Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ОПЕК-ийн уулзалт олборлолтыг өсгөж чадах уу

 

 

ОПЕК-ийн уулзалт олборлолтыг өсгөж чадах ууВена хотноо ОПЕК чуулж, хөрөнгө оруулагчдын ярианы сэдэв нь хөгжиж буй зах зээлийн эмзэг байдал, чангарч буй ам.долларын ханш болсон ширүүн долоо хоног өнгөрлөө.

 

                         ОЛБОРЛОЛТ ИХЭСВЭЛ ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ БУУРАХ УУ
Нийлүүлэлтээ жил гаруй хязгаарласан Саудын Араб, ОХУ ирэх долоо хоногоос олборлолтоо ихэсгэх тухай таамаг дэгдсэнээс газрын тосны үнэ буурах хандлагатай боллоо. ОПЕК болон тус картелийн гишүүн бус олборлогч улсуудын эрчим хүчний сайд нар зургадугаар сарын 22-23-нд Вена хотноо газрын тосны үнийн бодлогын арилжаалаагч, зах зээлийн шинжээч нартай хэлэлцэнэ. Шаардлагатай тохиолдолд олборлолтоо шат дараатай өсгөх замаар зах зээлийг газрын тосоор найдвартай хангахаар Саудын Араб, ОХУ тохиролцсон. 
          ХӨГЖИЖ БУЙ ЗАХ ЗЭЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД УЧРАХ ГОЛ БЭРХШЭЭЛ 
Хөгжиж буй зах зээлд хөрөнгө оруулагчдад учрах гол бэрхшээл нь улс төрийн бодлого, сонгууль хоёр аж. хөгжиж буй зах зээлийн гол дөрвөн валютын гурав нь буюу удахгүй бүх нийтийн сонгууль болох Турк, Мексик, Бразилын валютын ханш энэ улиралд унасан нь тохиолдлын хэрэг биш. Bank of America Merrill Lynch-ийнсүүлийн судалгаагаар хөгжиж буй зах зээлд ханш чангарсан ам.долларын зэрэгцээ улс төрийн эрсдэл ноцтой аюул болж байна.
ӨГӨӨЖИЙН МУРУЙ ТОГТОНГИ БОЛСОН НЬ БОНДЫН ЗАХ ЗЭЭЛД СӨРӨГ НӨЛӨТЭЙ ЮУ
Компаниуд ноогдол ашгийг бага хуваарилах хандлага саяхан хүртэл үргэлжилж ирсэн тул S&P 500 индексийн гол үзүүлэлтүүд энэ онд тун сул байгаа. Алдагдалтай ажиллаж буй харилцаа холбооны компаниудын индекс энэ онд 12.4 хувиар буурлаа. Хэрэглээний бараа бүтээгдэхүүнийх 10.9, нийтийн үйлчилгээнийх 6.7, үл хөдлөх хөрөнгийн индекс 4.2 хувиар сулрав. Мөн бодлогын хүүд мэдрэг санхүүгийн салбарынх 1.6 хувиар доошилжээ.
Засгийн газрын мэдээ

 

Гэхдээ олборлолтыг хэр хэмжээтэй, хэдий хугацаатай өсгөх нь хараахан тодорхой бус байна. "Юутай ч хоёр сайд хоёулаа олборлолтоо өсгөнө гэсэн тод тодорхой байр суурь баримталж байгаа”-г Petromatrix-ын оливер Жэйкоб тайлбарлав. Газрын тосны шинэ хориг тавиулсан Ираны олборлолтыг нөхөж, үнэ огцом өсөх эрсдэлээс сэргийлэхийн тулд нийлүүлэлтээ өсгөхийг АНУ бусад олборлогчдод чимээгүйхэн тулгасаар байгаа. Баасан гарагт Brentl түүхий тос баррел нь 74 ам.доллар болж буурсан ч Венесуэлийн олборлолт тасалдсаны улмаас сүүлийн хэдэн долоо хоногийн турш газрын тос үнэ 80 ам.доллараас дээш байв.

Ливид хүчирхийлэл сэргэсний улмаас өнгөрсөн долоо хоногт газрын тосны чухал боомт хаагджээ. Анх 2017 оны нэгдүгээр сард байгуулсан олборлолт багасгах тохиролцоог санаачлагчид болох ОХУ, Саудын Арабын хооронд хэлэлцээр бий ч Иран гэх мэт бусад улс нийлүүлэлт багасгах шаардлагад захирагдахаа больсон. Үүссэн нөхцөл нь газрын тосны үнэ унагах аюултайг иракийн газрын тосны сайд өнгөрсөн долоо хоногт анхааруулсан юм. Геополитикийн учир шалтгаанаар АНУ-ын занарын үйлдвэрлэл хурдацтай өссөөр байгаа нь ОПЕК-д эрсдэл үүсгэж байгааг Bank of America-гийн шинжээч нар анхааруулав.

Түүнчлэн Мексик, Бразилд төвч барууны намаас нэр дэвшигчид сонгогдох магадлал муудлаа. Турк Лирийн ханш тус улсын Ерөнхийлөгч режеп тайип Эрдоаны зах зээлийн эсрэг агуулгатай тайлбар, бодлогын хүү өсгөх таамаг хоёроос хамаардаг болсон. Энэ хүн дахин сонгогдох эсэх нь зургадугаар сарын 24-нд тодрохоос нааш Лирийн ханш сул байх төлөвтэй. Турк Лир, Мексик Песо, Бразил Реалийн ханш бүгд хоёр оронтой тоогоор буурсан ч шууд 27 хувиар салам унасан Аргентин Песогийнх шиг ноцтой биш юм.

Мөнгөний ханш нь жолоогүй унаснаас болж Ерөнхийлөгч Маурисио Макригийн шүүмжлэл хүлээсэн аргентины төв банкны тэргүүн албан тушаалаасаа огцорлоо. Хөгжиж буй нийт зах зээлийн төдийгүй Хятадын статистик ч өөдрөг бус байна. Харин Оппенгеймерийн сан өөдрөг байр суурьтай буй. "Дэлхийн эдийн засгийн өсөлтийн одоогийн мөчлөг тогтвортой” хэмээн үзэж буй тус сан АНУ-ын мөнгө, зээлийн хөшүүргийн бодлого импортыг ихэсгэх учраас хөгжиж буй эдийн засагт тустай хэмээн тайлбарлаж байна. 

S&P 500-ын, Dividend Aristocrats буюу сүүлийн 25 жилийн турш хувьцаа эзэмшигчдэд олгох ноогдол ашгаа жил бүр тогтмол өсгөж ирсэн хэсэгт багтдаг 53 хөрөнгийн үзүүлэлт 2018 онд дөнгөж 0.89 хувиар өслөө. Харин нийт зах зээлийн хэмжээнд хөрөнгө буцаах хэмжээ таван хувьтай байгаа.

АНУ-ын Сангийн яамны хоёр жилийн хугацаат үнэт цаасны өгөөж 2018 онд 66 нэгжээр ихсэж, 2.54 хувьд хүрснээр Засгийн газрын урт хугацаат үнэт цаасны өсөлтөөс давж гарлаа. Улмаар Сангийн яамны хоёр болон арван жилийн хугацаат үнэт цаасны зөрүү сүүлийн арван жилд анх удаа 40 нэгжээс бага болов. Он дуусахаас өмнө холбооны нөөцийн систем мөнгөний бодлогоо дахиад хоёр ч удаа чангатгахаа мэдэгдэж байгаа нь үнэт цаасны үнийг цаашид ч унагахад хүргэнэ. 

 

ОПЕК-ийн уулзалт олборлолтыг өсгөж чадах уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани