Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Энэ сайд “Эрдэнэт үйлдвэр-ийн төлөө ганц ч цамцаа урсангүй

Энэ сайд “Эрдэнэт үйлдвэр-ийн төлөө ганц ч цамцаа урсангүй

 

Одоогоос жил зургаан сарын өмнө УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэгэн сүртэй мэдэгдлийг хийж байв. Тэрээр”…” Эрдэнэт үйлдвэр”-ийн төлөө сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ” гэсэн юм.

Тэр үед нам нь сон­гуульд амласан ёсоороо "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг "нийгэмчлэх” ажиллагаа ид явагдаж байв. Олон нийт ч олонх болсон МАН-ыг энэ асуудалд яаж хандах нь вэ гэдгийг ажиглаж байлаа.

Ийм цаг хугацаа, үйл явдлын мөчлөг дээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хамгийн галтай цогтой дуу хоолой болж ийн ярьсан хэрэг.

Үүнээс гадна Ц.Нямдорж гишүүн тэр үед С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг захиалагчийг олно гэж баахан ярьсан. Төрийн ордонд хатуухан үгтэй хэвлэлийн хурал хийлгэж, хуулийн байгууллагын удирдлагуудад ил захидал илгээж, тэр үедээ улс даяарын анхаарлыг татаж чадаж байлаа.

Харамсалтай нь үүний дараахан хүү Ц.Анхбаяр нь "Эрдэнэт үйлдвэр”-т шахаа хийсэн гэх баримт дэлгэгдэв. Мань эр ч "…Би хүүгийнхээ төлөө "Эрдэнэт үйлдвэр” рүү ярьж өгсөн нь үнэн” гэж мэдэгдсэн. Улмаар хамтран ажиллах гэрээ нь хүртэл нийтийн сүлжээнд тавигдсан байдаг.

Тэгж байгаад жилийн дараа 2017 оны аравдугаар сард Ж.Эрдэнэбатын Засгийн газар унаж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд болов. Энэ үед Ц.Нямдорж шинээр байгуулагдсан Засгийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайдаар дуулиан шуугиантайхан заларсан юм. Учир нь олон нийт түүнийг сул гишүүн байхдаа шуугиантайхан яриад байсан "сэдэв”-үүдээрээ "алаад” өгнө гэж итгэсэн хэрэг л дээ.

Ингээд тэр сайд боллоо. Харин сайд болонгуут нь ТЕГ-ын дарга Б.Хурц хэвлэлийн бага хурал хийлгэж "…Ц.Нямдорж сайд болох бүртээ С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн ажлын хэсгийг тараадаг. Хэрэг илрүүлэх ажиллагаанд саад болдог” гээд мэдэгдчихэв. Энэ үнэхээр цочир мэдэгдэл байлаа. Ер нь бол С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиа­лагчийг илрүүлэхгүй байх сонирхол Ц.Нямдорж сайдад байдаг гэж ТЕГ-ын дарга Б.Хурц хэлчихсэн юм.

Үүний дараа Ц.Нямдорж сайд "…Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг. Б.Хурцыг би солино” гэсэн. Удалгүй Б.Хурц ТЕГ-ын даргын ажлаа өгсөн.

Монголд, тэр бүү хэл дэлхийд Тагнуулын дарга нь гарч ирээд Хууль зүй, дотоод хэргийн сайдаа "…Хэрэг шалгах ажиллагаанд саад болдог этгээд” гэж цоллож байсан түүх үгүй юм байна лээ.

Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болоод хагас жил хэртэй болж байна. Энэ хооронд АТГ нэгэн хэргийн мөрөөр орж зарим нэг хүнийг баривчилсан нь аанай л сайд Ц.Нямдоржтой холбогдоод явчихна. Учир юу гэвэл ДЦС-IV-ийн захирал С.Анхбаярыг баривчилсан нь шууд ингэж "орчуулагдаж” байгаа юм. Бас "Хан хуур”, "Хаан хуур” гэдэг компанийн захирал Анхбаяруудын асуудал АТГ хавиар яригдаад эхэлсэн байна.

Энэ бүхэн ТЕГ-ын дарга асан Б.Хурцын "…"Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Эрдэнэт үйлдвэр”-т шахааны бизнес хийдэг. Эрдэнэтийн ерөнхий захирлыг "Хаан жимс” дээр дуудаж, "Энэ гэрээг үргэлжлүүл” гэж хэлээд, "ДЦС-4”-ийн захирал Анхбаяр гэж залуугаар дамжуулан 42 сая ам.долларын бараа материал шахсан байдаг юм. Ц.Нямдорж Анхбаяр гэж хүүтэй, мөн Анхбаяр гэдэг хуурай дүүтэй. Улсын бүртгэлд бүртгэлтэй "Хан хуур”, "Хаан хуур” гэсэн компани хоёулаа Анхбаяр гэдэг захиралтай” хэмээн ярьсантай нь холбогдчихож байгаа юм.

Ядахад яр гэгчээр ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаярын авч өгсөн хуягласан жийпийг унаж байж Засгийн газрынхаа нэр хүндэд айхтар хар толбо суулгачихсан. У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлангийн хэвлэлийн хурал гэж Ц.Нямдоржийн төсвийн хөрөнгөөр авч унасан машины тайлбар мэдээ­лэл болж хувирсан шүү.

Энэ бүхнийг "…Үнэн” гэж батлах мэт Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болсноосоо хойш бүлх залгисан юм шиг л дуугүй болчихлоо. Гэтэл тэр л дуугарч, дээрхийн адил галтай цогтой мэдэгдэл хийж баймаар үйл явдал өдөр болгон л өрнөөд байдаг.

Энэ хооронд "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авснаас аюултай нэг юм босч ирсэн нь "Жаст” группийн захирал асан Ш.Батхүүгийн "Стандарт” банкинд тавьсан өр. Ш.Батхүү "Стандарт” банкнаас зээл авахдаа "Эрдэнэт үйлдвэр”-ээр баталгаа гаргуулчихсан байгаа юм. Одоо энэ асуудалд тухайн үед өндөр албан тушаалтай байсан олон хүн нэр холбогдож байна. Гэтэл тэр хүмүүсийн дунд Ц.Нямдорж сайдтай эртнээс нэр холбогдож ирсэн "Алтжин” компанийн захирал Г.Алтан бас тууж явна.

Энэ мэтээр Ц.Нямдоржийн сул гишүүн байхдаа барьж аваад "сэлэмдээд” байсан "Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудал яг хэвээрээ, харин ч "Стандарт” банкны өрийг арбитрын шүүхийн шийдвэрээр нэхээд байдал нь улам дордчихоод байгаа юм. Бас С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг хөдлөө ч үгүй. Яг л янзандаа байгаа.

Дээрээс нь нэмээд Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээ, С.Баярцогтын оффшор гээд Ц.Нямдорж сайдын хэл нь загатнамаар олон үйл явдал өнгөрлөө.

Тэр чив чимээгүй л байна.

Уг нь Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болсноор энэ бүхнийг ярьдаг шигээ шийдэх бүх нөхцөл нь бүрдэж байгаа юм. Түүний гарт бүгдийг шалгаж, нэг тийш болгох, нэг биш асуудлаар олон нийтийн эргэлзээг тайлах эрх мэдэл төвлөрөөд байгаа юм.

Гэвч Ц.Нямдорж сайд хуруугаа ч хөдөлгөх янз алга. Хөдөлгөх ч үгүй бололтой. Учир юу гэвэл, Ц.Нямдорж сайдын ярьсан болгон нь хийсэнтэй нь зөрчилдөөд өөрт нь тун хэцүү байгаа гэлцэж байна.

Тэр байтугай жил гаруйн өмнө ”…” Эрдэнэт үйлдвэр”-ийн төлөө сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ” гэснээ мартах гэж зовж байгаа бололтой юм. Тиймээс энэ сайд  "Эрдэнэт үйлдвэр-ийн төлөө ганц ч цамцаа урсангүй өнөөдрийг хүрчээ. Ер нь бол урах ч үгүй гэж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР


Энэ сайд “Эрдэнэт үйлдвэр-ийн төлөө ганц ч цамцаа урсангүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани