Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын хэвлийг экскаватораар ухаж, баялагийг нь ачиж зөөхийг уул уурхайн хөгжил гэдэггүй!!!

2017 он гарсаар ӨМӨЗО-ны Ордост уул уурхайн 200 компанийн үйл ажиллагааг зогсоолоо...
1990-ээд оноос Хятад улс уул уурхайг нээн ашиглаж эхэлсэн юм. Тэр цагаас цөлжилт эрчимтэй явагдан Бээжин, Шанхай зэрэг хотуудыг жилд 7-9 удаа элсэн шуурга дайрах болсноор өдгөө Хятадын эрх баригчид уул уурхайн бодлогоо эргэн харж, байгаль орчны нөхөн сэргээлтийг өндөржүүлэх, шинэ хууль дүрэм гарган хэрэгжүүлсээр байгаа билээ. Зөвхөн 2017 онд Ордост 200 компанийн үйл ажиллагааг зогсоосон бол, 2012-2017 он хүртэл бүх Хятад даяар шалгуур үзүүлэлтэд тэнцэхгүй жижиг, том нийт 200,000 ордыг хаасан байна.
Ийнхүү тус улс уул уурхайн салбарт төрөөс баримталж буй бодлогоо асар ихээр чангатгаж, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад тавих шаардлага шалгуураа өндөржүүлэхийн зэрэгцээ хэрэв тухайн компани, ААН төрөөс баримталж буй шалгуурт тэнцэхгүй бол ЛИЦЕНЗИЙГ НЬ ХУРААН АВЧ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХИЙГ НЬ ХААДАГ хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн юм.
Улмаар 21-р зуунд Хятад улс "Костюм өмссөн зэрлэгүүд байхаа больё”, газар доорх баялгийг нь авсан ч, газрын дээр нь орчин үеийн хамгийн шилдэг бүтээн байгуулалтуудыг хийж, хүн зонд нь ээлтэй, аятай таатай амьдрах орчныг бүрдүүлж өгч байж бид энэ зуунд дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж, улс орныхоо нэр хүнд, сүр хүчийг гадаад улсад харуулах юм байна” гэдгийг ойлгожээ.
Энэ бүхнийг өгүүлэхийн учир: Хэдийгээр би хилийн гадна ажиллаж амьдардаг ч Монгол ахан дүүс минь байгалийн баялгаа дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн шилдэг технологиор, зохистой олборлож, хүн ард нь баялгийн хуваарилалтаасаа тэгш хүртээсэй. Энэ салбарын үйл ажиллагаа нь байгаль дэлхий, хүн ард, мал амьтанд ээлтэй хүмүүнлэг байдлаар үргэлжлээсэй гэж хүсдэгийн учир энэхүү тэмдэглэлийг бичиж байна.
Тэгвэл Монгол ахан дүүс минь ээ! Говийн аймгууд, Дорнод аймаг, Сүхбаатар аймаг, тэр ч бүү хэл Ерөнхийлөгч Х.Баттулгын нутаг гэх Баянхонгор аймаг Монгол улсын хилийн дотор хамаардаг хэвээр биз дээ? Яагаад энэ нутагт амьдардаг малчид хариуцлагагүй уул уухайн нөлөөллөөс болж хүн малгүй хордож, өвчилж, мал нь ашиг шимгүй, хүн нь ундны усаа хүртэл худгаасаа алддаг болчихоо вэ? Нүүр, алт, зэс, уран, газрын тос, байгалийн хий гээд Монгол нутаг минь юутай баян, харин хүн ард нь юутай гаслантай ядруу амьдарна вэ?
Газар хөндөж, мод огтлохдоо ч байгаль ээждээ сүү өргөн залбирч мөргөдөг Монгол үндэстэн 21-р зуунд чононд сэглүүлсэн малын хэвлий шиг ухсан нүх, тунасан бохир, овоолсон хаягдалтайгаар шинэ цагийн Монголыг бүтээж буй нь туйлын харамсалтай!!!
Нэгэн тодорхой жишээ хэлэхэд МУ-д нүүрс олборлож буй компаниуд олборлолт, ачилт, тээвэрлэлтийн явцдаа 100 тонн тутамаас 1 тонн нүүрсээ хаяж, бүрэлгэж сүйтгэж байна. Гэтэл хариуцлагатай уул уурхай эрхлэгч компани "Зөвхөн энэхүү бүрэлгэн сүйтгэсэн хаягдлаар хөрөнгө оруулалтаа нөхөх бүрэн боломжтой” гэсэн тооцоо судалгаа гаргасан. 
Түүчлэн: Эрдэнэтийн зэсийн үйлдвэр л гэхэд 700 сая/тонн үйлдвэрлэлийн хаягдалтай. Тэрхүү хаягдлын 1 тонн тутамд Зэс 0,9 гр /Cu%/, Молбиден 0.4 гр /Mo%/ үзүүлэлттэйгээр агуулагдаж буй шинжилгээний дүн гарсан байдаг. Ингэж баялагаа бүрэн ашиглах биш, бүрэлгэн хаяж гээж болох уу? Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн явцад асар хортой хүхэр ялгардаг. Гэтэл түүнийг хэрхэн хоргүйжүүлдэг вэ?
Наашлаад говийн аймгуудаар Өмнөговь аймгийн Гурван тэс суманд нүүрсний уурхай ажиллуулдаг МАК, Чинхуа Мак, Говийн элс, Өсөх зоос, Өмнийн говийн элс, Хурд групп зэрэг компаниуд, мөн Өмнөговь аймгийн Цогт цэций сумын Таван толгойд олборлолт явуулдаг ААН-үүд байгаль орчинд ээлтэй технологийг ашиглаж байна уу?
Харамсалтай нь үгүй!!! Эм Си Эс-ийн Ухаа худгийн орд дээр нүүрс угаах үйлдвэр бий. Гэтэл гүний ус ашигладаг. Яагаад Орхон голоос хоолойгоор ус татаж дөнгөхгүй, газрын гүний усыг ашигладаг юм бэ? Үйлдвэрээсээ гаргадаг үнс хаягдлаа хээр тал дээр овоолж орхидог. 
Ажнай, Орон нутгийн таван толгой, 4-р ам, 5-р ам, 8-р ам, Жижиг таван толгой, Том таван толгой аль нь ч адил, алгын чинээ газарт ч нөхөн сэргээлт хийгээгүй. Тухайн ордоо нээн ашиглах ТЭЗҮ гаргаагүй. Ийм байдлаар Монгол улс уул уурхайн салбараа цааш авч явбал мөдхөн ард олноороо үгүйрэн сүйрэхийн цондон юм. Монголчууд уул уухайн баялгаа заавал нээн ашиглаж, ард нийтээрээ эрх орныхоо хишгийг хүртэх нь зүйн хэрэг.
Гэхдээ хэрхэн яаж, зүй зохистой ашиглах вэ?
Мэдээж гарц, сайн жишээ олон бий. Дэлхий нийтэд уул уурхайн салбарт тэргүүлэгч 40 компани байна. Тэдгээрээс Монголчуудын хамгийн сайн мэддэг Рио Тинто компани ч тэр дунд багтдаг юм. Энэ компани өнөөдөр Оюу толгойд дэлхийн жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч, гагцхүү Монголын эрх мэдэлтнүүд ард олондоо ашиггүй, зөвхөн цөөн хэдэн хүн өөрсдөдөө ашигтай гэрээ хийснээр тус компани Монголчуудад муучлагдахын үндэс болсон юм. Энэ жишээ нь надад, "Монголд ямар ч сайн төсөл боловсруулаад очсон авилга өгөхгүй л бол ажил бүтдэггүй хэцүү улс” хэмээн хэлсэн танилын минь үг үнэний ортойг мэдрэхэд хүргэсэн.
Иймд Монгол орны байгалийн баялаг нь бүх ард түмний өмч мөн гэж хуульчилсан улс л юм бол 30 гаруйхан гэр бүлийн өвөг дээдэс тэдэнд зориулан, Монголын тал нутагт эрдэнэс нууж орхиогүйг санацгаан Дэлхийн стандартад нийцсэн дээрх 40 компаниас урьж, тендертээ оролцуулан, нөхөн сэргээлтийг хамгийн орчин үеийн шилдэг технологиор хийж гүйцэтгэх чадалтай, олборлолт, ашиглалт, нөхөн сэргээлтийн ТЭЗҮ-ээ бүрэн боловсруулсан, хариуцлагатай компаниудтай хамтран ажиллах нь ээлтэй билээ. 
Ингэхийн тулд МУ дотооддоо УУЛ УУРХАЙН ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГОО эргэн харж, шалгуур үзүүлэлтээ өндөрсгөн, хариуцлагын тогтолцоогоо сайжруулж, хяналтын систем, нэгдсэн стандарттай болж энэ салбараа цэгцлэхгүй бол ухсан нүх, унасан хүн мал, хордож сүйдсэн газар нутаг, газрын гүндээ усгүй, ангасан говь, цөлжилтийн их түйрэнд тийчилж хоцрох цаг ирсэн нь илт байна.
Дахин хэлье! Газрын доорх баялгийг нээн ашиглана гэдэг нь экскаватораар ухаад, баялгаа түүхийгээр нь ачиж зөөн, ашиг олохыг хэлдэггүй юм.
Тэрхүү баялагаа хэрхэн НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛГОЖ олон улсад арилжих вэ? гэдэгт ч давхар анхаарах нь зүйтэй.
Хүрэн нүүрсийг цахилгаан болгоё, бензин болгоё. Кокосжсон нүүрсийг угаая, кокс үйлдвэрлэе, энэ технологи дэлхий дахинд эрчимтэй хөгжсөөр байна. Төмрийн хүдэр, кокосжсон нүүрсийг нийлүүлж хайлгаад төмөр үйлдвэрлэх боломжтой. Ийм үйлдвэрүүдийг барьж байгуулснаар ажилгүйдэл ядуурлыг бууруулж, Монголчууд гадагшаа ажиллах хүчээ гаргах биш эх орондоо эзэн сууж, харин ч гаднаас хүн хүч авч ажиллуулах бүрэн боломжтой. Ингэж ажиллаж байж Монгол ахан дүүс минь хүн шиг амьдарч, улс нь улс шиг хөгжиж чадах юм.
Өнөөдөр тус салбарт үйл ажиллагаа явуулж буй Монгол компаниуд ашгийнхаа ТЭЗҮ-ийг хамгийн түрүүнд гаргачихдаг, аль ч компанид энэ бичиг баримт бий. Гэтэл ард түмэндээ тустай, байгаль орчныг нөхөн сэргээх, мал амьтдыг хордуулахааргүй арга технологийг ашиглах ТЭЗҮ-ийг гаргадаггүй!!!
Ашиглалтын явцад хаанаас нь эхэлж хөрсөө хуулах, хаанаас нь эхэлж ухах ёстойгоо ч зөв тооцоолж чаддаггүй. Нөхөн сэргээлтээ ямар зохион байгуулалтаар хийх, хог хаягдлаа хаашаа хаях ямар ч бодлого байхгүй. Угаах үйлдвэрээс нь гарсан элдэв химийн бодистой хог хаягдал нь салхинд хийсэхээс гадна, бохир ус нь гол горхи, хүн малыг хордуулж байна. Малын ноос ноолуур нь ч бохирдож, уушги нь хордож байгаа олон жишээг та бүгд цахим талбараасаа хангалттай хардаг биз ээ.
Иймийн учир уул уурхайн баялгаа дотоодын компаниуд нь зүй зохистой ашиглаж чадахгүй, хүнийрхүү сэтгэлээр хандсаар байвал олон улсад тендер зарла!
Гадаадын компани атлаа усаа гаднаас татъя, байгаль орчинд ээлтэй шилдэг технологи ашиглая гэсэн ТЭЗҮ-ээ маш нарийн боловсруулсан хөрөнгө оруулагч байхад Монголын үндэсний компаниуд яагаад газар нутгаа чоно шиг сэглэн, сэтчиж хаяад байна вэ?
Тэд зөвхөн газрын хэвлийгээс баялагийг ухаж авчхаад, хэдэн халтар цаас болгож гадаадад очин далайн эрэг дээр амрахдаа бэлдэхээс бус энэ газарт ядарсан хүн ард, мал амьтад сөхөрч үлдэнэ гэдгийг ойлгодог уу?
Ордын эзэмшил нь танайх байж болно. Гэхдээ олборлолт, ашиглалтаа хүн мал, байгаль орчиндоо ээлтэй болгооч ээ!!!
Уран ашигласнаар Дорноговь, Сүхбаатар аймгуудад мал нь хээл хаяж, хүн ард нь дайжиж байна. Дорноговьд газрын тос олборлон нефтийг түүхийгээр нь Хятад руу гаргачхаад өөрсдөө гаднаас түлш худалдаж авсаар... Тэр газарт яагаад зам тавьдаггүй, хаа таарсан газраар нь хүнд даацын машин сүлжиж байдаг юм бэ?
Энэ бүхэнд Монголын төр хяналт тавих, шалгуураа өндөрсгөж цэгцлэх цаг болсон санагдана.
Сүүлийн 20-иод жилийн дотор Монголын уул уурхайн компаниуд олох ашгаа хангалттай олсон. Тэгвэл одоо хүн чанар гаргаад та бүхэн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаагаа зэрэгцүүлэн, улс орондоо ашигтай үйл ажиллагаа явуул!!!
Энд салбарт ажиллаж байгаа компани, ААН-үүд БИД УЛСДАА ТАТВАРАА ТӨЛДӨГ гэж өөрсдийгөө өмгөөлөх л байх. Гэхдээ та нарын олсон ашиг, байгаль орчны сүйрэл, хүн малын эрүүл мэндийн хохирлын нөхөн төлбөр болохгүй. Энэ асуудал ганц татвар төлснөөр цайрчихдаг ч эд биш. Та нарын оронд энгийн нэг малчин ардад уул уухайг нээн ашиглах зөвшөөрөл өгчихвөл та бүхнээс ч илүү, шударга үнэнчээр татвараа төлөөд ашиглах биз ээ. Иймд зөвхөн "Монгол улсдаа татвар төлдөг” гэх нэрийн дор дулдуйдаж, эх байгалиа бүрэлгэн сүйтгэх шаардлагагүй!!!
Эцэст нь хэлэхэд Монгол гэж эзэнтэй, тусгаар тогтносон улс юм бол 21-р зуунд хамгийн орчин үеийн техник технологиор, байгаль орчин, хүн ардад ээлтэй арга замаар уул уурхайн бизнесийг хөгжүүлэх асуудлыг одоо л цэгцлэн, өөрийн гэсэн хууль дүрэм, стандарт нөхцлөө тогтоон, бодлогоо гаргаж, дагаж мөрддөг болгож занших шаардлагатай.
Улмаар тэрхүү нөхцөлд хүрэх ТЭЗҮ боловсруулаагүй компаниудын үйл ажиллагаа явуулах эрхийг Хятад улсын нэгэн адил хураан авч улсын мэдэлдээ шилжүүлээд, шалгуурт тэнцэх хүртэл эрхийг нь нээхгүй байх!!! Мөн өрсөлдөөний хуулиар олон улсад тэргүүлэгч УУЛ УУРХАЙН шилдэг 40 компанийг тендертээ урьж оролцуулдаг болох нь зүйтэй юм.
Иймээс Монгол улс уул уурхайгаа хариуцлагатай, орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр, байгаль орчин, хүн ард, мал амьтандаа ээлтэйгээр нээн ашиглаж чадахгүй бол энэ цагийн бид газрын хэвлийгээ онгичоод яах юм. Маргаашийн ирээдүйд ухамсар нь төлөвших үрс хойчистоо үлдээцгээе!!!
2017-10-18
Шинху группийн Далайгаас

https://www.facebook.com/dalai.dalai.7982/posts/562993084031696

 

Газрын хэвлийг экскаватораар ухаж, баялагийг нь ачиж зөөхийг уул уурхайн хөгжил гэдэггүй!!!

 

Газрын хэвлийг экскаватораар ухаж, баялагийг нь ачиж зөөхийг уул уурхайн хөгжил гэдэггүй!!!

 

 

Газрын хэвлийг экскаватораар ухаж, баялагийг нь ачиж зөөхийг уул уурхайн хөгжил гэдэггүй!!!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

Өнөөдөр, 15:59
Өнөөдөр, 15:38
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

Өнөөдөр, 15:33
Өнөөдөр, 09:52
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани