Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Бүтээмжийн” ДЭЛГЭРМАА

“Бүтээмжийн” ДЭЛГЭРМАА

 

-
Би дэлхийн шилдэг аж ахуйн нэгжид ажилладгийн хувьд олон улсын түвшинд үнэлэгдэх чадвартай байх ёстой гэсэн шаардлагыг өөртөө тавьдаг

"Бүтээмжийн” Дэлгэрмаа гэх холбоо үг "Эрдэнэт” үйлдвэрт ажилладаг хэнд ч болов ижил дасал болсон төдийгүй түүний эхлүүлсэн ажил, амжилтыг илэрхийлнэ. Хүн ажил, мэргэжлээрээ овоглуулна гэдэг хөдөлмөр, хичээл зүтгэлийн үрээр, цаг хугацааны эрхээр ирдэг алдар юм.

Одоогоос 30 гаруй жилийн өмнө Завхан аймгийн Хянан шалгах хорооны ажилтан Лууваанчигийнд охин мэндэлсэн нь хоёр хүүтэй айлд баяр гийсэн үйл явдал байв. Л.Дэлгэрмаа охин дүү дагуулснаар эднийх азын дөрвөн шагай адил дөрвөн хүүхэдтэй болжээ. Тэрээр сурагч ахуйдаа хичээлдээ жигд сайн, нийгмийн идэвхтэй, "номын сайн нөхөр” явсны дээр урлаг, спортод гойд биш ч өөрийн хувиа хүнд өгдөггүй байж.

 

Л.Дэлгэрмаа ШУТИС-д Үйлдвэрлэл ба маркетингийн менежмент хосолсон мэргэжлээр суралцахаар элссэн нь ирээдүйтэй сонголт байлаа. Оюутан цагийн он жилүүдэд тэрээр үйлдвэрлэл, маркетинг, менежментийн цаана хүнтэй харилцах чадвар, бүтээмж дээшлүүлэхийн охь мэдлэг, чин сэтгэл, хариуцлага, хүсэл тэмүүлэл эцэс төгсгөлгүй эрэл хайгуул оршин байдгийг мэдэрч сургуулиа тун амжилттай төгссөн. Тиймдээ ч олон оюутны дундаас шалгарч, сургуульдаа эрдэм шинжилгээний ажилтан-багшаар үлджээ.

 

2004 оноос "Эрдэнэт” үйлдвэр ШУТИС-ийн Компьютер техник менежментийн их сургуультай хамтран Баяжуулах үйлдвэрт бүтээмжийн хэмжилт шинжилгээний төсөл хэрэгжүүлсэн юм. Энэ төсөл дээр тус сургуулийн Үйлдвэрлэл ба маркетингийн удирдлагын багаас таван багш томилогдон ажилласны нэг нь Л.Дэлгэрмаа. Тэрээр үе үехэн "Эрдэнэт”-д ирж судалгаа хийгээд буцна. Тухайн үед Баяжуулах үйлдвэрийн бүтээмжийн үйл ажиллагааг дээшлүүлэхийн тулд ажиллах хүчинд тулгуурлан тасралтгүй сайжруулалтын аргыг бүтээмж чанарын дугуйлангаар дамжуулан хэрэгжүүлэх хөтөлбөрийг төслийн багийн зүгээс санал болгосон юм.

Ажил албан ёсоор эхлэх болоход компаниас КТМС-д мэргэжлийн үүднээс туслалцаа үзүүлэх нэг хүн зайлшгүй хэрэгтэй байна гэсэн хүсэлт тавьжээ. Л.Дэлгэрмаагийн хувьд үйлдвэрлэлийн хичээл заахад практик хэрэгтэй учраас сургуулийн зүгээс томилоход нь нэг их цааргалаагүй ч удна гэж төсөөлөөгүй. "Эрдэнэт” үйлдвэрт гурван жил туршлага хуримтлуулаад буцна гэсэн бодолтой ирж. "Тэгээд яагаад буцаагүй юм бэ? Нэгэн сайхан залууд хоргодов уу, эхэлсэн ажлынхаа эцсийн үр дүнг үзэхийг зорив уу?” гэсэн миний асуултад тэр "Аль аль нь” гээд даруухан инээд алдсан. Ажилд орох тушаал нь төөргөөр нэг өдөр гарсан шавилхан биетэй, томоотой залуутай анхны өдрөөс тохой нийлүүлэн ширээ таллан суусан нь амьдралыг насан туршдаа хамт туулах ерөөлтэй байж. Тэд удалгүй хуримлаж, бие биеийнхээ ажил мэргэжлийг дэмжиж үйлс бүтээл нь өөдрөг явах сайхан хос Эрдэнэсийн хотод өрх тусгаарласан.

Хүмүүсийн олон жил тогтсон хандлага, хэв маяг, арга барилыг өөрчилж бүтээмж дээшлүүлэх ажил эхэндээ амаргүй байсан нь ойлгомжтой. Илүү ажил мэтээр хүлээж авах хандлага амь бөхтэй оршино. Онолыг амьдралд хэрэгжүүлэхэд асар их саадтай өдөр бүр тулна. Зарим үед номонд бичигдээгүй нөхцөл байдал ч үүснэ. Цаг ямагт шинийг эрэлхийлэх, өөр өөр аргаар ажиллагчдыг идэвхжүүлэх, өөрийгөө хөгжүүлэхэд анхаарна. Аандаа хүмүүсийн ажил хөнгөвчлөгдөөд ирэхийн цагт эсэргүүцэл намжиж, харин ч санаачилж бүтээснээсээ хэн хэн нь эрч хүч, сэтгэлийн таашаал авдаг болов.

“Бүтээмжийн” ДЭЛГЭРМАА

Ажиллагчдын бүтээлч хандлага, шинийг санаачлах эрмэлзлэл нэмэгдэж байхад учрах бартаа саад түр зуурынх гэж өөрийгөө тайвшруулан урагшилдаг байснаа тэр дурссан. Өнөөдөр "Эрдэнэт” үйлдвэрт бүтээмжийн үйл ажиллагаа 10 гаруй жил хөгжиж байна. Бусад цех, хэлтсүүдэд түгэн дэлгэрч, бүтээмжийн үйл ажиллагааны механизм тогтсон нь баяжуулагчдын бүтээлч хандлагын үр шим гэж Л.Дэлгэрмаа үнэлсэн. Хариуцсан ажлаа өөрийн чадах хэмжээнд тултал хийхийг хичээдэг зан нь түүнийг байнга шинийг эрэлхийлэх аянд мордуулдаг. Ном, сонин, сэтгүүл уншсан ч ажил, амьдралд хэрэгжүүлмээр жижиг гэлтгүй санаа хайх "мэргэжлийн өвчин”-д автана.

Саяхан гэртээ сэтгүүл үзэж байгаад Дэлхийн 100 манлайлагч эмэгтэйн жагсаалт хэвлэгдсэнийг олжээ. Тэрбумтанууд, нийгмийн ажилтнууд гэх мэтээр ялган байрлуулсан байж. Эндээс сайн саналын системийн 100 манлайлагчийн зурагт хуудасны санааг олоод баярлах жишээтэй. Манайхан Л.Дэлгэрмаагаар хэд хэдэн удаа бүтээмжийн хичээл заалгасан юм.

Түүний хүмүүстэй харилцах байдал, хичээлийн бэлтгэл, цаг барилт, жишээ сонголт, оновчтой цэгцтэй яриа, түвэгтэй асуудлыг энгийнээр тайлбарлах ур зэрэг нь эрхгүй сонирхол татна. Харин тэр "Надад дайчин бардам, гал цогтой чанар дутагдалтай” гэж өөрийгөө шүүмжилсэн. Л.Дэлгэрмаа өнөөдөр том зорилго, их ажлын төлөө олон хүнтэй харьцан ажиллаж байна. Хүнтэй харьцах амаргүй. Нягтлан бодогч бол тоогоо компьютерт зөв хийчихвэл хариу нь асуудалгүй гараад ирнэ.

Техниктэй харьцдаг бол зөвхөн өөрөөс бүх зүйл шалтгаална. Хүнтэй ажиллахад 10 хүнд юм хэлэхэд 10 өөрөөр хүлээн авч, таашгүй хариу үзүүлнэ. Тэр болгонд зохицох арга техник, ур чадвар хэрэгтэй. Л.Дэлгэрмаа "Би дэлхийн шилдэг аж ахуйн нэгжид ажилладгийн хувьд олон улсын түвшинд үнэлэгдэх чадвартай байх ёстой гэсэн шаардлагыг өөртөө тавьдаг” гэж хэлсэн. Тиймээс өөрийгөө хөгжүүлэх боломж бүрийг эрэлхийлнэ. 2010 онд Баяжуулах үйлдвэр дээр "Мастерын хөгжил” хөтөлбөр хэрэгжиж хамтдаа хөгжих сонирхолтой ажиллагчид "Залуус” багийг байгуулахад тэр идэвхтэй гишүүнээр элссэн. Тэд цайны цагаараа, ажлын дараа илтгэх чадвараа хөгжүүлж, шинэ мэдээлэл солилцож, англи хэл үзэж судалдаг байв. Энэ уламжлал одоо ч алдагдаагүй.

Тэд газар үзэж нүд тайлах зорилгоор сар бүрийн цалингаасаа 100 мянган төгрөгийг нэгдсэн хадгаламжид хуримтлуулдаг. Залуус хуримтлалын мөнгөөрөө Тайланд, Бали руу аялжээ. "Залуус”-ынхан үргэлж шинийг эрэлхийлнэ. Нэгэн хавар их хэмжээний төмс тарьжээ. Ургацаа гараараа хурааж, ил гаргасан төмсөө шөнө хөлдөөхгүйн тулд харанхуйд гэрэл тусган, өвдгөө цоортол мөлхөн байж шуудайлжээ. Уйлах энүүхэнд санагдсаныг тэр нуугаагүй. Залуус нилээд олон шуудай төмс хурааж, шинэ жилээр гаргаж зарахаар зооринд хадгалсан боловч юу ч үгүй хөлдчихөж. Арга буюу гахайн хоол болгосон гэдэг.

Гэхдээ тэдэнд алдагдал хүлээснээс илүү төмс ямар их хөдөлмөрийн үнэ цэнээр хэрэглэгчдэд хүрдгийг мэдэрсэн нь чухал байв. Тэдний эгнээнээс монголын анхны лед гэрэл үйлдвэрлэгчид төрсөн. Хамт хөгжиж, биесээ дэмжиж, хурцлахын өгөөж энэ.

Ажилд ороод л тогтсон цалинд сэтгэл нь ханаж хөгжих чармайлтгүй идэвхгүй амьдардаг залуучуудын байдал Л.Дэлгэрмаагийн сэтгэлийн эмзэглүүлнэ.

Өнөөдрийн өрсөлдөөнт нийгэмд илүү хөгжиж, амжилт өөд тэмүүлсэн хэн бүхэнд боломж нээлттэй гэдгийг тэр ухааруулахыг хүснэ."Бүтээмжийн” Дэлгэрмаа өнөөдөр дэлхийн хэмжээний онол сургалтыг ололт дэвшлээр чанаржуулан ахиулж, санаа сэдэл өдөөх, шинийг бүтээх "эрдэнэ” түгээж явна.

“Бүтээмжийн” ДЭЛГЭРМАА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани