Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн сайд асан Ч.Хурц Хөдөлмөрийн баатар болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 28 жилийн ой, Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 26 жил,  Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 95 жил, Архивын албаны 90 жил, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга байгуулагдсаны 85 жил, Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгуулагдсаны 35 жилийн ой болон бусад салбарын түүхт ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Хөдөлмөрийн баатрын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор Уул уурхай, эрдэс баялгийн судлагаа шинжилгээ, геологи хайгуулын салбарыг шинэ шатанд гаргаж, Монгол Улсын стратегийн орд газруудыг нээн олох ажлуудыг удирдан зохион байгуулж, Геологи уул уурхайн салбарт өндөр хувь нэмэр оруулсан Геологи, Уул уурхайн сайд асан Чойжингийн Хурцыг,

Монгол Улсын Ардын багш цолоор Монгол Улсад дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх, ард түмнийг соён гэгээрүүлэх, Монголын түүх, ардын өв соёл, уламжлалыг судлан таниулах, түгээн дэлгэрүүлэх болон  Монгол судлалын шинэ чиглэл үүсгэхэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж Сэндэнжавын Дуламыг,

Монгол Улсын  Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Кашмир Консепт ХХК-ийн зөвлөх Галбадрахын Баттөмөрийг,

Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Ус Оюу ХХК-ийн ерөнхий захирал Чойжавын Ганболд, Сэлэнгэ аймгийн Өргөн Сэлэнгэ ХХК-ийн захирал Доржийн Нэргүй нарыг,

Монгол Улсын Гавьяат багш цолоор Шинэ Монгол сургуулийн зөвлөх багш Гончигийн Баасанжав, Өмнөговь аймгийн Ерөнхий боловсролын 1-р сургуулийн ахмад багш Бадамжавын Равжир, МУИС-ийн Бизнесийн сургуулийн нягтлан бодох бүртгэлийн тэнхмийн багш Нацагдоржийн Тунгалаг, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 1-р сургуулийн захирал Дашнямын Энхтуяа, Тээврийн дээд сургуулийн захирал асан Бирваагийн Сэрвүүд нарыг,

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэр ХК-ийн Барилга засварын РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирал Наваантаяын Батцэнгэл, СБД-ийн 10-р хорооны өндөр настан, ахмад барилгачин Дамбын Бямбадорж, ГББТ ХХК-ийн захирал Гомбосүрэнгийн Галбадрах, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Зост Өргөө ХХК-ийн захирал Намсрайн Сүрэнжав, Гоби травел ХХК-ийн архитектор Сандуйжавын Цэнд-Аюуш, Ар си эс си ХХК-ийн захирал Доржцэвээний Баасанхүү, Хурдны зам ХХК-ийн ерөнхий захирал Шагдарсүрэнгийн Бат-Энх нарыг,

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор ШШГЕГ-ын Сүлд спорт хорооны ахлах дасгалжуулагч Цэдэн-Ишийн Шийрэвийг,

Монгол Улсын гавьяат малчин цолоор Сүхбаатар аймгийн Онгон сумын малчин Лхасүрэнгийн Боргарьд, Баянхонгор аймгийн Баацагаан сумын малчин Борын Доржпүрэв нарыг,

Монгол Улсын гавьяат механикжуулагч цолоор Дорнод аймгийн Чулуунхороот сумын ахмад механикжуулагч Дамдинсүрэнгийн Намсрайжамцыг,

Монгол Улсын гавьяат холбоочин цолоор Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын дэд захирал Чулхайн Оюунбаатарыг,

Монгол Улсын гавьяат хуульч цолоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Лувсаншаравын Даваасүрэн, УИХ-ын ТГ-ын ахмад ажилтан Намсрайжавын Лувсанжав, Дархан-Уул аймгийн сум дундын  шүүхийн ерөнхий шүүгч  асан Ёндонгийн Ринзаан, Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Цээнэнгийн Цэрэнжээ, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн асан Намжилдоогийн Чадраабал нарыг,

Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор Ардын Их Хурлын депутат асан Аюушийн Бааст, Жас агро ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь Мах маркет үйлдвэрийн дарга Нурийн Бейбитхан, Нийслэлийн ХУД-ийн Төсвийн Ерөнхийлөн захирагчийн дотоод Аудитын албаны дарга Навааны Нямтогтох, Дундговь аймгийн Говь тэнгэр ХХК-ийн зөвлөх Лэгцэгийн Санзай, Зам тээврийн яамны санхүү хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч асан Зундуйдаваагийн Цэрэнчимэг нарыг,

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Архивын ерөнхий газар сургалт судалгааны газрын дарга Отхоны Энхмөнхийг,

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор Чөлөөт уран бүтээлч Бямбажавын Базаррагчаа, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын гоцлол бүжигчин, ахлах ахлагч Амарбаясгалангийн Бямбатөгс, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуурийн  дуучин Рэгзэнгийн Доржхорол, Хөгжим бүжгийн коллежийн багш, ятгачин Чулуунбатын Мөнх-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Баянгол сумын Эх онги мал эмнэлгийн малын их эмч, чөлөөт уран бүтээлч, кино жүжигчин Дэмидийн Төмөртогтох, СУИС-ийн багш Лувсаншаравын Халиунсүрэн, Эртний сайхан чуулгын жүжигчин Халтарын Цэрэнчимэд нарыг,

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Урбан прожект ХХК-ийн ерөнхий продюсер Наранбаатарын Халиуныг,

Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Хавдар судлалын үндэсний төвийн хагалгаа мэдээгүйжүүлэлтийн тасгийн их эмч Дашзэвэгийн Нарантуяа, П.Н.Шастиний нэрэмжит 3-р эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч Хайруллагийн Хусаян, Дорнод аймгийн БОЭТ-ийн мэс заслын их эмч Галсантавхайн Хүрэлбаатар нарыг,

Монгол Улсын  Худалдааны гавьяат ажилтан цолоор Наран трейд ХХК-ийн ТУЗ-ийн дарга Сэрээтэрийн Болдхэтийг,

Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн  эх баригч  эмч асан Өлзийн Энхтуяа нарыг,

Монгол Улсын гавьяат уурхайчин цолоор Уул уурхайн сайдын зөвлөх асан Доржийн Цогбаатарыг,Монгол Улсын гавьяат нисгэгч цолоор МИАТ ХК-ийн Бойнг 767-300 агаарын хөлгийн багш нисгэгч Готовын Мөнх-Очирыг,

Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор Зам, тээврийн хөгжлийн сайд асан Намсрайн Нямдавааг,

Алтан гадас одонгоор Нийслэлийн Ерөнхий боловсролын Оюуны төв сургуулийн захирал Бадамсэдийн Энхтуяаг,

Цэргийн гавьяаны одонгоор ХХЕГ-ын Хилийн албаны ахлах офицер Лхагважавын Цогтжаргалыг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн гэмтэл согогийн тасгийн асрагч Энэбишийн Эрдэнэбилэгийг,

Цэргийн хүндэт медалиар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах Х ангийн гал сөнөөгч Баасанжавын Батсайханыг тус тус шагналаа.


 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулсны дараа хэлсэн үгэндээ "Уламжлалын дагуу шинэ оны босгон дээр салбар салбарын манлайлагч тэргүүний хүмүүсийг төрийн цол, одон, медалиар шагнаж байна.

Эрхэлсэн ажилдаа чин сэтгэл гарган зүтгэж, бахдам амжилт гаргасан олон олон хүмүүсээс би заримыг нь онцлон тодруулж, гавьяаг нь цохон дурдахыг хүсэж байна.

Геологи-минералогийн ухааны доктор Чойжингийн Хурц. Эрдэс баялгийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан Геологи, уул уурхайн үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн зэрэг хариуцлагатай албан тушаалыг нэр төртэй хашиж, шинэ Үндсэн хуулийг батлалцан, эх орныхоо баялгийг зөв, хариуцлагатайгаар олборлох, баялгийн шударга хуваарилалт хийлгэхийн төлөөх иргэдийн тэмцлийг олон жил манлайлсан нөр их зүтгэл, эх оронч сэтгэлийг тань үнэлж, Монгол улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнаж байна.

Монгол улсын Их сургуульд 43 жил, дээд боловсролын салбарт 45 дахь жилдээ зүтгэж, монгол хэл соёлыг эх орондоо төдийгүй олон улсад түгээн дэлгэрүүлж, монгол судлалын шинэ чиглэлийг үүсгэн хөгжүүлсэн гавьяаг тань үнэлж Сэндэнжавын Дулам танд Монгол Улсын Ардын багш цолыг хүртээж байна. Монгол домог зүйг судлан дэлгэрүүлэх үйлстээ улам  их амжилт гаргахыг танд хүсэн ерөөе.

Сэлэнгэ аймгийн "Өргөн Сэлэнгэ” компанийн захирал Доржийн Нэргүй. Ойн нөөц  багатай манай улсын ойг нөхөн сэргээх, тарьж ургуулах, хамгаалах чиглэлээр 44 жил ажиллаж Тужийн нарсанд 10 мянга гаруй га талбайд ойжуулалт хийж, мод үржүүлгийн аж ахуй байгуулан 40 сая ширхэг нарсны тарьц суулгац ургуулсан гээд таны байгаль эхийн өмнө, эх орныхоо төлөө хийсэн ажлыг дурдахад үнэхээр бахархал төрж байна. Хэзээнээсээ монгол хүн байгалиа хайрлаж, тордож, хамгаалж ирсэн түүхэн уламжлалтай. Алдагдаж, бүдгэрч асан ариун уламжлалыг орчин цагийн технологи, мэдлэгээр баяжуулан эх орныхоо ойн сан хөмрөгийг нэмэгдүүлэхээр цуцалтгүй ажиллаж байгаа танд баярлалаа. Таныг Монголын төр үнэлж Монгол улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол олгож байна.

Сүхбаатар аймгийн Онгон сумын малчин Лхасүрэнгийн Боргарьд. Улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн аавынхаа нэрийг ажил хөдөлмөрийн амжилтаараа өндөрт өргөж, 15 настайгаасаа мал маллан Монгол Улсын сайн малчин, манлай малчнаар удаа дараа шалгарч, нүүдэлчин ардын малч ухаан, өв уламжлалыг хадгалан өдий хүргэж буй  таны зүтгэлийг үнэлж Монгол Улсын гавьяат малчин цол олгож байгаа юм. Мал, малчин хоёр бол монгол ахуй, уламжлал, соёл, эх оронч сэтгэлийн суурь бөгөөд үүнийг хадгалж тээж, мал сүргээ арвижуулан өсгөж ирсэн бүх малчдадаа баярлаж, талархаж байна.

Монголын хөгжмийн урлагийг олон улсад таниулж, ятга хөгжмийн тоглолтын арга барилыг бүтээлчээр хөгжүүлэн, монголчуудын дээд өвөг хүннүчүүдийн соёлын өв Алтай ятгыг сэргээн босгож, хөгжүүлсэн зүтгэлийг тань үнэлж Чулуунбатын Мөнх-Эрдэнэ таныг Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнаж байна. Дээдсээс өвлөсөн тэнгэрлэг урлагийг улам бадрааж яваарай" гэлээ.







Уул уурхайн сайд асан Ч.Хурц Хөдөлмөрийн баатар болов
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани