Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА

 
 ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2018.02.01) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 25 минутад эхэлж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, М.Билэгт, Ж.Энхбаяр, Б.Баттөмөр, Н.Оюундарь нар хуулийн төслүүдийн үзэл баримтлалтай холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, ахмадуудын орлого, амьдралын баталгаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг хийх тул нарийн тооцоо судалгаанд үндэслэн, нухацтай ажиллаж шийдвэр гаргах нь зүйтэй гэж Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайдтай ойлголцсон хэмээн Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг хэллээ. Одоогийн хуульд "… Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно…” хэмээн заасан байдаг. Эл зохицуулалт нь иргэд даатгуулагчдыг тэтгэвэрт гарах насанд ойртох үедээ 5 жил дараалан шимтгэлээ өндрөөр төлж бусад жилийнхээ цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлж байгаа нь тэтгэврийн сангийн орлого багасаж, тэтгэврийн зардал, улмаар сангийн алдагдал нэмэгдэхэд нөлөөлж байна хэмээн хууль санаачлагч үзсэн байна. Иймд 5 жилийн хугацааг аажмаар буюу 2019 онд нэг жилээр, 2020 онд нэг жилээр нэмж долоон жил болгох зохицуулалт хийхээр төсөлд тусгасан байгааг дэмжихгүй байгаагаа тэрбээр илэрхийлэв. Сангийн сайдын тайлбарлаж байгаа шиг нөхцөл байдал тулгарсан бол асуудлыг судалж, эрх зүйн өөрчлөлтийг хийх шаардлагатай бол ирэх хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд буй нийгмийн даатгалын багц хуулийн төсөлтэй хамт хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээлээ. Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа, мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчлахаар төсөлд дэмжиж байгаагаа илэрхийлэв. Өнөөдрийн байдлаар нийт хөдөлмөр эрхлэгчдийн 80 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байгаа бөгөөд туршлагатай ахмад ажилтнуудад ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлж буйгаараа ач холбогдолтойг тэрбээр тэмдэглэн хэлсэн.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, О.Содбилэг төрийн тусгай албан хаагчид буюу цэрэг, цагдаагийн байгууллагын албан хаагчдыг бусад салбарын албан хаагчидтай адилтгах боломжгүй. Тэтгэвэр тогтоолгох 5 жилийн хугацааг 7 жил болгон сунгаж буй нь цэргийн албан хаагчдын нийгмийн баталгааг бууруулах эрсдэлтэй. Иймд төсөл дэх энэ зохицуулалтад цэргийн албан хаагчдад хамруулахгүй байх хүсэлтээ илэрхийлж, салбарын яам анхаарал хандуулан ажиллах нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр эдийн засгийн нөхцөл байдал 2016-2017 оны үеэс сайжирч байгааг тэмдэглээд "Цаашдаа цалин нэмэх, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг олгох, бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэх, гадаад хөрөнгө оруулалт нэмэгдэх зэрэг эерэг үр дагаварууд гарах нь дамжиггүй. Монгол Улс хямралаас гараад удаагүй байгаа, хэн нэгний бодлогогүй мэдэгдэл, хариуцлагагүй үйлдлээс болоод нийтээрээ хохирч эргээд эдийн засгийн нөхцөл хүндэрч болзошгүй эмзэг байна” гэдгийг онцолсон юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай эрх зүйн зохицуулалтыг ярьж байгаа учир тэтгэвэр тогтоох, тооцох итгэлцүүрийг эргэж харах саналыг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь Сангийн сайдад хэлсэн. Мөн 7 жил болгох зохицуулалтыг ямар үндэслэлээр гаргав, олон улсад жишиг нь 10 жил байдаг, харин энэ нь Монгол Улсын нөхцөлд зохицох уу гэдгийг сайтар тооцох нь зүйтэй гэлээ. Түүнчлэн Н.Оюундарь гишүүн Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааны зарчмыг өөрчлөх, хуримтлалын мөнгийг эргэлтэд оруулах тодорхой саналуудыг хэлсэн юм. Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлж, санал хэлж дууссаны дараа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд  шилжүүллээ.

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоол батлагдав

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 01  дүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол хийсэн юм.

Байнгын хороо нэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг төсөлд тусгасан байна. Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.6 хувь нь дэмжснээр тогтоол батлагдав.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм.

Байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Б.Баттөмөр, Б.Жавхлан нар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан тус хуульд нийцүүлж төслийн зарим зүйл, заалтууд дахь нэг томъёог өөрчлөх, даатгалын хураамж тооцох аргачлалд банкны эрсдлийн түвшинг тооцохдоо хяналт шалгалтын үнэлгээ, хадгаламжийн хүүгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж болох чиглэлээр төсөлд өөрчлөлт оруулах санал гаргасан байна. Эдгээр саналыг Байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Хадгаламжийн даатгалын корпорацид хяналтын эрх байх шаардлагагүй тул төслөөс үүнтэй холбоотой бүх зүйл, заалтыг хасах санал гаргасан ч гишүүдийн олонх дэмжээгүй байна. Түүнчлэн дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал дүгнэлтээ ирүүлсэн талаар танилцуулгад дурдсан.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт нарын асуултад Байнгын хорооны дарга болон Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ нар хариулт өгсөн юм. Монгол Улсын нийт харилцах хадгаламжийн хэмжээ 17.5 их наяд төгрөг байгаа бөгөөд үүний 4.3 их наяд төгрөгийн хадгалмж даатгуулсан байдаг талаар Б.Баттөмөр гишүүн мэдээлэл өглөө. Сангийн хөрөнгө 337 тэрбум төгрөг бөгөөд нийт харилцах хадгаламжтайгаа харьцуулахаар энэ нь 1.88 хувь, даатгагдсан хадгаламжийн хэмжээтэй харьцуулахад 7.8 хувь байдаг байна. 2013 онд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль батлагдсаны дагуу банкуудаас төвлөрүүлсэн хураамж, Монголбанк болон Сангийн яамнаас өгсөн хөрөнгө, тэдгээрийг хуульд заасны дагуу Засгийн газрын үнэт цаас, Төв банкны үнэт цаас болгон байршуулсны өгөөж  нийлээд өнөөдрийн байдлаар сангийн хөрөнгө 337 тэрбум төгрөг байгаа гэлээ. Хадгаламжийн даатгалын корпораци нь хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах ашгийн төлөө бус, төрийн өмчит хуулийн этгээд юм. Корпораци даатгалтай хадгаламжийн харилцааг хариуцан ажилладаг бөгөөд хүүг даатгахгүй, харин хадгаламжийг даатгадаг байна. Байгууллага 29 ажилтантай бөгөөд даатгалын тохиолдол үүсвэл хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар даатгалын тохиолдол үүсээгүй гэдгийг корпорацийн удирдлагын зүгээс танилцууллаа. Ийнхүү Байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль батлагдав

Хуралдааны төгсгөлд "Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай" Монгол УлсынЗасгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, уг хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нар танилцуулсан юм.

Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан (ЭЗХХАС)-гаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан байна. Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газраас 700 сая ам.доллартай тэнцэх солонгос воны хөнгөлөлттэй зээлийг жилийн 0.2 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай, үүнээс 10 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн таатай нөхцөлтэй авах юм байна. Энэхүү зээлийн 200 сая ам.долларын эх үүсвэр нь хоёр улсын Засгийн газар хооронд 2011 онд тохиролцсон ашиглагдаагүй зээлийн үлдэгдлийн хугацааг сунгаж байгаа, харин 500 сая ам.доллар нь шинээр авахаар тохирч буй зээлийн эх үүсвэр юм.

Шинээр авах зээлийн эх үүсвэрийг Монгол Улсын Засгийн газар нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа Улаанбаатар хотын агаарын бохирдол, орчны асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах бодлого баримталж байгаа хэмээн Ч.Хүрэлбаатар сайд танилцуулав. Байнгын хороогоор төслийг хэлэлцэх үеэр гишүүдээс энэхүү зээлийг үр ашигтай төсөлд зарцуулах, ялангуяа агаар орчны бохирдлыг бууруулах, утааны эх үүсвэртэй тэмцэх, орон сууцжуулах, дэд бүтцийг сайжруулах, дахин төлөвлөлтийн төсөл зэрэг бодитой хөгжлийн төслүүдэд зарцуулахад Засгийн газар анхаарах шаардлагатай гэдэг саналыг илэрхийлэн, төслийг дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ, Н.Оюундарь, М.Билэгч, М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Ж.Мөнхбат нар Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж хариулт авлаа. Ингээд хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84 хувь нь дэмжив. Иймд хуулийн эцсийн найруулгын сонсоноор энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани