Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол Улсын гадаад нэр хүндээр шантаажилж буй "Монгол зэс"-ийнхэн үнэхээр монголчууд уу

 

Монгол Улсын гадаад нэр хүндээр шантаажилж буй "Монгол зэс"-ийнхэн үнэхээр монголчууд ууМонгол Улсын Засгийн газар 2018 оны анхны хуралдаанаараа "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэрийг гаргасан билээ. Харин үүнийг тус үйлдвэрийн 49 хувийг Оросоос худалдан авсан "Монгол зэс" корпорацийнхан эсэргүүцэж,  олон улсын хууль эрх зүйн хүрээнд асуудлыг тавина гэдгээ зарласан.Үүнийгээ ч хэрэгжүүлж, Лондоны "Омниа Стратеги” хуулийн фирмтэй хамтран ажиллаж байгаагаа  "Монгол зэс”-ийн  ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар  "Ройтерс” агентлагт өгсөн мэдээлэлдээ хэлжээ.

"Бид өөрсдийн хууль ёсны өмчлөлөө дотооддоо ч, олон улсад ч хамгаалах болно” гэж М.Мөнхбаатар онцолсон байна.

Тэрбээр "Монгол Улс ОУВС-гийн   хөтөлбөрийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд гадны хөрөнгө оруулагчдыг татах шаардлагатай. Гэхдээ Засгийн газрын хийж буй энэ үйлдэл нь хөрөнгө оруулагчдад сөрөг дохио өгөөд зогсохгүй дахин давтагдвал Монголыг сонирхох хөрөнгө оруулагч олдохоо болино” хэмээжээ.

"Монгол зэс”-ийн  ТУЗ-ийн даргын хэлснээр бол Засгийн газар  "Эрдэнэт"-ийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргасныхаа төлөө гадаадын хөрөнгө оруулалтад сөрөг дохио өгч байгаа  юм байх. Үүнийг эх орныхоо гадаад нэр хүндээр шантаажлах гэж нэрлэхээс өөр аргагүй.  

Ингэж Монгол Улсын гадаад нэр хүндээр шантаажилж буй "Монгол зэс"-ийнхэн үнэхээр монголчууд мөн үү гэж ч асуумаар. 

Ийнхүү нэг  жилийн дотор ганцхан сая төгрөгийн дүрмийн сантай компанийг зуун сая ам.долларын дүрмийн сантай болгож, дансанд нь хэдэн зуун сая ам.доллар байршуулан байж 49 хувийг авсан нөхдүүд "Би үхэхээр чи үх” гэгчээр Монгол улсын Засгийн газар, цаашлаад Монголын нэрийг гутаахаар шийдэв.  Энэ мэт увайгүй үйлдлийг монголчууд  "Үхэхдээ үхэр буугаа тавив” гэлцдэг. 

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж асан болон түүний номын дүү тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын шууд оролцоотойгоор хийгдсэн энэхүү санхүүгийн томоохон ажиллагаа луйвар байсан гэдэгт Монголын улстөрчид ба улстөрч бусуудын дийлэнх олонх итгэлтэй байгаа.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар ОХУ-ын талд "Эрдэнэт”-ийн 49 хувийг авах мөнгөгүй  байсан учир ХХБ-ны охин компани 49 хувьд эзэн суусан. Уг нь бол Засгийн газар тухайн үед мөнгөтэй л байсныг сонгуулийн өмнөхөн Тавантолгойн биежээгүй хувьцааных нь үлэмж хэсгийг 300 мянгаар иргэдээс худалдаж авсан явдал гэрчилнэ.

Засгийн газар мөнгөтэй байсан гэдэг нь  "Эрдэнэт”-ийн 49 хувийг авахаас санаатай татгалзаж, шинээр "Монгол зэс” гэгч компанийг үүсгэн байгуулж, үгсэн хуйвалдаж давуу эрх олгосныг хэлээд өгч байгаа юм.

 Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэгэнтээ ярьснаар "Эрдэнэт” үйлдвэрийн нөөц хомсдож, зэсийн баяжмалын концентраци нь багассан юм бол "шинэхэн" томорсон компани ийнхүү шуналтан зүтгэх байсан уу? Үнэндээ бол "Эрдэнэт”-ийн нөөц хомсдоогүй бөгөөд эрх мэдлээ хувьдаа давуу байдал болгон ашигласан Ерөнхийлөгч асан зохиомлоор нөөцийг хомсдуулсан хэрэг.

"Эрдэнэт”-ийн өнөөгийн захирлын ярьснаар геологи хайгуулын судалгаа явуулан нөөцөө дахин 30-40 жил ажиллах хэмжээний болгон нэмэгдүүлж чадсан гэдэг.

Хувийн өмч гэдэг бол тухайн хүний олон жилийн хөлс хөдөлмөрийн ачаар бий болгосон, бүтээн босгосон, эсвэл хэн нэгнээс хууль ёсоор өвлөж авсан тэр баялгийг л хэлнэ. Гэтэл хэдэн жил хаана ажиллаж хэдэн зуун сая доллар  цуглуулсан нь тодорхойгүй залуу  /Ц.Нямдорж сайдын үгээр "хүүхэд"/ гэнэт Монголыг олон арван жил тэжээж ирсэн үйлдвэрийн тал хагаст эзэн суухыг хувийн өмч гэх үү? Тэгэх тусмаа бүр Монголын төр, засгийн удирдлагаар дэмжүүлээд, Засгийн газрын давуу эрхийг үгүй хийгээд авчихсаныг луйвар л гэнэ, өөр юу ч биш.

Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газрыг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг төрд авч, ард иргэдэд хувьцаа эзэмшүүлэх шийдвэртээ тууштай байгаасай гэж нийтээрээ шахам  хүсч байгаа байх. 49 хувийг төрийн мэдэлд шилжүүлэн авсан нь  шударга ёсны эхлэл бөгөөд У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногт хийсэн маш том ажлын гараа. 

Хөрөнгөт орны арбитр, хуулийн байгууллага хэрвээ шударга ёсны талд үйлчилдэг бол олон улсад гараад ч амжилт олохгүй биз дээ, "Монгол зэс”-ийнхэн.   

"Эрдэнэт”-ийн 49 хувийн эзэн хэн бэ? Гэвэл яах аргагүй Монголын Засгийн газар.  Харин гадны хуулийн фирмд хандаж,  гадаадад Монгол улсыг гутаах зорилготой "Монгол зэс" үнэхээр монголчуудынх уу?

 

Г.Самбаа

gereg.mn


Монгол Улсын гадаад нэр хүндээр шантаажилж буй "Монгол зэс"-ийнхэн үнэхээр монголчууд уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани