Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ямаа, тэмээ хоёрын аль нь том бэ?

Ямаа, тэмээ хоёрын аль нь том бэ?ҮЙЛДВЭРИЙН ШАВ ТАВЬЧИХЛАА. НЭГ Л АЛХАМ
 
Шал солиотой юм асуулаа гэж битгий зэмлээрэй. Нийтлэлийнхээ явцад тайлбарыг хэлэх хүртэл тэвчин хүлээзнээрэй гэж уншигчдаасаа хүсэх байна. Сүүлийн 20 гаруй жил Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болох тухай мөрөөдөж олон удаагийн оролдлого, горьдлого үгүй болсон байдаг.  Бүр 15 удаа үйлдвэрийн суурь тавих ёслол болсон гээд боддоо. Тэр бүхэнд тухайн үеийн төр, засгийн удирдах хүмүүс оролцож тууз хайчлалцсан. Мөн л мөрөөдлийн үгээ хэлж байсан. Гэвч нэг нь ч биелэлээ олоогүй.  Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэргүй цөөхөн орны нэг хэвээр л байгаа.
Бензин шатахуунаа гадаадаас бүрэн импортолж жилд тэрбум ам.доллараа "тавьж туусаар” л. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Дор­ноговь аймгийн Алтан ширээ сумын нутаг Сайн ус гэдэг газарт газрын тосны үйлд­вэрийн барилгын ажлын болон төмөр зам барих суурь тавих ёслол болов. Энэтхэгийн засгийн газраас олгох хөн­гө­лөлттэй нэг тэрбум ам.долларын зээлээр үйлдвэрээ барих шийдлийн эхний алхам нь энэ.
150 га талбайг эзлэн байрлах уг үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Санхүүгийн өртгөө ашиглалтад орсноосоо хойш эхний 10 жилд нөхөх боломжтой гэж ТЭЗҮ-д нь заажээ. Зарим хүмүүсийн төсөөлөн хэлж байгаагаар тэнд Эрдэнэтээс дутахгүй том үйлдвэр, хотхон босох ирээдүйтэй гэх юм. Дагалдах 20-иод үйлдвэр байх.  Тэндээс жилдээ 380 мянган тонн бензин, 800 мянган тонн дизель түлш, 40 мянган тонн онгоцны бензин болон шингэн, хатуу түлш 20 мянган тонныг үйлдвэрлэнэ гэсэн бэлэн зэлэн тоо баримт яригдаж байна. Энэ бүхнийг сонсоход сайхан л санагдавч хэлэх, төлөвлөх амархан хийх л хэцүү дээ гэсэн нэгэн бодол төрөх юм. Бас үйлдвэр ашиглалтад орсноор төсөвт жилдээ 150 сая ам.доллар оруулна.  Шатахууны импорт нэг тэрбум илүү доллараар буурна. ДНБ-ий хувьд 10 хувийн өсөлт бий болно гэсэн тооцоо яригдаж байна.
У.Хүрэлсүхийн Засгийн газар маш их зориг гаргаж газрын тосны үйлдвэрийн 16 дахь шавыг тавьлаа. Үүнд талар­хахын зэрэгцээ Дор­ноговийн гэмгүй сайхан тал нутаг Алтан ширээгээс сэтгэлээ шилэрээхээ түр азная.
 
ТУУЗ ХАЙЧЛАХААС ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН ТАВИХ ХҮРТЭЛ…
 
Говийн алдуул зэрэглээнээс өөр эзэнгүй мэт зэлүүд талд гурван жилийн дараа 2022 онд газрын тосны том үйлдвэр бүрэн утгаар нь босгочихно гэдэг нэг л үнэмшил төрүүлэхгүй юм. Хугацаа ч байна л даа. Амжуулж ч болно. Гэхдээ хэлэх ярихаас хэрэгжүүлэх хооронд алд дэлэм зөрөө бий. Хамгийн гол юм үйлдвэрээ босгочихлоо гэж бодьё. Их хүчилж ийм бодолд хүрнэ. Тосоо дамжуулах 600-гаад км хоолойг газар дор байгуулж 20 км төмөр замаа барьж бас чадъя. Харин дараа нь үйлдвэрлэл эхлэх тэр цагт түүхий эд хангалттай юу. Өнөөдөр шав тавих үед юу яригдаж байна вэ гэвэл нөгөө л Хятадад экспортолж байгаа 1-1.2 сая тонн тос бий тухай. Тэгтэл уг тос нь уг нь манай өөрийн баялаг ч гэлээ гэрээний утгаараа Хятадын мэдлийнх байгаа.
Одоо бид өөрийн боловсруулах үйлдвэртэй боллоо. Тосоо өөрөө хэрэглэе гэхэд Хятадын тал нөгөө манайхны олон жил нууцалсан гэрээг ил гаргаж ирээд "найр тавихдаа” тэгвэл энэ газрын тосоо буцаагаад зах зээлийн үнээр худалдаж ав даа гэх юм болов уу. Энэ үйлдвэртээ жилийн хэрэгцээний 1.5 сая тонн нефтийг ОХУ-аас 100 хувь худалдаж авсантай адил гэсэн үг. Саяхан үйлдвэрийн шав тавих үед холбогдох албаныхны хэлж байгаагаар үйлдвэрийн түүхий эдийг Тамсаг болон Матадаас авахаар хэлэлцээ хийж байна гэсэн бүдүүвчхэн мэдээлэл сонсогдоно лээ.
Авах, өгөхөд учир бий. Урьд нь бодлоготойхон хан­даад бүтээгдэхүүн ху­ваах гэрээндээ өөрийн үйлдвэртэй болсон нөхцөлд тэндээс олборлож буй нефтээ манайх ашиглана гэсэн заалт оруулсансан бол одоо өөрийнхөө баялагийг бусдаас худалдан авах тухай ярихгүй байж болох байж.
Тиймээс үйлдвэр баригдлаа гэхэд бүрэн ажиллаж эхлэнэ гэдэгт нэг л итгэмгүй. Бас нэг том саад бий. Зориглож үйлдвэр барихаар шийдвэрлэсэн нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэг гавьяа. Тэгтэл энэ Засгийн нас хэд билээ. Ердөө хоёр жил хүрэхгүй мэт. Яагаадав. 2020 оны сонгуулиар өөр нэг нам хүчин гарч ирээд үйлдвэрийн бүтээн байгуулалтыг бужигнуулчихаж мэднэ. Үнэн нь тэр. Монголын төрд залгамж бодлого гэж юм огт байхгүй болсон цаг.
Нэг нам гарч ирээд төр, засаг толгойлохоороо өмнөх Засгийн газрынхаа үед санаачилсан, бүтээсэн бүхнийг баллуурддаг. Бусдын хийсэн бүтээсэн, эхлүүлсэн бүхнийг зөв ч байсан үргэлжлүүлдэггүй ийм юм бий шүү дээ. Аль нэг Засгийн газрынхан тэмээ том мал шүү гэсэн бол дараагийн Засгийн газрынхан бишээ ямаа нь том гэж ор тас эндүүрэх жишээтэй юм л даа. Ямаа тэмээ хоёрын аль нь том бэ гэсэн гарчигийн маань утга санаа энэ юм шүү. Уг нь газрын тос боловсруулах үйлдвэртэй болох төсөл нам, төрөөс ангид байвал зохистой байсан болов уу.
Нөгөө талаар үйлдвэр төрийн өмч байхаар төлөвлөгдсөн нь шатахуун импортлогчдын таалалд нийцэхгүй байгаа бололтойдог. Энэтхэгийн зээлийн хөрөнгөөр газрын тосны үйлдвэр барих тухай яриа дөнгөж гармагц яалаа. Нефтийн бүтээгдэхүүн импортлогчид Засгийн газраас 360 тэрбумын татаас шаардаж бас шатахууны үнийг өсгөж шахалт үзүүлсэн. Тэгвэл газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавилаа гэсэн сонины мэдээний будаг хатаагүй байхад өчигдөр, уржигдраас шатахууны үнийг дахиад нэмлээ. Тайлбар нь долларын ханш өссөн гэх ч Засгийн газрыг "буланд шахах” оролдлого гэдэг нь тодорхой л доо. Угтаа нефть бүтээгдэхүүн импортлогчид үйлдвэртэй болохыг битүүдээ л эсэргүүцэж байна гэсэн үг. Маргааш нөгөөдрөөс өргөн хэрэгцээний барааны үнэ өснө. Засгийн газар чухам юу хийж чадах бол.
Нефть бүтээгдэхүүн импортлогчдын монополь эрх ашгийн тулгалтад үе үеийн Засгийн газар бараг бууж өгч ирсэн. Үүний учир шалтгаан юу вэ гэвэл өнөөгийн улстөрчид түүний дотор МАН, АН-ынхан алин ч шатахуун импортлогч гол компаниудтай сүнс, сүлд нь холбоотой ний нуугүй хэлэхэд түрийвч нэг байдагт оршдог гэж хэлж болно. Ингээд газрын тосны үйлдвэр барих тухай ужигтай, дуусашгүй үлгэрээ түр орхиё.
2022 онд үйлдвэр яасан бэ гэхэд "Өнгөрсөн үйлд хэрвээ гэж байхгүй ээ” гэсэн хариу сонсох вий гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Хаширна гэдэг л энэ байх.
 
ТҮҮХИЙ ЭД ДУТВАЛ ЯАХ ВЭ?
 
Үйлдвэртэй болсны дараа түүхий эд дутвал яах вэ гэж санаа зовох юм. Тэгвэл "бусдаас эрэхээр авдраа ух” гэсэн үг бий. Түлш болдог ид шидтэй нэгэн чулуулаг шатдаг занар байна. Түүнээс гардаг шим бодис кероген нь нефтийг орлодог. Монголд 700 гаруй тэрбум тонн шатдаг занарын нөөц бий гэдэг. Чанар нь ч өндөр гэдэг юм билээ. "Монгол алт” компанийнхан Дундговийн Хөөтийн ордыг түшиглэн занараас түлш гарган авах төсөл санаачилсан байдаг.
Бас "Жени Ойл”-ынхон шатдаг занараас онгоцны шатахуун болон дизель түлш гарган авах боломжтой гэж мэдээлж байв. Тэд занарыг ашиглаад өдөрт 50 мянган баррель газрын тос гаргаж авахад нэг км-ийг 10 хуваасантай тэнцэх газарт олборлолт хийхэд болно гэсэн бий. Энэ бүх санаа, санаачлагыг дэмжвэл зөв юм даа. Занар хатуулаг учир боловсруулах зардал өндөр. Тэгвэл шатдаг занарыг газар дор нь хүчилтөрөгчгүй орчинд халаахад газрын тос болж шингэрдэг технологи бий гэж эрдэмтэд хэлсэн байналээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан "Нүүрснээс нийлэг бай­галийн хий үйлдвэр­лэх үйлдвэр барих” тө­сөл өнгөрсөн онд боловс­руул­сан. Уг төслийг дэмжих юм бол нийслэлийнхэн нийлэг байгалийн хий­гээр хангагдах болол­цоотой юм билээ. Энэ мэтийг газрын тос бо­ловс­руулах үйлдвэр барих явцад анхаарч үзвэл нэг л чигийн ажил юм даа.
 
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Ямаа, тэмээ хоёрын аль нь том бэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани