Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гурван бүсийн цэнхэр нутгаа авраач!

 

Гурван бүсийн цэнхэр нутгаа авраач!Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, М.Билэгт танаа

Хонгор нутгийн унаган хүү, эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, М.Билэгт та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Хүн төрөлхтний өлгий, гурван бүсийн цэнхэр нутагт тань та бүхний анхаарал, тусламж зайлшгүй хэрэгтэй байгааг дуулгахаар хандаж байна. Манай сонины сэтгүүлч Х.Уянга Баянхонгор аймгийн Галуут, Бөмбөгөр, Гурванбулаг сумын нутагт ажиллаж, Бөөнцагаан нуурын ганц тэжээгч Байдрагийн үндсэн цутгалын нэг Өлзийт голын ай сав дахь эмх замбараагүй уул уурхай, тэнд алт олборлож буй компаниуд байгаль орчинд онц хэрцгий хандан, нөхөж баршгүй хохирол учруулж байгаа талаар цуврал сурвалжилга бэлтгэн, нийтэлсэн билээ.

Найман зууны тэртээд эзэн богд Чингисийн их цэрэг буудаллан, аян дайныхаа алжаалыг тайлсан нь "Монголын нууц товчоо”-нд тэмдэглэгдсэн, хожим нь, эв эвдэрсэн Түшээт хан, Засагт хан хоёр тэврэлдэн эвлэрч, найрамдлын тангараг тавьсан, Баруун, Зүүн гарын ноёдын их чуулган хуралдсан түүхт Заг, Байдрагийн Хүрэн бэлчир, "Говийн таван мөнгөн хундага”-аас ганцаараа тэсэж өдий хүрсэн, Нууруудын хөндийн хамгийн том нь болох Бөөнцагаан нуур, аргаль, угалз, цоохор ирвэс тэргүүтэй дэлхийд ховордсон араатан, жигүүртэн техникжсэн нинжа нарын хөлд сүйдэж буй талаар эрхэм Төрийн тэргүүн, Төрийн түшээд та бүхэнд онцгойлон дуулгах нь зөв гэж үзлээ.

Бүхэл бүтэн сумын иргэд тэр чигээрээ "бух” олох мөрөөдөлд автаж, бэлчээргүй болсон малчид хоттой хонь, зэлтэй үхрээ орхиод, "унагалдай” экскаватор, алт хайгчтай болохын төлөө зүтгэж буй нь тэр нутагт явуулсан төр, засаг, орон нутгийн удирдлагын буруу бодлогын харгай гэж харахаас аргагүй. Малчдыг малаа яаж тэвээрүүлэх вэ гэж бус, хаанаас алттай шороо олох вэ гэж бодох хүртэл нь шар металлд донтуулжээ. Энэ нь эмгэнэл биш гэж үү.

Энэ нь эмгэнэл биш гэж үү.

Нөхөн сэргээлт нэрээр эрүүл газар, гол усны сав газрыг ухан сэндийчиж буй алт олборлогчдыг цэгцлэхгүй бол тэд нөхөн сэргээх биш, нэмэн сүйтгэх үйл ажиллагаа явуулж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 7.3-т "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” хэмээн заасныг зөрчиж, нөхөн сэргээлт хийх нэрээр алт олборлож буй хоноцын сэтгэлтэй, хариуцлага, ёс зүйгүй компаниуд хүний гар хүрээгүй эрүүл газрыг сэндийчиж, гол усны хамгаалалтын бүсэд олборлолт хийж байна. Аймгийн Засаг дарга зөвхөн энэ онд л гэхэд нөхөн сэргээлтийн 28 зөвшөөрөл олгожээ.

Ашиглалтын бүү хэл, нөхөн сэргээлтийн ч зөвшөөрөлгүй, ямар ч бичиг баримтгүй компаниуд голоос шууд ус татан, тааралдсан газраа ухаж, нутгийн иргэдийг дээрэлхэн, доромжлох нь хэвийн үзэгдэл болжээ. Мөнгөн ус хэрэглэдэг уурхай Цагдаагийн даргын хамгаалалтад байдаг, ямар ч бичиг баримтгүй хэрнээ голын эрэгт эрүүл газар ухаж буй компани аймгийн Засаг даргатай холбоотой гэж нутгийн иргэд мэдээлсээр байна. Тэнд төр, засаг, хуулийн байгууллагын нэр хүнд унаж, итгэх итгэл үгүй болжээ.

Баянхонгор нэр шигээ баян нутаг юм. Оройд нь хүрэхгүй жаргал, ёроолд нь хүрэхгүй зовлон амсуулдаг алт хэмээх эрдэнийн багагүй нөөцтэй ч үүнийхээ гавьяаг эдлэхээсээ гайг нь үүрсэн нь их аж. Өнгөрсөн 20 гаруй жилд хэчнээн ч газраа алтны эрэлчин доншуурчдад сэндийчүүлсэн юм бэ. Дөвөнт, Далдын нуруу, Өвөрчулуут, Алтан ус, Үүдийн хөндий, Хавцгайт, Хүрэн чулууны өвөр, Өндөр толгой, Балгант хайрхан, Хайрхан ташуу, Товгорын ар, Ар чулуут, Бухт гээд ухсан нүх, овоолсон шороо болж үлдсэн газрын нэр хэдэн хуудас ч үргэлжилж мэдэхээр юм. Нийтдээ 700 гаруй га газар алт олборлогчдын хөлд сүйдсэн гэсэн тоо бий. Харин үүнээс орон нутагт болон Монгол Улсад юу үлдсэн бэ. Баянхонгорчууд хариуцлагагүй уул уурхайгаас нутаг усаа хамгаалан тэмцэхэд бэлэн байна.

Аймгийн нутагт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл 29, нөхөн сэргээлтийнх 28 бий. Байдрагийн үндсэн цутгал Өлзийт гол дагуу л гэхэд 25 уурхай ажиллаж буй. Энэ бол Өлзийт, Байдраг гол, Бөөнцагаан нуурт аюул учруулахад хангалттай тоо. Энэ байдлаар удаан үргэлжилбэл Онги гол, Улаан нуурт тохиолдсон эмгэнэл Баянхонгорт давтагдахыг үгүйсгэхгүй. Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн нутаг дамжин Улаан нуурт цутгадаг байсан Онги голын ай савд мөн тооны уурхай үйл ажиллагаа явуулснаас болж Онги тасарч, Улаан нуур бүрмөсөн ширгэсэн билээ.

Эмх замбараагүй тусгай зөвшөөрөл, нөхөн сэргээлтийн зөвшөөрлийг цэгцэлж, алт олборлолтыг хууль ёсны дагуу, тогтоосон стандарт, хэм хэмжээний хүрээнд явуулах, орон нутгийн удирдлага, хууль, хяналтын байгууллагыг хариуцлага, ёс зүйтэй ажиллуулах шаардлага бийг бодит байдал, иргэдийн мэдээлэл нотолж байна.

Хонгор нутгийнхан Монгол Улсын баатар Н.Жамбаа, Монгол Улсын гадаад бодлогыг 20-иод жил барьсан нэрт дипломатч М.Дүгэрсүрэн, хэл шинжлэлийн ухааны доктор Ш.Лувсанвандан, Төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэн, Монголын орчин цагийн хөгжмийн урлагийг үндэслэгч Ардын жүжигчин С.Гончигсумлаа, Төрийн соёрхолт Ц.Намсрай, монгол хэл судлалын анхдагч Я.Цэвэл тэргүүтэй төр, нийгэм, соёлын олон зүтгэлтнийг төрүүлсэн, оюунлаг түмэн. Тэдний үргэлжлэл болсон УИХ-ын гишүүн Л.Болд, Ардын уран зохиолч Т.Галсан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам, Төрийн соёрхолт Д.Сосорбарам нарын төр, нийгэм, урлаг соёлын зүтгэлтнүүд нутгийн түмнийхээ тэмцэлд хүч нэмж, дуу хоолойгоо гаргавал унасан газар, угаасан ус тань баярлах болов уу.

Ерөнхийлөгч Х.Баттулга таны УИХ-ын намрын чуулганы нээлтэд "Монголын ард түмэн өнгөрсөн хугацаанд уул уурхайд асар их найдлага тавьсан ч олигтой хожоогүй нь цаашид энэ байдлаараа үргэлжлүүлж болохгүй гэдгийн хамгийн том дохио. Цаашид алт олборлолт, алтны уурхайд төр онцгой бодлого хэрэгжүүлэх, хяналтаа тогтоох ч шаардлага үүсэж байна. Алтны хайгуулын болон ашиглалтын лиценз шинээр олгохыг зогсоож энэ салбарт төрийн эрх мэдлийг тогтоон, алт олборлогчдод бүх алтаа зөвхөн Монголбанкинд тушааж байх хатуу болзлыг тулгах хэрэгтэй” гэснээ ажил хэрэг болгохдоо төрөлх нутгаасаа эхлүүлбэл нутаг орноо мартаагүй халуун сэтгэлийн тань илэрхийлэл болох билээ.

Рамсарын конвенцод бүртгэлтэй Бөөнцагаан нуурын ганц амин тэжээл Байдрагийн үндсэн цутгал Өлзийт голын ай савд алт олборлохыг эсэргүүцсэн манай нийтлэлийн бодлоготой эрхэм гишүүн Г.Занданшатар, Л.Элдэв-Очир нар санаа нийлж, Галуут сумын Их дугуйд анхаарал тавьж ажиллахаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлсэнд талархаж байна. Гэвч бид сонинд бичиж, та бүхэн байр сууриа илэрхийлсэн төдийгөөр асуудал шийдэгдэхгүй.

Тусгай зөвшөөрөл нь цуцлагдаагүй цагт тэнд аюул заналхийлсээр байх болно.

Галуутын Их дугуйн уурхайн үйл ажиллагааг түр зогсоосноор тэр газар аврагдсан гэж үзэж, тайвширч болохгүй. Тусгай зөвшөөрөл нь цуцлагдаагүй цагт тэнд аюул заналхийлсээр байх болно. Асуудлыг нэг мөр шийдэхийн тулд, говийн ганц том нуур Бөөнцагаанаа аварч, хойч үедээ өвлүүлье гэвэл Байдраг, түүний цутгал Өлзийт, Заг голын ай сав дахь алт олборлолтыг бүрмөсөн таслан зогсоохоос нааш санаа амарч болохгүйг та, бид мэднэ. Гол, мөрний энгийн болон эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд ашигт малтмал олборлохыг зөвшөөрсөн нь ганц Баянхонгорын бус, устай, алттай бүх газар нутгийн асуудал билээ.

Тиймээс эрхэм Төрийн түшээд та бүхэн "Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт болон холбогдох тогтоомж, шийдвэрүүдийг эргэн харж, гол, мөрний энгийн болон эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд уул уурхайн олборлолт явуулахыг хориглох, Галуут сумын Их дугуй дахь тусгай зөвшөөрлийг цуцлуулж, тэнд нутагшдаг аргаль, угалз, цоохор ирвэс зэрэг ховор ан амьтдыг цаашид хамгаалах, Байдраг болон түүний цутгал гол дагасан хяналтгүй, хууль бус, дур зоргын шинжтэй олборлолтыг зогсоож, голуудыг уул уурхайнхны аюулаас аврахад анхаарлаа хандуулж, хамртан ажиллахыг хүсэж байна.

"Өнөөдөр” сонины редакц


Гурван бүсийн цэнхэр нутгаа авраач!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани