарцуулалтыг бууруулах эргэлтийн ус ашиглалтыг нэмэгдүүлэх.

Уулын баяжуулах үйлдвэрийн хаягдлын аж ахуйн бүтэц зохион байгуулалт нь түүний ашиглалтын зардалтай шууд холбоотой байдаг. Жишээн нь аливаа төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн цахилгаан энергийн зарцуулалтын 25-30% хаягдлын аж ахуйд зарцуулагддаг ба хаягдлын аж ахуйн нийт зардал баяжуулах үйл ажиллагааны зардалын 50% эзлэдэг.

Уул уурхайн салбар өндөр хөгжсөн Канад ,АНУ, Австариал,ӨАБНУ- гэх мэт улс орнуудад бараг 40-д жилийн өмнөөс баяжуулах үйлдвэрийн дотоод эргэлийн ус хангамжтай хаягдлыг өтгөрүүлэн хаях хаягдлын аж ахуйн арга технологийг ашиглаж эхэлсэн. Хаягдал өтгөрүүлэгчээс нийт эргэлтийн усны 80% авч ашиглах боломжой ба нийт техникийн усны дийлэнх хувь баяжуулах үйлдвэртэй үлдэж байна гэсэн үг юм. Хамгийн анхны хаягдлыг өтгөрүүлж усгүйжүүлэн хаях , эргэлтийн усыг богино зайд эргүүлэх ашиглах арга технологи 1973 онд Канадын Timmins, Ontario мужын Falconbridge металлургийн үйлдвэрт хэрэгжиж эхэлсэн. Түүнээс хойш хаягдлыг өтгөрүүлж усгүйжүүлэн тээвэрлэх хаях арга ажиллагааны талаар маш олон туршилт судалгааны ажил явагдан амьдрал практик дээр олон үйлдвэр уурхай амжилттай хэрэгжүүлэн энэ арга ажиллагаа , технологийн давуу талууд улам бүр батлагдсаар байна.

 

Уулын баяжуулах үйлдвэрүүдийн хаягдлын шинж чанарт нөлөөлөх хүчин зүйлүүд:

• Баяжуулалтын арга ажиллагааны төрөл

• Нунтаглалтын шатлал, ширхэглэлийн хэмжээ

• Хүдрийн эрдэс минерологийн бүтэц (шаварлаг, сульфид, химийн идвэхтэй,идвэхгүй төлөв )

• Хүчиллэг төлөв үзүүлэх боломжууд

• Баяжуулалтын процессод хэрэглэж байгаа урвалжуудын төрөл шинж чанар

• Тундасны агуулга (сульфатууд , гидроксидууд)

 

Уулын үйлдвэрүүдийн хаягдлын аж ахуйн өнөөгийн чиг хандлага

 

 

 

Хаягдалын аж ахуйн төсөл боловсоруулах ерөнхий бодлого зарчим: (философи)Хаягдлын аж ахуйн техник эдийн засгийн үндэслэлийн боловсоруулахдаа дараах хэд хэдэн асуудлуудыг харгалзан үзэх шаардлагатай байдаг үүнд: хаягдал материалын реологийн параметрүүдийн бүтэц ангилал, флокулянт урвалжийн төрөл зарцуулалт, булинга шахах насосны станцын тоо , эргэлтийн усны цэвэршилтийн зэрэг, магистраль болон хэсэгчилсэн дамжуулах хоолойн хийц төрөл диаметр, уртын хэмжээ, тухайн газар орны байршил (рельеф) ,цаг уурын нөхцөл байдал, хаягдлын далан барих материалын төрөл, өтгөрүүлэгчийн төрөл загвар хүчин чадал , ашиглалтын зардал, үйлдвэрийн алс хэтийн төлөвлөгөө энэ бүхнийг харгалзан үздэг. Эдгээр параметерүүдтэй уялдаа холбоотойгоор ХАА-н арга технологи, техник тоног төхөөрөмжүүдийг сонгодог.

 

Хаягдал хадгалах арга ажиллагааны үндсэн төрлүүд

1. Уламжлалт хаягдал хадгалах байгууламж.

2. Өтгөрүүлсэн хаягдал материал.

3. Лаг шаварлаг болгон өтгөрүүлсэн хаягдал материал.

4. Шүүгдсэн хуурай хаягдал материал.

 

1.Уламжлалт булингын хаягдал :

 

 

2. Өтгөрүүлсэн хаягдал

 

 

3.Лаг шаварлаг өтгөн зуурамтгай хаягдал

 

 

4.Шүүгдсэн хуурай хаягдал

 


 
Орчин үеийн өтгөрүүлэгчийн төрөл загварууд

 

Энгийн өтгөрүүлэгч

 

  

Өндөр хурдтай өтгөрүүлгч (Nortparkes Cu-Au уурхай)

 

 

Өндөр нягтралтай өтгөрүүлэгч (Lihir алтны уурхай)

 

 

Конусан хэлбэрийн гүн ёроолтой өтгөрүүлэгч

 

 

Лаг шаварлаг бүтээгдэхүүний өтгөрүүлэгч

 

 

Лаг шаварлаг өтгөрүүлэгчийн доод бүтээгдэхүүн

 

 


Флокулянт урвалжийн үйлчилгээ 

Уулын үйлдвэрүүдийн хаягдлын аж ахуйн өнөөгийн чиг хандлага

 

Флокулянтын нөлөөгөөр хатуу мөхлөгийн суулт

 

Уулын үйлдвэрүүдийн хаягдлын аж ахуйн өнөөгийн чиг хандлага

 

Өтгөрүүлэлтийн процессод нөлөөлөх хүчин зүйлүүд:

• Хаягдал материалын минерологийн бүтэц мөхлөгийн хэлбэр хэмжээ

• Тэжээлийн хатуугийн агуулга , шингэн болон хатуугийн нягт

• Шингэний зуурамтгай шинж чанар

• Булингын температур

• Орчины шүлтлэг шинж чанар рН

• Булингад өгч байгаа флокулянт урвалжийн горим болон нэмэгдэл усны хэмжээ.

Мэдээж сонгосон өтгөрүүлэгчийн хэлбэр хэмжээ, хүчин чадал ,өгч байгаа урвалжийн горим, технологийн онцлог чухал нөлөөтэй. Өтгөрүүлэлтийн процессод хатуугийн ширхэглэлийн хэмжээ чухал нөлөөтэй мэдээж том ширхэгтэй мөхлөгүүд хурдан сууна

Хаягдлыг өтгөрүүлэн хаях арга ажиллагааны давуу талууд:

• Техникийн ус баяжуулах үйлдвэртэй үлддэг.

• Эргэлтийн ус шахах техникийн хамгийн бага нөхцөл байдал.

• Хаягдлын аж ахуйн барилга байгууламжийн зардал буурдаг.

• Хаягдлын далангаар ус нэвчих аюул буурдаг.

• Хаягдал хадгалах даланд тунасан ус маш бага түвшинд байдаг.

• Хаягдлын далангаас тоос үүсэлт буурдаг

2.Хаягдлын далан задарсан аюул осолуудын тухай

- Испаний Los Frailes, цайрын уурхайд 1998 оны хавар 28 м өндөр хаягдлын далан сэтэрч маш их хэмжээний хаягдал материал голын хөндийгөөр урсан байгаль орчинд асар их хэмжээний хохирол учируулсан. Нийтдээ 1,5сая/м³ хаягдал материал шлам 5,5 сая/м³ хүчиллэг булинга (рН 2-4) алдагдан урсаж нийт 3500га газар бохирдуулсан байна.

 

Уулын үйлдвэрүүдийн хаягдлын аж ахуйн өнөөгийн чиг хандлага

 

- Унгар улсын Ajiкai Timfoldgyar хөнгөн цагааны уурхайд 2010 оны 10-р сард хаягдлын далан сэтэрсэн осол болсон. Ajkai Timfoldgyar Zrt хөнгөн цагааны үйлдвэр уурхай Будапешт хотоос 160км зайд Айка хотын зэргэлдээ байдаг. Энэ осолоор нийтдээ 1,1 сая/м³ хортой хаягдал шлам буюу улаан шавар урсан асар их тайлбайг бохирдуулсан. Мөн энэ ослын улмаас 10 хүний амь нас эрстсэн , 150 гаруй хүн бэртэж гэмтсэн ба хортой бохир ус Дунай мөрөнд цутган байгаль орчин, эдийн засгийн асар их хор хохирол учируулсан байна.

Уулын үйлдвэрүүдийн хаягдлын аж ахуйн өнөөгийн чиг хандлага

 

Уулын үйлдвэрүүдийн хаягдлын аж ахуйн өнөөгийн чиг хандлага

 

ӨАБНУ-н Harmony алтны уурхайд 1994 онд 30 минут орсон хүчтэй аадар борооны улмаас хаягдлын далан сэтэрч хажуугийн Merriespruit хот хортой хаягдал булинганд бүрэн автан эвдэрч сүйдсэн ба 17 хүний амь нас эрстсэн. Хаягдлын далан задарч 600,000м³ хортой хаягдал булинга 4км гаран урсаж асар их талбайг бохирдуулсан байна.

Уулын үйлдвэрүүдийн хаягдлын аж ахуйн өнөөгийн чиг хандлага

 

3.Хаягдал хадгалах байгууламжууд ба арга ажиллагааны харьцуулалт:

Хаягдал хадгалах арга ажиллагааны төрлүүд

Ус болон энерги зарцуулалт

Сайн талууд

Дутагдалтай талууд

Уламжлалт хаягдал хадгалах байгууламж

§ Цэвэр усны хэрэглээ 0,6-0,9м³/тн хүдэрт

§ Техникийн усны хэрэглээ 1-100м³/цаг +15%

§Уламжлалт технологи

§ ХХБ- маш их зай талбай

эзлэдэг

§ Ашиглалтын зардал

өндөр

Хаягдлыг өтгөрүүлэн хаях хаягдал

§Цэвэр усны хэрэглээ

1тн хүдэрт

0,5-0,8 m3/тн

§Техникийн усны

хэрэглээ

§~ 1 -200 m3/цаг (+15%)

§ ХХБ-н зай талбай багасдаг.

§ Булинга шахах зайлуулах зардал хамгийн бага байдаг.

§ Цэвэр усны хэрэглээ буурдаг, эргэлтийн ус ашиглалт нэмэгдэж хангамж тогтвортой найдвартай болдог

§ Барилга байгууламж, засвар үйлчилгээний зардал буурдаг.

§ Хаягдлын далан болон барилга байгууламжын зардал буурдаг.

§ ХХБ-зайлшгүй хэрэгтэй

§ Ашиглалтын зардал

өндөр

 

Лаг шаварлаг өтгөрүүлсэн хаягдал

§Цэвэр усны хэрэглээ

хүдэрт

§~0,45-0,6 m3/тонн

§ Техникийн усны

хэрэглээ

§~ 1100 m3/цаг (+15%)

 

§ Шүүрэлтийн талбай буурдаг

§ Байгаль экологийн хор

аюулгүй.

§ Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа хялбар болдог.

 

§ Өтгөн материал шахах нь хүндрэлтэй , өндөр хүчин чадал ,зардалтай насосууд шаардлагатай байдаг.

 

Шүүгдсэн хуурай хаягдал

§Цэвэр усны хэрэглээ

§~0,15 m3/тонн

§Техникийн усны

хэрэглээ

§~ 310 m3/цаг (+15%)

 

§ Шүүгдсэн материалыг ХХБ-д байрлуулхад алдагдал бараг байхгүй.

§Үечилсэн нөхөн сэргээлт

хийх боломжтой

§ Хаягдал материалын жин

масс тогтвортой

§ ХХБ-н зай талбай багасдаг

§ Усны зарцуулалтыг удирдах

хянах хялбар боломж

§ Анхны хөрөнгө оруулалтын зардал өндөр

 

 

Баяжуулалтын процессын дараах хаягдлыг өтгөрүүлэн усгүйжүүлэн хаях , хадгалах үйл ажиллагаа

Ил гадаргуу дээр байрлуулах нь

Асгахдаа сэлгэлт хийх

Ус ашиглах

§ Шинэ баяжуулах үйлдвэрүүдэд хэрэгжүүлэх боломжтой

§ Хаягдлын далан дахь хэвгий зай талбай нэмэгдэж бага талбайд их хаягдал материал асгана.

§.Хаягдлын далан дотор ангилан ялгаралт явагдахгүй гадаргуугын нягт,бат бөх чанар улам нэмэгддэг

 

§ Хаягдлын далангаас тоос үүсэх аюул багасдаг

 

§ Хаягдлын далангаас шүүрэх усны шүүрэлт буурч усны алдагдал багасдаг.

 

§ Далангийн сэтрэх задрах аюул буурдаг.

 

§ Эргэлтийн ус ашиглалт нэмэгдэж , хурдан шуурхай болдог.

 

§ Илүү найдвартай чанартай бат бөх далангын суурь хавчуурга

 

§ Хүдэр боловсоруулалтыг хангалттай нэмэгдүүлэх боломжтой болдог.

 

§ Шахах нийт усны хэмжээ багасдаг.

 

§ Цемент бусад материалын зарцуулалт буурдаг.

 

§ Труба хоолойн холболтууд амар хялбар болдог.

 

§ Усны богино эргэлтийн цикл

 

§ Хаягдал материалын ангилан ялгаралт маш бага бараг явагддаггүй.

 

§ Хялбар эргэлтийн усны систем.

 

§Эргэлтийн усыг баяжуулах процессод хэрэглэхийн өмнө цэвэршүүлэх болон нөөцлөх боломжтой.

 

§ Ихэнх хольц урвалжууд өтгөрүүлсэн хаягдалтай хамт хаягдана.

 

4.Уулын үйлдвэрүүдийн хаягдлыг өтгөрүүлэн хаях арга туршилгаас

«Карельский Окатыш» Уулын Баяжуулах Комбинатын хаягдлаа өтгөрүүлэн эргэлтийн ус ашиглалтаа сайжируулсан төсөл.

ОХУ-н хойд туйлын бүс нутагт Финляндын хилийн ойролцоо байрлах төмрийн хүдэр баяжуулах «Каре́льский ока́тыш» уулын баяжуулах комбинат 1982 оноос ажиллаж байгаа.

Тэд өнгөсөн 2015 онд технологи дамжлагдаа хаягдал өтгөрүүлэх 36,5м диаметрийн 2 өтгөрүүлэгч шинээр суурьлуулан эргэлтийн ус ашиглалтаа нэмэгдүүлэн , хаягдал булинга шахах үйл ажиллагааны зардалаа эрс бууруулан амжилттай ажиллаж байна. Энэ уулын баяжуулах комбинатын хүчин чадал жилд 33сая тонн хүдэр боловсруулна 12сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэдэг ба хаягдлын далан комбинатаас 4 км зайтай оршидог.

Хаягдал өтгөрүүлэгч Ø36,5м , 2ш

 

 


 

"Карельский окатыш” Уулын Баяжуулах Үйлдвэрийн хаягдал өтгөрүүлэлтийн схем.

 

Уулын үйлдвэрүүдийн хаягдлын аж ахуйн өнөөгийн чиг хандлага

 

 

 

 

 

"Каре́льский ока́тыш” Уулын Баяжуулах Комбинат төмрийн хүдэр баяжуулах технологи процессийн дараах хаягдлаа өтгөрүүлэн хаях болсоноор дараах үр дүнд хүрсэн.

- Хаягдлын аж ахуйн зогсолтын 30-40% насоснууд үйл ажиллагаанаас болж зогсдог байсан.

Насосуудын анхны суурьлуулалтын хүчин чадлаас 6,2Мвт насос хэмнэсэн.

- Баяжуулах үйлдвэрээс хаягдлын далан хүртэл шахах өтгөрүүлээгүй хаягдал булингын хэмжээ

17-17,5 мянган м³/ цагаар буурсан.

- Төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэх процесст хэрэглэж байгаа цахилгаан энергийг жилд 40-100сая.

Квт/цаг хэмнэх боломжтой болсон.

- Баяжуулах үйлдвэрийн эргэлтийн ус хангамж сайжирч усны даралт нэмэгдэн ,тогвортой найдвартай ус

хангамжтай болсон

Баяжуулах үйлдвэр хоногт 97 мянган, тонн хүдэр боловсоруулна,

Технологийн процессын хаягдал хуурайгаар 62000тонн /хоног, цагт 2600т/цаг

Өмнө

Дараа нь

 

Хаягдлын хатуугийн агуулга

4,5 –5,0% хатуу

Өтгөрсөн хаягдлын хатуулга

50% хатуу

Үйлдвэрлэлийн хүчин чадал 1-р өтгөрүүлэгч (тэжээлээр)

Өтгөрсөн материалын үйлдвэрлэлийн хүчин чадал (тэжээлээр)

17000 –17500 м³/цаг.

Баяжуулалтын процессын дараах хаягдлын даланруу шахах өтгөрүүлээгүй хаягдал булингын хэмжээ.

Өтгөрүүлээгүй хаягдлыг шахах хүчин чадал

62500м³/цаг.

5 - 10 км

Өтгөрүүлэгчийн доод бүтээгдэхүүн буюу өтгөрсөн материалын хэмжээ

Өтгөрсөн материал хаягдлыг шахах хүчин чадал

45000м³/цаг.

5 - 10 км

Хаягдлын далангаас эргэлтийн усыг Баяжуулах Үйлдвэр хүргэх зай

5 км

Өтгөрүүлэгчийн халиа усыг Баяжуулах үйлдвэр хүргэх зай хэмжээ

450 м

Эргэлтийн ус шахах цахилгаан энергийн нэгж зарцуулалт

0,319 квтч/м³.

Өтгөрүүлэгчийн халиа усыг шахах цахилгаан энергийн нэгж зарцуулалт

0,1 квтч/м³.

 

 

- Хаягдлын хатуугийн агуулга буюу хатуулга 61-62% болсоноор хаях материалын хэмжээ багассан эргэлтийн ус ашиглалт эрс нэмэгдэн найдвартай тогтвортой болсон мөн хаягдал булинга , эргэлтийн ус шахах тээвэрлэх зардал буурсан.

-Хаягдлын аж ахуйн ашиглалтын нийт зардал буурсан үүнд:

·Хаягдлын далан дахь усны цэвэршилт илүү сайжирсан.

·Хаягдлын хатуугийн агуулга 65% болсоноор хаягдал материалын хэмжээ багассан.

·Хаягдлын далангийн сийрэгжэлт нэвчилт мөн далан сэтрэх аюул осол буурсан.

·Далан дахь усны хэмжээ багассанаар далан сэтрэх аюул осол буурсан.

·Өтгөрүүлсэн хаягдал илүү зуурамтгай болхоор дээд өнгөн хэсэг нь бат бөх хатуу өрөм тогтож хатдаг учир далангаас тоос үүсэх аюул буурсан.

·Баяжуулах үйлдвэрийн хаягдал булингыг хаягдлын далан хүргэх труба хоолойнууд , шахах насоснуудад , хаягдлын далангаас эргэлтийн ус шахах насосны станцуудын засвар үйлчилгээний ажлын зардал буурсан.

 

Украйны Полтавын Уулын Баяжуулах Комбинатын хаягдал өтгөрүүлэн хаях төсөл

Украйн улсын Полтавын төмрийн хүдрийн уулын баяжуулах комбинатад хаягдлын шугамдаа өтгөрүүлэгч суурилуулах төслийн ажил явагдаж байна. Украйны металлургийн үйлдвэрийн гол түүхий эдийг хангадаг Полтавский ГОК буюу Уулын Баяжуулах Комбинат 1970 оноос хойш ажиллаж байгаа хүчин чадал нь жилд 32сая тонн төмрийн хүдэр боловсоруулан 9-10 сая тонн төмрийн баяжмал үрэл үйлдвэрлэдэг.

 

Полтавын Уулын Баяжуулх Үйлдвэрийн хаягдал шламыг өтгөрүүлэн хаях туршилт судалгааны ажлын тайлан ба техник эдийн засгийн үзүүлэлтүүд:

Технологийн болон техникийн үзүүлэлтүүд

Хаягдал булинга

Өтгөрүүлсэн хаягдал

Халиа ус

Хаягдал булингын хэмжээ, м³/цаг

Хаягдал булингын хатуугийн агуулга, %

Хаягдал булингын тоо хэмжээ, т/цаг

Хаягдал булинга дахь усны хэмжээ, м³/цаг

Булинга шахах насосгны тоо ширхэг,

Ажлын

Нөөц

Насосны төслийн хүчин чадал, мянган/квт

Насосны ажлын хүчин чадал, мянган/квт

Жилийн ажлын цагийн фонд, мянган/цаг

Тоног төхөөрөмж ашиглалтын коэффициент,

Цахилгаан энергийн тариф, грв/квт.цаг

Жилийн цахилгаан энерги зарцуулалт, сая/квт.цаг

Хаягдал булингыг хаягдалын далан хүртэл шахах жилийн зардал, сая. грв.

Флокулянтын зарцуулалт, г/т

Флокулянтын үнэ, грв/кг

Флокулянтын жилийн зардал, сая.грв

Цахилгаан энерги , флокулянтын хэрэглэгээний жилийн нийт зардал, сая.грв

39,9

3,4

1,387

39,405

 

6

4

3,2

2,56

8,16

0,92

0,17

115,31

 

19,6

 

3,035

35

1,371

2,545

 

2

2

0,8

0,64

8,16

0,92

0,17

0,17

 

1,63

12

22,5

2,81

 

4,44

36,865

0,044

0,163

36,859

 

-

-

-

-

-

-

-

-

 

-

-

-

-

-

5.Оюу-Толгойн Баяжуулах үйлдвэрийн хаягдал өтгөрүүлэлт, тээвэрлэлт,

эргэлтийн ус ашиглалт, Хаягдал хадгалах байгууламжийн тухай

Баяжуулах Үйлдвэрийн хүдэр боловсоруулах жилийн хүчин чадал 38сая/тонн, хатуу хаягдлын хэмжээ 23,180сая/тн жил. Баяжуулах процессын дараах хаягдал булинга буюу хаягдал өтгөрүүлэгчийн тэжээлийн хатуулга 26-28% ,өтгөрүүлэгчийн доод бүтээгдэхүүний хатуулга 61-62% хүрдэг. Зэрэгцээ ажиллах төвийн дамжуулгын гидравлик редуктортэй , Ø80м диаметертэй 2 өтгөрүүлэгч ажилладаг. Хаягдал өтгөрүүлэлтийн процесст одоогоор BASF компаний магнафлок 5250 флокулянт урвалж ашиглаж байна. Хаягдал булинга шахах насосууд 6 ш , Weir 20x18 AHPP маркийн 48м х5040м³/цаг хүчин чадалтай,

Оюу-Толгойн Баяжуулах үйлдвэрийн хаягдал хадгалах байгууламж дахь хатуу бодис лабораторийн туршилтаар дараах найрлагатай байсан:

  • нарийн нунтаглагдсан эрдэсжээгүй чулуулаг материал (голчлон силикатын болон карбонатын чулуулгууд); – ерөнхийдөө >95%%
  • төмөр-хүхрийн нэгдлүүд, голчлон пирит (FeS2); – өрөнхийдөө 0.5-5%
  • янз бүрийн сарнимал агуулгатай бусад сульфидийн нэгдлүүд - 0.5% ˃
  • нунтаглах процесст хэрэглэгддэг ган бөмбөлөгийн үртэс; –0.1% ˃

 

Оюу-Толгойн баяжуулах үйлдвэрийн хөвүүлэн баяжуулалтын процесст маш бага хэмжээний урвалж зарцуулдаг. Тэдгээрийн ихэнх нь био задралд ордог тул хаягдалд агуулагдах хэмжээ нь үл хэрэгсэхээр маш бага агуулгатай байдаг.

Дитиофосфинатийн төрлийн цуглуулагч урвалжууд (худалдааны нэршил нь 3418A) болон калийн ксантогенат нь баяжмалын гадаргууд адсорбцлогдон баяжмалтай хамт хайлах үйлдвэрт шилжих тул эдгээр урвалж нь хаягдал булингад маш бага агуулагтай байдаг( 0.1 ppm буюу 0.1 гр/т-с бага). Полиакриламидын төрлийн флоккулянт нь баяжмал болон хаягдал чулуулгийн гадаргууд наалдах ба байгаль орчинд эрсдэл үзүүлэхгүй бөгөөд хаягдал хадгалах байгууламжаас эргүүлэн ашиглах усанд мэдрэгдэх хязгаараас бага агуулгатай байна. Нарны хэт ягаан туяа, байгалийн задрал, исэлдэлт , ууршилт болон байгаль орчны бусад нөлөөллүүд үр дүнд хөөсрүүлэгч урвалжуудын агуулга хамгийн ихдээ мэдрэгдэх хязгаарт ба түүнээс ч бага агуулгатай болгодог нь бусад ижил төстэй хаягдал хадгалах байгууламжуудтай адил юм.

Оюу-Толгойн баяжуулах үйлдвэртэй ижил төстэй технологи бүхий дэлхийн бусад зэсийн үйлдвэрүүдийн жишгээс дүгнэхэд ашиглаж буй урвалжтай холбоотой аливаа нэгэн асуудал хүндрэл гарсан баримт байхгүй.

 

 

Баяжуулах Үйлдвэрийн хаягдал өтгөрүүлэлт, тээвэрлэлт , эргэлтийн ус ашиглалтын бүдүүвч зураг:

Уулын үйлдвэрүүдийн хаягдлын аж ахуйн өнөөгийн чиг хандлага

 

Хаягдал өтгөрүүлэгчийн доод бүтээгдэхүүний хатуулга нэмэгдэх тусам тухайн жилийн халиа ус буюу эргэлтийн ус нэмэгддэг.

 

Уулын үйлдвэрүүдийн хаягдлын аж ахуйн өнөөгийн чиг хандлага

 

Text Box: Халиа усны хэмжээ м³/ жил

Өтгөрүүлэгчийн доод бүтээгдэхүүний хатуугийн агуулга %

 

Оюу Толгойн Баяжуулах үйлдвэрийн хаягдлын өтгөрүүлэгч Ø80m , 2ш


Уулын үйлдвэрүүдийн хаягдлын аж ахуйн өнөөгийн чиг хандлага

 

Уулын үйлдвэрүүдийн хаягдлын аж ахуйн өнөөгийн чиг хандлага

 

Оюу-Толгойн Баяжуулах Үйлдвэрийн усны зарцуулалт ашиглалтын тайлан:

Уулын үйлдвэрүүдийн хаягдлын аж ахуйн өнөөгийн чиг хандлага

 

Оюу-Толгойн Баяжуулах Үйлдвэрийн хаягдлын далан:

Уулын үйлдвэрүүдийн хаягдлын аж ахуйн өнөөгийн чиг хандлага

 

 

Уулын үйлдвэрүүдийн хаягдлын аж ахуйн өнөөгийн чиг хандлага

 

Оюу-Толгойн баяжуулах үйлдвэрийн хаягдал хадгалах байгууламж үйлдвэрээс зүүн зүгт 4-5км зайд байрладаг бөгөөд байгалийн ус зайлуулах байгууламжаар зааглагдсан , харьцангуй тэгш гадаргуутай газар байгуулсан 4 далангаас бүрдэнэ. Даланг ил уурхайн хаягдал материалаар байгуулсан ба далан тус бүр нь 2х2 км хэмжээтэй хоорондоо холбоотой хоёр секцээс тогтоно. Хаягдлын даланд хаягдлыг 70 метрийн өндөрт зэрэг хүрэхүйц байдлаар хоёр секцийн хооронд сэлгүүлэн хуваарилж ажиллана.

Оюу-Tолгойн баяжуулах үйлдвэрийн хаягдлын хэмжээ 3944-5034 м3/цаг байна. Хаягдал өтгөрүүлэгчид өгч байгаа флокулянт урвалжийн нөлөөгөөр хаягдал нягт зуурамтгай болдог мөн хатуугийн агуулга 61-62% байдагаас хаягдал далан дахь булинга маш хурдан тунаж тунсан ус нь аажим урсан эргэлтийн усны цөөрөмд ордог учир ХХБ-д дахь булингын өнгөн дээд хэсэг нь нягт хатуу өрөм тогтож хатдаг.

Тийм учраас Оюу-Толгойн Баяжуулах үйлдвэрийн хаягдал хадгалах байгууламжаас тоос үүсдэггүй.

Хэрэв өрөм тогтож хатуу гадаргуу үүсэхгүй байгаа тохиолдолд оператор хаягдал хураах шугамын байрлалыг өөрчлөн гадаргууг нойтон байлгаж тоос дарах нөхцөлийг хангадаг.

Эргэлтийн ус ашиглалт өндөр , хаягдлын аж ахуйн ашиглалтын зардал бага , хаягдал хадаглах байгууламж зай талбай бага эзлэдэг, байгаль экологийн хор аюул хамгийн бага түвшинд байдаг гээд олон давуу талуудтай.

 

Ашигласан материал:

http://www.tailings.info/basics/history.htm

Кибеев В. И. Сгущение хвостовой пульпы – шаг к «зеленой» технологии складирования хвостов / Обогащение руд, – 2010. №6, с. 44-48.2. Виноградский Э. Б. Технико-экономическое обоснование сгущения хвостовых пульп в горнорудной промышленности / Обогащение руд. – 2010, №6, с. 39-43.

Robinsky E. I. Thickened Tailings in the Mining Industry.

Toronto, Canada, 1999, "Paste Tailing Management” April 2012. FLSmidth

Горный журнал →2008 → #6 "Технология сгущения хвостовой пульпы на Полтавском ГОКе”

А.С.Кирнарский , А.С.Красуля , П.И.Пилов

 

Уулын инженер баяжуулагч: Д.Отгонбаатар, Weir Minerals Mongolia LLC

2017.05.21

Уулын үйлдвэрүүдийн хаягдлын аж ахуйн өнөөгийн чиг хандлага
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийг мөлчид өндрөөр үнэлж байна

Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын ...

Өнөөдөр, 15:56
Өвөр Монгол дэлхий дахинд өнгө нэмлээ

Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ ...

Өнөөдөр, 15:38
Зэсийн эрэлт ТОГТВОРТОЙ байх төлөвтэй

 Энэ сарын эхний долоо хоногт тонн нь 9000 ам.доллар давсан зэсийн ...

Өнөөдөр, 12:32
Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж, ханш нь унаж байна

 Олон улсын зах зээлд Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт ...

Өнөөдөр, 10:56
Европын байгалийн хийн хамгийн том орд хаагдав

 Холланд өвчин буюу баялгийн хараал төдийгүй экологийн гамшгийн бэлэг ...

Өчигдөр, 17:48
Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний дараа өнгөт металлын үнэ огцом өсөв

 Лондоны металлын биржийн (LME) өнгөт металлын үнэ дөрөвдүгээр сарын ...

Өчигдөр, 17:10
Ж.Золжаргал: Нүүрсний үнэ буурсан ч энэ жил экспортын хэмжээ өөрчлөгдөхгүй. Ирэх жилээс хүндэрнэ

 Монголын эдийн засгийг уул уурхайн салбар нуруундаа үүрсээр 24 жил ...

Өчигдөр, 17:08
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд ...

Өчигдөр, 12:21
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны хуралдаанаар Санхүүгийн ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний экспорт буурав

 Үндэсний статистикийн хорооноос 2024 оны 1-3 дугаар сар хүртэл ...

Өчигдөр, 12:19
2024 оны 04 сарын 19, 10 цаг 53 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

2024 оны 04 сарын 18, 10 цаг 45 минут
2024 оны 04 сарын 17, 19 цаг 54 минут
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут
Intellinews: Нүүрсний экспорт Монголын эдийн засгийг өөд татав

   "Intellinews”-т нийтлэгдсэн "Record coal exports ...

2024 оны 04 сарын 03, 10 цаг 31 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох эрх зүйн үндэс тавигдлаа

      "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр ...

2024 оны 04 сарын 03, 09 цаг 04 минут
Хаврын уринд өнгө нэмсэн экспо

"Орчин үеийн хөдөө аж ахуйн машин механизмыг хөгжүүлэн, тариалан мал аж ...

2024 оны 04 сарын 02, 18 цаг 09 минут
ОХУ: Бусад орноос нефтийн төлбөрөө авч чадахгүй байна

 Хятад, Турк, Арабын нэгдсэн Эмират улсууд Оросоос түүхий нефть, ...

2024 оны 04 сарын 01, 13 цаг 06 минут
2024 оны 03 сарын 29, 20 цаг 08 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани