Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэт”-ийн луйвар бол хувалзнуудаас салах боломж юм

“Эрдэнэт”-ийн луйвар бол хувалзнуудаас салах боломж юмАН дахь 65-ын бүлэг үзэл бодол, байр сууриараа хоёр хуваагдсан. У.Хүрэлсүхийг дагагч "33-ын бүлэг”, Ж.Эрдэнэбатын "32-ын бүлэг”-ийнхэн хоорондоо ил цагаан талцаж байна. Энэ хоёр бүлэглэлийн бие биеэ унагаах гэсэн тэмцлээр "Стандарт” банкинд "Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалсан асуудал илэрлээ.

Зүйрлэвэл, босгоод тавьсан даалуу яг л нурж байгаа аятай үйл явдал өрнөж байна. Хэдэн метр урт босгож өрсөн даалууны нэгд нь дөнгөж хүрэх төдийд тэр чигээрээ ханаран нурдаг. Үүн шиг МАН-ын бүлэглэлүүд нэгийгээ унагаж байна. Тэд "Эрдэнэт”-ийн 49 хувийг луйврын аргаар хувьчилсныг ч бас дэлгэсэн. Төрийн томчууд нэг нэгийгээ намнахдаа хонин холбоос хөвөрдөж байгаа мэт зохион байгуулсан хэргүүдээ түмэнд зарлаж байна. "Эрдэнэт”-ийн 51 хувийг банкинд барьцаалж мөнгө босгосон арга бол хуучин технологи. Эндээс манай төрийн дээд удирдлагуудын зохион байгуулдаг танил технологи шууд харагдаж байгаа юм. Тэд гадаадын банкнаас зээл авдаг. Тэрийгээ төрийн өмчит том компаниар батлан даалгадаг. Авсан зээлээ зориудаар төлөхгүй луу унждаг. Ингэхээр цаад газар нь Арбитр буюу олон улсын шүүхэд ханддаг. Арбитр хамгийн барьцтайгаар нь батлан даасан төрийн том компаниас мөнгөө дайчлан гаргуулдаг. Эндээс нөгөө луйварчид л завшиж баяждаг. Учир нь тэдний өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлдөг юм. Яг энэ замаар "Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалж, луйвар хийсэн бололтой байна. Ийм хэргүүд урьд нь манайд өчнөөн л гарч байсан.

Мөн "Эрдэнэт”-ийн 49 хувийн хэрэгт тухайн үеийн том эрх баригчид болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байсан байгаа хүмүүс, тагнуулынхан оролцсон гэж МАН үздэг. 49 хувийг авсан үйлдэл бол төрийн мөнгөөр тус үйлдвэрийг хувьдаа худалдаж авсан гэж УИХ үзсэн. Тэд тайлбарлахдаа төрийг удирдаж байсан хүмүүс Эрдэнэтийн худалдан авалтын порцедурыг мэдэхийн дээдээр мэдэж байсан ч хориглоогүй, бас зарим нь эс үйлдлээрээ улам дэмжсэн урхагтай гэдэг. Тиймээс "Эрдэнэт”-ийн 49 хувийн луйварт төр оролцсон хэмээн тухайн үеийн эрх баригчдыг хамаатуулан хэлээд байдаг. Харин 51 хувийн луйврын үйл ажиллагаа явагдаж эхлэхэд тэр үеийн Ерөнхий сайд нь мэдэж байсан ч зориудаар өр тавьсан гэдэг юм билээ. "Эрдэнэт” үйлдвэр бол Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөгч саалийн үнээ. Ийм том хөрөнгө дээр эзэн суухыг хэн бүхэн хүсэх нь мэдээжийн хэрэг. Тэр тусмаа төрд гарсан хүмүүс "Эрдэнэт”-ийг хамгийн түрүүнд онилдог юм байна. Эдгээр он цагуудад Ерөнхийлөгч байсан, байгаа, Ерөнхий сайд байсан, байгаа, УИХ-ын дарга байсан, байгаа бүх хүн "Эрдэнэт”-ийг бүрэн луйвардсан хэрэгт холбогдох төлөвтэй байна.

Гэхдээ энэ том луйварын сүлжээнд сайн тал бас байна. Сүүлийн арваад жил Монголыг удирдаж байсан, байгаа, одоо төр засгийг залж яваа дээрх эрх мэдэлтнүүдээс энэ хоёр нам салах бололцоо нээгдэж байгаа юм биш үү. "Эрдэнэт” үйлдвэр дээр элээ шиг эргэлдсэн эрх мэдэлтнүүдийн хулгайн хэрэгт ердөө УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёроос бусад нь оролцсон гэхэд хилсдэхгүй байна. Одоо тэд баяжаад Монголын том хувалзнууд болсон. Арваад жилийн өмнө эдгээр хувалз хачиг төдий байхдаа "Эрдэнэт”-ийн хүзүүнд зүүгдээстэй улс төрд орж иржээ. Тэр үед мэдэгдэж, анзаарагдаагүй байсан хачиг өнөөдөр бөндийсөн том цагаан хувалз болж, хүн бүхэнд ил харагдах боллоо. Энд жижиг тайлбар хэлэхэд, хувалз бол мал, амьтны биед шимэгчлэн амьдардаг цус сорогч юм. шигдэж орсон амьтныхаа цусыг хэдий чинээ удаан сорно тэр хэрээр томорно гээч. Хэмжээгээрээ 0.1-5 мм хачиг мал, амьтны биед нэг наалдвал арав дахин том болдог юм. Ингэж таргалахаараа хувалз болж гэдэс нь цүндийгээд хөл нь ч мэдэгдэхээ байдаг. Залгих амнаас өөр юмгүй болсон ийм хувалзнаас салах амархан. Тэгвэл төрд шигдсэн дээрх хувалзнуудаас салах хэрэгтэй байна. Хоёр намын дэвшилтэт залуус энэ тал дээр зоримог шийдэмгий ажиллаж намаа цэвэрлэх ёстой. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан, Л.Энхболд, Х.Нямбаатар нарын залуус МАН-ын "дэвшилтэт холбоо” байгуулж, "Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудлаар зоригтой дуугарч эхлэв. Мөн тэд 100 жилийн түүхтэй намынхаа өөрчлөлт шинэчлэлийн бодлогыг ч ярьдаг. Тэд хэлэхдээ "Манай намын 25 жилийн нэг мөчлөг дуусаж шинэ мөчлөг эхэлж байна. бид энэ үе рүү шинэ бодлоготой намтай орох ёстой” гэж тодотгож байсан. Энэ бол үнэн. МАН-ын дэвшилтэт залуус намынхаа удирдлагын хуучинсаг, явуургүй арга барилыг шүүмжилж, залуучуудын эрин үе ирснийг сануулж байна. АН-д бас тэдэн шиг дэвшилтэд залуус бий. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.батзандан, б.Пүрэвдорж, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай нарыг дурдаж болно. Нийгмийн төлөө зоригтой дуугарч байгаа та бүхэн төрд хөвөрсөн гогцооноос татаж, энэ хүсэл зорилгодоо тууштай бодлогоор явж намаа цэвэрлэх хэрэгтэй байна. Нам дотроо хүчээ авчихвал жинхэнэ хувьсгал гэгч нь тэр болж чадна. Эдгээр шинээр гарч ирж байгаа дэвшилтэт залуус энэ хоёр нам, мөн Монголын улс төрийг цэвэрлэхгүй бол ард түмний итгэл алдарч, хүмүүсийн уриалаад байгаа бослого тэмцэл бий болоход ойртжээ.

"Эрдэнэт”-ийн асуудал бол Монголын үндэсний аюулгүй байдал, тэр дундаа эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой. Энэ үйлдвэрийн 49, 51 хувь дээр нэр нь холбогдсон намуудын удирдагч нар ямар өлөн, шуналтай, увайгүй хүмүүс гэдгээ харуулж байна. Монголын сэтгүүл зүйн салбарынхны бичээд байдаг хоорондоо түрүүвчээрээ сүлбэлдсэн асар том бүлэглэл гэгч нь энэ лав мөн биз ээ. Луйврын хулгайн асуудал нь шүүхээр яваад шийдэгдчих байх. Харин улс төрийн хоёр том хүчин болох АН, МАН "Эрдэнэт”-ийн хэрэг дээр дөрөөлж, өөр өөрийн намын удирдлагын дээд хэсэгт байсан төр засгийн өндөр дээд албан тушаал удаа дараа хашдаг нэр бүхий нөхдөөсөө салах сайхан боломж байна. Олон жил Монголын төрийг мөлжиж ирсэн хувалзнуудаас салж, улс төр өөр өнгөтэй болох хэрэгтэй.

М.МӨНХЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ : ӨДРИЙН СОНИН

“Эрдэнэт”-ийн луйвар бол хувалзнуудаас салах боломж юм
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани