Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Бямбасайхан ба Дубайн гэрээ

Б.Бямбасайхан ба Дубайн гэрээС.САРУУЛ

2015 оны тавдугаар сарын 21-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират улсад айлчлаад  Чингис хаан олон улсын нисэх буудалд буунгуутаа хэвлэлийн бага хурал зарлаж байв. Тэрээр "Арабын Нэгдсэн Эмират Улсад хийсэн айлчлалаас аяны богц дүүрэн ирлээ. Оюутолгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлтийн төлөвлөгөөнд Дубай хотноо гарын үсэг зурлаа. Улаанбаатар хот, Өмнөговь аймаг, Сингапур, Лондон хотод хэлэлцээрүүд үргэлжилж Дубайд дууссан. Дэлхийн санхүү, эдийн засгийн том төв Дубайд Оюутолгойн төсөл үргэлжлэх шийдвэр гарсан нь олон улсад хурдтай цацагдлаа” хэмээж байв. Тэгвэл өнөөдөр Дубайн гэрээний асуудлыг хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэллээ. Тухайн үед "Эрдэнэс-Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Дубайн гэрээнд биечлэн гарын үсэг зурсан Б.Бямбасайханыг АТГ-аас өчигдөр баривчиллаа. Түүнчлэн Б.Ариунсанг АТГ-аас мөн баривчилжээ. Ч.Сайханбилэг Засгийн газрыг тэргүүлж байхдаа Дубайн гэрээнд гарын үсэг зурахад Монгол Улсын сайд бөгөөд ЗГХЭГ-ын даргаар С.Баярцогт,  Сангийн сайдаар Ж.Эрдэнэбат, Татварын ерөнхий газрын даргаар Б.Ариунсан ажиллаж байсан юм. Ийнхүү Дубайн гэрээг үзэглэхэд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг АТГ-аас шалгаж эхэллээ. Үүнтэй холбогдуулан Дубайн гэрээг үзэглэхтэй холбогдуулан хэн юу хэлж, ямар мэдэгдэл хийж байсныг тоймлон хүргэж байна. Мөн Дубайн гэрээ Монголд ямар ашигтай талаар Ерөнхий асан Ч.Сайханбилэгийн мэдэгдлийг хүргэж байна.

Оюутолгойд хутгалдах шаардлагагүй

Ч.Сайханбилэг  (Ерөнхий сайд асан)

-Өнөөдрөөс эхлээд Оюутолгой эдийн засаг болон компани хоорондын асуудал болно. Тиймээс улс эх орноо боддог л юм бол өнөөдөр улстөрчид Оюутолгойн асуудалд хутгалдах шаардлагагүй. Одоо Оюутолгойг зүгээр л орхих хэрэгтэй ийм цаг ирсэн. "Эрдэнэт үйлдвэр”-тэй адилхан Оюутолгой гэдэг ийм том бүтээн байгуулалт, энэ том үйлдвэр маань өөрөө үргэлжлүүлж ажиллах шаардлагатай болсон. Оюутолгойн далд уурхайг эхлүүлэхтэй холбогдуулаад хэд, хэдэн зүйлүүдийг хэлье.  2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх асуудал аль аль талаасаа тавигдаагүй. Мэдээж аль, аль талд нь хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт байгаа. Энэ хэлэлцээрийн явцад хөндөгдөөгүй. 2009 оныхоо гэрээг үндэслэж явсан. Далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлуудаа ярилцсан. Хоёр тэрбумын хэтрэлтийн асуудлыг 2009 оны ТЭЗҮ-ээр ярьдаг. Бид аль, аль талаасаа ярьсаар байгаад 1.2 тэрбумын ТЭЗҮ-ийн хэтрэлт дээр удирдлагын зардлын төлбөр төлье, бусад дээр нь төлөхгүй гэдэг дээр хоёр тал тохиролцсон байгаа. Монголын талд ашигтай болсон бас нэг зүйл бол удирдлагын менежментийн зардлыг зургаан хувиар тогтоосон байсан. Үүнийг далд уурхайн бүтээн байгуулалтын үйл явц үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувь дээр буулгаж барихаар тохиролцож чадсан. Дараагийн нэг асуудал бол бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой болж байгаа. Хоёр талаасаа хоёр, хоёр хүн оруулсан. Монголын талын хүн ахлаад одоо цаашид Оюутолгойн уурхай дээр хийх бүх зардалд хоёр тал болон Монголын Засгийн газар өөрийнхөө хяналтыг тавих бололцоотой болсон. Та бүхэн 53:47 гэсэн тоог байнга сонсож байсан байх. Монголын тал энэ төслийн хуучин 53 хувь, "Рио тинто”-гийн тал 47 хувийг авна гэсэн зарчим өмнө нь ямар нэгэн баримт бичгэн дээр огт засагдаагүй байсан. Одоо бид далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөндөө энэ заалтыг албан ёсоор тусгасан байгаа. Хоёр талаас бүх тооцоонуудаа нэгтгэсэн.

2015.05.21

Ч.Сайханбилэгийг огцруулна

Г.Уянга  (Ерөнхийлөгчийн зөвлөх)

-Анх Оюутолгойн гэрээг байгуулахад гэрээн дээрээ дөрвөн тэрбум доллар шаардагдана гэж заасан. Харин засвартайгаар хүлээн авсан ТЭЗҮ-д 5.1 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардагдана гэж тусгасан. Үүнд ил уурхай, далд уурхайн 1.5 тэрбум доллар, баяжуулах фабрик, хаягдлын аж ахуй, цахилгаан станц, дэд бүтэц, эзэмшигчийн зардал, шууд бус зардал, валютын ханшны зардал, бусад эрсдэл гэх мэт бүх эрсдэлийг тооцоолсон. Гэтэл дахиад зөвхөн далд уурхайд зориулж 4.7 тэрбум доллар зарцуулна гэж байна.

Үүний 34 хувийг монголчууд бид төлнө. Оюутолгой анхны хөрөнгө оруулалтын 5.1 тэрбум доллараа нөхөөд дуусмагц Монголын тал 51-ээс доошгүй хувийг эзэмших ёстой гэсэн шийдвэрийг УИХ гарсан байхад Засгийн газар нэмж өр тавих асуудлыг ганцаараа шийдвэрлэж байгаа нь эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг гэж үзэж байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болох үед би Оюутолгойн гэрээг муу явуулбал өөрийн биеэр өргөн барина гэж хэлсэн. Тиймээс би өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргаж байна.

2015.05.20

Баялгийн мөнгө орж ирэхгүй

Ц.Даваасүрэн  (Эрчим хүчний сайд)

-Хөрөнгө оруулалтын дүнг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлж Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын зурсан байна. Оюутолгой үр ашиггүй байгааг та бид мэднэ. Тиймээс Оюутолгойн үр ашгийг дээшлүүлэх асуудал яригдсангүй. Нийт борлуулалтын 4-5 хувь Монголд үлдэж байна. Бидэнд баялгийн мөнгө орж ирэхгүй, дусал шиг 4-5 хувь л орж ирж байгаа. Энэ бол буруу юм. Оюутолгой хөрөнгө оруулалт биш зээл шүү. Бид анхны хөрөнгө оруулалтын зээлээр өдөрт нэг сая ам.долларын зээлийн хүү, төлбөр төлж байгаа. Гаднынхан аймшигтай тархи угаадаг юм байна. Ашиггүй гэрээг ахиад нэг шат ахиуллаа. "Оюутолгой” компанитай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд 2017 оны долоодугаар сараас өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ зөвхөн дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах үүргийг хүлээсэн. Гэтэл яагаад өнгөрсөн оны долоодугаар сараас эрчим хүчээ авч эхэлсэнгүй вэ гэдэг асуудал гарч байгаа юм. Тэгвэл Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ хэмээх хууль зөрчсөн гэрээнээс болж эрчим хүчээ аваагүй.

2015.05.21

С.Ганбаатар: Дубайн гэрээ хийгдвэл Монгол Улс өрийн барьцаанд газар нутгаа өгнө

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар тухайн үед УИХ-ын гишүүн байхдаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын нэгдсэн Эмират улсад үзэглэсэн Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээг  ажил урагшлуулсан бус ухраасан зүйл болсон талаар мэдээлэл хийж байв. Тэрээр "Монгол Улсад дараах хор уршиг тарихаар байна гэв.Тус гэрээний 4.4-т зааснаар 2010, 2011, 2012, 2013, 2014 оны санхүүгийн тайланг Сангийн яам  тав хоногийн дотор баталгаажуулахыг тулгасан байна. Үүний цаана Монгол  ойролцоо тооцоогоор зургаан тэрбум ам.долларын хохирол хүлээх болж байна.  Тус гэрээ  батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, зээл, зээлийн хүүгийн зардал өсч Оюутолгой төслөөс Монголын талын авах ногдол авах ашиг 2048 он хүртэл 0 хувь болох ба татвар ногдох орлого буурна. Үндсэндээ 8.1 тэрбум ам.долларын зээлийн өр, барьцаанд Монгол улсын газар нутаг, ашигт малтмалын орд тавигдах эрсдэл учрахаар байна.  Гэрээ нь хэрэгжиж эхэлбэл Рио Тинто хөрөнгө оруулагч биш зээл зуучлагчийн үүргээ биелүүлж,Монголын ирээдүй давхар өр, зээлийн барьцаанд орж газар нутгаараа дэнчин тавьж, ашигт малтмалынхаа үр өгөөжийг хүртэх хугацаа улам илүү үргэлжлэх болно. Мөн манай улсын төсвийн уналттай байдлыг ашиглан тэнцвэргүй нөхцөл бүхий тулгалтыг гэж байна” гэлээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувьд тус гэрээг хийгдэхээс өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт албан бичиг хүргүүлж, "Гарын үсэг зурах гэж буй гэрээгээ сайн судалж үзнэ үү” хэмээн хүсч байсныг энэ үеэр хэлж байв.

2015.06.25

МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг Дубайн гэрээгээр нээллттэй хэлэлцүүлэг хийхийг шаардав

УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга Ёс” эвслийн бүлэг Ерөнхий сайдын Дубайд хийсэн Оюутолгойн гэрээг эсэргүүцсээр ирсэн. Өмнө нь "Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”- нэртэй гэрээний тухай мэдэгдэл гаргаж, Монгол Улсад нэн хохиролтой хийгдсэн гэрээний зүйл, заалтад засвар, өөрчлөлт оруулж сайжруулах ажлыг 14 хоногийн хугацаанд багтаан хийж гүйцэтгэн дүнг УИХ-д илтгэхийг Засгийн Газраас шаардаж байв. "Шударга Ёс” эвслийн бүлгээс " "Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”- нэртэй гэрээний талаар нээлттэй хэлэлцүүлэг явуулж ард иргэдэд мэдээлэл өгөх, эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын саналыг сонсох зорилгоор Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо нээлттэй сонсголыг зохион байгуулж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
"Оюу толгой ХХК-ний ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд, хөрөнгө оруулалтын гэрээ, НӨОДТХНГ (нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ) -нд тусгагдсан Оюу толгой ХХК-ний эрхүүд болон тухайн компанийн үл хөдлөх хөрөнгүүд”-ийг хамруулж банкны зээлийн барьцаанд тавих эрхийг энэ гэрээгээр олгосон байна.
Мөн  "төлөвлөгөө”- ний бусад заалт Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл баримтлал бусад холбогдох хууль эрхийн актуудыг зөрчсөн эсэх, Монгол Улсад ашиггүй гэрээнд гарын үсэг зурах эрх олгосон, тийм чиглэл заалт өгсөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар болон гэрээнд гарын үсэг зурахад оролцсон эрх бүхий албан тушаалтныг хууль зөрчсөн эсэх тухай асуудлаар холбогдох байгууллагуудаар шалгуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”- нэртэй гэрээний Монгол Улсад хохиролтой үр дагавартай зүйл, заалтыг засаж сайжруулах бололцоо олгосоор байхад санаачилга гаргахгүй байгаа Засгийн газарт хариуцлага тооцох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ мэдэгдэж байна.
УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга Ёс” эвслийн бүлэг Оюу толгой төслийг Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах талуудад харилцан ашигтай, Монголчуудад өгөөжтэй байх нөхцөлөөр уг гэрээг сайжруулах  байр суурин дээрээ цаашид хатуу зогсох болно гэдгээ үүгээр дахин нотолж байна”  гэжээ.

2015.06.05

МАН Дубайн гэрээг шалгах Ажлын хэсэг байгуулав

Засагт хамтарсан МАН-ынхан "Дубайн гэрээ”-г шалгах ажлын хэсэг байгуулсан юм. Гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Оюутолгойн ТУЗ-ийн Монголын талын гишүүнээр ажиллаж байсанУул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн нарын багтсан ажлын хэсэг дүгнэлтээ урьдчилсан байдлаар гаргаж бүлэгтээ танилцуулсан байна. Уг урьдчилсан дүгнэлтэд, "Дубайн гэрээ”-гарваад зүйлээр Монголд хохиролтой, Монголын эрх ашгийг зөрчиж байна гэж үзсэн байна.  Ажлын хэсгийн дүгнэлтэд ".Энэ "гэрээ”-гээр 4.2 тэрбум долларыг гаднын банкуудаас авах болж байгаа. Ерөнхий сайдын тайлбар хийгээд олон нийт уг 4.2 тэрбум долларыг далд уурхайн бүтээн байуулалтад зориулж Оюутолгой компани авна гэж ойлгож байгаа. Гэтэл "Дубайн гэрээ”-гээр бол 4.2 тэрбум долларыг Оюутолгой төсөлд бус, "Рио Тинто” компанид татан төвлөрүүлж ашиглахаар тусгажээ. Энэ нь Монголд хохиролтой бөгөөд, уг зээлийг Рио Тинто ”толгой компани” гэдгээр өөр дээрээ авч зарцуулаад хүү, хураамжийг нь Оюутолгой ХХК төлөхөөр болжбайгаа нь олон улсын дүрэм журам, бизнесийн хэм хэмжээнээс давсан үйлдэл гэж ажлын хэсэг дүгнэжээ. Оюутолгой компанийн нэрээр авч байгаа учраас уг зээлийн 34 хувийг Монголын тал төлөх юм. Оюутолгой компанийн нийт хөрөнгийн 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг. Тийм учраас Засгийн газрын хөрөнгийг барьцаалах болбол УИХ-аас заавал зөвшөөрөл авах тухай хуулийн хэд хэдэн заалт байдаг юм байна. Гэтэл энэ зөвшөөрлийг авалгүйгээр УИХ-ын бүрэн эрхэнд халдаж Оюутолгойн компанийн хөрөнгө, ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалан зээл авахаар болсон нь хууль зөрчсний дээр Монголын талыг эрсдэлд орууллаа гэжээ.Өөрөөр хэлбэл, Монголын парламентын мэдэх асуудлыг УИХ-ын өмнөөс "Эрдэнэс-Оюутолгой” компани шийдэж байгаа нь хуулийн зөрчил болсон бололтой. 2010 онд баталсан ТЭЗҮ-гээр бол Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх өгөөж нэрлэсэн үн цэнээр 53 хувь гэж байжээ. Харин сая "Дубайн гэрээ”-гээр нийт үр өгөөжийн 53 хувь гэж томъёолсон нь Монголын талын хүртэх өгөжийг тодорхойгүй болголоо гэсэн байна” гэж мэдэгдэж байв.

2018.02.21

Дубайгаас ирэхэд нь л мэдсэн

Л.Эрхэмбаяр  (АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан)

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр цахим хуудсандаа "Дубайн гэрээг ардчилсан намд хэлээгүй. Ч.Сайханбилэг өөрөө явж хийсэн. Би намын Ерөнхий нарийн бичгийн байсан үе. Дубайгаас ирэхэд нь л мэдсэн юмдаг. З.Энхболд дарга ч тийм л болов уу гэж таамаглаж байна. Засгийн газрын шийдвэрийн зөв, бурууг тэргүүн нь, салбар хариуцсан сайд нь шууд хүлээдэг байх ёстой. Дубайн гэрээ сайн бол гавьяаг нь саар бол хариуцлагыг Ч.Сайханбилэг үүрэх учиртай. Аливаа буруу шийдвэрийг намаараа талцаж өмгөөлж хамгаалдаг муу зуршлыг улстөрийн намууд, гишүүд дэмжигчид халах цаг нь болчихлоо. Алийн болгон намын далбаан дор мууг хаацайлах вэ. Өмнө нь хийж байхгүй яасан юм гэсэн олон коммент бичигдэх нь ойлгомжтой. Тийм бодолтой иргэдэд зориулж хэлэхэд улс төрийн намуудад гүйцэтгэх эрх мэдэл байдаггүй юм. Шийдвэрийг /мөнгийг/эцсийн эцэст Ерөнхий сайд, салбарын сайд, нэгдүгээр гарын үсэг зурж байгаа томилогдсон эрх мэдэлтнүүд гаргадаг юм. Хариуцлагыг тэдэнтэй шууд халзагнаж тооцох ёстойг иргэд олон түмэн мэдтүгэй гэж бодном. Буруу шийдвэр гаргагчид шийдвэрээ аль болох улс төр болгож төөрөлдүүлэх, намаар хамгаалуулах, нам тэгсэн ингэсэн гэж бухах нийтлэг хандлагатай” гэсэн байна.

2018.02.19

 

Хууль зөрчсөн зүйл байхгүй

Б.Бямбасайхан  ("Эрдэнэс-Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан)

-Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө нь анхны Хөрөнгө оруулалтын гэрээнд ямар ч өөрчлөлт оруулаагүй, харин тодотгосон. Уг төлөвлөгөөний 8.3-т "Энэхүү төлөвлөгөөг Монгол Улсын хууль тогтоомж, 2009 онд УИХ-аар батлуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээний хүрээнд зохицуулж, тайлбарлана” гэж тусгасан байгаа. Анхны Хөрөнгө оруулалтын гэрээнд Засгийн газрын гишүүд гарын үсэг зурсан, харин энэхүү төлөвлөгөөнд Хувь нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд гарын үсэг зурсан

2016.01.21

"ОЮУТОЛГОЙ” ХЭЗЭЭ АШИГТАЙ АЖИЛЛАХ ВЭ ГЭДГЭЭС ИХЭЭХЭН ШАЛТГААЛНА

ЖАН СЕБАСТЬЯН ЖАК ("Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал)

-Бизнесийн байгууллага хувь нийлүүлэгчид ногдол ашиг тараахын тулд ашигтай ажиллаж эхлэх ёстой. Өнөөдрийн байдлаар Оюутолгойд долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байна. Үүнээс гадна гүний уурхайд таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан. Хувь нийлүүлэгчдийн сонирхол ижил. "Оюутолгой” аль болох богино хугацаанд ашигтай ажиллаж хувь нийлүүлэгчдэд ногдол ашиг тараах ёстой. Нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар энэхүү төслийн 34 хувийг эзэмшихдээ өөрийн хувь эзэмшилд ногдох хөрөнгө оруулалтыг хийгээгүй. Харин ирээдүйд олох ногдол ашгаасаа төлөх сонголт хийсэн.

Гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийхийн тулд олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран төслийн санхүүжилт босгосон. Энэхүү төслийн санхүүжилт гаргасан байгууллагууд зээлээ эргүүлж авна шүү дээ. Зах зээлийн хүчин зүйлсээс их хамаарна. Нөгөөтээгүүр "Оюутолгой” компани хэзээ ашигтай ажиллах вэ гэдгээс ихээхэн шалтгаална. Монгол Улсад өнөөдөр эл төсөл шууд болон шууд бус утгаар өгөөжөө өгч байгааг дахин хэлье. Асуудалд том зургаар, алсын хараатай хандах хэрэгтэй гэж бодож байна. "Оюутолгой ч дэлхийн хэмжээний уурхай болгосны дараа хувь нийлүүлэгчид өгөөж егөх асуудлыг хөндөх нь зүйтэй болов уу.

2017.10.04

Дубайн гэрээг шалгана

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Оюутолгойн асуудлаархи Дубайн гэрээг шалгаж үзнэ. Үнэхээр хууль бус  зүйл байгаа бол хууль, олон улсын гэрээнд нийцүүлэх ёстой гэж бодож байна. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулна. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ-аар гаргуулна.

Эх сурвалж: www.polit.mn


Б.Бямбасайхан ба Дубайн гэрээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани