Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хилийн асуудал болоод Давст уулын талаар С.Аварзэд сайд хатуу зарчим баримталжээ

Хилийн асуудал болоод Давст уулын талаар С.Аварзэд сайд хатуу зарчим баримталжээСодномын Аварзэд гэж цагийг эзэгнэсэн нэгэн. 1950 оны сүүлчээр СнЗ-ийн орлогч дарга, ГЯЯ-ны сайд байсан. 1960 оны дунд Унгарын элчин сайд байгаад эх орондоо буцаж ирсэн. Франц хэлтэй тул МУИС-д франц хэлний хичээл зааж байжээ. Тэрбээр улс төрийн өндөр боловсрол, зохион байгуулах чадвартай, аливаа асуудалд тулхтай ханддаг няхуур хүн байв. С.Аварзэд багшийн ажлаа орхиж Говь-Алтайд нэгдлийн дарга болж, сүүлдээ энгийн ажил хийж ч байв. Энэ нь эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдгийн жишээ. Ерөнхий сайд маршал Х.Чойбалсан 1940 оны эхээр Тувагийн удирдагч Салчык Токатай (манайхан Салчаг Тогоо гэдэг) ярилцтал Туваг Оростой нэгтгэх бодлоготой байгаагаа ярилцжээ. Х.Чойбалсан түүний үзэлтэй нийлэхгүй тул зөрчилдөж үсэртэл нь алгадаад авчээ. 

Зарим хүмүүс хаанаас чиг дуулсан юм "Салчагийг салбайтал нь нам” гэж дэврүүлж ярина. Гэхдээ тэр нь юутай ч "Ленин Клуб”-ийн хүлээн авалтын танхимд болсон нь үнэний хувьтай. Тэр цагт Ленин клуб улс төр соёлын харилцааны ажил явагддаг, албаны хүмүүс тэнд оролцдог байв. 1950 оны үед Сонгины амралтын газар Д.Төмөр-Очир, С.Авирмэд, Л.Цэнд, Б.Бадарч, Ц.Дүгэрсүрэн нарын нөхөд маршал Х.Чойбалсанд хүргүүлэхээр төлөвлөсөн өргөдөлдөө ЗХУ-д нэгдэн орж түүний Бүгд найрамдах улс болохыг мэдэгдэж Ю.Цэдэнбалаар дамжуулжээ. 

Уг өргөдөл өөрт нь ирж байгааг сонсоод түүнийг хүний урманд авч үзсэн ч үгүй учиргүй их уурлаж "Миний толгой мөрөн дээр байгаа цагт би тэвчихгүй. БНМАУ бол тусгаар улс байх ёстой, тиймийн тулд л би хувьсгалын анхны жилээс тэмцэж явсан юм шүү” гэжээ. Санаа сэтгэл тавгүй зовуурьтай үед өөрийн нь баруун гар шадар Ю.Цэдэнбал дээрх нөхдийн өргөдлийг уухайлан дэмждэг нь юу ч билээ дээ. Тэр өргөдөл Ерөнхий сайдын ширээн дээр хэвтэнэ. Х.Чойбалсан тэр бичгийг тоож үзээгүй нь ойшоогоогүйн шинж, Монгол тусгаар улс байх талаар Х.Чойбалсан голч чиг санаатай байсан бол Монголын газар нутаг хил хязгаар хөдөлшгүй дархан гэж үздэг үзэлтэй өндөр зиндааны хүмүүс тэр бүр байсангүй. 

Чухам тэр цагт тууштай чиг шугамд хазайлгүй зогсдог нэг нь СнЗ-ийн орлогч, ГЯЯ-ны сайд Содномын Аварзэд байлаа. Тэрбээр ЗХУ-аас Монголд суугаа Элчин сайд Молотовт мөчөөгөө өгөхгүй түүхийн хөдөлшгүй баримт гаргаж тавьж байв. Увс аймаг дахь Давст уул яалтгүй Монголынх байсныг түүхэн баримтаар баталж хэлж байв. 1934 оны хэлэлцээрээр Туваг Монголын харъяалалд үлдээх тухай Цэргийн яамны сайд Хатанбаатар Магсаржавыг НТХ-ын дарга С.Данзан, хичээнгүй сайд Б.Цэрэндорж нар явуулан зөрчлийг сэргээн гаргаж байв. Элчин сайд Молотов манай сайд С.Аварзэдэд: Эрхэм сайд аа! Та бид хоёр үдийн зоогоор уулзах хэрэг байна гэж утас цохиход "За яах юм бол доо, нэг л учиртай даа" гэж хаширлан: "За болно оо, болно. Би хүрээд очъё” гэв. С.Аварзэд сайд очоод мэнд усаа мэдсэний хойно Молотовоос "Та суугтун! гээд Манай Засгийн газраас хэлэлцээр хийх бэлтгэл ажлыг надад даалгасан тул холбогдох материал цуглуулах ажилд орж зав чөлөө муутай болох нь шиг байна гэжээ. 

Хоёр талын сайд цай ууж, өндөр хэмийн дарс тэргүүтэн татаж холбогдох асуудлаар товч ярилцсаны хойно С.Аварзэд тэндээс гарчээ. Энэ хоёрын уулзалтаас хойш Засгийн газрын тэргүүн орлогчоо дуудаж хилийн асуудлаар ярилцаж Увс аймаг Тува мужтай хиллэж байгаа газрын талаар тогтоолт хийх талаар мэдэгдэл ирсэн тул нөхөр сайд та уг нутгийн байдлыг судалж хэлэлцээр хийх төсөл боловсруулаатах гэжээ. Сайд энэ талаар нухацтай ажил зохиохоор шийдэж тэр нутагт тусгай эрх бүхий төлөөлөгч явуулж тэндэх нутгийнхны суурьшил, заншил ёс, уламжлалт байдал, хүмүүсийн санаа бодлыг авахуулж байсны дээр өөрөө тийш явж шалгаж бүдүүвч зургийг гаргаж байв. 

Тэнд очоод давын өмнө хилийн тэмдгийг жишин үзээд Увс аймаг дахь Давст уул ерөөс Монгол улсын нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүн хэсэг тул энэ уул бусдын харъяалалд байх учир зүйн үндэс байхгүй гэж үзжээ. Одоогийн Тувагийн ард зон, нутгийн тухайд авч үзвэл Тувагийн нутаг дундад эртний үед феодалын төртэй нэгдсэн Монголд захирагдаж Монголын бутралаас хойш, Манжийн эзэмшилд очиж ХХ зууны эхээр Урианхайн хязгаар нутагт харъяалагдаж, хаант Оросын ивээлд орсон түүхэн он цагийн дарааллыг товчоолон гаргажээ. 

Тува улс байгуулагдаж (1921 он) бие даасан байдлаар хөгжсөөр Бүгд Найрамдах Улс болж улмаар 1942 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд өөртөө Засах эрхтэй болжээ. БНМАУ, Тува улс харилцан элчин солицлож хөршийн харилцаа тогтоов. Тувад нэгэн үед Монголын элчин сууж байв. Тэднээс онцолбол Монгол улсын Ардын хурц баатар цол авч байсан нэрт дуучин, хөгжмийн зохиолч Магсар хурцын Дугаржав Элчин сайдаар томилогдоод тэндээс буцаж ирээд улс төрийн хэлмэгдэлд өртөж байсныг түүх мартаагүй. Төрд үнэнч зүтгэсэн түүнийг хэн ч цагаатгаагүй түүх өөрөө л цагаатгасан билээ. 

Газар нутгаа хүнийх болгон өгөхөд санал нэгдэхгүй тул ГЯЯ-ны сайдын хувиар гарын үсэг зурж хэрхэвч болохгүй гэж С.Аварзэд баттай бодов. Нэгэн зөвлөгөөнд сайд нар ихэвчлэн цугларчээ. Ерөнхий сайд зөвлөгөөнд болоод гадаад бодлогын талаар тэр тусмаа Монгол-Зөвлөлтийн найрамдалтай холбоотой асуудалд хойрго хандаж болно гэж үү дээ гэсэн угтаа С.Аварзэдыг хэлж байгаа бөгөөд тэрбээр Оросын харъяалалд Давст уулыг өгөх сонирхолгүй байсантай холбоотой. 

С.Аварзэд дарга бие чилээрхэж эмнэлэгт хэвтэж тэндээс гараад рашаан сувилал бараадаж тэнд хэсэгхэн хугацаанд сувилуулаад эргэж ирэхэд УТТ хуралдаж товчооны нэг гишүүн "Нөхөр Аварзэд, та Давст уулыг манайх гэж зөрөөд байгаа юм” гэхэд эгдүүцсэн байдалтай манай нам засгийн тэргүүний уугуул нутаг бус уу гээтэхжээ. 

Энэ үг бишдэж төдөлгүй СнЗ-ийн орлогч, ГЯЯ-ны сайдын үүрэгт ажлаас буужээ. Үүнд С.Аварзэд гуай гоморхсон ч үгүй ёстой л уужуу тайван сэтгэлийг барин эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг гэдэг дээ гэж бодож байв. Засгийн газар хилийн хэлэлцээрт С.Аварзэд нэгэнт гарын үсэг зураагүй тул Л.Цэнд орыг нь авч хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Тэр нь цагийн байдал хоёр хөршийн харилцаа, уур амьсгалын аятай нөхцөл байдалтай уялдаж гарын үсэг тийн зурсан болов уу даа. Үүнийг жишээлж хэлэхэд хоёр өрх бүлийн найзархаг, гэр бүлсэг байдлын хувийн шинжийн хэлбэр бөгөөд ямар ч байдалд ая тал засах эрх байхгүй. 

Шигтгээ:
Монголын төр ёсны анхны улсын толгойлогч Модун Шаньюй "Газар бол улсын үндэс” гэсэн нь угтаа улсын өмч гэсэн үг. Тэр цагаас газар бол улс орны хамгийн том өмч болж ирсэн, өнөө ч хэвээр. Ойрадын хаан Галданбошигт улсын газраас сөөм ч газрыг бурхан гуйсан ч бүү өг! хэмээсэн буй. Гэтэл Хүннүгээс хойш гуравдахь мянганы жилдээ орсон Монгол асар хөгжсөн ч гэлээ энэ оронд хээл хахууль, авлига дээд цэгтээ хүрч дээрх их хүмүүсийн хэлсэн үг сургаал үйлчлэхгүй харьд хүртэл худалдагдаж асар их баялаг нь зөөгдсөөр иржээ. Ийм л бусармаг үйлдлийн эсрэг Аварзэд агсан хатуу шугаман дээр хэлбэрэлтгүй хэлбийлтгүй зогсч байжухуй. Цаг үийн ороо бусгаа байдлаас болж зөв юмандаа буруутан болж хэлмэгдэж, жинхэнэ монгол хүний ноён нуруу, тулхтай чанар С.Аварзэдад байснаараа Монголын хөрс шорооны төлөө тууштай тэмцэгч эх оронч хөвүүн даруй мөн. Хэрэв тийм хүнээр хадаас хийж болдог бол түүнээс бөх юм үгүй байхсан гэж нэг суут хүн түүний чанарт бүрнээ нийцэх бөлгөө. 

Эх сурвалж www.wikimon.mn
Ж.ГУН-ААСҮРЭН
Хилийн асуудал болоод Давст уулын талаар С.Аварзэд сайд хатуу зарчим баримталжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани