Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хуурамч шатахууныг өндөр үнээр худалдаалдаг компаниудад хэн хариуцлага тооцох вэ?

Хуурамч шатахууныг өндөр үнээр худалдаалдаг компаниудад хэн хариуцлага тооцох вэ?

Шатахууны үнэ 90-120 төгрөгөөр нэмэгдлээ гэж өчигдөр оройноос эхэлж цахим орчноор шуугисан. Зарим нэг эх сурвалжийн хэлж буйгаар импортлогчид Засгийн газар, Үнийн зөвлөлд 14 хоног дарамт үзүүлж байгаад үнээ нэмлээ гэх мэдээлэл ч гарч байна. Харин Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахуун худалдаалагчид иргэдийг хохироож, үнэ нэмж байгааг эсэргүүцэж байгаа талаар өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн.

УУХҮЯ, Газрын тосны газар, МХЕГ хуурамч шатахуун байгааг хүлээн зөвшөөрдөг ч НМХГ л хуурамч шатахуун байхгүй гэдэг

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр "400-500 аж ахуйн нэгж хуурамч шатахуун худалдаалж байна. Энэ хэргийг шалгуулах талаар төрийн байгууллагуудаар явж байгаа. Хуурамч шатахууны хэргийг хоёр жилийн өмнө шалгасан. Хоёр жилийн өмнөөс хуурамч шатахуун худалдаалагдаж байгааг төрийн байгууллагууд мэднэ. Бид энэ асуудлыг сонирхож, эрдэмтэдтэйгээ хамтран судалсан. Шинжилгээгээр ч нотоллоо.

УУХҮЯ, Газрын тосны газар, МХЕГ хуурамч шатахуун байгааг хүлээн зөвшөөрдөг ч НМХГ л хуурамч шатахуун байхгүй гэдэг. Тус газраас А80 бензинд октан нэмж АИ92 болгодог гэж тайлбарладаг. Гэтэл Монгол Улсын стандартад шатахуунд нэмэлт, чанар сайжруулагч нэмж болохгүй гээд заасан байгаа.

Биднийг энэ талаар яриад явахад "2017 онд энэ асуудлыг шалгах ажлын хэсэг гарчихсан. Та нар чимээгүй байж бай. Удахгүй холбогдох байгууллагууд энэ асуудлыг гаргаж тавина” гэдэг ч чимээгүй байсаар байна. Хуурамч шатахуун зарж байж дээр нь яагаад үнээ нэмээд байдаг юм бэ? Бид мөнгөө төлөөд шатахуун авч байгаа. Бид чанаргүй зүйлийг яагаад өндөр үнээр авах ёстой гэж?

Шатахууны нэмэлт бүтээгдэхүүнүүдийг татваргүй оруулж ирээд октан багатай шатахуун дээрээ нэмж хутгаад холимог хуурга шиг зүйл л худалдаалж байна. 2017 онд 55 мянган тонн, 2018 онд 58 мянган тонн шатахууны нэмэлт бүтээгдэхүүн /керосин, конденсацийн нэрмэл, дистиллят/ гаалиар орж ирсэн байна. Бидний зүгээс Сангийн яаманд шатахууны нэмэлт бүтээгдэхүүнд татвар ногдуулах замаар хуурамч шатахууныг байхгүй болгох санал тавьсан. Сангийн сайд бидний саналыг "зарчмын хувьд дэмжихгүй байна” гэсэн хариу ирүүлсэн. УУХҮЯ-аас ч шатахууны нэмэлт бүтээгдэхүүнд татвар ногдуулах саналыг гаргасан байдаг. Харин Сангийн сайд энэ асуудлыг Засгийн газарт оруулж ирэхгүй байгаа нь хардлага төрүүлж байна” гэв.

Магнай трейд, М-Ойл, Зам зуур гэсэн гурван компанийн худалдаалж буй шатахуун хуурамч байна

-Танайхаас хуурамч шатахуун болон шатахууны үнийн асуудлаар албаны хүмүүстэй уулзсан уу?
-Шатахууны үнэ 1000 төгрөг байхаас эхлээд л үнэ нэмэгдэх бүрт чимээгүй байсан. Одоо тэвчихгүй ээ. Бидний зүгээс шатахууны үнийн зөвлөлийг тэргүүлдэг УУХҮ-ийн дэд сайд Д.Загджавтай уулзахаар хоёр удаа очсон ч "Энэ асуудлаар уулзахгүй” гээд гаргасан.

-Хуурамч шатахуун худалдаалж байгааг шинжилгээгээр нотолсон гэсэн. Аль лабораторид шинжилгээ хийсэн бэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-ИНЕГ-ын лабораторид хэрэглэж байгаа. Тус лабораторийн дүгнэлтээр октан нь 92 байхаас и, эсвэл бага байх тохиолдлууд гарсан. Мөн бензинд марганцын агууламж огт байх ёсгүй. Гэтэл 22 хувьтай марганц гараад ирсэн. Бидэнд байгаа баримтаар Магнай трейд, М-Ойл, Зам зуур гэсэн гурван компанийн худалдаалж буй шатахуун хуурамч байна. Мөн Amber гээд хөндлөнгийн хяналт хийдэг лабораториор АИ92 шатахууныг шинжлүүлэхэд октаны хэмжээ байх ёстой хэмжээнээс өндөр гарсан тохиолдол байна. Олон Улсын лабораториудад өгсөн хариу факсаар ирж байгаа. Ер нь ижил хариу ирж байгаа.

Хуурамч шатахуунаас шалтгаалан хөдөлгүүр доголдож, бензин насос байнга эвдэрнэ

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос 80470303 дугаарын утсанд иргэдээс мэдээлэл авч, хуурамч шатахуунаас болоод автомашин нь эвдэрч гэмтсэн тохиолдлын баримтаа ирүүлэхийг уриаллаа. Хуурамч шатахууны талаар жолооч С.Цогтгэрэл "Хуурамч бензин ихэнхдээ Багахангай, Мааньт хавиас түгээгддэг. Хоёр жилийн өмнөөс Багахангай хавиас шатахуун авахад харьцангуй хямд зарагдаж эхэлсэн. Тиймээс хол газар явах жолооч нар хямд шатахуун авч эхэлсэн. Хуурамч шатахуунаас шалтгаалан хөдөлгүүр доголдож, бензин насос байнга эвдэрнэ. Машинд ямар ямар эвдрэл гардгийг жолооч нар андахгүй мэднэ дээ” гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: ТӨР.МН

http://www.tur.mn/archive/mongoluls/25834-huuramch-shatahuunyg-ndr-neer-hudaldaaldag-kompaniudad-hen-hariuclaga-toocoh-ve.html

Хуурамч шатахууныг өндөр үнээр худалдаалдаг компаниудад хэн хариуцлага тооцох вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 16:43
Боловсруулах салбарын үйлдвэрлэл 1.4 их наяд төгрөгт хүрчээ

 Боловсруулах салбарын үйлдвэрлэл энэ оны эхний улирлын ...

Өчигдөр, 12:22
Баялгийн сангийн хууль хэрэгжсэнээр ямар өөрчлөлт гарах вэ

 Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт ...

Өчигдөр, 11:10
ЭТТ мэдэгдэл гаргав

 Ойрын өдрүүдэд Эрдэнэс Тавантолгой ХК-г уурхайн ам нөхцөлөөр нүүрс ...

Өчигдөр, 10:52
Хятад нүүрсээр ажилладаг цахилгаан станцынхаа тоог нэмэгдүүлнэ

 Хятад улс өнгөрсөн жил нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын ...

2024 оны 04 сарын 24, 12 цаг 01 минут
Цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийг мөлчид өндрөөр үнэлж байна

Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 56 минут
Өвөр Монгол дэлхий дахинд өнгө нэмлээ

Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 38 минут
Зэсийн эрэлт ТОГТВОРТОЙ байх төлөвтэй

 Энэ сарын эхний долоо хоногт тонн нь 9000 ам.доллар давсан зэсийн ...

2024 оны 04 сарын 23, 12 цаг 32 минут
Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж, ханш нь унаж байна

 Олон улсын зах зээлд Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт ...

2024 оны 04 сарын 23, 10 цаг 56 минут
Европын байгалийн хийн хамгийн том орд хаагдав

 Холланд өвчин буюу баялгийн хараал төдийгүй экологийн гамшгийн бэлэг ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 48 минут
Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний дараа өнгөт металлын үнэ огцом өсөв

 Лондоны металлын биржийн (LME) өнгөт металлын үнэ дөрөвдүгээр сарын ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 10 минут
Ж.Золжаргал: Нүүрсний үнэ буурсан ч энэ жил экспортын хэмжээ өөрчлөгдөхгүй. Ирэх жилээс хүндэрнэ

 Монголын эдийн засгийг уул уурхайн салбар нуруундаа үүрсээр 24 жил ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 08 минут
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 21 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны хуралдаанаар Санхүүгийн ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
Нүүрсний экспорт буурав

 Үндэсний статистикийн хорооноос 2024 оны 1-3 дугаар сар хүртэл ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
2024 оны 04 сарын 19, 10 цаг 53 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

2024 оны 04 сарын 18, 10 цаг 45 минут
2024 оны 04 сарын 17, 19 цаг 54 минут
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани