Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.Уртнасан: Бурхан Халдун уул дэлхийд ганцхан, тэр нь Монголд байгааг ЮНЕСКО баталсан

 

Н.Уртнасан: Бурхан Халдун уул дэлхийд ганцхан, тэр нь Монголд байгааг ЮНЕСКО баталсан"Зууны мэдээ сонин”  "Нууц товчооны нууцаас” буландаа Улаанбаатар Эрдэм их сургуулийн эрдэмтэн, багш нарын ярилцлагыг цувралаар хүргэж байгаа билээ. Тус сургуулийн багш, судлаачид  Монголын нууц товчоо”-г судалж, эрдэм  шинжилгээний  дорвитой бүтээлүүд туурвисан. Сургалт-судалгааг хослуулснаар сургалтын  чанарын гол үзүүлэлт болдог аж.  Энэ удаа тус сургуулийн зөвлөх багш, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга   Н.Уртнасантай  ярилцсан юм.

-Улаанбаатар Эрдэм сургуульд "Нууц товчоо судлал”-ын  жижиг төв байна гэж хэлж  болохоор санагддаг. Энэ танай  сур­гуулийн бусдаас ялгарах  онцлог уу?
-Манай сургууль өнгөр­сөн жил  20 жилийн ойгоо хийсэн. Сүүлийн үеийн сургууль боловч арвин туршлагатай, олон  чадвартай боловсон хүчин  бэлтгэж  гаргасан. Хувийн их сургуулиуд  дотор хүндтэй байр эзэл­дэг. Сургуулийн онцлог нь зөвхөн сургалт гэхээс илүү эрдэм, шинжилгээ, судал­гааны чиглэлд их сургуулийн статуст дөхүүлэх бодлого барьж ажилладаг. Оюутнуудыг зөвхөн мэдлэгээр зэвсэглэх  бус  мэдлэгээ амьдралд хэрхэн хэрэгжүүлж сурах  чадварыг бий болгохыг зорьдог.

Манай сургууль нийгэм, эдийн засаг, техник, сэтгүүлзүй гээд  хэд хэдэн салбартай,  өөр, өөрийн өнгө аястай сургалтын аргууд  хэрэглэдэг. Төгсөгчдийн 90 гаруй хувь ажлын байраа төвөггүй олчихдог, иймд хүүхэд, залуус элсэн орох сонирхолтой байдаг. Багш нарын 40-50  хувь нь эрдэмтэн, доктор, профессорууд.  Тэр дотор "Монголын нууц товчоо”-г судалж, дорвитой бүтээл бичиж, нийтлүүлсэн эрдэмтэн, судлаач цөөнгүй. Сур­галтын чанар багш нарын ур чадвараас ха­маарна гэж үзэхэд багш нарынх нь 40-50 хувь суд­лаач, эрдэмтэн, докто­руудтай сургууль цөөхөн байх аа.

-Та философи, соёл судлалын чиглэлээр  судалгаа хийж  байна уу?
-Миний судалгаа философи, соёл судлалаас гадна Монголын соёлын өвүүдийн үндэслэлийг гаргаж, номинацийг бичиж, Дэлхийн өвийн хороо буюу ЮНЕСКО-д явуулж бүртгүүлэх ажлыг 20-оод жил эрхэллээ.  Орхоны хөндийн  соёлын өвийн дурсгалт газрыг дэлхийн өвд бүртгүүлэх үндэслэлийг гаргаж бүртгүүлсэн. Монгол Алтайн хадны зургуудын номинацийг бичиж, дэлхийн өвд бүртгүүллээ.

Хамгийн сүүлд Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилга шүтлэгтэй газар нутгийн өвийн номинацийг бичиж, 2015 онд дэлхийн өвд бүртгүүллээ. Миний судалгааны гол нь  Бурхан Халдун уул руу чиглэсэн. Түүхийн үүднээс Бурхан Халдун уул мөн гэдгийг тогтоож, дэлхий дахины онцгой үнэ цэнэтэй уул гэдгийг баталсан. Дэлхийн өвд баримттай, нотолгоотой дурсгалыг бүртгэж авдаг.

Иймд Бурхан Халдун уул бол эртнээс монголчууд тахиж ирсэн уул гарцаагүй мөн гэдгийг баримтаар нотолж гаргаж тавьсан. Үүнд түүхийн эх сурвалжууд онцгой чухал ач холбогдолтой байсан. Түүний дотор Бурхан Халдун уул энэ мөн, дэлхийн түүхэнд ийм үнэ цэнэтэй гэдгийг   "Монголын нууц товчоо”  зохиол бараг 50 хувийг нь  баталж өгсөн. Яагаад гэвэл, "Монголын нууц товчоо”-нд  энэ уулын тухай нийт 27 удаа дурдсан байдаг.

Орхоны хөндийн  соёлын өвийн дурсгалт газрыг дэлхийн өвд бүртгүүлэх үндэслэлийг гаргаж бүртгүүлсэн

Бурхан Халдун уулыг  эртнээс нааш тахилга шүтлэгтэй гэдгийг яаж батлав гэвэл "Монголын нууц товчоо”-нд Чингис хаан өөрийн биеэр Бурхан Халдун ууландаа мөргөж, монголчууд, үр хойчис өглөө бүр, өдөр бүр мөргөж тахиж шүтэж бай гэж захисан ганц уул шүү дээ. Түүнийг  27 удаа  дурдсан эх зохиол дотор мөн олон  түүхэн газрын нэр дурдагдсан.   Хэрлэн, Онон голын тухай бас олонтаа дурдсан.  Бурхан Халдун уулыг уг зохиолд Гурван голын эхэнд байдаг гэсэн нь бий. Тэгэхээр дэлхийн өвд бүртгүүлсэн Бурхан Халдун уул бол гарцаагүй Чингис хааны тахиж шүтэж, зарлигдсан уул мөн гэдгийг "Монголын нууц товчоо” баталж байгаа юм.

-Гэхдээ сүүлийн үед Казахстан, Хятад, Оросын урд хэсгээр Бурхан Халдун уул манай нутагт байна гэж судлаач, эрдэмтэн гэх хүмүүс зарласан шүү дээ?
-Тийм учраас бид "Бурхан Халдун Монголд байгаа энэ уул мөн” гэдгийг батлахыг зорьсон юм шүү дээ. Тэгээд дэлхийн өвд бүртгүүлж чадсан.

-Зарим хүн Бурхан  Халдун нэртэй уул олон газарт байдаг  юм шигээр мэдээлдэг?
-Манайд л гэхэд Хэнтийн  ууланд хоёр гурван газарт Бурхан Халдун байна ч гэлцдэг. Тийм байж болно. Гэхдээ Чингис хааны шүтэж, монголчуудын өнөөг хүр­тэл тахиж шүтэж ир­сэн Бурхан Халдун бол энэ уул юм гэдгийг бид нотолсон.

-Ингэхэд "Монголын нууц товчоо”-ноос өөр ямар нотолгоо  байдаг  вэ? 
-Монголчууд аливаа уулыг шүтэн бишрэхдээ орой дээр нь аль өндөрлөг газарт нь овоо босгодог. Хэнтийн  нуруунд бэлдээ, дунд, орой дээрээ гурван овоо босгож, тахин шүтдэг, ном хурдаг, бөө мөргөл явуулдаг  газар ганцхан. Мөргөх, шүтэх, бишрэх гурван газрыг бий болгосон байна шүү дээ. Бусад ууланд ийм зүйл байхгүй. Тэгэхээр Чингис хааны үеэс, магадгүй түүнээс өмнө ч байж болно,

Бурхан Халдун уулыг шүтэж, хойч үед ч шүтсээр ирсэн шүтлэгийн гол хэрэглэгдэхүүн овоог тэнд босгосон  нь бас нэг нотолгоо. Дунд овоон дээр түүхийн эх сурвалжид, тодруулбал, Чингис хааны ач хүү Бурхан Халдун уулыг шүтээн болгож, тахилын сүм босгосон гэж гардаг. Тэгвэл Дунд овоон дээр тахилын сүм байсан ул мөр, сүмийн дээврийн шавар ваарны хэлтэрхий, туурьны үлдэгдэл байдаг нь бас нэг баталгаа юм.

-Сүүлийн үед та ямар судалгаа хийж байна?
-Монголын, монгол үндэстний  биет бус соёлын өвийн талаар судалгаа хийж байна.  "Биет бус соёлын өв” судалгааны лавлах  ном гаргасан. "Монгол ардын үндэсний уртын дуу” гэсэн ном гаргалаа. Өн­гөр­сөн хоёр жилд Монголын биет бус соёлын өв, жишээлбэл, хөхүүрийн монгол айраг, морин хуурын уламжлалт урлаг, уртын дуу, хөөмий, уул ус тахидаг монгол зан  заншил, монгол гэр түүний урлал гэх мэтчилэн арван кино хийсэн. Нэг кино нь 25-45 минутын баримтат кино юм. Үүгээрээ Киргизэд бол­сон олон улсын фес­тивальд оролцсон. Дэлхийн биет бус өвийн хорооны хурлын үеэр зохион байгуулсан Төв Азийн биет бус соёлын өвийн видео үзэсгэлэнд орол­цож олон улсад  сонирхуулсан.

-Танай сургуулийн багш нар ямар судалгаанд ан­хаарлаа хандуулж байна?
-Соёлын гавьяат зүт­гэл­тэн, судлаач Т.Баасан­сүрэн "Монголын нууц товчоо” гэсэн том ном бичсэн. Энэ зохиол нь нийтлэлийн нэг хэлбэр  гэсэн агуулгатай. Маш сайн судалгааны материал оруулсан, их хөдөлмөр зарж бүтээсэн ийм ном сүүлийн хоёр жилд гарсан. Манай сургуулийн багш нар дотор "Монголын нууц товчоо”-г  тал бүрээс нь судалдаг эрдэмтэн, багш нар  цөөнгүй бий.

Ч.Үл-олдох

Зууны мэдээ
Н.Уртнасан: Бурхан Халдун уул дэлхийд ганцхан, тэр нь Монголд байгааг ЮНЕСКО баталсан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани