Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үхлийн тос

Үхлийн тосБи, газрын тосон дээр өсч бойжсон хүн. Дүү Жамсран бид хоёр дугуй тосон толботой газар өдөржин тоглож ноцолдоод орой, хоёр "тосон хүн” ирж Мөөмөөр "өвчүүлдэг” байснаа ном сонинд зөндөө бичсэн. Жамсран гэдэг маань, сүүлд геологи-минерологийн ухааны доктор профессор болсон хүн л дээ. Бидний тоглож өссөн тэр эрээн газарт 1950-1960-аад оны үед, нефтийн үйлдвэр босч Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн цамхаг манай ботгоны зэлэн дээр сүндэрлэж билээ. Манай ангийн Ц.Багмид хойно сургууль төгсөж ирээд энэ үйлдвэрийн даргаар олон жил ажилласан. Багмид маань биднийг газрын тосны үйлдвэртэйгээ танилцуулж, ямар үр ашигтай, сайхан үйлдвэр болохыг анх мэдүүлж билээ. Би энэ үйлдвэрийн тухай оюутан байхдаа:
...Зээрийн сүрэг уралдаж байсан
Зэлүүд говь ийм боллоо
Нэгдэл нягтралын лут хүчээр
Нефтийн үйллвэр сүндэрлэж бослоо... гэсэн шүлэг бичээд, манай аймгийн дүрслэх урлагийн салбарын эрхлэгч нэрт зураач Чимиддорж агсан, нефтийн үйлдвэрийн том тосон будгийн зураг зурж, миний шүлгээр тайлбар хийн аймгийн музейд тавьсан нь одоо бий байх гэж боддог.
Энэ үйлдвэр Монгол Улсын тухайн үеийн шатахууны хэрэгцээний 20 гаруй хувийг хангадаг байсан гэдэг юм. Нэлээд хэдэн жил ажиллаад бяцхан саатал гарч хаагдсан юм билээ. Нөөц нь бол хэвээрээ байгаа гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг.
Ингээд Монгол Улс газрын тосны үйлдвэргүй болсон. Сүүлийн үед газрын тосны үйлдвэртэй болно гэж мөн ч их ярьж шуугилдлаа. Болсон бүтсэн юм алга. Тамсагбулагт, Зүүнбаянд, Сайн-шандад, Дарханд... гэхчлэн нэр зааж, дарга сайд нар ямар сайхан амлана гээ. Сонгууль болгоны өмнө газрын тосны үйлдвэр барина гэж шоудацгаана. Жил болгоны төсөв төлөвлөгөөнд Сайншандын үйлдвэрийн парк, газрын тосны үйлдвэр барих нэрийдлээр олон тэрбум төгрөг тусгаж хувааж аваад, гадаадын банк, оффшор бүсүүддээ аваачаад нуучихдаг юм. Мөнгө хөрөнгө нь байхад сэтгэл л дутдаг байхгүй юу. Нэрт эрдэмтэн, доктор Намжим, Японы хөрөнгө оруулалтаар Дархан хотод нефтийн үйлдвэр бариулахаар 10-аад жил хөөцөлдөөд даанч нас нь гүйцэлгүй таалал төгссөндөө. Ийм санал санаачилга их гарсан.
2011 оны наймдугаар сарын 11-нд Ар Сайншандын далайн хөтлийн ард, Сайншандын вагон депогоос 200-гаад метрийн зайтай газарт нефтийн үйлдвэрийн шав тавих ёслолд миний бие оролцож билээ. "Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарын газрын тосны үйлдвэр барих төсөл ингэж эхэлсэн. Түүгээр бол Сайншандын шинэ үйлдвэр 2014 онд ашиглалтад орж эхнийхээ бүтээгдэхүүнийг гаргана. Бензин, дизелийн түлш, мазут, "замын хар” тос гол дөрвөн бүтээгдэхүүн өгнө. Бензин түлш нь нийт бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг эзлэнэ. Машин техникийн түлш шатахуунаас гадна гадаадаас өндөр үнээр авч цахилгаан станцуудад хэрэглэдэг мазут, засмал замын гол зүйл "Замын хар тос”-оор хүний гар харахгүй болох юм хэмээн бичиж байж билээ. Түүнээс хойш 10-аад жил өнгөрч. Өнөөх хар тос”-оор хүний гар харахгүй болох юм хэмээн бичиж байж билээ. Түүнээс хойш 10-аад жил өнгөрч. Өнөөх үйлдвэрийн сураг ч байхгүй. Ц.Анандбазарт ямар л хөрөнгө мөнгө дутав гэж, чухам яагаад замхарсныг бүү мэд.
Газрын тосны үйлдвэрийн сураг чимээ иймэрхүү л явж өнөөдөртэй золгосондоо. Би уул нь Монголын нэг номерын бүтээн байгуулалт газрын тосны үйлдвэр гэж бодож явдаг хүн. Ямар, нефтьгүйн зовлон байх биш. Хаанаас л бол хаанаас олгойдож анхны Ерөнхийлөгч нь энгэрээ тослоод зогсож байгаа юмыг, дав даруйхан ашиглахсан гэж боддог байхгүй юу. Тамсагийн сав газарт нэг үйлдвэр байгуулан зүүн бүс нутгаа, Зүүнбаянд бас нэг үйлдвэр барьж төвийн бүс нутгаа, баруун аймгуудын дунд нэг үйлдвэр барьж баруун бүс нутгаа түлш шатахуунаар хангахсан гэж боддог юм. Тэгтэл Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд тэргүүтэй бүлэглэл чинь улс орноо хөгжүүлье гэхээсээ ууталж аваад зайлъя л гэх юм шив дээ. Тамсагийн нефтийг хардаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэнэ үү сайхан нэрээр гадагш нь урсгаад дуусч байгаа юм гэв үү. Гадаадынхантай хуйвалдан гэрээ нэрээр газар нутгаа худалдаж, авлигын мөнгөө оффшор бүсүүдэд нуучихсан хүмүүстэй хариуцлага тооцож, хөрөнгийг нь хураан, хуулийн дээд хэмжээ оноогооч хэмээн олон түмэн шаардаад байна шүү дээ.
Сүүлийн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх маань газрын тосны үйлдвэр барьж байгуулахаар шийдэв бололтой. Энэ зоримог дайчин залуу Монголын ард түмний итгэлийг даах байх аа. Ард түмэн бол энэ хүнээс газрын тосны үйлдвэр, Улаанбаатарын цэвэрлэх байгууламж хотын утааг бууруулах гурван гол зүйлийг хүлээж байгаа. Энэ гурвыг биелүүлчихвэл У.Хүрэлсүх, түүний засгийн газар түүхэнд мөнхрөн үлдэж, энэ хар хэл ам, атаа жөтөө бүхнийг зайлуулахсан даа.
Газрын тосны үйлдвэр барьчихвал дагаад хөгжил ирнэ. Хот суурин байгуулагдаж олон хүн ажил амьдралтай залгана. Хардаа, Зүүнбаянг. Оросууд нефтийн үйлдвэрээ дагуулаад өнөр өтгөн хот байгуулж өгсөн нь одоо хүртэл гал голомтоо асаасаар л байна. Ер нь оросууд уул уурхайн үйлдвэрийн томоохон объект барьж байгуулах тоолондоо Монголын газар шороон дээр хот тосгод байгуулж өгдөг байлаа. Эрдэнэт, Дархан, Зүүнбаян, Цэнхэрмандал, Мардай... гэхчлэн олон газар бий. Тэгтэл Оюутолгойг хардаа. Арван хэдэн жил Монголын алт зэсийг гадагш нь зөөлөө. Би очиж үзээгүй л дээ. Зурагтаар хэдэн цэнхэр "амбаар”, зах хязгааргүй үргэлжлэх шуудайтай гадагш нь зөөлөө. Би очиж үзээгүй л дээ. Зурагтаар хэдэн цэнхэр "амбаар”, зах хязгааргүй үргэлжлэх шуудайтай чулуу л байгаа. Тэр нь Монголын алт зэс юм гэнэ. Монголын төрийг 20 гаруй жил зайдалж, гадны зольбин дээрэмчидтэй хамсаж идсэн хүмүүсийн нутаг орноо ийм болгочихоод байгаа царай нь. Ийм "хүн араатнууд” Монголын баялгийг цөлмөж идээд ханалгүй гуравхан сая ард түмнийг "Цалин тэтгэврийг нь битгий нэм. Халамж битгий хавтгайруул. Ядуу байлга. Сонгуулиар хэдэн төгрөг өгч саналыг нь худалдаж авч бай” гэж өдөр бүр шахам шаардсаар байгаа нь нууц биш. Оюутолгойн хуйвалдааныг зоригтойгоор дэлгэн тавьсан уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджавыг сайд Д.Сумъяабазар буруутгаж мэдэгдэл хийлээ. Дэд сайдаас нь зайлуулах бололтой юм. Уул нь өргөн цар хүрээтэй сэтгэж чаддаг, шударга үнэнч, баялаг туршлагатай Д.Загджав, аварга бөх Д.Сумъяабазар хоёрын байрыг сольчих юмсан гэж олон түмэн шуугиад эхэллээ. Ард түмэн чинь, хэн нь Монголын төлөө, хэн нь мөнгөний төлөө явж байна гэдгийг мэддэг л юм даа.
Дорноговь дахь газрын тосны үйлдвэр гараагаа эхэлж байгаа. Хөрөнгийг нь Энэтхэг улс оруулаад манай салбар бүхэн хамжиж дэмжээд барьчих юмуу даа. Нэг орос инженер надад "Газрын тосны жижигхэн үйлдвэрийг 7 сарын дотор, томоохон үйлдвэрийг 1.6-2 жилийн хугацаанд барьчихна” гэж ярьж байсныг санадаг юм. Уул нь түргэлмээр л байгаа юм даа.
Шинэ Засгийн газар болон Ерөнхий сайдынхаа бодлыг олон түмэн халуунаар хүлээн авч байгаа хэдий ч би нэг зүйлийг ойлгохгүй байна. Гол нь байршил. Тооцоо судалгаагаар бол Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт, төмөр замаас 20 км-ийн зайд баригдах юм билээ. Яагаад энэ газрыг сонгож авав. Энд Сайншандын үйлдвэрлэлийн парк байгуулна гэж хэчнээн ч жил хөрөнгө хуваалаа даа. Одоо больчихоод газрын тосны үйлдвэр. Энэ газар усны гол нэр нь "Сайн усны хонхор” гэдэг юм. Оросууд олон жилийн өмнө өрөмдөөдөхсөн чинь гүний цэвэр ус оргилж эхэлсэн. Одоо хүртэл өвөл зунгүй оргилж байгаа. Энэ усыг хүмүүс "Азийн цэвэр усны төв цэг”, Говийн бүс нутгийн цэвэр усны төв цэг” гэхчлэн олон янзаар ярьдаг. Юутай ч, ширгэгдэшгүй ундаргатай цэвэр ус л олны анхаарал татаад байдаг юм шиг билээ. Үйлдвэрлэлийн парк юм уу, газрын тосны үйлдвэр энд баригдвал миний нутгийн сайхан цэвэр ус устаж үгүй болно гэж би дотроо харамлаж явдаг хүн. Ер нь заавал Сайнусны сав миний нутгийн сайхан цэвэр ус устаж үгүй болно гэж би дотроо харамлаж явдаг хүн. Ер нь заавал Сайнусны сав газарт нефтийн үйлдвэр барих шаардлага байгаа юм уу. Зүүнбаян юу нь болохгүй байгаа юм. Түүхий эдийнхээ дэргэд, төмөр зам, засмал замтай. Аймгийн төвөөс 45-хан км хол. Хамарын хийдийн хар замаас цаашаа хэдхэн км хатуу хучилттай зам тавихад л дэд бүтцийн хувьд бүрэн шийднэ. Цулгуй газар үйлдвэр байгуулж байшин барилга барьж байхын оронд бэлэн орон байртай, хичнээн амар гээ. Усны хувьд айх юм байхгүй. Гүний асар их усыг түшиглүүлээд Зүүнбаянг барьчихсан, хаанаас нь бол ус олгойдоно. Тэр битгий хэл Монголын хамгийн том бассейн Зүүн-баянд баригдан, усан спортын анхны улсын аваргыг тэнд шалгаруулж байлаа.
Сүүлийн үед Арева мэтийн гадны компаниуд хөрс усыг нь бузарлачихаагүй бол газрын тосны үйлдвэр, нефтийн хотхоныг хэдэн арван жил хангачих ус бий гэж би боддог юм. Алтанширээ сумын нутаг, цулгуй цагаан газар үйлдвэр барьсанд орвол Зүүнбаянгаа сэргээдэг ч юм уу, шинээр барьвал хөрөнгө зардал нь хямд тусна хэмээн би мунхаглаж боддог хүн дээ. Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн дарга байсан Ц.Багмид, бусад инженер техникийн ажилтнууд одоо амьд сэрүүн байгаа. Тэдэнтэй ярьж, санал солилцсон л байдаг байгаа даа. Нефтийн үйлдвэр үзээгүй, нефть гэдэг тосоо боов хайрдаг тос шиг бодоод шийдчих хүмүүс энэ том төслийн ард сууж байх вий гэж болгоомжилдог.
Эх орны минь газрын тос, алс хэтдээ "Үхлийн тос” бололгүй, ард түмний минь аз жаргалын тос болоосой гэхдээ үүнийг тэрлэв.
 
Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъян
Үхлийн тос
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани