Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ирэх онд уул уурхайгаас 3 их наяд төгрөг олно

Ирэх онд уул уурхайгаас 3 их наяд төгрөг олно

 

Монгол Улс ирэх онд 9.7 их наяд төгрөгийн орлого олно гэж Сангийн яамныхан тооцсон. Ингэхдээ гурван төгрөг тутмын нэгийг нь уул уурхайн салбараас олох бөгөөд нийт гурван их наяд төгрөг орж ирнэ гэж төсөөлсөн байна.

Энэ нь төсвийн нийт орлогын 27.1 хувь, 2018 оны батлагдсан дүнгээс 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг. Тухайлбал, ирэх онд нэг тонн нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг 75.9 ам.доллараар тооцоод,  42 сая тонн нүүрс экспортлоно гэж үзжээ.  Улмаар 1.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх гэнэ.

Ерөнхий сайдын өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнд нүүрсний экспорт тодорхой хэмжээгээр өссөн. Энэ хандлага ирэх онд хэвээр хадгалагдахаар байгаа нь ийн төсөөлөхөд хүргэсэн байна. Мөн олон улсад нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудын төсөөлөлд үндэслэн нэг тонн цэвэр зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 6,222.2 ам.доллар байхаар төсөөлжээ.

Зах зээлийн хандлага, аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын төлөвлөгөөнд үндэслэн нийт экспортын хэмжээг 1.4 сая тонн байхаар тооцож, 2019 онд 1.3 их наяд төгрөгийн орлого зэсийн баяжмалаас төсөвт төвлөрүүлнэ. Ирэх онд нүүрс болон зэсийн баяжмалаас төсөвт төвлөрөх орлогын хэмжээ нэгдсэн төсвийн орлогын гурван хувиас давахаар байгаа тул хуульд заасны дагуу зэс, нүүрсний үнийг тэнцвэржүүлсэн журмаар ингэж тооцсон байна. Үүнээс гадна Монголбанкинд тушаах алтны хэмжээ 21 тонн байхаар тооцжээ. Харин газрын тосны экспортын хэмжээг 8.1 сая баррель байна гэж төсөөлж, 335.6 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ. Энэ нь 2018 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 50.2 хувь буюу 112.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн болж байна.  Газрын тосны экспортын 95 хувийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин тамсаг” компани, үлдсэн  хувийг нь “Доншен газрын тос” компани гаргадаг.

Улсын төсөвт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлбөр болон ногдол ашиг хэлбэрээр төрийн өмчит компаниудын багагүй орлого оруулдаг. Монгол Улсын хэмжээнд 9.7 сая га талбайд ашигт малтмалын хайгуулын 1585, ашиглалтын 1655 нийт 3240 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Цаашид уул уурхайн салбарын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж тооцож Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан хувь хэмжээгээр тусгай зөвшөөрлийн төлбөрөөр ирэх онд 42.9 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж үзжээ. Энэ нь 2018 оны батлагдсан дүнгээс 15.9 хувиар буюу 5.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Тэгвэл эдийн засгийн таатай нөхцөл байдлаас үүдэн ирэх онд төрийн болон орон нутгийн өмчит уул уурхайн аж ахуйн нэгжүүд 330.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг төсөвт төвлөрүүлэхээр байгаа аж.

Дэлхийн зах зээлийн чиг хандлага таатай байгаа ч төсвийн орлогод үүсч болзошгүй эрсдэлээр зэс, нүүрс, алт, газрын тос зэрэг экспортын гол бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийг тооцох хэрэгтэй. АНУ болон БНХАУ импортын бараа, бүтээгдэхүүнд ногдуулах тарифаа харилцан нэмэгдүүлж байгаа “худалдааны дайн”, АНУ-ын Засгийн газраас Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээ, Турк дахь эдийн засгийн хямрал, БНХАУ-ын Бээжин хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд гангийн үйлдвэрийн тоог багасгах бодлогын арга хэмжээ зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн долдугаар сараас эхлэн тогтворгүй байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард нэг тонн цэвэр зэсийн үнэ Лондоны металлын бирж дээр 7332 ам.доллар байсан бол өнгөрсөн сард  5883 ам.долларт хүрч, 20 орчим хувиар буурчээ. Эдгээр шалтгааны улмаас дэлхийн эдийн засгийн өсөлт 2019 онд 3.7 хувь болж, өмнө төсөөлж байснаас саарах таамаг гарсан байна. Ийнхүү дэлхийн эдийн засгийн өсөлт дунд хугацаанд саарахаар байгаа нь манай худалдааны түнш орнуудын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, экспортын гол бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл ирэх онд ч мөн адил үргэлжлэхээр байгааг олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудын таамаглалд дурдсан талаар ирэх оны төсвийн төсөлд дурджээ.

 

 

http://www.undesniishuudan.mn/content/read/160582.htm

Ирэх онд уул уурхайгаас 3 их наяд төгрөг олно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани