Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн IPO-г “автобусны картын баг” хийж чадах уу?

 
Тавантолгойн IPO-г “автобусны картын баг” хийж чадах уу?Монголчууд бид тун чиг амгалан хүмүүс юм. Баргийн юманд "…Болох л байлгүй дээ” гэсэн сэтгэлгээгээр ханддаг. Нэг талаар энэ их "биед амар” үзэл. Гэхдээ ингэж хандах, хандахгүй зүйл гэж байдгийг ялгах ёстой юм.
Болох л байлгүй дээ гээд орхиж боломгүй нэг асуудлыг энд хөндөх гэсэн юм. Монгол Улс хэдэн жилийн өмнө Оюутолгойн ордоо тавиад туучихсан гэж өнөөдөр хэн хүнгүй л ярьдаг.
Ерөнхий сайдаар ажил­лаж байсан хоёр хүн өнөөдөр Оюу­толгойн гэрээний улмаас эрүүгийн хэрэгт шалгуулж байна. Мон­голд ашиггүй гэрээ байгуулсан гэж үзээд хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бололтой юм.
Одоо бидэнд Тавантолгойн орд үлдээд байна. Хөдөлгөх үү, болих уу гэж олон жил ярьсан. Гадаад, дотоодын олон компани, хувь хүмүүсийн хараанд орсон орд л доо.
Тавантолгойн ордын нөөцийг хуучин блокын аргачлалаар 5.1 тэрбум байсан гэж тооцдог байв. Харин "Эрдэнэс Тавантолгой” ХК-аас ордын нөөцийн хэмжээг нэгдсэн тайлангаар зургаан тэрбум тонн, нэ­мэлт хайгуулын дүнд 340 сая тонноор нэмэгдүүлж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар 2018 оны наймдугаар сарын 31-ний өдөр шинэчлэн батлуулсан байна. Ингэснээр олон улсад хүлээн зөвшөөрөгддөг Жорк стандартаар 7.3 тэрбум байсан Тавантолгойн ордын нөөцийн хэмжээ нь 7.6-8 тэрбумын нөөцтэй дүйхээр болжээ.
"Нөөц нэмэгдсэнээр "Эрдэнэс Тавантолгой” компанийн үнэ зах зээлд өсч, дэлхий нийтийн анхааралд хүргэлээ” гэж тус компаниас мэдэгдэж байна.
Улмаар Тавантолгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх, олон улсын зах зээл дээр IPO гаргах ажлыг "Эрдэнэс Тавантолгой” компани эхлүүлээд байгаа.
"Эрдэнэс Таван­толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "…2018 оны жилийн эцсийн гүйцэт­гэлийн үр дүнгээр 1072 хувьцааг амь оруулна. Иргэн бүрт ногдол ашиг тараана. IPO гаргасан ч, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлсэн ч тараана” гэж мэдээлж байна. Хэрвээ биелэх юм бол тун сайхан.
Гэхдээ яах бол гэдэг болгоомжлол олон хүнд байгааг энд дуулгая. Учир нь ганц хоёрхон сарын дараагаас Тавантолгойн IPO-г хийж, та бидэнд 1072 хувьцааны хишиг хувь тараагаад эхэлнэ гэдэг үнэхээр хүчир ажил шүү.
Ярихад амархан, хийхэд хэцүү. Ингэж эргэлзэх шалтгаан олон бий. Хамгийн эхний, хамгийн том шалтгаан нь энэ ажлыг гардан гүйцэтгэж байгаа залууст ийм хэмжээний чадамж бий юү гэдэг асуулт байгаа юм.  Тавантолгойн орд бол алаагүй баавгай, 1072 хувьцаа бол алаагүй баавгайн арьсны бидэнд оногдох хэмжээ шүү дээ. Тэгвэл баавгай алаад, бидэнд хувааж өгөх хүмүүсийн маань байдал нэг л биш байгаад байна.
Яг үнэндээ өнөөдөр Тавантолгойн ордын IPO-г хийж, хувьцаа амь оруулах хүмүүс маань 2000-аад оны дунд үеэс хойш оюутны автобусны билетийн асуудал ярьж нийгэмд танигдсан залуус байгаа юм.
"Эрдэнэс Таван­толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар 2001-2007 онд МОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөн­хийлөгч байсан Б.Ганхуяг ажиллаж байна.
Тус компанийн Захиргааны газрын захирлаар 2012-2014 онд МОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Батсайханыг томилсон байна. 2014 оны аравдугаар сарын 4-нөөс 2015 оны аравдугаар сарын 25-ны хооронд МОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Батбаяр "Эрдэнэс-Тавантолгой” компанийн дэргэдэх "1072 мэдээллийн төв”-ийн үйл ажиллагааг ха­риуц­сан ахлах мэргэ­жилтэн болсон байна.
Уул уурхай, тэгээд эдийн засгийн ихээхэн мэдлэг тэдэнд хэрэгтэй. Гэтэл Б.Ганхуяг нь эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй.  Х.Бат­сайхан нь   "Зохиомж” дээд сургуулийг олон улсын  сэтгүүлч мэргэжлээр төгссөн байх жишээтэй.
Ер нь МОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эдийн засгийн боловсрол, мэдлэгтэй ганц хүн болох "Хас” Ч.Ганхуяг л "Эрдэнэс Тавантолгой”-д даргаар очиж тухалсангүй. Бусад нь ямар нэг байдлаар оролцдог мэдээлэл бий.
МОХ-ны ерөнхий­лөгчөөр ажиллахад улс төр судлаач, эрх зүйч эсвэл олон улсын сэтгүүлч байж болно л доо. Тэнд оюутны нийгмийн асуудал, тэр дундаа оюутан бүрийг автобусаар зорчдог картаар хэл амгүй хангаад явчихвал болдог.
Оюутны автобусаар зорчих картын асуудлаар МОХ-ны ерөнхийлөгч Нийслэлийн нийтийн тээврийн газартай л овоо хэрүүл, хэл ам хийнэ. Бас их, дээд сургуулиудын Оюутны холбоодоо хянахгүй бол өөрсдөө тэрхүү картын мөнгөний өрөнд уначих гээд байдаг талтай. Өөр эрсдэл бараг үгүй.
Харин Тавантолгойн ордын  IPO-г хийх үүрэгтэй "Эрдэнэс Таван­толгой”-н удирдлагад ажиллана гэдэг хэцүү. Тиймээс МОХ-ны ерөнхийлөгч асангуудыг оюутны картын хэл ам шиг зүйлд өртчих вий гэж санаа зовох юм.
Нөгөөтэйгүүр эрхэм экс ерөнхийлөгч нарын алаагүй баавгайн арьс болох Тавантолгойн ордын 1072 хувьцааныхаа хишгийг ард түмэн хүлээ­сээр суугааг сануулъя.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Тавантолгойн IPO-г “автобусны картын баг” хийж чадах уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Rio Tinto” Оюу толгойн төслийн улмаас $138.75 саяын нөхөн төлбөр өгөхөөр тохиролцжээ

 "Rio Tinto” компани Оюу толгойн зэс-алтны уурхайн өргөтгөлийн ажил ...

Өнөөдөр, 08:48
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани