Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЗАЛИЛАНГИЙН ХЭРГЭЭР ШҮҮХЭЭС ЯЛ ЗЭМ СОНСОЖ БАЙСАН “САУСГОБИ СЭНДС”-ИЙН 24 БАРИМТ

 

ЗАЛИЛАНГИЙН ХЭРГЭЭР ШҮҮХЭЭС ЯЛ ЗЭМ СОНСОЖ БАЙСАН “САУСГОБИ СЭНДС”-ИЙН 24 БАРИМТ

 

Саусгоби сэндс нь Канадад төвтэй Саусгоби Ресурс Лимитед компанийн Монгол дахь салбар гэж тодорхойлогддог. Тус компани нь анх 2002 онд Канад улсад үүсгэн байгуулагдсан бөгөөд 2007 онд Торонтогийн Хөрөнгийн Биржид бүртгүүлжээ. Харин Хонг Конгийн Хөрөнгийн биржид нэлээд хожуу буюу Монгол Улсад нүүрс олборлож эхэлснээсээ хойш хоёр гурван жилийн дараа 2010 онд бүртгүүлж, 437 сая ам.доллар босгосон байна. 

 
Баримт 1.Саусгоби сэндс нь Канадад төвтэй Саусгоби Ресурс Лимитед компанийн Монгол дахь салбар гэж тодорхойлогддог. Тус компани нь анх 2002 онд Канад улсад үүсгэн байгуулагдсан бөгөөд 2007 онд Торонтогийн Хөрөнгийн Биржид бүртгүүлжээ. Харин Хонг Конгийн Хөрөнгийн биржид нэлээд хожуу буюу Монгол Улсад нүүрс олборлож эхэлснээсээ хойш хоёр гурван жилийн дараа 2010 онд бүртгүүлж, 437 сая ам.доллар босгосон байна. 
Баримт 2.Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг болох уул уурхайн салбарт хөл тавьсан түүх нь 2008 оны дөрөвдүгээр сар гэж түүхэн замналдаа дурдсан. Ийнхүү Монгол улсын нутаг дэвсгэр дэх томоохон ордын нэг болох Овоот Толгой нүүрсний уурхайг ашиглах болж олборлолт хийж эхэлсэн байна.
Баримт 3.Хятадын Хөрөнгө Оруулалтын Корпорациас 2009 онд 500 сая ам.долларын өрийн бичиг үйлдсэн. Үүнээс жилийн дараа корпорацид 250 сая ам.долларыг нь хувьцаа хэлбэрээр буюу Саусгоби компанийн хувьцааныхаа 13.6% -ийг өгчээ.
Баримт 4.Тус компанийн Монгол Улсад үзүүлсэн хор уршгийг дурдвал цөөнгүй. Ямар хэмжээний булхай луйвар хийж хөрөнгө мөнгө завшиж, улсыг хохироосон нь ч эдүгээ түүхийн хуудаснаа хараар тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Мэдээж хэрэг түүхэнд хар толбо үлдээсэн он жилүүдийг монголчууд ч мартаагүй. Өчигдөр болсон мэт л санаж байгаа нь лавтай. 
Баримт 5.Саусгоби сэндс хэмээх компани нь Монгол Улсад анх хайгуулын зөвшөөрөлтэйгөөр 2006 онд бүртгэгдсэн. Эх орны өмнийн шаргал говийн хөрсөнд байх ашигт малтмалын талаар хайгуул хийж, нүүрсний асар том сан байгааг илрүүлэн олборлолт явуулах эрхээ авсан гэдэг. Бизнесийн үйл ажиллагаа нь нүүрсний хайгуул, олборлолт болон экспорт аж. Ямартай ч түүхэн замнал нь 2008 оноос бус 2006 оноос эх нутгийн хөрс шороотой маань холбогдсон нь эндээс харагдаж байгаа юм. 
Баримт 6.Монгол Улсын байгалийн баялагт шунасан гадныхан хууль журам мөрдөхгүй дураар аашлах нь бий. Үүний нэгэн адилаар Саусгоби сэндсийн удирдлагууд ч хуулиас гадуур үйлдэл хийж байлаа. Тодруулбал, Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга асан Л.Даваацогт нарыг 2013 онд албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар ашигт малтмалын 107 тусгай зөвшөөрөл олгосон хэргийг шалгах үеэр Саусгобигийн хууль бус үйлдлүүд анх удаа олонд ил болсон. 
Баримт 7.Өөрөөр хэлбэл, 2012-2015 онд Саусгоби Сэндс болон тус компанийн гурван удирдлага болох Жастин Капла, Хиларион Кажуком, Кристобал Дэвид нар нь Монгол Улсад татвар төлөхөөс зайлсхийсэн нь тогтоогдсон юм. Иймээс залилангийн хэрэг үйлдсэн хэмээн үзэж, ажил олгогчийнх нь хувьд Саусгоби Сэндс ХХК-ийг хариуцлагад татсан билээ. Татвараас зайлсхийсэн хэрэгт нь 35,3 тэрбум төгрөгийн торгууль ч ноогдуулж байсан нь саяхан. 
Баримт 8.Уг залилангийн хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр Жастин Капла нарт 5.6 жилээс таван жил 10 сарын хорих ял оноож, "Саусгоби сэндс” компаниас 35 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэж байсан түүхтэй. Гэтэл үүнийг гадаадын компанийнхан буруу шийдвэр гээд л эсэргүүцэж, хэл амаа билүүдэж байсан билээ. Улсын дээд шүүхэд тэд гомдоллож, асуудал үүсгэсэн ч хүлээж аваагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. 
Баримт 9.Улс орны газрын хэвлийн баялгийг цөлмөн мөлжиж, хөлждөг компанийнхан манай улсын хуулийн цоорхойг ч тун сайн ашиглаж ирсэн. Аливааг болохгүй бүтэхгүй гэх үед танай хуулиар шийдэгдэхгүй хэмээх нь байлаа. Тус компани хяналтынхаа багцын 60 хувийг Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч төрийн өмчит "Чалко” компанид худалдсан гэх мэдээлэл гарч байсан. Уг мэдээлэлд "Айвенхоу майнз”-ын охин компани "Саусгоби сэндс” нь хяналтынхаа хувьцааны 60 хувийг хятадуудад 889 сая ам.доллараар зарж, Оюутолгой төслийг дээрх мөнгөөр санхүүжүүлэхээр болсон тухай  дурдсан байдаг. "Саусгоби сэндс” компанийн зүгээс уг үйлдлээ "Хувьцааны худалдах үйл ажиллагаа Монголд биш Канадад явагдах тул Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагагүй” хэмээн тайлбарлаж байсан нь хачирхалтай. 
Баримт 10.Бүтэн хувьцаатай, бүрэн эрхээ атган, тамгаа барьж тусгаар улсын баялгийг хамтран эзэмшинэ, олборлоно хэмээчихээд тун удалгүй хувьцаа арилжиж бусадтай хамтрах асуудал ярих нь зөв хэрэг үү гэдгийг хаа хаанаа бодох хэрэгтэй мэт. Дураараа дургигч Саусгобитой ч хатуухан ярих цаг ч болсон мэт. Ийм асуудлыг цэгцлэхгүй бол Монгол Улсын хуулийн цоорхойг ашиглан гадаадынхан Монголын баялгаар наймаалцаж үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэл бий болох магадлалтай. Аливаад буруу арга хэрэглэсээр заншсан тэд муу нэрээ халхавчлах элдэв арга сэтгэсэн ч асуудал бий. 
Баримт 11.Энэхүү хэрэгт холбогдсон ӨМӨЗО-ны Алшан аймгийн худалдаа аж үйлдвэрийн холбооны дэд дарга Б.Аминбөх нь Хятадад залилангийн хэргээр хоригдсон байдаг. Тэрбээр Канад улс дахь Өвөрмонголын бизнес эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгчийн албан тушаалыг мөн хашдаг байж. Өмнөговь дахь Овоот Толгой, Заг сүүж, Сүмбэрийн ордод үйл ажиллагаа явуулдаг "Саусгоби Сэндс” ХХК-ийн толгой "Саусгоби Ресурсес” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Б.Аминбөхийг БНХАУ-ын Рижао хотын хорих ангид хорьж байгааг "Ройтерс” агентлаг мэдээлсэн нь бий.
Баримт 12."Саусгоби Ресурсес” компанийн ТУЗ-өөс хэрэг төвөгт орооцолдсон хүмүүсийнхээ албан тушаалыг хураан авч, өөр нэгнийг тохон томилох ажил явуулсан. Ерөнхийдөө БНХАУ-ын мэдлийн гэж хэлж болохоор учир асуудлыг цаг алдалгүй шийдсэн хэрэг. Тодруулбал, Б.Аминбөхийг үндсэн ажлаас нь чөлөөлж, Бин Ван гээчийг оронд нь түр томилж, удалгүй жинхэлсэн.
Баримт 13.Улсад 35,3 тэрбумын өртэй, алдар цуутай луйвар, залилангаар монголчуудын дунд алдаршсан компани Тавантолгойд шургалсан нь олныг алмайруулсан. Яаж том ордыг ашиглахаар орчихсон нь үнэхээр гайхалтай. Тэд хуулийн цоорхой, сиймхийг тун сайн хардаг нь үүнээс тод харагдана. Ёстой л муу хүн чөлөөнөөр, чоно борооноор гэдэг л энэ.  
Баримт 14.Тавантолгойн ордын Баруун Цанхийн уурхайн олборлолтыг гурван компани хамтран гүйцэтгэхээр болж байсан цаг үе. Тэдний нэг нь өнөөх Саусгоби байлаа. Залилангийн хэрэгтэй компани тус ордод шургалан орсон нь тухайн үед олны анхаарлыг маш ихээр татсан. Цаг үеийн товчоог эргэн харваас "Эс Жи Эс” гэх компанийн нэрээр олборлолт явуулах эрх авсан байгаа юм. Уг нэрийг сонсоод хэн ч нэг их ач холбогдол өгөөгүй аж. Гэвч нарийвчлан үзэхэд "Эс Жи Эс” компани нь тат¬вараас зайлсхийсэн хэргээр монголчуудын хэзээний танил болсон "Саусгоби Сэндс” байсан билээ.
Баримт 15.Нэрээ сольж, зүсээ хувиргасан ч баригдсан Саусгоби сэндс ийнхүү Тавантолгойд шургалж, гараа дүрсэн. Өнөөдөр ч өмнийн шаргал говиос ашигт малтмал олборлосон хэвээр. Магадгүй хуулиа мөрдсөн бол "Саусгоби Сэндс” тендерт ялах битгий хэл оролцох ч эрхгүй. Яагаад гэвэл төрд өртэй, түүнийгээ бүрэн гүйцэт барагдуулаагүй. Тендерийн тухай хуулийн 14.1.2-т энэ тухай тодоос тод цагаан дээр хараар бичсэн. Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, ху¬раамж, төлбөрөө төлөөгүй бол тендерт оролцогчийг ерөнхий нөх¬цөл хангаагүй хэмээн үзэж орол¬цуулахгүй гэж байгаа. Гэтэл "Саусгоби Сэндс” нь элдэв арга заль хэрэглэн оролцсоноор тендерийн эрхийг авсан байгаа юм. 
Баримт 16.Тэднийг тендерт оролцуулах ганцхан шалтгаан байсан нь Монгол Улсын Засгийн газартай тохиролцсон явдал. Тус компани тө¬лөх ёстой 35 тэрбум төгрөгөөсөө ердөө 15 тэрбумыг нь 2016, 2017 онд хуваан төлжээ. Харин үлдсэн 20 тэрбумыг "Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд өөрийн зардал, хүн хүчээр олборлолт явуулж барагдуулах шийдвэр гаргасан. Ингээд ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг "Эрдэнэс Та¬ван¬толгой” компанид даалгасан аж. Нэг үгээр хэлбэл, Засгийн газар болон шүүхийн шийдвэрээр "Саусгоби Сэндс” Тавантолгойн Баруун Цанхийн уурхайд ямар ч тендергүй шууд олборлолт хийхээр баяр хөөртэйгөөр орсон хэрэг. Энэ нь, хууль зөрчсөний шийтгэл бус бараг л бэлэг гэж хэлж болохоор. 
Баримт 17.Монгол Улсын төр засаг ч уужуу дотортой, өрөвч юм уу гэж харагдахаар байгаа юм. Эх орных нь газар доорхи баялгийг хаман авч халаасаа дүүргэж, хууль цаазыг уландаа гишгэлсэн нөхдүүдийг, аж ахуйн нэгжийг уучилж нигүүлсээд л. Бүр өрөө төлөх арга замыг нь ч зааж байх жишээтэй. Төрийн тэргүүн нь хүртэл гэмтнүүдийн толгойг илсэн нь үүнийг бататгах том жишээ. 
Баримт 18.АНУ-ын иргэн Жастин Капла, Филиппин улсын харьяат Кристебал Ж.Дэвид, Хилармон В.Кажухом нарт эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхээс таван жил  арван сар болон 5.6 жилийн хорих ял сонсгосон. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч гэмтнүүдийг ивээлдээ багтааж, өршөөл үзүүлэв. Уужуухан дотортой монголоо гэдэг эндээс л харагдана. Харин харийн орны нөхдүүд үүнийг дуулгамагч эх орон руугаа эрх чөлөөтэй боллоо хэмээн исгэрсээр алга болсон. 
Баримт 19."Саусгоби сэндс”-ийн толгойг илснээр "Эрдэнэс-Тавантолгой” компанийн үйлдвэрлэлийн бүтээмж унаж, технологийн горим алдагдах магадлалтай гэж үзэж байгаа юм. Гаднын компани зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолтыг явуулна, цалин хөлс, үйлдвэрлэлийн зардал, машин техникийн засварыг өөрсдөө хариуцна гэж сайхан амлаж байгаа ч "Бороо гоулд”-ын гашуун түүхийг давтахгүй гэх баталгаа байхгүй гэдгийг тухайн үед учир мэдэх хүмүүс ярьж байсан. 
Баримт 20.Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн хүмүүс маш олон байсан. Өрийг нь даруулах гэж толгойг нь иллээ гэж бухимдсан нь цөөнгүй. Тодруулбал, Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар энэ шийдвэрт эгдүүцэн ""Саусгоби сэндс”-ийн толгой нь Хятад компани. Гэтэл энэ компанийн өрийг даруулахын тулд "Эрдэнэс Таван толгой”-н Баруун цанхид олборлолтын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчихлөө” хэмээн мэдэгдэж байлаа.
Баримт 21.Ашигт малтмалын хуулиар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөөр олгосон талбайн гектар тутамд тодорхой зардлаар хайгуул хийх үүрэгтэй. "Саусгоби сэндс” тусгай зөвшөөрлийн 7-9 дэх жилдээ 1.5 ам.долларын хайгуулын ажил хийх ёстой байсан ч Монголын хуулийг биелүүлээгүй нь 2013 онд тогтоогдсон. АМГ "Саусгоби”-гийн дөрвөн тусгай зөвшөөрлийг ийм шалтгаанаар цуцлах дүгнэлт гаргаж байж. 
Баримт 22.Компанийн эрх ашгийн хамгаалсан хүмүүс төрд шургалсан гэх яриа бий. Тиймээс ч эрх мэдлээ хэтрүүлж, хууль журам зөрчдөг байсан талаар ярих хүн олон. Мэдээж хамгаалалтгүй байсан бол хууль зөрчигч аж ахуйн нэгж нэмж лиценз эзэмших боломжгүй болох нь гарцаагүй. Гэхдээ Саусгоби сэндсийнхэн Монголын улс төрд дархлаа тогтоосон учир хэд хэдэн лиценз нэмж эзэмших эрхтэй болсон гэдэг. Ер нь, татварын өртэй, зөрчил гаргадаг байгууллагын үйл ажиллагааг нь автоматаар дэмжих ганц нөхцөл нь төрийн дээдсүүдийн нөлөөлөл гэдгийг хэн ч мэднэ.
Баримт 23.Олон асуудал дагуулсан компани өч төчнөөн шагнал гардан авч байжээ. Ямар учраас тэднийг шагнаж урамшуулдаг байсан нь хачирхалтай. Монгол Улсын хууль дүрмийг дагаж мөрдөөгүй учраас, гарамгай сайн зөрчдөг болохоор шагнадаг байсан юм уу гэх бодол ч төрөх. Хамгийн сүүлийн шагналуудаас толилуулбал, МХАҮТ-ын шагнал "Монгол Улсын болон орон нутгийн төсөвт хамгийн их хувь нэмэр оруулсан гадаадын хөрөнгө оруулагч” номинацийн "Торгоны зам” шагнал, НДЕГ-ын шагнал "Нийслэлийн шилдэг шимтгэл төлөгч ажил олгогч” байгууллагаар тус тус 2016 онд шалгарсан нь тод харагдах. Үүнээс гадна хамгийн хачирхалтай нь 2015 онд сүүлийн таван жилд улсад төлсөн татвараараа Монгол Улсын "ТОП 100 Татвар төлөгч” аж ахуйн нэгж байгууллага болжээ. Нөгөө хууль зөрчөөд татвараас бултан, залилангийн хэрэгт орооцолдсон компани яаж шалгарчихсан юм бол. 
Баримт 24.Хүрз, шуудай ганзгалан ирээд хөрсөн доорхи баялгийг маань ухаж, уул нуруу, ус шандыг бохирдуулах гадаадын нөхдүүдэд тал засч хэр удах юм бол Монгол Улсын төр, засаг. Эх орныхоо, өөрсдийн баялгаа ухуулж, төнхүүлснийхээ төлөө бид хэдийг халаасалж, тэд хэдий хэмжээний хөрөнгө хуримтлуулж байгаа билээ. Хөргөгчнөөсөө хажуу айлын хүндээ мах, хоол хүнсний бүтээгдэхүүн зүгээр гаргаад өгчихдөг билүү бид. Эсвэл хэн нэгэн танай гэрт дураараа аашлан орж ирээд хамаг юмыг чинь авч гарахдаа өргөж даахгүй нь заримыг үлдээе гэхэд дуугүй суудаг уу. Монгол Улсын төр нэг ийм л дүр зурагтай. Харин харийн нөхдүүд хуулиас гадуур, дураараа аашилсаар л байна. Олонд алдар цуугаа мандуулсан Саусгоби сэндс өнөөдөр ч эх нутгийн минь хөрс шорооноос олсон баялгаар хэтэвчээ зуузаатгасаар байгаа. Харин бидэнд хэдий хэмжээний хувь ноогдож байна вэ. Үүгээр ч зогсохгүй тэднийг шагнаж урамшуулан, тал зассаар байгаа нь хачирхалтай.

 
 
 

ЗАЛИЛАНГИЙН ХЭРГЭЭР ШҮҮХЭЭС ЯЛ ЗЭМ СОНСОЖ БАЙСАН “САУСГОБИ СЭНДС”-ИЙН 24 БАРИМТ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани