Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайгаас болж хүний эрх зөрчигдсөөр байна

 

НҮБ-ын хүрээлэн буй орчин, хүний эрхийн тусгай илтгэгч Жон Нокс,  Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын ажлын албаны дарга Ч.Алтангэрэл, Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Ундрах нар энэ сарын 23-нд Төв аймгийн Заамар суманд ажиллав. Энэ үеэр Хайлааст багийн эрх нь зөрчигдөж байгаа иргэдтэй уулзаж, уул уурхайн үйлдвэрлэл хэрхэн явагдаж байгаатай газар дээр нь танилцлаа. Хайлааст багт уул уурхайн олборлолтоос үүдсэн нөхцөл байдлын талаар Заамар сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Ш.Галбадрах, Хайлааст багийн "Мөнхногоон хас” ТББ-ын тэргүүн Ш.Энхтайван, Ж.Мөнхцэцэг, Хайлааст багийн Засаг дарга А.Ганцэцэг, багийн иргэд, Төмөстий багийн нутаг дэвсгэрт  "Эрдэнэсийн эрэг” компанид хууль бусаар 15.541.08 га газар олгосныг эсэргүүцэх ажлын хэсгийн дарга Л.Амгаланбаяр нар танилцуулсан юм. Заамар сумын ИТХ-ын төлөөлөгч Ч.Буянхишиг, Н.Мөнхбат нар танилцуулав. 

Хайлааст багт 1992 оноос  "Алт-1” хөтөлбөрийн хүрээнд нийт 100 орчим  га газарт ашигт малтмалын 120 хайгуул болон ашиглалтын лиценз олгосон. Нийт 50 орчим компани сүйтгэсэн. Монголд байдаг таван драг энд ажилладаг. Туул голын гольдрол өөрчлөгдөж эко систем алдагдсан. Шороон орд учраас тоосжилт байх ёстой хэмжээнээс даруй хоёр дахин их байгаа нь иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна гэж Заамар сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Ш.Галбадрах танлцуулав. 

Хайлаастын малчдын  уламжлалт соёлын эрх зөрчигдсөөр 
Хайлааст багийн Засаг даргын Тамгын газарт уул уурхайн асуудлаар хөндөж ярилцахаар иргэд ирсэн байв. Хайлааст баг 54 толгой малтай, 133 өрх, мал маллаж амьдардаг. Нам дор газрын малын бэлчээр нь уул уурхайн олборлолтод өртсөн болохоор малчид уулын тагт руу шахагдаж оройг нь дамжин өвөлжиж, хаваржиж байна. Жилийн дөрвөн улиралд өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаандаа сэлгэж нүүдэллэж амьдардаг ард түмэн. Эргэн тойрондоо гурван км газарт л хаваржиж, өвөлждөг. Түүнчлэн олон төрлийн өвс ногоо ургадаг байсан бол хөрсний шимт байдал алдагдаж хоёрхон төрлийн ургамал ургаж байгааг судлаачид тогтоосон. Заамар сум далайн төвшнөөс дээш 1800 метрийн өндөрт өргөгдсөн Хангай, Хэнтий нуруунаас эх аваагүй бэсрэг тогтсон нуруу. Энэ нуруунд 4000 орчим бугатай. Эмийн ургамал, сонгино зэрэг 50-70 төрлийн ургамал ургадаг байжээ. 

Хайлааст, Баян, Ар наймганы гол, Батын булаг гээд ам болгон нь  рашаан, булгатай  байсан бол одоо ширгэж үгүй болсон. Усаа  худгаас худалдаж зөөж уудаг. Малчид худгаасаа  хол учраас худалдаж авсан усаа 10 хоногоор нөөцөлж  хэрэглэж байгаа нь  эдийн засгийн болоод эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. 

Сохор, хоёр толгойтой тугал гарч байна 

Мал уул уурхайн бохир ус ууснаас төл нь генийн өөрчлөлттэй гарч байна. Тухайлбал, тугал, хурга, ишиг сохор, эрүү, ам дутуу хөл гар нь ууттай юм шиг, хоёр толгойтой, уушги нь хар гарч байна. Хонь хурга, ишиг ханиадтай хүн шиг хамраас нь нус, ус гоожиж, хуурайшилттай учраас нүд нь байнга нуухтай явдаг. Ийм малын мах идэж байгаа хүн ямар байдалтай байх нь ойлгомжтой. Ийнхүү малчид эрүүл мэнд, эдийн засгийн таатай байх боломжоо алдаж эрх нь зөрчигдөж асуудал хурцадсаар өдий хүрчээ. Нутагтаа  мал маллах боломжгүй болсон юм чинь сумаараа нүүсэн нь дээр гэж сайд, дарга нар хэлдэг гэнэ. Гэтэл мал нь нутгаа үгүйлээд гүйгээд ирдэг. 4-5 үеэрээ, үе дамжин амьдарсан нутгийн иргэд энэ нутгаасаа явах сонирхолгүй. Тэгээд ч нутаггүй болсон ард түмэн ямар эмгэнэлтэй билээ гэж Хайлааст, Төмөстий багийн малчин Ч.Буянхишиг, Б.Ганзориг, Ч.Болд, Ч.Долгормаа, Б.Сүхээ нар ярьж байв. 

Хайлааст багийн 490 иргэн уушгины архаг бронхиттой 

Уудам сайхан тал нутагт амьдарч байгаа хэрнээ чөлөөтэй тоглож наадах талбай байхгүй. Гадаа гараад тоглох гэхээр шороо тоос нь эрүүл мэндэд халтай. Хүүхдүүдийн чөлөөтэй суралцах эрх нь хязгаарлагдмал. Эцэг эх нь уул уурхайгаа дагаад нэгээс нөгөө газар руу нүүдэллэж амьдардаг учраас хүүхэд тогтвортой нэг газар суралцаж чаддаггүй. Бага насны хүүхдүүд гэртээ цоожтой үлддэг. Багийн төвийн 520 иргэнийг уушгины тандалтын үзлэгт оруулахад 490 нь уушгины архаг бронхиттой гэж гарсан. Ихэнх нь тоосны харшилтай гэж Хайлааст багийн Засаг дарга А.Ганцэцэг НҮБ-ын төлөөлөгч, Хүний эрхийн комиссынхонд танилцууллаа. 

Хүний эрхийн тусгай илтгэгч Жон Нокс хүний эрх зөрчигдөж байгаа таван оронд ажиллаж тухайн улс орнуудын төр, засагт хүний эрхийг хангахад нөлөөлж шийдвэр гаргагчдад сануулж, зөвлөмж хүргүүлж, илтгэл тавьж үр дүнд хүргэсээр ирсэн аж. "Алт-1” хөтөлбөр хэрэгжсэнээр 30-аад жилийн дотор Заамар сумын Хайлааст баг уул уурхайн сөрөг нөлөөнд автсан, хүрээлэн буй байгаль орчинд муугаар нөлөөлж иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх зөрчигдсөнийг газар  дээр нь үзэж танилцсан. Тэрээр” Уул уурхайн төслүүд орон нутгийн иргэдтэй хангалттай зөвлөлдөхгүйгээр байгаль орчны нөлөөллийг тооцохгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа асуудал болж байна” гэв. Одоогоор УИХ-д 2018 онд өргөн барих Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлээ боловсруулж байна. Энэ хүрээнд илтгэлд оруулах сэдвүүдийг судалж, дүн шинжилгээ хийж байна. Уул уурхайн төслүүдтэй холбоотой тулгамдсан асуудлууд гарсан байна. Хууль бодлогын орчинд нөлөөлөх шаардлагатай гэж үзвэл 17 дахь илтгэлд тусган шийдвэр гаргагчдын сонорт хүргэнэ гэсэн. Ингэснээр  хүний эрх зөрчигдөж байгаа бодит байдлын талаар тайландаа тусган НҮБ-д илтгэл тавьж, зөвлөмж гаргах юм байна. Заамар суманд ажилласан тухай маргааш /09.27/ олон нийтэд хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өгөхөөр болсон. 

Уул уурхайн хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхийг зөвлөв 

НҮБ-аас нэгэнт асуудалд ач холбогдол өгч байгаа учраас мэдээллүүдээ нэгтгэх хэрэгтэй. ИТХ-аас "Заамар сум дахь уул уурхайгаас үүдэлтэй хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэнд, нөхцөл байдлын тодорхойлт гаргаж болох юм. Эрүүл мэндийн, малчдын асуудал, уул уурхайгаас үүдэлтэй газар ашиглалт зэргээр бүлэглээд баримтыг хавсаргаж, эх сурвалжийн танилцуулга бэлтгэх хэрэгтэй. Хүний эрхийн үндэсний комисст өргөдөл, гомдол гаргасан тохиолдолд гомдлын дагуу ажиллагаа явагдана. Түүнчлэн төрийн албан хаагчид болон иргэдэд хүний эрхийн төлөө хэрхэн ажиллах талаар сургалт сурталчилгааны ажлыг хийж болно. Уул уурхайн компаниудыг оролцуулж чадвал гурвалсан сургалтыг зохион байгуулах арга зүй техникийг хийж болохоор байна. Манайх саяхан уул уурхайн хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний загвар хийсэн. Данийн Хүний эрхийн байгууллагаас гаргасан хүний эрхийн үнэлгээний аргачлал, загварыг монгол нөхцөлд тохируулан боловсруулсан. Тухайлбал, "Алт-2” хөтөлбөрийн хүрээнд хийж болно. Эхлэхээс өмнө, одоо ямар байдалтай байна. Явцын дунд яаж өөрчлөгдөх, дуусаад ямар байдал үүсэх вэ гэдгийг урьдчилж хийнэ гэсэн үг. Энэ үнэлгээг хийхийн тулд уул уурхайн компани, малчид, иргэд, төрийн байгууллагууд мэдээллүүдээ нуухгүйгээр үнэн зөвөөр гаргаж тавьсны үндсэн дээр хийнэ. Гэхдээ тэр мэдээллүүдийг хэвлэл мэдээллээр цацахгүй гэдэг дээр тохиролцсон байх хэрэгтэй. Харин мэдээллүүдээс гарч болох эрсдэлүүдийг хэрхэн зохицуулахаа тохиролцож эвслийн зарчмаар асуудлаа шийдэх боломжтой. Энэ үнэлгээний аргачлал нь бичил, дунд зэргийн уурхайд зориулсан. Энэ хүрээнд хамтарч ажиллах боломжтой” гэж   Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл зөвлөж байв. 

Ц.БАЯР 
Эх сурвалж: www.zms.mn
Уул уурхайгаас болж хүний эрх зөрчигдсөөр байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

Өнөөдөр, 09:40
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

Өнөөдөр, 09:14
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

Өнөөдөр, 09:08
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

Өчигдөр, 15:59
Өчигдөр, 15:38
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

Өчигдөр, 15:33
Өчигдөр, 09:52
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани