Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.Болорчулуун: Оффшорын сэжүүр Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүсээс гарна


Х.Болорчулуун: Оффшорын сэжүүр Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүсээс гарнаУИХ дахь оффшорын эсрэг бүлгийнхэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлжээ. Энэ талаар тус бүлгийн гишүүн Х.Болорчулууны байр, суурийг сонслоо.
 
–Батлагдаад хагас жил гаруй болж байгаа оффшортой тэмцэх хууль хэрэгжиж байна уу?
 
-УИХ дахь офф­шорын эсрэг бүлгээс гад­на олон нийт байр сууриа илэрхийлж байна. Оффшор данс гэдэг бол далд хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байдаг. Оффшортой тэмцэх үйл ажиллагааг УИХ, гүйцэтгэх засаглалын хэмжээнд ч тэр ил явуулж байх ёстой. Ингэж байж оффшорын эсрэг ажиллаж чадна. Засгийн газар сайд нарын саналыг авах нэрээр оффшор бүсэд хамрагдах ёстой Панам, Швейцарь гээд гол орнуудыг хасчихаад нэр нь мэдэгдэхгүй улс орныг оруулж ирж байгаа нь буруу. Үүний эсрэг шаардлагыг Ерөнхий сайдад өгсөн.
 
Оффшор бол хөгжиж буй орнуудад зэвсгийн наймаа, хар тамхи, 40-60 хувийн татвараас бултсан мөнгө байдаг. Эрх мэдлээр далимдуулж байгалийн баялаг, улс орноо зарсан мөнгө байдаг. Манай улсын мөнгө бол тийм л мөнгө. Эдийн засгийн хямралын шалтгааны нэг нь оффшор. Тиймээс оффшорын эсрэг хамтдаа эрчимтэй тэмцэх ёстой.
 
–Оффшортой холбогдуулж 23 хүнийг шалгаж байгаа мэдээлэл бий. Хуулийн хэрэгжилтэд  оффшорын эсрэг бүлгээс хяналт тавих боломж байдаг уу?
 
-Оффшортой холбогдуулж 23 хүнээс мэдүүлэг авч байгаа гэсэн мэдээллийг хуулийн байгууллагаас өгсөн. Оффшорын эсрэг хуулийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх ямар ч үндэслэлгүй болсон байна. Засгийн газар оффшор бүсийг батлахдаа олон улсын байгууллагуудын судалгаанд үндэслэж нэн яаралтай 13 улсыг нэмж батлахгүй бол энэ хууль оффшорчдыг хамгаалсан болж хувирлаа. Үүний дараа оффшортой тэмцэх, тэнд байгаа мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлэх, хариуцлага тооцох нөхцөл боломж бүрдэнэ. Түүнээс Ерөнхийлөгч, хууль хяналтын байгууллагуудын яриад байгаа оффшорын мөнгийг татах, хариуцлага тооцох нөхцөл бүрдээгүй. Үүний дараа оффшорын эсрэг бүлгээс хууль хяналтын байгууллагууд хэрхэн ажиллаж байгаад хяналт тавина. Бид төрийн бус байгууллагуудтай  хамтарч ажиллаж байна. Мөн Швейцарын холбооны болон бусад улс орнуудад хууль хяналтын байгууллагуудад хандаж байна.
 
–УИХ дахь оффшорын эсрэг бүлгийнхэн Засгийн газраас баталсан оффшор бүсийн орнуудын жагсаалтыг шинэчлэхийг шаардсан. Энэ юунаас болов?
 
-Офшорын эсрэг гэгдээд байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд "Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасан. Уг зохицуулалтыг чуулганаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд баталсан. Гэтэл Засгийн газар наймдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар оффшор бүсэд хамаарах нутаг дэвсгэрийн жагсаалтыг  батлах байсан боловч сайд нараас санал авах шаардлагатай гэж үзэн хойшлуулсаар аравдугаар сарын 2-нд тогтоолын хавсралт болгон 49 улсыг хамруулан баталсан байна. Оффшор бүс нутгийг тодорхой үзүүлэлтийн хүрээнд тооцож, жил бүр зарладаг гурван байгууллага болох Олон улсын валютын сан, Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Татварын шударга ёсны холбооноос гарсан FSI индекс бүхий жагсаалтыг үндэслэж, Монголбанкны зүгээс дөрөвдүгээр сарын 6-ны өдөр саналаа боловсруулсан байгаа юм. Гэтэл оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг олон улсын эдийн засаг, банк санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан батлахаар хуульчилсан байтал Засгийн газар олон улсын дээрх гурван байгууллагын шаардлагыг  хангасан өндөр индекс бүхий 13 улсыг хассан. Мөн хоёрынх нь шалгуурыг хангасан зургаан улсыг нэмэхдээ тэдгээр улсаа илүү өндөр индекс бүхий Сингапур улсыг орхигдуулж, оффшор бүс гэх үндэслэлгүй 11 улс, нутаг дэвсгэрийг нэмж баталсан байна.  Тухайлбал,  Швейцарь, Хонг Конг, Люксенбург, Лебанон, АНЭ, Макао, Панам, Малайз, Ирланд, Самао, Ботсвана, Куракао, Бруней гэсэн 13 улсыг хасч, Кэймэний арлууд, Гернси, Мавритан, Либерн, Нидерландын Антиллийн арлууд, Гибралтар гэсэн оффшор бүсэд хамааралгүй улс орныг нэмсэн.
 
–Ерөнхий сайдад ямар шаардлага хүргүүлсэн бэ?
 
-Панамын баримт бичгийн улмаас дэлхийн олон улсад мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Манай улсад ч үүний улмаас АТГ, ЦЕГ-т 23 иргэнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэж мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр Панамыг оффшор бүс биш гэсэн хууль эрх зүйн нөхцлийг Засгийн газар бий болгожээ. Тиймээс оффшорын эсрэг бүлгээс Ерөнхий сайдад энэ жагсаалтыг шинэчлэх шаардлагыг хүргүүлж байна. Шинэчлэхдээ жагсаалтаас хасагдсан Швейцарь, Хонг Конг, Люксенбург, Лебанон, АНЭ, Макао, Панам, Малайз, Ирланд, Самао, Ботсвана, Куракао, Бруней гэсэн 13 улсыг  нэмэх санал гаргаж байна. Ингэхдээ нэгдүгээрт,  хэн нэгэн сайдын үзэмжээр биш зөвхөн олон улсын банк санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг үндэслэн жагсаалтыг яаралтай өөрчилж, дээр дурьдсан 13 улсыг нэмэх хэрэгтэй. Хоёрдугаарт, Татварын шударга ёсны холбоо болон ОУВС-гийн шаардлагад нийцсэн Сингапурыг нэмэх ёстой. Мөн  оффшор бүс гэж үзэх огт үндэслэлгүй 11 улсыг хасах санал гаргасан.
 
–АН-ын зарим гишүүд  Оюутолгойн гэрээлэгч зарим компаниудыг  оффшортой холбодог.  Энэ мэдээлэл үнэн үү?
 
-Монгол Улсын эдийн засаг таван эрдэнэтэй байвал хэнээс юу ч гуйхгүй амьдарна. Гэтэл төрийн эрх мэдэл, төсөв мөнгөний бодлогоо гадны улс орноор заалгаад явж байна. Ажил хийж байгаа иргэндээ хэдэн төгрөгийн цалин өгөхөө хүртэл гадны улс орноор мэдүүлэхдээ тулчихлаа. Энэ бол дэндүү эмгэнэлтэй. Оюутолгой Эрдэнэтээс дөрөв дахин их нөөцтэй байгалийн баялаг. Эндээс Монгол Улс 34 хувийг авдаг гэж хүмүүс ойлгодог. Үгүй юм. 100 төгрөгийн 34, арван төгрөгийн 34 хувь авах өөр. Бид арван төгрөгийн 34 хувийг авч байна гэж хэлж болно. Оюутолгойгоос татвараар бол борлуулалтын таван хувь орж байгаа. Гэтэл орж байгаагаас илүү өрөнд орж байна. Гэрээ дуусаад дүгнэхэд Монгол Улс Рио тинто компанид өртэй үлдэнэ.  Оюутолгойн гэрээг хуулийн хүрээнд байгуулсан гэж С.Баярцогт тэргүүтнүүд таахалздаг юм. Ашигт малтмал, аж ахуйн нэгжийн татварын хуулийг бүгдийг нь Оюутолгойд зориулж, 2009 оны аравдугаар сард гэрээ байгуулагдахаас өмнө хийсэн. Гэрээ хийхээс 41 хоногийн өмнө аж ахуйн нэгжийн татварын хуульд өөрчлөлт оруулж байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Үүний цаана авлига хээл хахууль маш их байгаа. Бидний мэдэх мэдэхгүй наймаа явагдсан. Оюутолгойтой холбоотой дөрвөн компани яригддаг нь үнэн. Магадгүй оффшортой холбоотой анхны сэжүүр Оюутолгойн гэрээг хийсэн, Оюутолгойтой холбоотой хүмүүсээс гарна гэдэгт итгэл төгс байна.
 
–Оффшортой нэр холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудад шаардлага хүргүүлсэн, хандсан зүйл бий юу?
 
– Төрийн өндөр албан тушаалтан  оффшортой эсэхийг хуулиар маш нарийн зохицуулсан. Нэн тэргүүнд хуулийн дагуу мэдүүлж, хааж татаж төвлөрүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ зөрчих юм бол эгүүлэн татах үндэслэл болох хуулийн зохицуулалттай. Хамгийн гол нь оффшор бүсийн жагсаалтыг хуулийн дагуу элдэв нөлөөгүй батлах ёстой. Одоогийн жагсаалтаар олон хүмүүсийг оффшоргүй гэдэг хууль болчихоод байна. Магадгүй тэр хүмүүсийн өөрийн болон хамаарал бүхий этгээдийн нэр дээр данс эзэмшиж байгаа орныг Засгийн газраас оффшор биш гэж баталчихаад байна.
 
–Оффшор бүсээс мөнгөө оруулж ирсэн мэдээллийг саяхан АТГ-аас өгсөн. Энэ талаар мэдээлэл бий юу?
 
-Сонин хэвлэлээс харахад Давааням гэдэг хүн оффшорт байсан мөнгөө оруулж ирсэн юм байна. Энэ хүн бол НИК-ийн хувьцаа эзэмшигч манай улсын том бизнесменүүдийн нэг, Ерөнхий сайд асан С.Баярын дотны анд юм билээ. АНУ-д хауснууд нь хөрш байдаг юм гэсэн.
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Х.Болорчулуун: Оффшорын сэжүүр Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүсээс гарна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани