Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ҮЗЭСГЭЛЭНТ УЛААН ЦУТГАЛАНГИЙН “АМЬ ТАСАРЧЭЭ”

ҮЗЭСГЭЛЭНТ УЛААН ЦУТГАЛАНГИЙН “АМЬ ТАСАРЧЭЭ”

Орхоны хөндийн үзэсгэлэнт Улаан Цутгалангийн "амь тасарчээ”. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж бид үр хойчдоо  "Улаан цутгалан байсан юм” гэж хэлэх л үлдсэн бололтой. Нэг сар гаруйн өмнөхөн Бат-Өлзий сумын Засаг дарга М.Жамъяаншарав "Олон нийтийн сүлжээгээр уул уурхай компаниудаас болж Улаан Цутгалан тасарлаа гэдэг зүйл яригдаад байна. Манай суманд уул уурхай байхгүй ээ, ямар ч холбоогүй. Байгаль экологийн шууд хүчин зүйлээс хамааралтай.  Таван сарын 20-д гараад бороо хур элбэгшээд ирэхээр хэвийн болдог” гэх тайлбарыг өгч байв.

tsutgl Үзэсгэлэнт Улаан Цутгалангийн

 Өвөрхангай аймгийн найман гайхамшигийн нэг 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн эл хүрхэрээ өнөөдөр улаан шороогоор уйлж байгаа нь байгаль эх дэлхийтэйгээ буруу харьцсаны үр дагавар билээ. Гадаад дотоодын иргэдийн ирэхийг хүсдэг энэ газар ердөө л дурсамж болон үлдэхэд ойрхон байна.

 

Ус нь хүний амьдралын амин чухал хэрэглээ, юугаар ч орлуулшгүй чандмань эрдэнэ билээ. Усны үнэт чанар нь химийн аргаар гарган авч болдоггүйд оршидог. Манай улсын хэмжээнд 2007 оны усны тооллогоор 5,128 гол горхи урсдаг байснаас 852 нь, 9,306 булаг шандын 2