Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Korea Coal” корпораци Монголд “Лааз өшиглөж” байна гэсэн мэдээлэл Солонгосын сошиал сүлжээнд тархжээ

“Korea Coal” корпораци Монголд “Лааз өшиглөж” байна гэсэн мэдээлэл Солонгосын сошиал сүлжээнд тархжээЕрөнхийлөгчийн Тамгын газ­рын дарга З.Энхболд Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай холбоо­той ноцтой байж болохуйц ба­римтуудыг цахим хуудсаараа дэлгэсэн. Тодруулбал, Ч.Хүрэл­баатарын төрсөн ах нар болох Ч.Гантулга, Ч.Гансүх, зөвлөх К.Дэмбэрэл нар Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байр­лах Хотгор шанагын уурхайг Со­лонгосын компанид хоёр сая ам.доллараар арилжсан гэж мэдэгдсэн байдаг. Гэвч Сан­гийн сайдын хувьд эл мэдээллийг эрс үгүйсгэж байгаа юм. Тэгвэл дээрх үйл явдалтай зэрэгцэх шахам сошиал сүлжээнд БНСУ-ын мэдээллийн агентлагийн бэлтгэсэн "Хотгор шанага”-ын уурхайтай холбоо бүхий 2013 оны телевизийн нэвтрүүлэг цацагдаж, олны анхаарлыг татаад буй. Тиймээс манай сонин тус нэвтрүүлгийн агуулгыг уншигчиддаа орчуу­лан хүргэж байна. Энэхүү нэвт­рүүл­гийг сэтгүүлч Хуан Ил Сон уурхайн нөхцөл байд­лыг газар дээрээс нь сурвалж­лан бэлт­гэ­сэн ажээ. Уг нэвтрүүл­гийг http://newstapa.org/4866 холбоосоор үзэж болно.

"Korea Coal” корпораци Монголд "лааз өшиглөж” байна

Ерөнхийлөгч асан И Мёг Пак хилийн чанад дахь байгалийн баялагийн ашиг­лал­тыг сайжруулах ажлыг эр­чим­жүүлснээр өндөр ашигтай ажиллаж байсан "Korea Coal” корпораци ч энэ ажилд ханцуй шамлан орсон. "Korea Coal” корпораци нь 2010 онд Монголд орд газар худалдан авсан. Гэвч түүнээс хойш гурван жил өнгөрсөн ч үр ашиг хүртэлгүй "лааз өшиглөх” дээрээ тулжээ. Энэ нь тухайн үеийн Ерөнхийлөгч И Мёг Пакийн арийн хаалганы дарга нарын хариуцлагагүй хөрөнгө оруулалтын үр дүн юм.

 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун хойш 1000 гаруй километр, онгоцоор хоёр цаг, цааш машинаар гурван цаг гаруй явж "Хотгор шанага” уурхайд хүрнэ. Өнгөрөгч 2010 онд "Korea Coal” корпораци 26 тэрбум вон (одоогийн ханшаар ойролцоогоор 52 тэрбум төгрөг)-оор тус ордыг худалдаж авсан юм. Гэвч тус орд одоогоор хов хоосон байна. Нүүрс ухаж, зөөж байх ёстой техник хэрэгслүүд "өвлийн ичээ”-ндээ орж, олборлолт нь зогссон уурхайн дундуур ямаан сүрэг тайван бэлчих аж. Хаалга нь хаалттай байгааг та бүхэн харж байна. Ордыг худалдан аваад гурван жил өнгөрсөн ч, олборлосон нүүрсийг нь авах худалдан авагч олдохгүйгээр тэд хаалгаа барихад хүрсэн хэрэг. И Мён Пакийн Засгийн газрын үед гадаад дахь байгалийн баялгийн олборлолтыг сайжруулах нэрийд­лээр нарийн судалгаа ч хийл­гүй хэдэн арван тэрбумаар ху­дал­дан авсан орд газар нь одоо "толгойны өвчин” болж ху­вир­чээ.

Тухайн үед "Korea Coal” кор­по­рацийн гүйцэтгэх захирлаар ажил­лаж байсан И Ган Ү нь эх­ний жилээсээ эхлэн жил бүр дунд­жаар 300 мянган тонн нүүрс олборлох боломжтой гэд­гийг баталж байсан юм. Гэвч ол­­борлолтын хэмжээ нь 2011 онд дөнгөж 86, өнгөрсөн жил 15 мян­­ган тонн болж буур­сан аж. Ха­­рин энэ онд бүр 1100 тонн болт­­лоо буурчээ. Олбор­ло­сон нүүр­­сээ борлуулах газар байх­гүй­­гээс олборлолтоо зогсоосон нь энэ.

Нутгийн иргэд нь ч таашаадаггүй

Ойр хавьд амьдардаг нутгийн иргэн энд нүүрс шуудайлж бай­на. Сайтар ажиглавал харьцан­гуй том хэмжээтэйг нь ялган шуу­дайлж байлаа. Иймэрхүү том хэмжээтэй нүүрс нь илчлэг муу­тай боловч удаан шатдаг учир нутгийн иргэд илүүд үз­дэг. Зах дээр ч гэсэн энэ нүүр­сийг зардаг аж. Харин "Korea Coal” корпорацийн ол­бор­лодог нүүрсний ихэнх хувь нь нунтаг нүүрс. Тиймээс нут­гийн иргэд хүртэл энэ нүүр­сийг таашаадаггүй. Нунтаг нүүрс нь дулааны цахилгаан стан­цад илүү тохиромжтой бай­даг аж. Гэвч ойр орчмын хэ­дэн зуун километрт дулааны ца­хил­гаан станц байдаггүй юм байна. Гэсэн ч "Korea Coal” кор­по­рацийнхан ордыг ирээ­дүй­тэйд тооцсон хэвээр. "Хотгор ша­нага” уурхайн ТУЗ-ийн ги­шүүн Ким Тэ Үг "Хотгор ша­нага уур­­хай нь Орос болон Хя­та­дын хилд хамгийн ойр орш­дог. Нөө­цийн хэмжээ нь 500 сая тонн бөгөөд үнэлгээ өндөр­тэй коксжих нүүрс болох нь тогтоогдсон. Дэд бүтцийг нь сайж­руулчихвал "Korea Coal” кор­пораци төдийгүй БНСУ-д ч ихээхэн ашигтай уурхай юм. "Korea Coal” корпораци өн­гө­рөгч аравдугаар сард энэ уур­хайгаас нүүрс импортлох гэ­рээ байгуулснаа мэдэгдсэн бо­ловч хилээр нэвтрүүлэхтэй холбоо­той асуудлуудыг шийдвэрлэж чадаагүйгээс хэрэгжүүлж эх­лээгүй л байна” гэлээ.

"Сүнжин” зочид буудлыг ажиллуулдаг NRD 800 сая воны хөрөнгө оруулсан”

Хатаж хуурайшсан газар, шо­роон зам… Худалдан авагч олд­сон ч тээвэрлэлтэд нь асуудал үүс­чээ. Нэгэн ачааны машин бидний сууж яваа машиныг гүй­цэж түрүүлэхэд л нарийн шар шо­роонд өмнөх зам үзэгдэхээ байх нь тэр. Зориулалтын зам байх­гүй учраас машинуудын дур­тай газраараа явсаар хоёр, гур­ван ч салаа зам үүсчээ.

Энэхүү орд газарт хийсэн хөрөнгө оруулалт нь И Мён Пак Ерөнхийлөгчийн үеийн "арын хаал­ганы” гэх дарга нарын бү­тээл билээ. Түүгээр ч үл барам орон нутгийн (Монгол дахь) хамт­ран ажилладаг компани нь хүртэл "арын хаалга”-ны дарга нартай ямар нэг байд­лаар холбоотой компаниуд байв. NRD бол Солонгос-Мон­г­олын хамтарсан Монголд тө­лөө­лөгчийн газартай, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бор­луулдаг компани аж. За­хир­­лаар нь томилогдсон Жу Гуан Илтэй танилын хол­боо­той байсан учраас энэ уур­хайн олборлолтыг санал бол­го­сон. Тэрбээр таньдаг байгуул­ла­гаа­раа дамжуулан Монгол дахь уур­хайд хөрөнгө оруулах асууд­лыг шийдсэн болж таарч бай­гаа юм. Мөн "Korea Coal” Corporation-ны олборлолттой холбоо­той­гоор хамтран ажилладаг байгууллагууд нь байгалийн баялаг ашиглах, олборлох сал­бартай холбоогүй, ямар ч туршлагагүй бай­лаа. NRD нь эрүүл мэндийн бүтээг­дэхүүнээс гадна Монголд "Сүн­жин” зочид буудлын үйлчилгээ эр­хэлдэг аж. Энэхүү хөрөнгө оруулагчид нь тус бүр 800 сая воны хөрөнгө оруулалт хий­сэн байна. Харин "Korea Coal” корпораци хоёр тэрбум 400 сая воны хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагааны зардал бо­лох 23 тэрбум 500 сая воныг ч хариуцахаар болжээ. Нийт хувь­цаанаас NFD болон Sunjin тус бүр 20 хувь нийт 40 хувь эзэмших бөгөөд захиран зарцуулах эрх ч тэдний гарт байдаг байна. Үр ашигтай ажиллавал эдгээр газрууд ашиг олж, хохирол амсвал "Korea Coal” корпораци ха­риуцахаар зохицуулсан тог­толцоо юм. Одоогоор "Korea Coal” корпораци нь 26 тэрбум воны хөрөнгө оруулсан ч, 100 сая воны л ашиг олоод байна. Хө­рөнгө оруулалтын ихэнх ху­вийг авч хэрэглэсэн бөгөөд дараа жилээс ажилчдынхаа цалинг тавих ч боломжгүй бо­лоод байгаа юм. Урьд нь ху­римт­лагдсан нэг их наяд 400 тэрбум вонын өртэй, түүний хүүнд өдөрт 150 сая вон төлдөг "Korea Coal” корпорацийн хувьд энэ нь бас нэгэн том ачаа болоод байна. Алдагдал хүлээхгүй, би­дэнд итгэж болно гэж амласан эд­гээр компани "Korea Coal”-ыг орхисны дараа ямар нэг байд­лаар хариуцлага хүлээсэн хүн нэг ч байхгүй.

И Ган Ү: Асуудал яаж шийдэгдсэнийг би мэдэхгүй байна

"Korea Coal” корпорацийн гүй­цэтгэх захирлаар ажиллаж бай­сан И Ган Ү "Алдагдалтай гэж үзэхгүй байна. Энэ жилдээ 300 мянган тонныг олборлож чад­на. ТУЗ-ын даргын хувьд би хариуцах болно” хэмээн амалж байсан. Гэтэл тэрбээр өн­гөр­сөн жил сонгуульд өр­сөл­­дөхөөр үүрэгт ажлын ху­га­цаагаа дуус­галгүй албан ту­шаалаа хү­лээлгэн өгчээ. Одоо­гоор эрх баригч намыг тө­лөө­лөн Канг­вонду Вонжугаас сонгогд­сон пар­ламентын гишүүнээр ажил­лаж байна. Үүнээс "Би хариуцах бол­но” гэсэн амлалтынх нь та­лаар асуулаа.

-Монгол дахь уурхайн асуу­далд хариуцлага хүлээх болно гэж байсан. Яг ямар байдлаар хариуцлага хүлээж байгааг тань асуух гэсэн юм?

-Тэр асуудал яаж шийдэгдэж байгааг одооогоор би сайн мэдэхгүй байна. Борлуулах арга байхгүйгээс түр зогссон байгаа. Тэрийг "Korea Coal” Corporation-аас гарснаасаа хойш сайн мэдэхгүй байна.

"Би хариуцна” хэмээж байсан хүн ийн хариулж байна. Үр ашиггүй хөрөнгө оруулалтаар "Korea Coal” Corporation-ын өрийн хэмжээг нэмэгдүүлсэн Монгол дахь ордны асуудал хариуцах эзэнгүйгээр гурав дахь өвөлтэйгөө золголоо.


Эх сурвалж: Dardas.mn


“Korea Coal” корпораци Монголд “Лааз өшиглөж” байна гэсэн мэдээлэл Солонгосын сошиал сүлжээнд тархжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани