Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Устөрөгчийн бөмбөгөөс ч аюултай галт уул дэлбэрч болзошгүй

 
Устөрөгчийн бөмбөгөөс ч аюултай галт уул дэлбэрч болзошгүйНурж сүйрсэн байшингууд, эвдэрч хэмхэрсэн эзгүй гудамж, үнсэн саарал тэнгэрээс үл мэдэг ёлтойх нар. Энэ бол Солонгосын хойгт болсон цөмийн дайны үр дүн биш . Харин Хойд Солонгос, Хятадын хил дээр орших Пэктусан галт уул дэлбэрснээс болж гарах үр дагавар. Уг галт уул хамгийн сүүлд мянга гаруй жилийн өмнө дэлбэрсэн бөгөөд ойрын жилүүдэд шинээр хүчтэй тэсрэлт болж магадгүй хэмээн эрдэмтэд таамаглаж байна. Тэгээд ч БНАСАУ-ын зогсолтгүй үргэлжлүүлж буй цөмийн туршилт энэ үйл явцыг түргэтгэх өндөр магадлалтай байгаа аж. 
 
Тэгвэл ямар аюул учрах хийгээд Пхеньян өөрсдийн үйлдлээрээ "ертөнцийн төгсгөл” ирэх хугацааг түргэсгэж чадах болов уу. Энэ тухай "РИА Новости”-д ийнхүү бичжээ. 
Пэктусан галт уул (Хятадад Чанбайшань гэж нэрлэдэг) дэлбэрэх магадлал нэмэгдэж буй нь дэлхийн олон орны эрдэмтдийн санааг зовоож байна. Тус галт уул хүчин чадлын хувьд 100 мянган жилд нэг удаа дэлбэрдэг, дэлхийн цаг уурыг тэр чигт нь өөрчилдөг супер галт уулсын ард бичигдэнэ.
 
Солонгосын Пэкту дагшин хайрхны хүч хэд дахин бага ч хүн төрөлхтний хэзээ нэгэнтээ туршиж байсан хамгийн том цөмийн бөмбөгөөс хэдэн арав дахин хүчтэй байж мэдэх аж. Сүүлийн 2,000 жилд дэлхий дахинаа ийм хэмжээний галт уул ердөө дөрөв л дэлбэрсэн. Харин удахгүй тав дахь нь тэсрэхэд бэлэн болоод байна. 
 
Хятадын эрдэмтдийн мэдээлснээр 2000-аад оны эхнээс Пэктусан дүүрэгт багахан хэмжээний газар хөдлөлтүүд тогтмол ажиглагдах болсон гэнэ. Галт уулсын өрхний зах хэсэг бага зэрэг нэмэгдэж, ойролцоох булгийн усны хэм, түүнчлэн гелийн агууламж нэмэгджээ. Энэ бүгд нь галт уул идэвхтэй үедээ эргэн ирж, дэлбэрэхэд бэлэн болж буйг илтгэж буй юм. Галт уул судлаачдын таамаглаж буйгаар уулын доор 10 км-ийн гүнд халуун магмын томоохон голомт бий бөгөөд доогуурх голомтуудад алгуурхан дүүрсээр эрт орой хэзээ нэгэн цагт гадагшлах аж. 
 
Пэктусан шиг галт уулс ойролцоогоор 1,000 жилд нэг удаа дэлбэрдэг. Хамгийн сүүлчийн хүчирхэг Белоголовая уул 946 онд дэлбэрснийг тооцоолж үзэхэд ч өдгөө дахин нэг хүчтэй дэлбэрэлт шинээр болох магадлал маш өндөр байна. Тиймээс энэ бүсэд аж төрдөг сая гаруй хятад, солонгосчуудын хувьд үр дагавар нь тун аюултай болно.
 
Тухайн үедээ долоон баллын хүчтэй дэлбэрсэн энэ галт уул халуун хий, үнс нурам, чулууг маш богино хугацаанд асар их хэмжээгээр цацаж, замдаа таарсан бүхий л амьд биетийг устгажээ. Уулын оройгоор тэсэрч урссан галт лавын урсгал эргэн тойрны ургамлыг үгүй хийсэн байна. Энэ явдал болоод мянган жил өнгөрсөн ч энэ газрын эко систем бүрэн сэргээгүй хэвээр байгаа юм. 
 
Тэгвэл шинэ дэлбэрэлт илүү аюултай байх магадлалтай байна. Галт уулын өрхөнд тогтсон Чонжи нуурын хоёр тэрбум тонн ус хавь орчныг усанд автуулж, хил орчмын Амноккан (Ялуцян), Туманган (Тумыньцзян) хэмээх томоохон голын усны түвшинг эрс нэмэгдүүлнэ. Үүнээс гадна устай зэрэгцээд асар их хэмжээний үнс нурам цацагдсанаар нар хэдэн сарын турш хиртсэн мэт болох юм. Үүний улмаас Зүүн Хойд Азийн дундаж температур хоёр градусаар багасна. 
 
Ерөнхийдөө галт уулын хүчийг одоогийн байдлаар тогтооход хүнд гэж эрдэмтэд үзэж байна. Пэктусан уул гүн нойрсолтын үедээ ч нэг бус удаа сэрж, багахан хэмжээнд тэсэрч байсан. Гэвч тус галт уул хамгийн сүүлд 100 гаруй жилийн өмнө ингэж тэсэрчээ. Тиймээс галт уулын дэлбэрэлтийн хүч хоёр дахин бага байсан ч үнс нурман үүл хөрш орнуудад хүртэл тархах аж. Хэрвээ энэ үйл явц зун болбол Хятад болон БНАСАУ-ын зүүн хойд хэсэг, түүнчлэн Оросын Приморын өмнөд хэсгийг хамарна. Харин өвөл болж, барууны салхи үлээвэл үнс нурам Япон, Солонгосын хойгийн өмнөд хэсэг рүү шилжих аж. Гэвч эрдэмтдийн дунд үүсэж буй үндсэн маргаан нь галт уул дэлбэрэх эсэх биш, хэр ойрын хугацаанд тэсрэх вэ гэдэг асуудал болж байна. 
 
НОЙРСОЖ БУЙ АРСЛАНГ БҮҮ СЭРЭЭ 
 
Хойд Солонгосын туршилтаа явуулдаг Пхунгери цөмийн полигоноос Пэктусан хүртэл ердөө 115 км. 5.7 баллын хүчтэй хиймэл газар хөдлөлт үүсгэгч сүүлчийн туршилтаар нэлээд хэдэн жижиг газар хөдлөлт үүсэж, уулын чулуулаг хэсэгчлэн нурсан байна. Үүнтэй холбоотойгоор БНАСАУ илүү хүчтэй төхөөрөмж турших юм бол Пэктусан галт уул дэлбэрэх магадлал өндөр гэж зарим шинжээч тэмдэглэж байна. 
 
Өмнөд Солонгосын эрдэмтдийн тооцоолсноор тротилын эквивалентаар мегатонноос илүү хүчтэй цөмийн туршилт явуулж, долоон баллын газар хөдөлгөснөөр магмын голомтын даралт 120 кПа болж, шууд тэсрэх гэнэ. Ерөнхийдөө энэ бол цэвэр онол төдий зүйл. Бодит тохиолдолд галт уулын дэлбэрэлтийг "хурдасгах” зүйл байдаггүй. Америкийн Невада мужид цөмийн полигон үйл ажиллагаа явуулж байсан хагас зууны түүхэндээ мегатонноос илүү хүчтэй газар доорх дэлбэрэлтийг 921 удаа үйлдэж байсан ч ямар ч аюултай зүйл болж байгаагүй.
 
Уг нь тус полигоноос 300-гаадхан километрийн зайд дэлхийн нойрсож буй хамгийн том супер галт уулсын нэг Лонг-Велли байрладаг аж. Түүнчлэн 1971 онд Аляскийн ажиллагаатай гурван галт уулаас 90 км-ийн зайд таван мегатоннын бөмбөг туршсан ч галт уул дэлбэрээгүй билээ. Туршилтын дараа 6.9 баллын газар хөдөлсөн ч Алеутийн арлууд дахь нойрсож буй болон ажиллагаатай 62 галт уул сэрээгүй. 
 
Америкийн шинжээчдийн үзэж буйгаар хиймэл газар хөдлөлт ерөнхийдөө дээр давтамжтай байдагтай холбоотой гэнэ. Харин байгалийн газар хөдлөлт доогуур давтамжтай болохоор үнэхээр галт уул дэлбэрэх магадлалыг нэмэгдүүлж болзошгүй. Гэхдээ магмын бүтэц, түүнийг тойрсон чулуулгууд янз бүр байдаг болохоор галт уулс өнөө хэр нь эрдэмтдийн хувьд оньсого мэт хэвээр байгаа билээ. Тиймээс ч цөмийн туршилтын улмаас галт уул дэлбэрэхийг хэн ч үгүйсгэх аргагүй. 
 
Ерөнхийдөө Пэктусан галт уулын дараачийн дэлбэрэлт яг хэзээ вэ гэдгийг Өмнөд Солонгосын эрдэмтэд тогтоож чадахгүй байна. Харин галт уул судлаачдын хамгийн итгэлтэй байгаа нэгэн зүйл бол тус галт уул хэзээ мөдгүй дэлбэрэхээс зайлсхийх аргагүй явдал юм. Үүний зэрэгцээ Хойд Солонгосын туршилт эрчимжиж буй энэ үед гамшиг яг хэзээ тохиохыг тооцоолох боломж үнэндээ үгүй билээ.
 
Э.Мөнхзаяа
Эх сурвалж: "Өглөөний сонин"

Устөрөгчийн бөмбөгөөс ч аюултай галт уул дэлбэрч болзошгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани