Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ус бохирдуулагчид утасны ярианы жишгээр төлбөрөө төлнө

Ус бохирдуулагчид утасны ярианы жишгээр төлбөрөө төлнө

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Байгаль орчин,хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар хэлэлцэж УИХ-д өргөн барихаар болсон. Хуулийн төсөлд төлбөрийн хэмжээг ус бохирдуулсан хэмжээнээс нь хамаарч үе шаттайгаар 50-60 хувь буулгах тухай яригдаж энэ нь одоо хүртэл асуудал дагуулсаар байгаа.

Энэ сарын 20-нд хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг БОАЖЯ зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт оролцогсод жилийн жилд улсын төсөв хүндрэлтэй гэдгээр усны салбарын бодлогыг орхигдуулсны эцэст өнөөдөр ус бохирдуулагч уул уурхай, хүнд үйлдвэрийн болон ноос ноолуур, архи ундааны компаниудаас төлбөрөө авч чадахгүй байна.

Мөн 2012 онд батлагдсан хуулиа ч хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, дагалдаж гарах журам нь батлагдаагүйгээс шалтгаалж нэг ч төлбөр усны хаягдлын санд төвлөрөөгүй зэргээр асуудал хүндрээд байгааг мэргэжлийн байгууллага, иргэд болон иргэний нийгмийнхэн ярьж байв.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Төлбөрийг бууруулахтай холбоотойгоор иргэд болоод иргэний нийгмийн байгууллагын дунд газар тариалан, мал аж ахуйн салбарын хүмүүс усыг үнэтэй болгоно гэсэн яриа газар авч байна. Түүнчлэн хил гарч байгаа усыг зохистой хэмжээнд ашиглах ёстой. Ус говийн болон хомсдолтой бүс нутагт ашиглагдсанаар эцсийн хэрэглэгч нь уул уурхайнхан биш. Эцсийн хэрэглэгч нь манай экологийн систем бүхэлдээ ургамал, ан амьтан, дагалдаж амьдарч байгаа ард иргэд юм.

Тэгэхээр буруу, ташаа ойлголтоос болоод усны бодлогын чиглэлээр хэрэгжих хуульд сөрөг нөлөө үзүүлэх вий. Бид өнөөдөр хилээр гарч буй усныхаа 100-ны тавхан хувийг ашиглахад бидний нэг жил ашиглах хэрэгцээ Монгол Улсын говийн болон бусад ус дутагдалтай байгаа газар нутгийн жилийн хэрэгцээнээс тав дахин их ус үлдэж байна. Нэг дор бүгдийг нь ашиглах гээд байгаа зүйл огт биш. Нөгөө талаар орлоготой байхын тулд хил дамнасан усны бодлогод ОХУ-тай шинэ бодлого хэрэгжүүлэх хэрэгтэйг тохиролцоод байна. Мэдээж өдөрт хилээр гарч байгаа 100 литр усны 20-30 литрийг ашиглана гэхгүй. Харин экологийн бүтцэд нөлөөлөхгүй байхаар бага хэрэглээгээр ашиглана” хэмээв .

Төвлөрсөн суурин газарт усыг дахин ашиглах бодлого барьж байгаа гэдгээ илэрхийлсэн юм. Саарал усыг хурдан ашиглаж бүх төвшинд хүргэх нь бидний хүсэл. Гэхдээ хэрхэн шийдэх, хэдий хэмжээний хугацаа шаардлагатай зэрэг тооцоолол нь том төслийн үр дүнд гарах ажээ. Тиймээс эхний ээлжинд утасны ярианы төлбөрийн жишгээр бохирдуулагчдаас төлбөрөө авах системд шилжих хэрэгтэйг онцолж байна. Тухайлбал, цөөн хувиар буюу стандартын дагуу бохирдуулахад нэг төлбөр, түүнээс ихээр бохирдуулбал илүү их төлбөр төлөх үе шаттай төлбөрийн системийг нэвтрүүлэх тухай ярьж байв.

Түүнчлэн компани бохирдуулсан усаа стандартын дагуу саарал болгож цэвэршүүлээд ногоон байгууламж, хөрсөндөө ашиглая гэсэн санааг хэлэлцүүлэгт оролцсон иргэд, иргэний нийгмийн байгууллагынханд учирлаж байв.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "2030 он гэхэд Улаанбаатар хотын усны нөөц шавхагдана гэсэн судалгаа бий. Иймд арьс шир, ноос ноолуурын үйлдвэр, уул уурхайн салбараас ус бохирдуулсны төлбөр авч, торгууль, шийтгэлийг нь чангалахыг дэмжиж байна. Харин уламжлалт мал аж ахуй, газар тариалан зэрэг хөдөө аж ахуйн салбарт байгалийн нөөц ашигласны төлбөр тогтоох асуудалд болгоомжтой хандахыг анхааруулмаар байна” гэж байлаа. Харин УИХ-ын гишүүн Б.Саранчимэг "Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталсан.

Түүнээс хойш 2015 онд төлбөрийн хэмжээг тогтоох журмын төслийг Засгийн газарт оруулсан байдаг. Үүнд аж ахуйн нэгжид хүндрэл учруулж байна гэж үзээд энэ журам батлагдаагүй учраас дээрх хууль хэрэгжээгүй. Үүнээс болж ус бохирдуулагчид өнөөдрийн байдлаар төлбөр төлөхгүй байна. Гэтэл хамгийн үнэтэй зүйл манайд хамгийн үнэгүй болж байгаад харамсаж байна.

Тиймээс Засгийн газар усны бохирдлын нөхөн төлбөрийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьснаар хууль батлагдаж усны бодлогод ахиц дэвшил гарах юм” гэв. Харин байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлсэн энэ орлогоо эргээд зориулалтын дагуу ашиглахад салбарын яам цаашид анхаарч, ажиллах шаардлагатай” гэсэн байр суурийг тус тус илэрхийлсэн.

Ц.МЯГМАРБАЯР, ЗУУНЫ МЭДЭЭ

Ус бохирдуулагчид утасны ярианы жишгээр төлбөрөө төлнө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани