Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн тусгай цуваа хил дээрээс буцжээ

Өмнийн говийн Оюутолгойгоос хилийн зүгт хөдөлсөн тусгай ачаатай хэдэн машин хил дээрээс уурхай руугаа буцжээ. Үүнийг гайхсан пост, коммент сошиал сүлжээнд харагдлаа. Үүр шөнөөр тусгай замаар шууд Хятад руу гардаг цуваа ийнхүү гэнэт буцсанд тэр хавийн жолооч нар элдвийн таамаг дэвшүүлжээ.

 

Оюутолгойн тусгай цуваа хил дээрээс буцжээ

... С.Баярцогт баривчлагдсан, одоо Оюутолгой гацнаа .... Ямар эрдэнэсээ гаргаад байгаагаа төр одооноос шалгадаг болж байгаа гэнээ....  Цэнэг гарсан юм болов уу зэрэг ёжилсон гайхсан сэтгэгдлүүд хөвөрчээ.  Оюутолгой бол Ганц модны боомтоор ачаатай машинаа шууд гаргадаг тусгай замтай.  Мөн өөртөө л цахилгаан дулаантай. Шөнөдөө бол гэрэл чийдэн гялалзан харагдах нь тог цахилгаангүй өмнийн говьдоо бол диваажин харагдана. Харин энэ диваажинг тойрсон шуугиан дуулианыг харахад  Оюутолгой  дээр нэг юм болох нь дээ гэж хардах нөхцөл үүсчээ.

 

Он дамжаад МАН-ын засаг солигдоход уул уурхайн дэд сайдын цочир мэдэгдлээр эргэн анхааралд орсон Оюутолгой дээр улстөрчид шат дараалсан алхмууд хийж буй нь анзаарагдана.

 

У.Хүрэлсүхийн танхимын Эрчим хүчний сайд цахилгаан станц барих үүргийг Рио-гоос нэхэж, анх байгуулсан  гэрээг нь сөхтөл манай хүний уншиж байснаас танигдахгүй болтлоо хувирчээ. Оюутолгой манай говьд цахилгаан станц заавал барих албагүй гээд гэрээний заалтаа өөрчилчихсөн байсан гэнэ. Хэн үүнийг шившигтэйгээр хийв гэж ард түмэн ууртай асуулаа.  АН-ын засгийн үед, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байх үед ийм өөрчлөлтийг сэм  хийсэн гэлээ. Үнэндээ бол сэм биш нам хийсэн буюу хуйвалдаан байсан нь тодорхой.

Дурсамж сөхөхөд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа том хөрөнгө оруулалтаа хөдөлгөх үү, бүсээ тасартал чангалах уу гэсэн тулгалтаар ард түмнээс асуулга авч байлаа. Бид чинь айсандаа томыг нь хөдөлгөе "Б” шүү  гээд д хариу мессеж илгээсэн.  Дараахан нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайд  маань Дубайд алтан хундаганаас сэржим өргөсөн дуулддаг. Хамгийн сонирхолтой нь Ерөнхий сайд нь Дубай руу "оргож ” дураараа гэрээ хийж, дэлхийн банкуудад Оюутолгойг барьцаалах гэрээг үзэглэж байхад  Монголдоо үлдсэн 75 түшээ  яаж ч чадаагүй гээд байгаа юм. Энэ үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байсан найз С.Баярцогт нь хэд хоног аргалсан ч гэрээ үзэглэж дуусангуут Дубай явсныг нь илчилсэн гэдэг.  Энэ бүхний ард Монгол эзэнгүй байсан юм уу гэж төсөөлөгдөнө. Ч.Сайханбилэгийг Дубайгаас ирэхээр нь барьж идэхээр шуугиан үүссэн ч тэгсгээд  хариуцлага тооцоогүй дарагдсан. Яагаад ....  

 

Одоо анхны гэрээ байгуулсан С.Баярцогтын баг "аав”-ынд сууж, дараагийн гэрээгээр Оюутолгойг өр зээлийн барьцаанд хаясан  Ч.Сайханбилэгт камерийг нь бэлдчихсэн хуулийнхан хүлээж байна. Харин тэр үед засаг барилцаж байсан АН ба МАН-ын олон улстөрчид дуу нэгтэй ухаарчихсан хэдэн нөхөрт хариуцлага тооцох талд гарчихсан байх юм.

 

Ч. Сайханбилэгийг зүгээр нэг  сахилгагүйтээд  Дубай явчихаагүйг 2015 оны АН-ын улс төрийн хүрээнийхэн мэдэж л байсан. Зогсоож  болох л байсан.  МАН мөн адил. Оюутолгой дээр олиггүй гэрээ хийснээ хүлээж байгаа юм уу, одоо л юу хийснээ ойлгоод байна уу гэж асуумаар. Учир нь их хурлын дарга саяхан захирамж гаргаж, Оюутолгойн гэрээг  шалгах ажлын хэсэг УИХ дээр байгуулсан. Бараг 10 жилийн дараа, өчнөөн тонноор эрдэс баялаг хилээр гарсны дараа Оюутолгой ашигтай юу, ашиггүй юу гэдгийг тогтоох ажлаа манай төр эхлүүлж байгаа юм.

 

Анхны гэрээг 2009 онд МАН олонх байхад АН-тай тохиролцож байгуулсан нь одоо ил болсон. 2012 онд АН арай гэж олонх болохдоо Ч.Сайханбилэгийн гараар далд уурхайн гэрээг Дубайд үзэглүүлсэн. Одоо харин Оюутолгой дээр хос морь шиг ажилласан хоёр найзыг АН-аасаа хөөгөөд нэр цэвэршихээр яарч суух юм. 

 

Энэ тойрогт нэг асуултыг цаг хугацаа хэрхэн харуулахыг хүлээх үлджээ. Он гараад идэвхжсэн Оюутолгойн гэрээний энэ ухаарал жамаараа гэдэг шиг үнэхээр бодит шаардлагаар бий болоод байна уу. Нэг бол дахин Рио-г шахаж, гэрээг нь цуцлах шантаажаар ирэх сонгуулийн амь тариагаа намууд бэлдэцгээж байна уу.

 

Нийтдээ 7 тэрбум ам.доллар хүрсэн хөрөнгө оруулалттай, бараг хагас зуун жил үргэлжлэх бүтээн байгуулалтын гэрээг шууд цуцлахаар улайрсан мэдэгдлүүд шил даран гарч байгаа нь үнэндээ эдийн засагт сөрөг гэдгийг бүгд мэдэж байгаа.

 

Энэ удаагийн Оюутолгойн шуугиан ээлжит сонгуулийн угтал, улс төрийн өшөө авалт болохгүй гэж найдья. Гэрээг засаж залруулах ба Монголдоо алдагдалтай заалт өөрчлөлтүүдээр авлига авч, завшиж баяжсан нөхдүүдэд хариуцлага тооцох бол нийгмийн шаардлага, хүлээлт мөн. Харин үүнийг хэтрүүлэх буюу гэрээг шууд цуцлах тухай туйлшралыг нийгэмд өрдөх юм бол манай улстөрчдийн муйхарлал, улс төрийн ээлжит хуйвалдаан болохоос хэтрэхгүй.

 

Үнэндээ хариуцлага ярих бол Оюутолгойд зориулж татварын хуулиндаа өөрчлөлт оруулж байсан парламентийн гишүүдийн тал нь одоо ч их хуралд түшээд гээд сууж л байгаа. Тэд яагаад дуу нэгтэй байж энэ балай гэрээний эсрэг кноп дараагүй юм. Тэд 10 жилийн өмнөх борлуулалтын орлого нь Монголд хянагдахгүй хөрөнгө оруулалтын гэрээний бурууд хариуцлага хуваалцдаггүй юм бол ядаж зогсоож чадаагүйдээ уучлалт гуйчих хэрэгтэй. "Шударга л байцгаая” гэж хэн хэлж байлаа...

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Эх сурвалж: http://www.shuud.mn/a/495300

Оюутолгойн тусгай цуваа хил дээрээс буцжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани