Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөрөнгө оруулагчид ба технологийн шинэчлэл

Хөрөнгө оруулагчид ба технологийн шинэчлэл

 

Д.ОЮУНЧИМЭГ

Уул уурхайн 95 жилийн ойн хүрээнд "Эрдэнэт үйлдвэр” компани "Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж” олон улсын бизнес форумыг амжилттай зохион байгууллаа. Эдийн засгийн бизнес форумаар "Эрдэнэт үйлдвэр”-ийг тойрон хэлэлцэж, тус үйлдвэрийн ирээдүй, эдийн засгийн үр өгөөж, олон улсын хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын хууль, эрх зүйн орчин, эрдэс баялгийн нөөц, техник технологийн шинэчлэлийн талаар санал солилцон цаашдын зорилтыг тодорхойлж шийдвэр гаргах юм. Өөрөөр хэлбэл, орчин үеийн уул уурхайн салбарын дэвшилтэд технологи, бүтээмж инновацийн шилдэг туршлагыг "Эрдэнэт үйлдвэр”-т нутагшуулах боломжийг бүрдүүлэх юм. Ингэснээр үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх гарц хайж буйгаа зохион байгуулагчид онцоллоо.

Энэ удаагийн бизнес форумд УИХ болон Засгийн газрын гишүүд, УУХҮЯ-ны төлөөлөгчид, гадаад дотоодын 200 гаруй зочид оролцсон. Түүнчлэн гадны 15 орны 40 орчим компанийн хөрөнгө оруулагчид чуулсан юм. Энэ үеэр "Монгол зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар "Эрдэнэт үйлдвэрийн тухайд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх шаардлагатай. Мөн хүдэр дэх зэсийн агууламж буурч байгаа учраас бүтээгдэхүүний зарцуулалт харьцангүй тогтвортой байна. Түүнчлэн компанийн зөв засаглалыг бай­гуу­лан ажиллаж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад 400 гаруй нээлттэй тендерийг зарлан ханган нийлүүлэгчийг сонгон шалгаруулж байгаа. Ингэснээр дотоодын үйлд­вэрлэлээ дэмжин, үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд худалдан авахыг зорьж байна” хэмээн илтгэлдээ дурдсан юм.

 

"МОТОР”-ЫН ТОСОЛГОО ДУТСАН УУЛ УУРХАЙН САЛБАР

Манай улсын эдийн засгийн тамир, тэнхээг энэ салбар тэтгэдэг гэдэгтэй хүн бүр санал нийлдэг. Тэгэхээр тэргүүлэх чиглэлийн салбараа хэрхэн дэмжиж, хөгжүүлэх вэ гэдэг тулгамдсан асуудлын нэг болохыг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь эдийн засаг чадавхжихийн хэрээр уул уурхайн салбарыг гоочилдог муу зуршлаа монголчууд гээх цаг болсныг ч мөн энэ үеэр ярилцаж байв. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн үеийнхээ орлогыг хуримтлал үүсгэхгүйгээр зарцуулснаас үүдсэн уршгийг бид амсч буй. Тиймээс тэнхээтэй байх үедээ хуримтлал үүсгэх хэрэгтэйг оролцогчид онцолж байлаа. Нөгөөтэйгүүр, орлого төвлөрч байх үед өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, газар тариалан, хөдөө аж ахуйн салбартаа шингээн хөтөлгөө морьтой болох шаардлага тулгарсныг УУХҮЯ-ны сайдын зөвлөх Д.Цогтбаатар хэллээ. Түүнчлэн гадны хөрөнгө оруулагчдыг үргээхгүй байхыг ч мөн тэрээр сануулав. Уул уурхайн салбар нь Монгол Улсын хувьд "мотор” гэж тодорхойлж болно. Тиймээс машины мотор ажиллахаа больвол таг зогсдогтой адил уул уурхайгаа зогсоочихгүй байхын тулд тосолгоо шаарлагатай болсныг эрдэмтэд ярьж байна. Харин энэ моторын арчилгаа нь техник технологийн шинэчлэл гэдгийг хөрөнгө оруулагчид хэлэв.

Мөн салбарын тогтолцоог сайжруулах учиртайг УУХҮЯ-ны сайдын зөвлөх М.Дагва хэлж байна. Тэрээр "Салбарын хууль эрх зүйн орчныг төгөлдөржүүлэх хэрэгтэй. Уул уурхайн компанийн өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Түүнчлэн байгаль орчны асуудал ч мөн тулгамдаж байгааг анхаарах ёстой. Эдгээр асуудалд дүгнэлт хийн гарах гарцын талаар хөрөнгө оруулагч болон эрдэмтэн мэрэг­жилтнүүдтэйгээ ярилца­ж байна” хэмээв.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД МӨНГӨӨ ХАЛААСЛААД ИРЖЭЭ

 

Хөрөнгө оруулалтын боломжийг эрэлхийлэн зохион байгуулсан тус чуулганд гадны 40 гаруй компанийн төлөөлөл болон дотоодын хөрөнгө оруулагчид ч мөн чуулсан. Ингэхдээ хөрөнгө оруулж болох уу гэдгийг сонирхож биш, хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байснаараа чуулга уулзалтын онцлог оршиж буйг зохион байгуулагчид хэлэв. Тухайлбал, "Мехлопат” компани Английн "ММD” брэндийн бүтээгдэхүүнийг "Эрдэнэт үйлдвэр” компанид санал болгож байв. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэт үйлдвэр”-ийн сүүлийн 15 жилийн ажлын төлөвлөгөөнд конверийн системийг байгуулахаар тусгасан. Тиймээс тус брэндийг санал болгохоор ирсэн байна. "ММD” брэнд нь чулуулгыг гүн шатлалтайгаар бутал­дагаараа онцлог гэдгийг Мехлопат” компанийн борлуулалтын менежер П.Пүрэвсүх хэллээ.

Чуулганд хөрөнгө оруулагчид оролцохдоо сонирхож биш хамтарч ажиллахыг хүсч байгаа нь өмнөх чуулгануудаас давуу талтай болж буйг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат онцолсон юм. "Энэ удаад 15 орны компани оролцож байна гэсэн мэдээлэл авсан. Гэхдээ тэд технологиороо өрсөлдөн "Эрдэнэт үйлдвэр” компанитай хамтарч ажиллахаа илэрхийлж байгаа нь олзуурхууштай” гэв. Манай улсын хувьд хамтарч ажиллах, худалдан авалт хийхдээ тендер зарлан хамгийн бага үнэ санал болгосныг нь сонгодог нь буруу тогтолцоо гэдэг. Харин хамтарч ажиллахдаа нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй уулзан хамгийн сайн чанартай, технологийн дэвшлийг ашиглаж болохуйц төхөөрөмж болон үйл ажиллагааг сонгох нь зүйтэй хэмээн форумд оролцогчид онцолж байлаа.

 

ШИНЭЧЛЭЛИЙГ ЭРЭЛХИЙЛСЭН ЧУУЛГАН

"Эрдэнэт үйлдвэр” компанийн тухайд уурхайгаас олборлож буй хүдэр дэх зэсийн агууламж буурч байгаа учраас технологийн дэвшлийг ашиглахыг эрэлхийлэх нь зүйн хэрэг. Хэдийгээр насжилт нь буурч байгаа гэдэг ч энэ нь явах ёстой замаараа зөв явж байгаа хэмээн мэргэжилтнүүд сануулсан юм. Харин цаашид урт хугацаанд ажиллахын тулд дэвшилтэт технологийг нэвтрүүлэн гарах зардлыг бууруулах нь зүйтэй. Үүний тулд гадны хөрөнгө оруулагчидтай хамтран сайн чанарын техник ашиглах нь зөв сонголт болж буй.

"Эрдэнэт үйлдвэр” компани өөрт тулгарсан асуудлыг дэлхий даяар зарлаж байгаа нь зөв шийдэл болсныг энэ удаагийн форумд оролцогч хөрөнгө оруулагчдын оролцооноос харж болно. Оролцогчдын ярьж буй "Техник, технологио танилцуулж, мөнгөө халааслаад ирсэн хөрөнгө оруулагчдын уралдаан” үүнийг нотолж байлаа.

"Эрдэнэт үйлдвэр” 15 жилийнхээ хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлон түүнийг хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлэн, хамтын ажиллагааны чуулганыг зохион байгуулсан аж. Хүдрийн нөөцөө ойролцоогоор 60 жил ашиглахаар үндсэн чиглэлдээ тусгажээ. Ингэхдээ мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэн ажилласнаар өртөг буурна хэмээн хөрөнгө оруулагчдад танилцуулсан юм. Түүнчлэн баяжуулах фабрикынхаа хүчин чадлыг 35 сая тоннд хүргэхийн тулд хагас өөрөө нунтаглалтын шинэ шугам барьж, хөвүүлэн баяжуулах хэсгийнхээ техникийг шинэчлэх шаардлагатай байгааг хэлэв. Мөн уусган баяжуулах үйлдвэр, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, засвар механикийн завод, хаягдлын аж ахуйн өргөтгөл шинэчлэл гээд хийхээр төлөвлөсөн ажлуудаа хөрөнгө оруулагчдад танилцуулсан нь төлөөлөгчдийн сонирхлыг татсан юм. Цаашилбал, "Эрдэнэт үйлдвэр”-ийн техникийг шинэчлэх цаг болсныг үйлдвэрийн хамт олон, удирдлагууд хэлж байв. Тиймээс шинэчлэлийг эрэлхийлж олон улсын хөрөнгө оруулагчдыг урьсан аж. Эвдрээгүй юмыг засах гэж битгий оролд хэмээн барууныхан ярьдаг байна. Харин монголчууд "Эдээрээ оролдвол эвдэхийн тэмдэг” гэдэг. Тэгэхээр 39 жилийн турш бүтээн байгуулсан үйлдвэрийнхээ насыг уртасгахын тулд цус сэлбэхийг зорьсон "Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж” олон улсын чуулган гадны хөрөнгө оруулагчдыг уралдуулсан нь цаг үеээ олжээ хэмээн салбарын мэргэжилтнүүд цохон тэмдэглэж байна. Монгол Улсын "Саалийн үнээ” урт удаан настай, ашиг орлого арвинтай байг ээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Хөрөнгө оруулагчид ба технологийн шинэчлэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани