Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Аляска ба чукча нар

Аляска ба чукча нарЧукча нар арвандолдугаар зууны дунд үеэс умар зүгт үл ойлгогдох хэлтэй, өндөр хамартай, цэнхэр нүдтэй, шар үстэй хүмүүстэй тааралдан наймаа хийх болсон нь оросууд байв. Оросуудын хувьд үнэ цэнтэй ч, чукча нар өөрсдөө төдийлөн тоодоггүй хар булганы арьсаа гэр ахуйн хэрэгцээт зүйлсээр солилцож анх танилцсан түүхтэй. Тэр үед цаатнууд "Энэ тэнэг оросууд хэнд ч хэрэггүй алгын чинээхэн арьсаар зуун жил хэрэглэх ширмэн тогоогоо солих юм” гэцгээж байсан гэдэг. Харин оросууд нэг тогоогоор авсан хар булганы арьсаа цааш нь зуун тогооны үнээр наймаалдаг байж. Өнөөгийн хэллэгээр бол олон дахин "нугарч” байна гэсэн үг. Энэ үеэс тэдэнд оросууд чукча гэдэг нэр өгсөн бөгөөд энэ нь чукотка хэлний "цаагаар баян” гэсэн утга бүхий "чаучу” хэмээхээс үгээс гаралтай гэдэг юм. "Цаагаар баян” гэх нь цаад утгаараа ангийн арьс үсээр баян гэсэн утга агуулж буй мэт. Якутын хязгаар буюу Лена мөрний сав нутагт эрт дээр цагаас Төв Азиас нүүж ирж суурьшсан түнгүс хэлтнүүдийн дотор олонхи болсон нэгэн үндэстнийг бусад нь Якут гэх ба тэд өөрсдийгөө Саха гэж нэрлэдэг. Тэд хэдийгээр түнгүс хэлтний бүлэгт багтдагч үг ярианых нь хорь гаруй хувь нь монгол, дөнгөж дөрөв орчим нь түнгүс хэлнээс гаралтай гэдэг. Хаант оросын цөллөгийн газар байсан энэ мөнх цэвдэгт зэлүүд нутагт хорьдугаар зууны эхээр байгалийн асар их баялаг тэр дундаа очир алмаз байгалийн хий, газрын тос илэрч Орост төдийгүй дэлхийд тэргүүлэх болсон тул тэнд өөрсдийн мэдлийг тогтоохоор оросын баячууд, төрийн томчууд, бизнесменууд болон бусад гадаад орныхон хөшилдөж байв. Одоо оросууд энэ их баялагт эзэн сууж ядуусын тоонд орсон эдгээр үндэстэн ястнуудыг нийтэд нь цаатан гэх ба тэд бидний ураг төрөл ч байж болзошгүй юм.

Монголын орчин цагийн сэтгүүл зүйн суу билигт хүн, нэрт сэтгүүлч, орчуулагч, эрдэмтэн-зохиолч Сумъяагийн Жамбалдорж |1938-2002| агсан нэгэнтээ Аляскийн үндсэн иргэдийн оор гарал болон Алеутын олтриг арлуудын зарим нэр нь монгол болох тухай маш сонирхолтой нийтлэл бичсэн билээ. Авъяас төгөлдөр энэ хүн эрдэмтэн, сэтгүүлч хэмээх нэрийг жинхэнэ утгаар нь хадгалж явсаар хорвоог орхисон юм. С.Жамбалдорж агсны бичсэн "Монгол нууцын хэлхээ”, "Хамгийн элбэг, хамгийн ховор”, "Морин эрдэнэ”, "Тэмээ тэнгэрийн амьтан”, "Оньч мэргэн үгс” зэрэг бүтээлүүд болон бусад өгүүллүүдээс нь түүний сэтгэхүй, мэдлэгийн цар хүрээ, чадал чансаа нь мэдрэгдэж байдаг.

С.Жамбалдорж агсан бичихдээ: "Хориод оны эхэнд АНУ-ын судлаач Рой Чейпман Эндрюс Монголд ирж говиос үлэг гүрвэлийн өндөг олж арван тэмээний дайтай аварга том энэ араатан, шувуу шиг өндөглөдөг юм байна хэмээн анх удаа тогтоосон байдаг. Тэд мөн энэ далимд Монголоос эртний чулуун зэвсэг олжээ. Энэ экспедицэд хамт явж байсан Н.Х Нелсон гэдэг хүн буцаж Америкт ирээд Алеутийн арлуудаар Орос эрдэмтэн А.Д.Окладниковын хамт малтлага хийж байгаад яг тийм чулуун зэвсэг олж түүнийгээ Монголын говиос олдсонтой ижил гаралтай гэдгийг баталж говь хийцийн хэмээн нэрлэсэн байдаг. Аляскаас зүүн тийш 1100 миль буюу 1800 км Камчаткийн хойг уруу хошууран үргэлжилсэн эдгээр 160 гаруй арлуудын дунд 20 гаруй нэр нь монголжуу, тэр дунд Адаг, Атга, Их нүдэн, Цагаан тайга хэмээх гарцаагүй монгол нэртэй газрууд байсан тухай С.Жамбалдорж агсан дурдаад Аляскийн уугуул үндэстнүүдийн өвөг гарал нь яах ч аргагүй монгол гаралтай болох үндсэн санааг дэвшүүлсэн билээ. Түүний ажиглалт, төсөөллөөс үзэхэд Аляскийн индианчуудын дунд дагавар ясны хэл яриа шингэсэн байх магадлалтай юм. С.Жамбалдорж агсан энэ тухай судалж үзэхийг эрдэмтэдэд уриалж Төв Азийн говь хийцийн чулуун зэвсэг, Монгол газар усны нэр Аляскаас олдсон тухай үнэхээр үнэ цэнтэй мэдээллийг анх олж хүргэсэн сэтгүүлч юм.

"Оросуудыг сайн маажвал цаанаас нь монгол гарна” гэж тэд өөрсдөө хэлсэн байдаг юм. Аляскийг сайн үз. Оросуудын хэлснээр маажих бус үлээх төдийд л цаанаас нь хөх толбо гарах буй. Дундад Америкт эрт дээр тэртээгээс оршин сууж их хөгжлийн түүчээ болж явсан эртний маяачуудын удам угшил өнөөгийн мексикийн индианчууд яах аргагүй хөх толботой гэж манай их эрдэмтэн Л.Түдэв абугай бичиж байсныг би олж уншсан юм байна. Энэ дашрамд дурдахад Америкийн түүхчид, генетикч эрдэмтдийн судалгаагаар хойд Америкт амьдарч байсан эртний хүмүүсийн өвөг дээдэс 5000 орчим жилийн тэртээд ирсэн гэдгийг нэлээд эрт тогтоосон юм. Гэхдээ яг барин тавин баримт нотолгоо байхгүй баахан маргаан болдог байв. Гэтэл саяхан Канад дахь Британийн Колумбын хойд эрэг дээрээс энд амьдарч байсан, эртний хэд хэдэн овогт хамрагдаж байсан хүмүүсийн үлдэгдэл олдворын ДНК-г харьцуулан судалсан эрдэмтэд орчин үеийн индиан, эскимосчуудын өвөг дээдэс Зүүн Хойд Азиас "Берингийн гүүр”-ээр |12 мянга гаруй жилийн өмнө алга болсон| дамжин Америкт ирсэн хэмээн тогтоов. Тэр үед Берингийн хоолойн оронд Америк Азийг холбосон өргөн хуурай хүзүүвч байжээ.

Хөх толбын нарийн нууцыг одоогоор шинжлэх ухаан тайлаагүй боловч түүний амин сүнс нь эрт балар цагаас дэлхий ертөнцийн углуургатай хамт оршин тогтнож ирсэн оор-язгуур монгол ахуй, соёлтой нүүдэлчин 95 түмний гарал үүсэлтэй холбоотой хэмээн үздэг юм. Эдгээр түмний судсаар нь гүйх цус, бие мах бодь дээр нь онолдуулан тэнгэрээс аянга болгон буулгасан амин гол тэмдэг хэмээн үзэж болох хөх толбо бий. Энэ нь монголчуудын буурал соёлын түүх урт настайг гэрчлэх нэгэн сэжүүр болох нь гарцаагүй хэмээн судлаачид, эрдэмтэд тодорхойлсон байдаг. Хөх толбо бол монголчуудын бусдаас онцгой, дээгүүр гаралтай төрсний гэрч бус язгуур угсааны онцлог юм. Хөх толбо дөнгөж төрсөн хүүхдийн хондлой дээр гарч хөлд оронгуут арилдаг тул түүнийг Аляскаас олж харвал буянтай үйл болох буй зээ.

Найдансүрэнгийн Бадарч. Арлингтон, Виржиния. АНУ

Аляска ба чукча нар
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани