Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Банкууд "Хуримлах" уу, төсвөөс дахин хөрөнгөжүүлэхийг хүлээх үү

 
 
Монголбанкны ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-276 тоот тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 100 тэрбум төгрөг болгож тогтоохоор шийдвэрлэсэн.
Банкны хувь нийлүүлсэн өөрийн хөрөнгийг 100 тэрбум болгож өсгөснөөр системийн хэмжээнд нийт өөрийн хөрөнгийн хэмжээ 3.3 их наяд төгрөг байгаа нь 2013 онтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна. Гэвч банкны системийн актив, татан төвлөрүүлсэн хөрөнгийн өсөлттэй харьцуулахад банкны хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө нь банкны үйл ажиллагааны өсөлтөөс хоцорч байгаа гэж Монголбанк онцолжээ.

Өмнө нь 2011 онд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 16 тэрбум төгрөгөөр тогтоосон нь ийнхүү зургаа дахин өсөөд байгаа бөгөөд үр дүнд нь банкны эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэн томоохон зээлдэгчийн санхүүгийн хэрэгцээг тухайн банк бие даан санхүүжүүлэх боломжийг нэмэгдүүлэх хэрэгтэй болсон гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Монголбанкны Хяналт шалгалтын газрын дарга Н.Батсайханы хэлснээр бол "Активын чанарын үнэлгээнд хийсэн шалгалтын дүнгээр ойролцоогоор ДНБ-ий хоёр орчим хувьтай тэнцэх өөрийн хөрөнгийн дутагдалтай, өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 13,7 хувьтай, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 45 хувьтай” гарчээ. Шалгалтын дүнд ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжиж дуустал банкны салбар эрүүл үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн шаардлагыг банкуудад тавьсан бөгөөд ирэх гуравдугаар сард багтаан банкууд бизнес төлөвлөгөө болон өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө Монголбанкинд ирүүлэхээр болжээ.
Хэдийгээр банкууд эсэн мэнд байгаа гэдэг дохиог төв банк өгч байгаа боловч шалгалтын цаана тийм ч сэтгэл хангалуун үлдэхээргүй асуудал хоцорсон гэдгийг зарим эх сурвалж хэлж байна. Тэдгээрт есөн сарын хугацаанд зөв "оношилгоо, эмчилгээ” хийж илаарьшихыг ерөөх нь зүйтэй биз ээ.

Эргэн санахад, одоогоос 12 жилийн өмнө буюу 2006 оны гуравдугаар сард банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг дөрвөн тэрбум төгрөг байсныг найман тэрбум болгох шийдвэр гарсан. Дараа нь долоон жилийн өмнө буюу 2011 оны наадмын өмнөхөн Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал гарч арилжааны банкуудын эздийг хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх, хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2013 оны тавдугаар сарын 1-ний өдөр гэхэд 16 тэрбум болгохоор шийдвэрлэснийг 2011 оны долоодугаар сарын 20-ны өдөр "зарлаж” байв. Энэ нь өмнөхөөсөө мөн л хоёр дахин нэмэгдүүлсэн дүн байлаа.

Үүний дараа Монголбанкны ерөнхийлөгчийн 2015 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн А-58 тоот тушаалаар арилжааны банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 50 тэрбум төгрөг §айхаар шинэчлэн тогтоосон. Ийнхүү анх 1991 онд 50 сая төгрөгөөр тогтоосон арилжааны банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ эдүгээ 27 жилийн дотор 100 тэрбум хүртэлх босгыг давж яваа юм.
Одоогийн байдлаар манай арилжааны 13 банк энэ оны эхний сард нийлбэр дүнгээрээ 64.6 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу эдийн засаг 1.3 хувиар агшиж байсан 2009 оноос хойш анх удаа үлэмж алдагдалтай ажилласан нь энэ. Гэвч арилжааны банкуудын нийт өөрийн хөрөнгө 2017 онд 217 тэрбум төгрөгөөр өссөн, эрсдэл даах чадвар нь нэмэгдсэн зэрэг нь хувь нийлүүлсэн хөрөнгө буюу дүрмийн сангийн хэмжээг нэмсний үр дүн юм.

Тэртээ 2006 оны хавар тухайн үеийн Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Г.Цэрэнпүрэв өдөр тутмын сонинд "Монгол шиг зах зээл бага, хүн ам цөөтэй улсад олон банктай байх шаардлагагүй. Арилжааны 17 банк гэдэг бол томдсон тоо. Ердөө 3-5 банк байх нь зөв" гэчихсэн нь тухайн үедээ л дуулиан тарьж байв. Тэр үед ч мөн л 8 тэрбумын босго өндөрдөж байна гэсэн хэл ам дагуулж, 17 банкнаас найм нь л дээрх тогтоосон дүрмийн санг хангаж ажиллаж байв. Мөн "Интер”, "Капитрон” банкууд нэгдэж найман тэрбум төгрөгийн дүрмийн сантайгаар үйл ажиллагаагаа явуулахаар болж байлаа.

Үнэхээр эдийн засгийнхаа бодит салбар, зах зээлийн эрэлт хэрэгцээгээ тооцоод, өргөжиж томрох гэдэг утгаараа банкууд нэгдэж байвал харин ч зөв зүйтэй хэрэг гэдгийг өнөөдөр хүлээн зөвшөөрөх биз ээ. Харин тийм "нэгдэл” дотор луйвар цохиж явах вий, юун дотор юу боогоод өгчхөв, тусгай зөвшөөрлөө Монголбанкинд хүлээлгэж өгч байна уу үгүй юу гэдгийг нь сайтар хяначихвал олон банк хадгаламжаа булаалдаж зодолдохын оронд харин ч найдвартай чамбай болно. Тэгээд ч хаашдаа жам ёсоороо орж ирж таарах гадны банкуудтай ч хэл амаа ойлголцоход амар байх болов уу. тэр зөвөө гэж хэлнэ.

Харин зах зээлд үүссэн байдлыг захиргааны болон бусад ямар нэг аргаар хязгаарлах гээд байгаа явдлыг ойлгож ойшооход амаргүй ч "улс төр хийдэг” хүмүүс санасандаа хүрч "зээлийн хүүгийн доод хэмжээ” тогтоолоо гэхэд олон нийт яаж ч чадахгүй. Тиймээс бараг нэгэнтээ тэгж "захиргаадаад” хаа хүртэл явахаа үзэж хашраад авах цаг нь болсон байж мэдэх юм. Гэхдээ хохирол нь чамлахааргүй билээ. Учир нь Монголын эдийн засгийн онцлог гэж бий. Буруу арга хэрэглээд сүйрсэн жишээ нь хангалттай байна. Ямартай ч зээлийн хүүг бууруулах асуудлыг тусад нь хуулиар шийдвэрлэхээр асуудлыг нээлттэй орхилоо.
Хамгийн сүүлд авсан мэдээллээр, 2017 оны 12 сарын байдлаар арилжааны банкуудын нийт актив хөрөнгийн хэмжээ 28.7 их наяд төгрөг байгаа нь өмнө нь байгаагүй дээд хэмжээ. Энэ үзүүлэлт 2016 онд 25.3 байсан бөгөөд энэ онд ч өсөлт үргэлжилнэ гэсэн таамаглал дэвшүүлж буй. Активийн өсөлтийн бүтцийн гол өөрчлөлтийн бүтцийн шинж чанарыг харвал арилжааны банкууд дахь ТБҮЦ 2015 онд 576.9 тэрбум байсан бол 2017 онд 3.4 их наяд болж өсжээ. Нийт зээл 12.1 их наядаас 13.3 их наяд төгрөг болж өссөн байгаа юм.
Монголбанк банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх 9 сарын хугацаа өгч, тавьсан шаардлагыг нь 2018 оны 12 дугаар сард бүрэн хангасан байхыг үүрэгдлээ. Үүний цаана ОУВС-гийн Монгол дахь Ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтл "Банкуудыг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг өргөн барих шаардлагатай.

Батлах ажил хүлээгдэж байна. Энэ нь олон улсын шилдэг туршлагын дагуу төсвийн хөрөнгийг ямар тохиолдолд банкуудыг дахин хөрөнгөжүүлэхэд ашиглаж болох, ашиглах шаардлагатай вэ гэдгийг тодорхой зохицуулах хууль болохыг онилсон. Энэ хуулийн төсөл хаана яваа нь тодорхойгүй, тэр тусмаа ямар тохиолдолд төсвийнхөө хөрөнгөөр банкуудаа "дахин хөрөнгөжүүлж” зузаатгах вэ гэдэг бүр ч их анхаарал татаж байна.

У.Боргилмаа
Эх сурвалж: "Өглөөний сонин"

Банкууд "Хуримлах" уу, төсвөөс дахин хөрөнгөжүүлэхийг хүлээх үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани