Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Зи”-гийн зуулт ба “Хотгор шанага”-ын уурхайг онилсон шалтгаан

“Зи”-гийн зуулт ба “Хотгор шанага”-ын уурхайг онилсон шалтгаанУлстөрчдийн дунд "Нэг "зуувал” тавьдаггүй, барьцаа ахиулахын тулд юу ч хийхээс сийхгүй” хэмээн яригддаг нэгэн өдгөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хашиж буй. Түүнийг "Зи” гэж нэрийдэх нь ч бий. Энэ нэр нь "Зи тэгсэн гэнэ.

Зи нөгөө хэнийг зууж эхэлж гэнэ” гэхэд ойлгохгүй хүн гарахгүй болтлоо танигдсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл Зи буюу улстөрчдийн хийгээд улс төр сонирхргчдын дунд "зуудаг”-аара алдаршсан хүн бол З.Энхболд.

Улстөрчийн зангараг, хийж бүтээснээрээ бус, хашиж буй албан тушаал, эрх мэдэл, бүлэглэлийн нөмөр нөөлөг төдийгүй өс шингээсэн хорон үгээрээ богино хугацаанд олонд танигдсан тэрбээр өдгөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэмээх чамлалтгүй хөзөр атгаж буй. Түүнээс биш тэрбээр намынхныхаа өмнө бол ойрын хэдэн жилдээ өсөхөөргүй рейтингтэй яваа.

Өнгөрсөн сонгуулиар намаа, намын нөхдөө шороотой хутгасан түүнд Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Баттулга Ерөнхийлөгч болсон нь ёстой л зол болж, 2012-2016 онд сөрөг хүчин байсан гишүүд, УИХ-ын сонгуулиар дургүйг нь хүргэсэн хүмүүсийг эрх мэдлээр далайлгах боломж олдоод байгаань энэ гэхэд хилсдэхгүй. Тэр ч бүү хэл битүүхэн мөрөөдөж ирсэн Ерөнхийлөгчийн үүргээ ч давхар хашиж буй гэчихэд буруудахгүй. Ямар сайндаа л ойрынх нь хүмүүс "Манай улс хоёр Ерөнхийлөгчтэй. Ерөнхийлөгчийн удаа дараагийн зорилгодоо хүрч чадаагүй хориг хийгээд хоржоонтой зарим шийдвэрийг Х.Баттулга бус Зи л санаачлан ухуулсаар Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс тавьчихаж байгаа хэрэг” хэмээн хардах, мэдэн будилахын завсар ярих вэ.

Жишээ нь, 2016 оны зургадугаар сарын 19. Энэ өдөр тухайн үеийн Ардчилсан намын дарга З.Энхболд Увс аймагт очиж, нутгийн ард иргэдтэй нь уулзахаар Улаангом хотын Бөхийн өргөөнд очсон байдаг. Энэ явдал болохоос өмнө нь тэрбээр нэгдүгээрт, "Увс хүнтэй харилцахад орчуулагч хэрэгтэй”, хоёрдугаарт, Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолын төслийг хойшлуулсан зэрэг Увсчуудыг гомдоохоор хэд хэдэн үйлдэл хийчихээд байсан билээ. Үүнд нь гомдож, учрыг нь лавлах гэсэн нутгийн ард иргэд түүнийг индэрт гарав уу, үгүй юү орилолдож, багахан хэмжээний үймээн болоод авсан. Ардчилсан намын даргын хувьд энэ нь туйлын ичгэвтэр хийгээд урьд хожид төсөөлж, бараг хэнд ч тохиолдож байгаагүй үйл явдал байсан нь түүнийг хэргийн эзний эрэлд хатаасан гэдэг.

Хамгийн тодорхой хийгээд амар хувилбарыг тэрбээр гаргаж, эсрэг намын буюу МАН-ын гишүүн төдийгүй аймаг, орон нутагтаа нэр хүнд сайтайгаар нь одоогийн Сангийн сайдыг хардаж, өдгөө ч үүндээ бат итгэн "зуусаар” яваа билээ. Өөрөөр хэлбэл, "Зи” ердөө л өөрийнхөө бодож олсон зүйлдээ итгэн Ч.Хүрэлбаатарыг үзэж чадахаа байсан гэсэн үг. Энэ ч үүднээс Сангийн сайдад анх нэр дэвшихэд нь хориг тавьж, өдгөө ч оролдсоор байгааг хэвлэлийнхэн хийгээд болж буй үйл явдлууд хангалттай харуулж буй. Ичсэн хүн ална гэгчээр увсчуудад нүүр хийх газаргүй болсныхоо хариуг Ч.Хүрэлбаатараас авахыг оролдож буйг нь батлах цөөнгүй үйл явдал өрнүүлсний нэг нь "Хотгор шанага”-ын уурхайн талаарх зохиомол, гүтгэлгийн ажлууд байв.

Танхим хийгээд бүлгийнхний дэмээр дутахгүй, хийж, амжуулж байгаа ажлаас нь өө, дутагдал гарахгүй Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаас нь буулгах "Зи”-гийн хүсэл тийм ч амархан бүтэхгүй нь тодорхой байв. Ийм ч учраас түүнтэй холбоотой байж болох бүхнийг судлуулж, шиншлэх баг гарган тэр ч бүүхэл санхүүжүүлэн Хотгор шанагын уурхайн талаарх гүтгэлгийг олонд мэдээллүүлсэн байх магадлалтайг хэд хэдэн эх сурвалж ярьж буй.

Түүний багт, 2012 оны УИХ-ын сонгуульд Увс аймгаас нэр дэвшээд унасан Н.Алтанхуяг, мөн онд нэг тойрогт нэр дэвшээд сонгогчдод мөнгө тарааснаас нь болж багагүй асуудал үүссэн Б.Чойжилсүрэн, "Гудамж” төсөл болон Увс аймаг үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахад иргэдээс авсан хандивын мөнгөтэй холбоотойгоор АТГ-т шалгагдаж байсан Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн, ЗГХЭГ-ын даргын албан тушаалд тухлаад дуртайчиг суух үед нь Засгийн газрыг нь унагах жинтэй үг байн байна хэлж суусанд нь гомдож явдаг, намын дүү Ж.Мөнхбат, "Майдар төсөл”-өө явуулмаар байна” гэж асуусныхаа хариуд "Улс орны эдийн засаг хүнд байна. Одоохондоо таны төслийг санхүүжүүлж чадахгүй нь” гэсэн хариулт сонссон Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй хүмүүс бий.

Тэр ч бүү хэл Хотгор шанагын эзэн асан Атгангэрэл гэгч ч тэдний дунд байгаа бөгөөд тэрбээр Б.Чойжилсүрэн гишүүнтэй сүүлийн жилүүдэд нэлээд ойр болсон байна. Өөрөөр хэлбэл, энэ удаад "Зи” ганцаараа биш буюу Ч.Хүрэлбаатартай үзэл бодол нийлдэггүй хүмүүстэй баг бүрдүүлж, Хотгор шанагын түүхийг шинээр "бүтээн толилуулсан” гэхэд болно.

Ч.Хүрэлбаатарын ах нарынх нь бусдад мөнгө зээлсэн асуудлаар дөрөөлж, нухчин дарж авах, улс төрийн хэлмэгдүүлэлтээр гэмт хэрэгтэн болгох гэж хамаг хүчээ дайчлан зүтгэж эхэлсэн нь энэ. Зүгээр ч нэг бухимдалгүй хөрөнгө мөнгө гаргаж, "дайснаа” дарж авах гэж үйлээ үзэж, үстэй толгойгоо зулгааж байгаа сурагтай байна. Үнэндээ хотгор шанагын уурхайг зарсан түүхийг судлаад үзэхээр дандаа Ардчилсан намын гаралтай хүмүүс нэг нэгэндээ зарсан байдаг. Бүр солонгосчуудад зарсан гэгдээд байгаа асуудалд Увс аймгийн Ардчилсан намын гишүүн Б.Алтангэрэл хамгийн их үүрэг гүйцэтгэсэн төдийгүй түүнд хамаарах л асуудал юм гэнэ лээ.

Зууны мэдээ
Б.Сайнсанаа

“Зи”-гийн зуулт ба “Хотгор шанага”-ын уурхайг онилсон шалтгаан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани